Friday, January 14, 2011

1870-1900 Чимэглэх урлаг болон Интерьер

  Chopin Valse no.19. A minor

Сайн байна уу? Та бүхэнтэй Алдарт Шопены 19-р Вальсаар мэндчилж байна. Шопены хөгжим уран бүтээлчээс, тоглоочоос  асар их хүч шаарддаг гэж хувьдаа дүгнэдэг. Түүний хөгжимүүд туйллаг чанартай ориглуун үсрэнгүйгээс нам гүм гүний хүйтэн орон зай хүртэл мэдрэгддэг. Шүүдрийн дусал навчинаас бөнжигнөн унах яаг л тэр агшин, ширүүн борооны дараах дээврээс дусах аялгуулаг бороон дусалууд, нарийхан татсан утасанд үл ялиг хүрхэд тасран унах тэр агшин, сүүлээ хөөн тоглох өхөөрдөм нохой, хэлхэлдсэн дуу шуугиатай гудамж орон зайд эрхэмсэг болоод гунигтай алхалт, хөдөлгөөн, дүр зураг, нам гүм жихүүн орон зай гунигтай боловч эвлэрэл дасан зохицол....

Түүний энэхүү 19-р Вальс нь хөнгөн үсрэлттэй боловч гунигтай бөгөөд эрхэмсэг, яаг л нэг хөнгхөн горилог хүлээлт, гэхдээ үүнийгээ нууцханаар сэм сэмхэн харуулдаж байгаагаар, учир нь дэндүү хөндий бөгөөд эрхэмсэг учир...

Өнөөдөр би та бүхэнд Wayne Craven-American art хэмээх  орчуулж байсан номынхаа хэсгээс хүргэхээр шийдлээ. Энэхүү номын талаар товчхон дурьдахад:
Америк тив колончлолын үеэс орчин үе одоог хүртлэх үеийн ерөнхий түүх соёл дээр суурилан дүрслэх урлаг болоод дизайн чимэглэх урлагийн үүсэл хөгжил түүхийг харуулж чадсан, өндөр түвшинд бичигдсэн ном юм.
Ингээд та бүхэнд 1870-1900онд гарсан хэв маяг бүтээлчид болон бүтээлийг нь түүвэрлэн хүргэж байна. Та бүхэн сонирхон уншиж санаа оноо шүүмж бодолоо хуваалцаарай.


1870-1900 Чимэглэх урлаг болон интерьер

Иргэний дайны дараах жилүүдэд Америкийн шинэ саятан нийгмийн төлөөлөгчид амьдарлыг үзэх өөрийн гэсэн үзлийг өөрсдийн хүрээнд бий болгожээ.Тэд баян,гоёмсог соёлын загварыг дагахаар Европлуу хандлаа.Зарим нь Америкийг орхиж Европд суурьшиж байлаа.Тэд Англи,Итали,Францын харъяат амьдралыг сонирхож байв.Гэхдээ тэд тэндхийн барилга,түүний дотоод засал сонирхог байв.Тэдний нэг нь Henry James юм.Түүний эцэг нь хүүгээ 12той байхад Европруу 3 жилийн хугацаатай авч явжээ.Буцахдаа тэд Boston, Cambridge,New Port-оор орсон бөгөөд  James Harvard-ын хуулийн сургуулаас гарч нэлээд хэдэн жилийг Европоор аялаж өнгөрөөжээ.Тэр Францын Луврын музей үзэж Англид  Charles Darwin-тай уулзжээ.Тэр Америкруу түр буцаж  New York-д суурьшиж ажил хэргээ явуулахыг оролджээ.Гэвч тэрээр нутагтаа космологитон амьдралаар амьдарч чадалгүй 1876 онд Англируу нүүж тэндээ үлджээ.James бас Италид дуртай байв.Италийн сэргэн мандалтын үе нь уран зургийн оргил үе байсныг тэр ойлгожээ.

Herter Brothers
J.Pierport Morgan- байшин /New York/ Mark Hopkins болон Collis P.Huntington- калифориниа дахь харш, Potter-house /Chicago/ аар  Herter Brothers алдар нэр хүнд олонд танигдсан. Gustav Herter /1830-98/ 1848 онд тэрэр германаас New York луу цагаачилсан. Хэдхэн жилийн дараа тэрээр Tiffany,Young, Ellis зэрэг компаниудад ажиллах болсон. Мөн тэрээр өөрийн дүү болох Christian-ийг компанидаа оруулсан. Christian Herter /1840-83/ парист Ecole des Beaux-arts аар суураад дараагаар нь 1860онд цагаачилсан юм. 1870онд бол тэдний хувьд цэцэглэлтийн үе байлаа. Тэд тавилгын загвар зохион бүтээлтийг хийж дэлхийн өнцөг булан бүрээс ханын цаас, хивс, шаазан ваар, даавуу сэлтийг оруулж ирж байлаа. Herter 1879оноос William H.Wanderbilt- House д эхэлж ажиллаж эхэлсэн.
Mr. William H.Wanderbilt library /1883-4/ University of Delaware. Бүх зүйлс гайхалтай хамгийн сайн материалаар хийгдсэн лавиш номын сан. Хана тааз шалыг  тэр үеийн гайхалтай ур хийцтэй модон болон гипсэн рельефээр чимгэлжээ. Зургийн баруун талын номын шүүгээн дээр япон дэвүүр персийн усны сав керамик болон шаазан эдлэлүүд, францын академик арга барилаар зурсан уран зураг зэрэг нь сонирхол татахуйц деталиуудын нийлэмж юм.   

