Thursday, December 23, 2010

Та бүхэнд хандаж хэлэх гэсэн юм....

Юуны өмнө урлаг хэмээх хязгааргүй үргэлжлэх гайхамшигт орон зайд өөрийн хүсэл тэмүүлэл, зориг зорилгоо урдаа барин хязгааргүй үргэлжлэх гайхамшгийг бий болгохоор зүтгэж байгаад тань өндөр их амжилт сайн сайхан бүхэнг хүсье! Энэхүү Урлагийн талаар ярилцацгаая- хэмээх блогийг нээх болсон шалтгаан маань сурч мэдсэн мэдээлэл болоод өөрийн үзэл бодолоо та бүхэнтэй хуваалцаж хамтдаа зүтгэж, хөгжхийг хүсэж байна...

Яагаад ч юм бэ урлаг хэмээх энэхүү орон зай сэтгэл зүрхийг минь улам бүр татах юм... Энэ бүхнээс илүү их мэдрэмж сэтгэлийн их баяр жаргалыг мэдэрдэг... Энэхүү орон зайд өөрийн орон зайгаа тогтоохийг чин сэтгэлээ хүсэж байна...  Хэлэхийг хүссэн сонсохыг хүссэн зүйлээ энэ ертөнцөөс л харах юм....   Таны амьдралд урлаг онцгой байр суурь эзэлдэг байх. Та урлагийн талаар юу гэж боддог вэ? Энэ орон зай хязгаартай юу?  мэдээж  бид өмнөх суут алдартангууд шиг ирээдүйг зөгнөж хэлж харуулж чадахгүй.../ тэдний хувьд бол бид хязгаартай, харин бидний хувьд энэ бүхэн хязгааргүй. Учир нь тэд аль хэдийн өөр хязгаартай хязгааргүй орон зайг олоод харчихсан..../ гэхдээ яагаад ч юм бэ цаг хугацаа өнгөрөх тусам зүй тогтол, ирээдүй, орон зайн талаар илүү их ихийг мэдэхийг хүсэх юм.... асуулт асуух тусам  хариулт нь  дандаа хоёр хариулт... нэг бодлийн утаггүй ч юм шиг .    Байгаль дэлхийн  цаг хугацааг хүний цаг хугацаатай харьцуулахад өчүүхэн... магадгүй миний бодолоор цаашидын чаг хандлага үүнтэй холбоотой байж болох юм гэж бодох боллоо....
Таны бодол, та ер нь юу гэж боддог вэ? таньд ийм бодол төрж байсан уу? мэдээж чөлөөт орон зайн дээр энэ бүхэн тогтож байгаа. Үүнийг хэзээч тоогоор болоод материаллаг зүйлсээр үнэлж дүгнэж болохгүй. Энэ бол цэвэр оюун бодол болоод сэтгэл зүрхний үнэлэмж... Тиймээс ч таны бодож явдаг бодолыг тань сонсмоор байна?





 



5 comments:

  1. Урлагийг тоогоор үнэлж болох болов уу?

    ReplyDelete
  2. minii bodloor bol hezee ch toogoor unelehgui yagaad ch bolohgui

    ReplyDelete
  3. minii bodloor bol urag gedeg tuhain hunii uuriinh ni dotood ertunts. yamar ch hun uuriin gesen urlagtai baij bolno gej l bodoj baina. zarim humuus songodog urlagiig tudiilun meddeggui hunii urlag oilgodoggui urlagin medremjgui gedeg ter bol minii huvid uneheer utgagui ter hun uur chigleliin uuriin uzel bodol uuriin oron zaitai l baij taaraa huniig tegeh ni minii huvid buruu gej l boddog

    ReplyDelete
  4. Сонин юмаа. Унтах гэснээ чиний хариу сэтгэгдэлийг унших гээд ороод ирлээ. Тиймээ хүмүүс ихэнхдээ өөр өөрийн багтай байдаг зарим нь зайлшгүй шаардлагаар ийм баг зүүдэг ч зарим нь үүнийгээ тайлахын хүсдэггүй. Гэхдээ хүн гэдэг амьтан өчүүхэн. Би ч гэсэн тэр өчүүхэн хүмүүсийн нэг. Уг нь бол хүмүүсийн хооронд юугаар ч тусгаарлаагүй харилцааны орон зай байдаг. Хүмүүс бид чинь өчүүхэн учраас өөрийгөө тойруулсан тэр хийсвэр хана хэрэмээ барьж, хэн нэгэнтэйгээ харилцах гэвэл багаа зүүж байдаг байх. Хамгийн гол тэр л хана хэрэм баггүй бол бусд нь ойлгохгүй нь их тул яалтай.
    Хүн найз нөхөд гэр бүлийнхэн дундаа л өөрийнхөөрөө байдаг байх. Гэхдээ зарим үед тэр дотны гэх хүмүүс хүртэл нэг нэгэнээ ойлгохгүй байх үе бий.
    ...Би чиний философид дуртай надад нэгэн шинэ сонин ертөнц шиг л санагддаг.
    Өнгө мөнгө хэлбэр дүрс гэдэг үргэлж хүний сонирхолыг татаж аливаа юманд хачир болдог бас нийгэм ч тийм байлгадаг шүү дээ. Тэгэхээр бүтээлээ заримыг нь яагаад тэр бусдын сонирхолд нийцүүлж болохгүй гэж яг л хачир маягаар. Заримыг нь өөрийнхөөрөө л хийнэ биз. Гэхдээ энэ бол миний л бодол. Сэтгэлээ гаргаж хийсэн бүхэн сайхан болдог хойно...
    Цэцгээ

    ReplyDelete
  5. ккк харин миний хувьд аймар нойр хүрж байгаач гэсэн унтахаас илүү блог уншиж сонирхмоор санагдаад байхын... ккк ингээд бодхоор хоногийн 24цагийн 14цагийг ком-ын урд өнгөрөөдөг болсон байна... гэхдээ өдөржин зугаацаад л блог ухаад байдаг гэж битгий ойлгоорой... Таны хэлдэг зөвөө. Тантай санал нэг байна. Таны амьдарлд өөрийгөө тойруулсан хийсвэр хана бас баггүй хүн байдаг уу?

    ReplyDelete