Thursday, December 8, 2011

HAPPY BIRTHDAY!!!


Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
2010 оны 12-р сарын 9 өдөр анхны бичлэгээ бичиж Урлагийн талаар ярилцацгаая! блогоо эхлүүлж байжээ. Өдгөө бүтэн нэг жил надтай хамт байж миний тэмдэглэл, миний нөхөрлөлийн гүүр, анд нөхөр, үргэлж надтай хамт байсаар иржээ. Ингээд блогтоо төрсөн өдрийн мэнд хүргэе!
Надтай үргэлж хамт байж надад сэтгэлийн дэм урамын үгс хайрлаж байсан эрхэм хүндэт анд найз нартаа баярлалаа. Үргэлж хамт байгаарай гэж хүсэж байна.
12-р сарын 12нд бас нэг birhtday болно. Ингээд хоёланг нь хамтатгаад энд төрсөн өдрөө тунхаглий гэж бодлоо...Happy Birthday!!!
Эргээд хархад блог хөтөлж эхэлснээс хойш олон сайхан найз нөхөдтэй байнга уншдаг олон блогтой болжээ.

Онцолбол:
  • Гэгээн Муза-энэ ууг нь миний хамгийн их орох дуртай блог. Даанч бичвэр оруулаагүй бүхэл бүтэн 8 сар болж байна.  : (  Муза минь ээ амьд уу? Блогт чинь би маш хайртай шүү.
  • Блогоор танилцаж бие биенээ нүүр тулан уулзалдаагүйч бид анд нөхөр болж чадсан Okoshi Dairii -  Dairii's blog  блогруу орох дуртай. Дайрий эрх зун уулзацгаая. Тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж байна.
  • Цэцгээ эгчийгээ юу гэж мартхав. Хэрэглээний урлал блогоор байнга зочилдог. Бас бид сайхан найзууд болж чадсан. Хөдөлмөрч уран эгчдээ надтай үргэлж хамт байдагт тань баярлалаа... Өшөө олон гоё бүтээл тууриваарай.
  • За бас Энхзаяа гэж нэг хөөрхөн охины блогоор зочилох их дуртай. Гэгээлэг ертөнц орон зай мэдрэгддэг. Энэ блогруу орсон хүн дахин заавал ордог байх.
  • Sunshine гээд бас блог байгаа. Энэ блогруу орох дуртай. Мэргэжил нэгтэй нэгэн уран бүсгүйн блог бий.
  • Амьдрал хайраар дүүрэн  блогт дуртай. Энэ блогийн нэрэнд нь их дуртай. Блог хөтлөгч нь ч гэсэн гоёлдоо. Анх нэрэнд дурлаж санаандгүй орж билээ...
  •  Later is better than now гээд блог хөтөлдөг багш бас оюутан  блогор бий. Ороод гархад маш хөгжилтай инээгээд л гардаг. Энгийн бөгөөд өөрийнхөөрөө санагддаг.
  • Design Idea-мундаг нэртэй блогт бас дуртай. Шинэлэг гоё санаатай блог бий...
  • Бас Ntsoom гээд блог бас дээрх блогтой ойролцоо бас л сонирхолтой гоё блог бий...
Ингээд дурьдаад байвал олон блогууд бий.
 Гол нь блог хөтөлснөөр маш их зүйлсийг суралцаж мэдэж авч бас сонирхол нэгтэй анд нөхөдтэй болдог. Та бүхэнд баярлалаа. Энэ нэг жилийн хугацаанд миний хувьд маш их өөрчлөлт болоод олон сайхан мэдээлэл мэдлэгийг хүртсэндээ баяртай байна. Та бүхэн үргэлж надтай хамт байгаарай...  Төрсөн өдрийн мэнд хүргэе!








Tangled-When'll my life begin

Monday, December 5, 2011

Шинэ оны мэнд!




Сайн байна уу? Шинэ жил болох болоогүй ч гэсэн миний хувьд сэтгэл догдлон хүлээдэг хамгийн сайхан баяр бол Шинэ жил билээ. Энэ дууг сонсхоор шинэ жилийн сайхан мэдрэмжүүд буудаг юм. Мэдээж хүүхэд насны шинэ жил хамгийн сайхан дурсамжтай дахин давтагдашгүй байдаг. Та бүхэн хүүхэд насны хөгжилтай аз жаргалтай шинэ жилийн баяраа эргэн нэг санаарай.
Өвлийн өвгөнтэй бэлэг , өдөр болгон шинээр засагдах гацуур мод, ээжийн гарын бууз, дулаахан нэхмэл оймс, амтат бялуу гээд л... энэ бүхэн сэтгэл зүрхэнд үлджээ. Эргээд хүүхэд насандаа очихсон. Эргээд ээжийнхээ гарын хоолыг идэн энгэрт нь хантлаа нэг эрхлэхсэн.....


Sunday, November 20, 2011

Рембрандтын бийр


Ennio Morricone-Cinema Paradiso


Загдын Түвшинжаргал 
/1953/
Рембрандтын бийр

 Рембрандт-Өөрийн хөрөг

Энэ бийр будаг шунханд биш, сүүдэрт биш
Гэрэлд дүрээтэй байж.
Рембрандт
Гэрлээр зурдаг байж...
"Сохор Товий"-д хараа оруулах
Ид бэдэрч байж.
Давхийн босоод хана тэмтчиж байгаа 
Золгүй өвгөний
Дагжиж чичирсэн хатингир хуруу
Нүд хатганам.
Гуниг хатганам.
Гуниг зовлонгийн 
Гашуун хар шүүрс
Гурван зууныг цоо татан
Зүрх хатганам.

