З |
Дизайн гэж юу болох үүсэл хөгжил
аримдаа дизайн урлаг уу хэрэглээ юу гэсэн асуудал ч гарч ирдэг ер нь юу нь юм бол. Ер нь дизайн гэж юу юм бэ? Яагаад үүсээд хөгжцийн бол?
Дизайны маш олон тодорхойлолтууд байдаг. Яг өргөн утгаараа дизайн нь хэлбэр болон дүрсийн эмх цэгцтэй байдлийг илэрхийлж байгаа юм. Эхлээд бид дизайныг тодорхойлохын тулд бид үгийн үндэс утгыг мэдэх шаардлагтай. Дизайн хэмээх нэр томьёо нь латин “designare” хэмээх үгнээс гаралтай. Энэ нь 2 утга бүхий үг.( designate-тодорхойлох, to draw-зурж илэрхийлэх) англи design хэмээх нэр үг нь дээрх 2 утга агуулгыг дотороо агуулдаг. Энэ үг маань дотороо: төлөвлөгөө, төсөл, бодол санаа, үйл явц, загвар, чимэглэл, үндэс, сэтгэхүйн зохиомж, загвар хам сэдвүүдийг дотороо хамааруулж ойлгох явдал юм. Латин хэлний designate-англи хэлний intention буюу бодол төсөөлөл, drawing- зурж илэрхийлэх гэсэн үгийг үлгэрлэсэн үгс юм. үгийн үндсэн утгыг илэрхийлж үгсийн нийлбэрээр дизайныг тодорхойлсон гол тэгшитгэл:
design= intention (бодол төсөөлөл) + drawing (зурах )
Энэхүү тэгшитгэл маань бодол төсөөлөл дахь таамаглал, төлөвлөлт эсвэл бодит төлөвлөх үе шат, дүгнэх онцлог мөн түүнчлэн шинэ санааг зурж загварчлан скезийг гаргах үйл явцуудыг хэлж байгаа юм.
Тодорхойлолт
Дизайны үндсэн гол тодорхойлолт дундаас ер нь дизайн нь төлөвлөлтийн аль ч үйл ажиллагаа болон, түүний үр дүнд тодорхойлогдож байгаа юм. Дизайн нь бидний хүрээлэн орчин дохь тавилга, гэрэл чийдэн, хувцас бүхийл эд материал дизайнтай байдаг. Гэтэл яг дизайны үйл ажиллагаа хэрэн бүтээдэг талаарх мэдлэг хомс байдаг. Дизайн нь идэвхтэй үйл ажиллагаа түүний зорилго нь олон төрлийн шинж чанар бүхий обьект, үйл явц, үйлчилгээ, мөн тухайн бараа бүтээгдэхүүний амьдралийн мөчлөгийн систем тогтоох үйл явдал юм. Тиймээс ч дизайн нь хүн төрлөхтний техник технологийн шинэчлэл, соёл иргэншил, эдийн засгийн арилжааны чухал хүчин зүйл юм. үйл ажиллагаа: Дизайн нь бүтэцийн үнэлэлт, байгууллага, үйл ажиллагаа, илэрхийлэл, эдийн засгийн ашигтай байдлуудыг шиидвэрлэж үнэлэлт дүгнэлт хийдэг.
Бараа бүтээгдэхүүн, үйлчилээ, тохируулга нь бэлгэдэл зүйн талаас хоорондоо уялдаа холбоо нь гоо сайхны хэмжүүрийг тавин цогц ойлголтыг бий болгодог. Энэ тодорхойлтын давуу тал нь: төсөөлөл болон хийсвэрлэлийн томьёлолоос салган авч илүү бодитой тодорхойлсон юм. Бүтээмж, тогтворжилт, үйлдвэрлэлийн чанар,
хэлбэр зэргийг цохон тэмдэглэх шаардлагтай. Дизайнеруудын чадварыг дээшлүүлэж мэргэжлийн өндөр төвшинд мэрэгшүүлэн сургалт зохион байгуулж байна. өөр нэгэн тодорхойлолт нь үйлдвэрлэлийн дизайн нь үйлдвэрлэгч болон хэрэглэгч хоорондын харилцан уялдаа гарч ирж буй бүтээгдэхүүний ач холбогдол, үйл ажиллагааны өөрчлөлтийг тодорхойлох, мөн мэргэжлийн идэвхит үйлчилгээ юм. IDSA-Амеркийн үйлдвэрлэлийн дизайны нийгэмлэг. Энэ тодорхойлолт дизайн болон үйлдвэрлэл хоорондын холбоо хамаарал мөн дэлхий нийтийн технограт хэрэглэгчийн хамаарлыг шаардаж байгаа юм. Дизайнерууд нь дизайны агентлаг, сав баглаа боодлын дизайн мөн график дизайн байгууллага болон тэдний брэндийг бий болгох (энэ нь брэнд болон стратеги хоорондын хамааралыг тодорхойлдог) гэх мэт газаруудад ажилдаг.
- Дизайны брэнд: брэнд дизайн 2 хоорондын хамаарал өөрөөр хэлбэл брэндийн үнэт чанарыг илэхийлэх гэсэн утга.
§ Дизайн корпорацын стратеги: дизайны шийдэл зохицолыг хянан нуугдмал ашиглагдаагүй боломжийг судлах явдал. Дизайны шинжлэх ухаан эсвэл урлаг гэж асуудал хэлбэрээр маргадаг. Гэтэл дизайн бол урлаг шинжлэх ухааны ерөнхий арга зам, урлагийн гол хэмжүүр болох хичээл зүтгэл зөн совинтой холбон авч үзнэ Дизайн нь шинжлэх ухаан урлаг 2 холбогч гүүр юм. Дизайнер нь дээрх 2 суурь ухагдахууныг холбогч юм.
“Дизайн нь үйл ажиллагааны цогц жишээ нь: асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа, бүтээлч ү/а, системийн ү/а, координатын ү/а, г.м Менежмент ч мөн адил” Borja de Mozato (1998)
good
ReplyDeletegood i like it
ReplyDeleteЯГ ДИЗАЙНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ ТҮҮХ,ОНОЛЫН НОМ СУРАХ БИЧИГ МОНГОЛ ХЭЛ ДЭЭР МАШ ХОВОР БАЙДАГ. МАТЕРИАЛУУД ГАДААД ХЭЛ ДЭЭР Л ИХЭВЧЛЭН ОЛДДОГ. БАГА САГА ДИЗАЙНЫ ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭЛЭЛҮҮД БАЙГАА.СОНИРХОСОН АСУУДАЛ БАЙВАЛ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭГЭЭРЭЙ. БАС ДИЗАЙНЫ ОНОЛ, ТҮҮХИЙН ХОЛБОГДОЛТОЙ НОМ БИЧИЖ БАЙГАА ХҮН БАЙВАЛ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТУСЛАХАД БЭЛЭН БАЙГАА ШҮҮ.
ReplyDeleteNarurmort zurah argachlal gj yag yu baidag ym be? Helj ogch tuslaach
DeleteHi hodolmorch hicheengui sain b,na shuu. Chamd amjilt husie. designii tuuh, onoltoi holbogdoltoi zuil deer chin sanal neg b,na.
ReplyDeleteHi hodolmorch hicheengui sain b,na shuu. Chamd amjilt husie. designii tuuh, onoltoi holbogdoltoi zuil deer chin sanal neg b,na.
ReplyDelete