Monday, December 20, 2010
Д.Батмөнхийн " Тэнгэрийн морьд үзэсгэлэн"
2010 оны 12-р сарын17-24 хооронд Монголын урчуудын эвлэлийн хороон дээр зураач МУЭХ шагналт Д. Батмөнхийн "Тэнгэрийн морьд" хэмээх бие даасан үзэсгэлэн гарчээ. Түүний уран бүтээл арга техник бас их өвөрмөц. Тэнгэрийн моридоороо монгол эр хүний омогшил бахархалыг төрүүлсэн. Хурц хромат өнгүүдийг оруулж өгч бичилтийн хувьд их хүчтэй шулуун шинжийг харуулж өгчээ. Мэдээж өөрийн гэсэн үзэл арга техник үзэл бодлоо үзэгчидэд харуулж таниулж байгаа нь зөв ч. Зарим талдаа ер нь урлагт байнга эрэл хайгуул байх ёстой юм болов уу? гэж бодож байна. Тиймээс тэнгэрийн морьдоос гадна уран бүтээлч өөрийгөө эрж хайсан шинэлэг үзэл гарах байх гэж найдаж байна. Уран бүтээлчдээ амжилт хүсье! Монголын дүрслэх урлаг улам илүү их хөгжих болтугай!
Subscribe to:
Post Comments (Atom)
Үнэхээр өвөрмөц онцгой юмаа.
ReplyDeleteЦэцгээ