Эрдэмт Фаустын цонхоор Рембрандт
Туяа цацруулаагүй сэн бол 
"Энэ оньсого"-ыг хүн төрлөхтөн
Таахгүй ч байсан юм билүү?
Үүлэн чанадаас Рембрандт
Гэрлэн үер буулгаагүй сэн бол
Үнэндээ, загалмайд тэлэгдсэн Христос
Дальдрахгүй ч байсан юм билүү?

Энэ бийр шунханд биш,
Сэтгэлд зүрээстэй байж.
Рембрандт
Сэтгэлээр зурдаг байж...
Олон ааштай, ихэмсэг, хүйтэн алдар нэр
Орохгүй атлаа хаалгыг нь 
Онголзуулж байхад л 
Рембрандт
Эрээн бараантай хорвоог зурж суудаг байж
Рембрандтын 
Цээжинд дүрээстэй байж.
Энэ 
Бийр биш,
Зүрх байж...

/Монголын сонгомол яруу найраг, 161 тал/
Cэтгэл шингэсэн сайхан уран бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байна.

Saturday, November 12, 2011

Бетховен-Сарны сонат

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Бетховен-"Сарны сонат" гэж олонд танигдсан  төгөлдөр хуурын 14-р сонатын талаарх бодол эрэгцүүллээ хуваалций гэж бодлоо. Хүн бүхний сэтгэл зүрхийг уярааж догдлуулж бүхэл бүтэн 210 жилийн насыг насалж буй энэхүү бүтээл өөрөө гайхайлтай юм. Энэ их насыг наслахдаа энэ бүтээл шилдэг 100 сонгодог бүтээлийн нэгдүгээр байранд бичигсэн бүтээл гэдгийг та мэдэх үү?
Энэхүү сонатыг Бетховен дурлалт бүсгүй Жулиа Гвичардид зориулан бичсэн. Энэ сонат өөрөө сонссон хүний зүрх сэтгэлийг эрхгүй соронзон мэт татаж сэтгэлийн эрс өөр өөр хувирал мэдрэмжийг төрүүлж чаддаг нь Бетховены ямар их баяр баясгалан аз жаргалаас гадна ямар их гуниг харууслыг бүтээлээрээ илэрхийлж чадсан нь харагддаг.
1801 оны дол­дугаар сарын 6-нд Жулиад бичсэн захидалд Бетховен хайр дурлалдаа хэрхэн шаналж байгаагаа бичжээ. Түүний үгс зүрх сэтгэлийн шаналал ган­цаардлыг бүрэн илэрхийлсэн байх аж. Энэ захидалд:

"Миний сахиулсан тэнгэр, бүх л ертөнц, хүсэл зoриг минь!

Бидний хайр дурлал зо­лио­­соос өөрөөр байх учиргүй гэж үү? Энэ бүхэн хязгааргүй тэсвэр тэв­чээрээс өөрөөр оршсоор байх учиргүй юу? Тэнгэр минь, энэ бүх гоо үзэсгэлэнгийн төрөлх дотоод ертөнц рүү ширтэн харж, хайр дурлалд байх бүх зүйлсийг, бүхий л зөвтгөлийг чимээ­гүйхэн хүлээн аваач!" хэмээн бичсэн байна. Бетховений "Зөвтгөл" хэмээх энэ үгэнд тухайн үед өрнөж байсан олон үйл явдлын учир шалт­гаан нуугдаж байдаг. Тэрбээр энэ захи­далдаа ухааршгүй ихээр тэмүүл­сэн шаналгаат үгсийг бичээд төгс­гөлд нь "Бурхад бидэнд тайт­гар­­лыг илгээх ёстой, тийм л байх учиртай" гэжээ.

 
Wilhelm Kempff-Moonlight sonat 1st mvt Adagio Sostenuto

Нэгдүгээр хэсэг Аdagio Sostenuto буюу Удаан аажуу алгуурхан темп. Бүтээлийн эхлэл намуухан 3такт бүхий бага октавын триолоор эхэлж гүн бодолд урин дуудна. Доод өнгө суурилаг бөгөөд хүнгэнсэн бараан тон алгуурхан дээд өнгийн урин дуудах мэт... Гүний бодолд автагдуулах эсвэл дотор хуримтлагдсан бүхийл үгс гуниг зовлонгоо чимээгүйхэн урсган гаргаж байгаа мэт тийм л мэдрэмж... Яаг л урсгал ус намилзан намилзан хөдлөх зөөлхөн алгуурхан мэдрэмж санагдах ч тоглоочоос сэтгэлийн болоод техникийн хүч шаардсан хүнд зохиол. Дунд хэсэг гоёмсог чамин өргөлтүүд орооцолдсон гогцоог алгуурхан тайлах мэт эсвэл олон асуултуудыг тавин учирыг хайн эрж байгаа мэт тийм л мэдрэмж. Харин бүтээлийн төгсгөл хэсэг гогцоог тайлан хариултаа олох тийм л мэдрэмж... Гэхдээ хариулт олоод баярладаг байхад энэ бүтээлд баярлаж догдлох мэдрэмж огт үгүй. Дэндүү гунигтай учир нь хариулт эхлэхэд л тодорхой байсан. Яаг л эхлэл шигээ төгсөглийг төгсөгсөн. Нэгдүгээр хэсэг олон түмэнд хамгийн их хүрч чадсан бүтээл гэж бодож байна. Харин та Сарны сонатын хоёрдугаар хэсэг буюу аллегреттог сонсож байсан уу?


Wilhelm Kempff-Moonlight sonat 2nd  mvt Allegretto

Энэ хэсэг бас л гайхалтай.  Яагаад гээч. Учир нь ихэнх бүтээлүүд аллегрогоос ларго адажиоруу шилдэг харин Бетховны -Сарны сонат бол Адажиогоос- Аллегрод шилдэг. Алегретто бол сэргэлэн хөгжилтэй темп. Гүн бодол гүн гуниг илэрхийлж байсан бол бараан үүлийг нэвтлэн гэрэл гаран гийгүүлэх тийм л гоёмсог мэдрэмж. Бетховен яаг л дурлалт бүсгүй Жулиа Гвичардыг энэ бүтээлээрээ дүрсэлсэн мэт. Хөгжилтэй бас үзэсгэлэнтэй сэтгэл татам бүсгүй... Хоёрдугаар хэсэггүйгээр 1 болон 3 хэсгээр сарны сонатыг төсөөлөхөд их хүнд мэдрэмж цохилтыг өгнө. Тиймээс 2 хэсэг бол гоёмсог жижигхэн шигтээ бас хоёр туйлыг холбож нэгтгэж байгаа холбоос юм. Энэ хэсгээр эмэгтэй хүнийг тэр чигээр нь дүрсэлсэн гэж би хувьдаа бодож байна. Бас л энэ бол гэнэтийн содон үзэгдэл хэсэг. Харин та 3 хэсгийг өмнөн сонсож байсан байх. танил санагдаж магадгүй.


Wilhelm Kempff-Moonlight sonat 3rd  mvt Presto agitato

Гуравдугаар хэсэг Presto agitato буюу түргэн хүсэл эрмэлзэлтэй темп. 3дугаар хэсгийг сонсоход маш их хүч мэдрэгддэг. Хүнд хүнд дайралтууд эрчтэй хүчтэй хөдөлгөөнүүд санаанд буудаг. Магадгүй яаг л Бетховен Жулиаг үзэн ядалтын харцаар харж байгаа мэт. Эсвэл эмэгтэй хүний үл анзаарсан, бас үл хүндэтгэсэн байдал... Энэ хэсэг хөгжилтэй гэгээлэг мэдрэмж бол биш. Гоёмсог дэвүүр дэвсэн эрхэмсэг үл таних энэ эмэгтэй миний хайртай бүсгүй  мөн гэжүү гэж бодогдуулах мэт хөндий байдалд эвлэрч ядан хамаг хүч чадлаа гарган эргэлзэн дотоод шанлал мэдрэмжээ илэрхийлэлж байгаа мэт ..  Wilhelm Kempff тоглолтыг та бүхэнд хүрэглээ энэ хүний ур чадвар тоглолт та бүхэнд таалагадаж байгаа байхаа. Төгс бүтээлийг тоглоход хөдөлмөр ур чадвараас гадна авъяас чухал.  Ингээд та бүхэнд өөрийн бодол болоод бага сага цуглуулсан материалаа сийрүүлэн та бүхэнд хүрэглээ. Сарны сонат бүтээлийг нэгл үгээр илэрхийлэхэд энэ бол ГҮН. Гүн бодол гүн эрэгцүүлэл шанлал, гүн үзэн ядалт... Ийм гайхалтай бүтээлийг төрөн гаргуулж чаддаг эмэгтэйчүүддээ баярлалаа. 
Энэхүү нийтлэлийг 1st mvt Adagio сурч байгаа нэгэн хүнд зориулан бичлээ. Таньд зориуллаа...
МЁ: Б.Энхжаргал.

Wednesday, September 7, 2011

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-4 хэсэг

Сайн байна уу? Намар цаг аль хэдийн иржээ. Сэрүүн ороод тэнгэр бүүдийгээд л, гэхдээ дахин давтагдашгүй сайхан өдөр байна. Шопений хөгжимтэй хамт өдөржин хамт өнжлөө. Ингээд та бүхэнд Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлогийн үргэлжлэл ноктьюринуудаас хүргэж байна.  

                               Nocturne in A-flat major, op.32 no.2-Lento

Өмнөх ноктьюринтай харьцуулахад дунд хэсгийн темп ижил төстэй, харин хэлбэрийн хувьд өөрчөгдсөн. Хэмжээний хувьд үл ялиг багассан ч илэрхийлэл мэдрэмжийн хувьд төстэй.  Шопены ноктьюринуудын хясаан дахь сувд болсон шигтгээ гол хэсэг нь маргашгүй  дунд хэсгийн гайхалтай өргөлтүүд кантрасууд байдаг. Бүтээлийн дунд хэсгийн триолиуд  эрчтэй хүчтэй боловч илэрхийлэлийн хувьд үүлнээс үүлэнд дүүлэн хөөрөх мэт мэдрэмж илэрхийлэл орон зай санагдуулж байна. 
Үзэсгэлэнт энэ бүтээлийн хөгжим нь зүүд мөрөөдлийн, мэдрэмжийн хувьд сүрлэг эрхэмсэг. Энэ бүтээл 1836-37 онд бичигдэж 1837 онд олонд танигдсан бүтээл юм. Шопен 1831 онд Парист суурьшсан бөгөөд  1836-45 он бол түүний уран бүтээлийн оргил үе байсан бөгөөд олон гайхамшигтай бүтээл тууривсаны нэг нь энэхүү Ноктьюрин ля маржор 30-2 юм.

Nocturne in G minor, op 37 no.1-Andante sostenuto

Les soupirs олонд танигдсан ноктьюрин техникал тоглолт шаардахгүй ч  дунд хэсгийн үл ялиг хоорын мэт интэрмеззо буюу завсарын аялгуу нь хоорын шулуун холбоос бүхий намуухан тоглолт. Энэ бүтээл нь 1838 онд бичигдэж 1839 онд олны хүртээл болсон бүтээл юм. 

Nocturne in G major, op.37 no.2- Andantino

Ноктьюрин 37-1 сонссоны дараа энэ ноктьюринг сонсоход бараан үүлэн дундаас зөөлхөн гэрэл үүлийг нэвтлэх мэт ялдам энхрий эхлэл шиг санагдсан. Фа түлхүүрийн триоль Соль түлхүүрийн окталийн өнгөний  чамин хослолууд бүтээлийн оргил хэсэг. Энэ бүтээлийн оргил хүчтэй тоглолтууд эхний болон төгсгөл хэсэгт тоглогддог бол харин дунд хэсэг бүүвээлэх мэт  амар амгалан мэдрэмж илэрхийлэл. 1939 оны 7 сард Шопен Нохантаас буцаж ирэх үед хэдхэн долоо хоногын дотор зохиогдсон бүтээл юм.  Guimar Novaes хэлэхдээ: " Би эдгээр ноктьюринуудаас онцгой тусгал, хуучны дурсамж, гэгээн тунгалаг болон гүний мэдрэмжийг олсон" гэж хэлжээ. Үнэхээр ч түүний бүтээлүүд хязгааргүй ундармал  гүний орон зай мэдрэгдсэн төгс зохицол мэдрэмж илэрхийлэлтэй байдаг билээ.

Nocturne in C minor, op.48 no.1-lento

Энэхүү бүтээл нь 1841 оны 10сард зохиогдсон бөгөөд 42 онд олонд танигдсан юм. 1842 онд дотны анд Ян Матушкий,1844 онд хамгаас хайрт эцэг нь нас барж, сэтгэл зүрхээ өгсөн  хайрт Ж.Сант нь түүнийг орихон одсон зэрэг нь эх орноосоо хол өнчрөлийн зовлон шанлалыг мэдрүүлсэн үеүүд байсан юм. Хэрвээ Шопен өөрийгөө энэ хөгжмөөрөө илэрхийлсэн бол энэ бүтээлийн гүн шанлал хэдэн зуунд ч мөнхөд үргэлжлэхээр гуниг тээсэн хүчтэй илэрхийлэл бүхий бүтээл гэж бодож байна. Харанхуй бүүдгэр орон зайд тэмтэрч яадан хөдлөх энэ л мэдрэмж...
 



Monday, August 8, 2011

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-3

                                      
 
Nocturne  in G-sharp minor, op.27 no.1 Lаrghetto

1834/1835 онд бичигдэж 1836 онд олонд танигдсан бүтээл юм. ''Les plaintives'' нэрээр танил болсон бүтээл юм. Бараан үүл тэнгэр бүрхэх мэт дүүрэн гуниг шанлал  бүхий окталь дээд өнгийн хоршил. Бүтээлийн дунд хэсэг илүү ялгуусан, нэгдүгээр хэсгээс хоёрдугаар хэсэгрүү шилжих холбоос яруулаг эрхэмсгээр уусна. 
 

 
Nocturne  in D flat major, op.27 no.2 Lento sostenuto
 
Аажуу бөгөөд яруулаг тайван темп. Бүтээлийн эхлэл яруулаг тунгалаг. Ре мажорын уянгалаг тоглолт сарны туяа голын усанд тусаж, үзэсгэлэн гоод алмайран мансуурах мэт үзэсгэлэн төгөлдөр. Өнгө дээшлэх тусам илүү драматик болж усны зөөлөн  урсгал мэдрүүлж зөөлөн маш гоё оргилуун, хязгааргүй их ундармал уянгалаг урсгал. Зөөлнөөс зөөлөн илбэх мэт мэдрэмж. Энэ хөгжмийг сонсоод жаахан зүүрмэглэхэд хичнээн гоё амралт болохуйц. Бүүвэйлээд ч байгаа юм шиг.Та бүхэнд нэг л олон ноктюрн хүргээд байдаг. Ойлгомжгүй асуухаар зүйлс байвал асуугаараа. Нэг бодлын утга учиргүй үр дүнгүй ажил хийгээд байгаа ч юм уу гэсэн бодол төрж байна. 
 
 
Nocturne  in B major, op.32 no.1 Andante sostenuto
 
1836 онд бичигдэж 1837онд олонд хүрсэн. Химийн гинжин хэлээ шиг. Бүтээлийг энэ өнцгөөс нь харах бас сонирхолтой санагддаг. Надад дээд талын шар бөмбөлгийн тоглолт хамгийн гоё нь санагдсан. Ер нь бүтээлийг ямар өнцгөөс тайлбарлавал илүү ойлгомжтой байдаг юм бол? та бүхэн санаа оноогоо хэлээрэй. Үлдсэн Ноктюрнуудыг хэрхэн илэрхийлж тайлбарлавал сонирхолтой байх бол? эсвэл олон нуршсан зүйлгүйгээр шууд хүргэх нь илүү юм болов уу?
  За түр баяртай. Санал болгож байгаа хөгжмүүдийг амтархан сонсоорой гэж хүсье. Та бүхэнд таалагдах байх гэж найдаж байна.

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-2 хэсэг.


Сайн байна уу? Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр Ноктюрн 15-1,2,3 та бүхэнд амалснаараа хүргэх болно. Ноктюрн-аа эхлүүлэхээсээ өмнө та бүхнээс зарын чанартай зүйлс асуумаар байна. Би Шекспир- Ромео Жульетта монгол хэл дээрх орчуулгыг хайгаад олдоггүй ээ. Та бүхэн мэдэж байгаа бол надад тус болно уу? Интер, Мир номын дэлгүүрүүдээр  , МУИС, урт цагаан, Нацагдоржийн номын сан зэргээр хайж үзсэн байгаа. Хэрвээ та бүхэнд байдаг бол надад тус болоод хувилаж авах эсвэл түр номоо солилцон унших боломж өгнө үү?


Nocturne in F major, op.15 no.1 Andante Cantanbile

Шопены Ноктюрнууд үргэлж  А-В-А гэсэн хэлбэр, ерөнхий схемээр бичигддэг нь та бүхэнд ажиглагдсан байхаа. В хэсэг А хэсгээсээ огцом өөр, бүтээлийн хамгийн оргил хэсгүүд нь байж чаддаг. /ихэвчлэн хурц, тод, хүчтэй/ Бүгдээрээ нэгдмэл гайхалтай бүтээлүүд ч надад ихэнхдээ А хэсэгүүд нь илүү их сонсмоор сайхан санагддаг. Маш гоё зөөлөн уян яаг л агаарт өд хийсэх мэт хөнгөн мэдрэмж төрүүлдэг.
Анданте Кантабиле- Тайван чөлөөтэй яруулаг, дуулал мэт темп юм. Бүтээлийн эхлэл семпре легатиссимо зөөлөн бөгөөд тогтуун гүний бодолд автуулах,хөнгөн. Фа түлхүүрийн давтамж бүхий триолуд  дээш алгуурхнаар тэмүүлэх дээд өнгийн шат мэт суурилаг бас даган тамилзах мэт.. Дээш доош намилзан хөдөлсөөр шуурга мэт 16-т окталь фа минорын хүчтэй тоглолт гүн бодлоос сарнин хүчтэй дайралт, цохилтонд өртсөн мэт мэдрэмж төрнө. Хүчтэй чангаран шилжих шилжилт тоглоочоос асар их мэдрэмж хүч чадал шаардсан хэсэг гэж бодож байна. Буцаад зөөлрөн крэшендо болж эхлэл хэсэг давтагдах ч эхлэл хэсгийн мэдрэмж дахин мэдрэгдэхгүй. Харин ялалтын амт мэдрэгдсэн төгсгөл байх болно..

.
Nocturne in F sharp Major, Op.15 no.2- Larghetto 


Энэ миний сонсох хамгийн дуртай бүтээлүүдийн нэг. Хэдий бусад ноктюрнуудыг бодвол тийм ч олонд танигдсан биш ч. Энэ бүтээл гайхалтай.
Сонсоход маш хөнгөн зөөлөн сонсогдох ч, тоглоочоос техник, динамик хүчтэй шилжилт, хүч чадал шаарддаг маш хүнд бичигдсэн зохиол юм. Бүтээлийн темп Ларгетто буюу маш удаан бөгөөд чөлөөтэй. Зөөлөн сэвэлзүүр салхинд хийсэх хөнгөн, цагаан өд намилзан намилзан хөдлөх мэт тийм гоё мэдрэмж. 2-р хэсэгрүү шилжхээс өмнөх нэмэлт фрошлаг хэдхэн секундэнд 2 хан удаа тоглогдох ч энэ хэсэгт өд үл ялиг хүчтэй үлээхэд эргэлдэн доош унах тэр байдал...  Диппио мувмент буюу хоёрдугаар хэсэг. Энэ хэсгийн техник гайхалтай. Энэ хэсгийн мэдрэмжийг жинхэнэ мастерууд л гаргаж илэрхийлж чадах байх... 
Зимерман тоглолт та бүхэнд таалагдах байх гэж бодлоо. Заримдаа ингэж боддог юм. Шопены нот хуулагчин ч болсон байсан бол ямар гоё вэ? гэж. Анх түүний хөгжмүүдийг сонсоод надад түүнтэй уулзах юм сан гэсэн нууцхан хүсэл төрж байсан. Харин одоо бол би түүнтэй хүссэн үедээ түүний гайхамшигт бүтээлээр уулзаж чадна гэдгээ мэдэж авсан. Та бүхэн ч гэсэн Шопентэй нөхөрлөөрэй.


Nocturne in G minor, op.15 no.3- Lento



 Ленто- аажуу бөгөөд тавиун чөлөөтэй темп. Энэ бүтээл уйтгар гунигаар дүүрэн жинхэнэ Шопены шанлал мэдрэгдсэн харагдсан бүтээл байхаа. Гунигтай эхлэл гунигтай өрнөл, гунигтай төгсгөл... 1836 онд бичигдэж 1837онд олон танигдаж эхэлсэн бүтээл.

Friday, August 5, 2011

Хөгжимийн зохиолуудын зарим нэг онцлог 2-1 хэсэг

  • Ноктюрн - Мөрөөдөл ая. Франци үг бөгөөд  монголчилбол "Шөнийн утга уянгат хөгжим" гэсэн утга бүхий үг юм. Энэ нь дан хөгжмүүдээр тоглогдох бага хэмжээний зохиол бөгөөд зөөлөн алгуурхан хамтран найрах аялгуу эгшгийн яруу тунгалаг утга уянгын хэлбэртэй зохиол юм.

Тухайлбал: 
Фредрик Шопен гайхамшигт 21 ноктюрнг та бүхэнд танилцуулхаар шийдлээ. Та бүхэн амтархан сонсож сэтгэл оюунаа мялаануу.



Nocturne in B-flat Minor, Op. 9 No. 1 — Larghetto

Энэхүү бүтээл нь Шопены анхны ноктюрн.  1832 оны 12сард Англи, Франци болон Германд анх тоглож олон түмэнд танилцуулсан бүтээл юм. Түүний бүтээлээс өргөн  далаацтай хүрээ, мөн динамикын гайхалтай тоглолтыг харж болно. Бүтээлийн эхний болон төгсгөл хэсгийн 3-р актовын квинтолиуд гайхалтай торгон мэдрэмж яаг л намрын салхинд туугдах навчис шиг эмзэг уян бас чамин байдал... Харин бүтээлийн дунд хэсэг хачирхалтай форте триолудын кантрасс. Гэхдээ бүтээлийн эхлэл минорын гэгээлэг хөнгөн байдлаас дунд хэсэг мажорын доод хүнд мэдрэмжийн зохицол бүтээлийг тэнцүүлж мөн сонирхолтой бөгөөд тансаг болгож өгч байна гэж бодож байна. Та энэ бүтээлээс Шопеныг суут хөгжмийн зохиолч байсанг мэдэрч болно.


Yundi Li plays Chopin Nocturne Op. 9 No. 2 

Энэ бүтээлийг би Ван Гог-той зүйрлнэ. Магадгүй яагаад гэж асуувал би ингэж хариулах байсан. Гайхамшигтай мэдрэмж сэтгэл хөдлөлөөр урсан гарах төгс өнгийн зохицол ч гуниг тээсэн илэрхийлэл яаг л одтой шөнө бүтээл шиг. Сэтгэл татам дээд өнгийн тоглолт,нот өөрийн эрхгүй уянгалан эгшиглэх тойрог замруу татан оруулж яаг л зүүд мөрөөдлийн мэт орон зайд хөврүүлнэ. Гэсэн ч доод өнгийн тоглолт даган урсах мэт өнгөц санагдуулж, алгуурхнаар хөнгөн гунигт автуулна... Та нүдээ аниад сонссоод нэг үзээрэй. Тэгээд ямар дүр зураг бууж байгаагаа хуваалцаарай.


 Усан дээр тусах гэрлийн тусгал төгөлдөр хуурын даруул шиг санагдаж байна.


Ван Гог- Одтой шөнө

NOCTURNE IN B MAJOR, OP. 9 NO. 3 — ALLEGRETTO


 1830/1832 онд бичигдэж 1833 онд олны хүртээл болж чадсан бүтээл юм.  Өмнөх бүтээлүүдээсээ энэ бүтээл илүү гэгээлэг, гэрэл цацарсан мэдрэмж төрүүлж байна. Анх удаа энэ бүтээлийг сонсож байгаа учираас дүгнэж бас мэдрэмжээ хуваалцаж чадахгүй байна.  

Шопений 21 Ноктюрны 9-1,2,3 хүрэглээ. Дараагийн хэсгээр Ноктюрн 15-1,2,3 хүргэх болно. see you next time!

Monday, July 18, 2011

Anime буюу comic

Сайн байцгаана уу?
Намайг Заяа гэдэг







Би өмнө нь ер нь ингэж блог дээр юм бичиж үзээгүй л дээ тийм болохоор тааруу байвал уучлаарай


 Эхний ээлжинд би өөрийнхөө одоогоор хамгийн дуртай аниме болох үхлийн тэмдэглэл буюу "Death note" ийг танилцуулж байна.

Death note

      юуны түрүүнд та бүхэнд энэхүү анимегийн trailer-ийг үзүүлье.


за тэгээд бараг энэ аниме-г үзээгүй хүн бараг байхгүй байлгүй дэ хэрвээ үзээгүй мэдэхгүй хүн байвал 

http://www.animea.net/download/354/Death+Note.html 

энэ сайтнаас татаж авч болно.

 Мөн би чадахаараа шууд үзэхээр тавьж өгье

http://www.animecrazy.net/death-note-episode-1/

Энэ сайтад шууд үзэхээр бүгд байгаа




   Харин одоо Цаг хугацаагаар аялагч охин буюу

The Girl Who Leapt Through Time

trailer



татах link: http://www.megaupload.com/?d=7wmz8uqn

Шууд үзэх: http://www.yadii.net/index.php?module=menu&cmd=content&id=24668&menu_id=438

за энэ 2 одоогоор миний хамгийн дуртай анимэ







Saturday, July 16, 2011

Хөгжимийн зохиолуудын зарим нэг онцлог 1 хэсэг


Хэлбэр ба төрөл /жанр/ зүйлүүдийн товч тайлбар
  • Бүжгэн жүжиг- /балет/ театрын урлагийн нэг биеэ даасан хөгжимт уран бүтээл бөгөөд бүжгийн урлагийн уран сайхны хөдөлгөөнүүдээр биеллээ олдог тодорхой санаа сэдэв, утга бүхий урлаг юм. Бүжиглэлүүд нь дууриуд ба хөгжимт драмын жүжигт бие даан оролцож явдаг. бүжгийн жүжгүүд нь зөвхөн симфони найрал хөгжмийн яруу эгшигтэй хамтран гүйцэтгэгднэ. 

Тухайлбал: 
Чайковский-Хунт нуур
Хамгийн анхны балет Хун нуур байсан. Хамгийн мартагдашгүй давтагдашгүй мэдрэмж энэ бүжгэн жүжгийг үзээд анх төрж байсан. Чайковскийн энэхүү бүтээлийн хөгжмийн нэгээхэн хэсгээс нь л сонсоход хунт нуурын гайхамшигтай илэрхийлэл орон зай мэдрэгддэг гайхалтай бүтээл...







 Адан-Жизель
Энэ балетыг үзээд бас л бахархмаар хайралмаар тийм сайхан бүжгэн жүжиг байсан. Энэ балетийн талаарх мэдээлэлийг урлаг судлаач хүний үүднээс бичсэн бичвэр болоод бүрэн дүрст бичлэгийг доорх хаягаас үзнэ үү. http://stmuses.blog.gogo.mn/read/entry131182





Доорх хоёр бичлэг миний хамгийн дуртай хэсгүүд таньд ч гэсэн таалагдах байх гэж бодож байна:



Энэ хэсэгт Жизель хайрандаа умбан, жинхэнэ ориглуун хүсэл тэмүүлэл, хайр дурлал нь дээд цэгтээ хүрж эмэгтэй хүний гайхамшигт ориглуун чанарыг урлагийн хэлээр, үйл хөдөлгөөнөөр харуулж чадсан хэсэг. Энэ хэсэгт бүжигчнээс ур чадвар чадал чансаа харагддаг хэсэг.



Жизель балет багийн  тоглолт болохыг эндээс харж болно. Үнэхээр аз жаргалаа нэхэн бүжиглэх энэ бүжиглэлт сэтгэл зүрхийг шууд татдаг...



  • Баркарола- Энэ бол Итали үг бөгөөд монголчилбол завь гэсэн үг. Өөрөөр хэлбэл усан дээр завиар зугаалагчдын дуулдаг ардын уламжлалт утга уянгын дуу. Үүний ритм хэмжээ нь намилзан найгах усны давалгааг санагдуулдаг. 
Тухайлбал: 
Чайковскийн- 4 цагийн эргэлт буюу 12 сар хэмээх бүтээлийн 6-р сар "Баркарола". Надад маш их таалагддаг.
Чайковскийн 12 сар бүтээл тухайн сарын онцлог, зан үйл, аж байдлыг харуулснаараа бусад бүтээлүүдээс онцлогтой гэж боддог. Мэдээж дан хөгжимийн бүтээл гэдэг утгаараа
үнлэмж илэрхийлэлийн хувьд ондоо байх нь зайлшгүй.



Бүтээлийн нийт хөгжмийн хэмнэл Анданте кантбиле буюу аажуухан яаралгүй бөгөөд үл ялиг хөдөлгөөнтэй темп. Бүтээлийн эхний хэсэг доод өнгө суурилаг бөгөөд дээд өнгүүд урсгал мэт дээш доош давтамжтай гүний орон зай мэдрэгдсэн хэсэг. Харин 2 хэсэг буюу октав дээшлэн бага зэрэг крэшендо болсноор бүтээл хамгийн гоё ориглуун үсрэлттэй урсгал усны хүчтэй давалгай мэт, сэтгэл догдуулсан хэсэг . Гэхдээ нийт хөдөлгөөнийг Анданте кантинбиле үргэлж барина. 3 хэсэг буюу төгсгөл хэсэг бол буцаад поко димиуэндо болоод зөөлөн аядуу байдал буцан ноёрхох болно. Яг энэ үед хариулт эзнээ олж, урсгал ус маань тогтуун болж, эргэн байр байраа  олох мэт тийм мэдрэмж төрдөг.



  • Вальс- Энэ нь гурван далай хэмжээнд нэг жигдээр зөөлөн хөдлөх бүжиглэлийг хэлнэ. Вальс бүжиг бол Немец, Чех, Австри зэрэг улсуудын ардын бүжгээс гаралтай бүжиг юм. Орчин үеийн сонгодог хөгжимийн урлагт вальс нь биеэ даасан хөгжмийн зохиол болж концертын программд тоглогддог. Зарим үед дуурь болон симфони найрал хөгжмийн зохиолд бүхэл бүтэн хэсэг нь болж орсон байдаг. 

Тухайлбал:
Вальсийн эцэг бол ялтачгүй Иохан Штраус гэдэгтэй хэн ч маргахгүй. Шинэ жил болоход вальсийн аягүйгээр төсөөлхийн аргаггүй... Вальс хөгжим хөнгөн үрсэлттэй яг л нэг рококо шиг баяр цэнгэл, найр хөгжөөнийг магтсан,  мэдрүүлсэн байдаг. 


  Штарус болон Чайковскийн алдарт вальсууд


Фредрик Шопен- Вальс 69

Миний хайртай уран бүтээлч бол Фредрик Шопен. Түүний бүтээлүүдэд маш их хайртай. Төгөлдөр хуурд зориулан вальс бүтээнэ гэдэг бас тийм ч амар  биш.
Ихэнх вальсууд хөгжилтэй хөгжүүн яг л дээрх шиг байдаг. Харин Шопенийх нэг л ондоо. Түүний бүтээлүүд миний бодлоор туйллаг дээд доод орон зай хэмжээг гайхамшигтай гаргаж чаддаг гэж боддог. Дөрөвний гурав хэмжээтэйгээр модерато төгөлдөр хуурт зориулсан вальс гэж бодхоор л... Бүтээл, бүтээлийн эхлэл өөрөө гайхамшиг. Хаана өргөлт, хаана давтам, хаана бууралт үсрэлт байхуу гэдэг бүгд байрлалаа гайхалтай олж чадсан бүтээл гэж бодогдож байна. Яг үнэндээ тайлбарлах үг, үгээр илэрхийлж чадахгүй байна. Бас зүрх хүрэхгүй байна. Сонссон хүмүүс ямар мэдрэмж төрдгийг би сайн мэдэхгүй юм магадгүй та бүхэн төрсөн сэтгэгдэлээ хуваалцвал бодлууд маань батжиж бас илүү ойлгох боловуу гэж бодож байна. 
 Олон сайхан уран бүтээл бүтээлчид байдаг ч зүрх сэтгэлийг хүчтэй татдаг алмайруулж догдлуулж чаддаг уран бүтээл, бүтээлч бол Шопен...

  • Вариации- Гэдэг нь хөгжмийн зохиолын доторхи анхдугаар  сэдэвт үгүүлэл нь өөр өөр байдалд хэд дахин давтагдах үйлдэл бүхий найрлагаар зохиогдсон байхыг хэлнэ. Иймд уул зохиолд агуулагдсан санаа сэдвийн солигдол нь хөгжмийн агуулгыг илчлэх аргуудын өөрчлөгдсний үндсэн дээр сая зохиогдоно. Үүнд: темп, ритм хэмжээ, цомнол гэх мэт аргуудыг нэрлэж болно. Тэгэхдээ аялгуу эгшгийн аялга дуудлага нь уул өгөгдсөн сэдвийн голлох шинж чанар нь болж хөдөлбөргүйгээр хадгалагдана. 


Тухайлбал: 

Моцарт- Тема Вариаций

Вариаций өөрөө маш их сонирхолтой юм. Нэг сэдэл, нэг өрнөлийг аваад тэрнийгээ олон дахин хувиргана гэдэг их сонирхолтой санагдсан. Нэг ёсны энгийн зүйлээс хувиргалт үүсгэж улам өрнөл утгыг дэлгэрүүлэн  хоорондох уялдааг алдагдуулахгүйч , тодорхой тэмп хэсэгүүдээрээ эрс ондоо болгож байна.





 Шопен- Вариаций Бриллянтс


Ингээд та бүхэн бүжгэн жүжиг, баркарола, вальс, мөн вариаци гэж хөгжмийн ямар төрөл байдгийг мэдэж авлаа. Та бүхэн цааш нь улам дэлгэрүүлж судлаасай гэж хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. 



Saturday, July 9, 2011

"Тэнхлэг 2011" ШУТИС-ҮТДС уран бүтээлч багш нарын үзэсгэлэн.



"Тэнхлэг 2011" ШУТИС-ҮТДС уран бүтээлч багш нарын үзэсгэлэн 2011 оны 5 сарын 4-14 хооронд. Des-Art Gallery хэмээх шинэ галлерей энэхүү үзэсгэлэнгээрээ нээлтээ хийж олон түмэнд танилцуулсан юм. Одоо та бүхэнд энэ үзэсгэлэнг танилцуулж байгаадаа хөлцөл өчиж байна. Энэ үзэсгэлэнгийн гол онцлог нь дизайнер болон зураач багш нарын маань уран бүтээл тавигдаж ШУТИС-ийн багш нар уран бүтээлээрээ нийт шавь  нар болоод урлаг сонирхогчидод ур чадвараа дэлгэн харуулсан юм. Миний бие энэ сургуулийг өнгрөсөн 6 сард төгссөн. Надад эрдэм мэдлэг хайрлаж замыг минь гэрэлтүүлж чиглүүлж өгсөн ачит багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. 




Бүх одод- Багшаа дуулъя




Б.Сэлэнгэ уран бүтээлээс: 


Цэцэгсийн эгшиг



Улаан натюрмурт



Намар

Сэлэнгээ багш маань үнэхээр шудрага хөдөлмөрч, миний хайрлаж хүндэлж, үлгэр дуйраал  болгож авдаг багш нарын нэг. 
Сэлэнгээ багшдаа баярлалаа. Таниас олон сайхан мэдлэгийг хүртсэндээ маш их баярладаг...  Густав Климтийн зургийг харахаар та санаад буудаг...  Багшаа та минь бидэнтэй, сургуультайгаа үргэлж хамт байгаарай. Магадгүй бид таныг уурлуулж гомдоодогч   бидний хүндэтгэл бахархал хайр тань дээр үргэлж ундарч байдаг юм шүү... 



С.Болдбаатар- Зохиомж

Анх нэгдүгээр курсд ороод Болдоо багш дээрээ хар уран зураг 1 үзэж билээ... Болдоо багш маань ер нь бол дүн гаргахдаа сайн ч бай муу ч бай 67,68 тавьдаг. ккк. 
Анх 203 буюу урлангийн ангилуу орход багш  натюрмуртанд нээх олон сав даавуу тавиад бүртгэж аваад л гараад явчиж билээ... Тэр үед 5,6 пар байсан учир хүүхдүүд хичээлээ ихэнх нь тасалаад явсан юм. Тэр үед миний өөдөөс харан суун зургаа зурах нэгэн охинтой танилцаж их сургуульд ороод хамгийн анхны найзалж нөхөрлөсөн анд минь байжээ. Найзыгаа мундаг сайн архитектурч болно гэдэгт би итгэдэг. Амжилт хүсье Үүрийнтуяадаа...


С.Болдбаатар- Цагаан



С.Болдбаатар- Гэрэлт цөм



Гунгаа- Тэмээн тойрог


Д.Халиун уран бүтээлээс:

 Сараан

Манай анги даасан багш буюу зөвлөх багш. Анх нэгдүгээр курд ороод хичээлийн хувиараа зохиож чадахгүй их л тэвдэж билээ. Лекц семнар лабраторийн ялгааг сайн мэдэхгүй. Тэгээд ч тэр үед багш нараараа гарын үсэг зуруулна гэж бөөн оочир дараалал болдог байсан үе. Энэ үед арай гэж нэг юм хичээлийн хувиараа зохиогоод багшдаа өгөх гэсэн чинь, канондсон хичээлийн хувиар дээрээ гарын үсэг зуруулах ёсгүй гээд дахин зуруулж ир гэж хэлж байсан юм. Тэр үед надад үнэхээр төвөгтэй хэцүү санагдсан. Хөлсөө туслуулж байж арай хийж нэг учирын олоод хичээлийн хувиараа зохиотол ийм хариу өгөхөд...  Ахиад л бөөн оочир дараалал, уур уцаар... Нэг нууц байдаг юм. Тэр үед би багш нарынхаа гарын үсгийг бүгдийн сайнхан дуйраалгаж бичээд өгчиж билээ...   Халиун багшийн гарын үсгийг хичээлийн хуваарь зөвшөөрсөн гэдэг хэсэгт 4 жил би өөрөө бичсэн... /гарын үсэг нь их амархан болхоор/ ккк эргээд бодхоор оюутан нас үнэхээр инээд хөөртэй хөгжилтэй байжээ... 




Жигүүр





Л.Түмэнбат- Зохиомж



Пүүдорж-Дуусашгүй



Батхишиг-Зайран



Дэлгэрцэцэг-Хөх ба шар




 Дэлгэрцэцэг- Монгол эмэгтэй / даавуу, даавууны будаг/



Дэлгэрцэцэг- Шагшираа




Ц.Батсайхан-Уул








Ч.Ариун- Зохиомж



Ч.Ариун- Reflex




Г.Эрдэнэбилэг-90 оны дурсамж




Л.Ишдорж- Хөрөг




Гантуяа- Цэцэг



Г.Эрдэнэбилэг




Д.Түмэнбат- Үүлэн чөлөө




Г.Алтангэрэл-Плакат




Б.Ариунболор-Баатар



Б.Ариунболор- Салхи





Та бүхэнийг минь Урлагийн бурхан Янжинлхам үргэлж ивээх болтугай. Уран бүтээлийн өндөр их амжилт хүсье.
МЁ: Б.Энхжргал.