Herter Brother, Library table for the W William H.Wanderbilt . 1882, rosewood,brass, mother-of-pearls /79.4*152.4*90.8/ Metropolitan museum of art. Өрөөний онцгой чамин хийцтэй зүйлүүдийн нэг бол энэхүү ширээ юм. Herter Brother-ын өндөр түвшин дэхь дизайн мөн маш чамин хийцлэлтэй хийц. Үүнийг сарнайн модоор уран тансаг хийцлэлтэйгээр сийлж, гуйль болон сувьдыг шигтгэн чимсэн байна. Дэлхийн 2 тал бөмбөрцгийг хажуу бөөрөнд нь оруулж өгчээ.           



   

Herter Brother, cabinet, c.1880, Ebonized cherry, inlaid gilded woods,H-1.52m, High museum of art, Atlanta. Энэхүү  сонирхол татам шүүгээг Wanderbilt интерьерт зориулж бүтээсэн. Интоорын модоор урласан бөгөөд алт болон бусад модоор цэцэг ургамалыг дүрслэн шигтгэсэн. Энэ бол дизайн болон гар урлалын гайхалтай бүтээл юм. Яг энэ үед барууны зураачид болон урлагийнхан японы урлагийг нээн илэрүүлж дүрсэлж байсан үе. Edward W.Godwin /англи/ Godwin art furniture /1877/ америкт японы урлаг дизайныг хүчтэй оруулж хөгжүүлж чадсан. Godwin модон дээр өнгөний кантрасыг гоёмсгоор зохиомжлон оруулж мөн японы илд сэлмийг тавилгын хөлөнд дүрслэн илэрхийлэн оруулсан. Японы хэв шинжийг харуулахын тулд тогоруу, могой, эрвээхий, цэцэгс гэх зэрэг байгалийг чимэглэлдээ давамгай оруулж иржээ.

Japanism
Christian Herter Америкийн интерьер дизайнд японы хэв маягыг тусгаж оруулж байлаа. Тэрээр 1860он хүртэл парист суралцаж байх хугацаандаа япоын урлагийн талаар судалж байсан бөгөөд улмаар 1876 онд Philadelphia –Centennial японы үзэсгэлэн гарснаар эргэлзээгүй  түүний сонирхолыг шууд татжээ. Herter Brother H.Vanderbilt the Japanese room японы чамин хийцлэлтэй эд эдлэхүүнээр чимэн японы уур амьсгалыг оруулахыг зорьжээ.
 The Japanese room, from a plate in Edward Strohan, H.Vanderbilt house and collection, /new York 1883-4/ Morris library university of Delaware. Өрөөний тавилга тавиуруудыг гялалзсан хулс модоор урласан. Өрөөний онцлох шигтгээ болсон зүйл бол нарийн саваа модоор урлан улаан чийгээр чийдсэн тавиур, алтан харгантай хана мөн Jhon La Farge –н гоёмсог цонхны шил зэрэг юм. Тэр үед энэ нь шинэлэг шинэ зүйл байсан бөгөөд америкийн дизайнер урчууд төдийлөн ойлогж чадахгүй байсан.
-1878 онд imperial university философийн профессор Ernest Francisco Fenollosa токиоруу явсан. Fenollosa япон болон хятадын урлагтай танилцаж улмаар 1890онд Baston-руугаа буцан Oriental art at the museum of fine arts-д захиралаар ажиллажээ.
-1882онд William Strugis Bigelow японруу явсан бөгөөд тэрээр 7 жилийн турш хосгүй бүтээлүүдийг цуглуулж Museum of fine art’s collectionof Japanese art үндэсийг тавьсан.  Алдарт чимэглээч Samuel Bing эссэндээ японы 3үеийн урлагийг оруулж өгснөөр японы хэв маяг урлагийг алдаршуулж чадсан юм.
-Henery Adams мөн John La farge 1886онд япоруу явсан. Японы урлаг гоо сайхан нь америкийн соёлд орж ирснээр эрдэмтэд, шүүмжлэгчид, цуглуулагчид, номын болон музейн эзэд, чимэглэгчид, зураачидад маш их хүчтэй нөлөөлөлийг үзүүлж чадсан. Japanism бол интерьерийн чимэглэлд маш сонирхолт татам стайл болж чадсан.
James Mcheil Whistler, Peakock room, 1866-77, now installed in the Freer gallery of art, washingon d.c, oil color, gold on leather and wood /4.26*10.11*6.08m/ арьсан оруулагтай ханан дээр тогосны ногоон цэнхэр өнгийг оруулж өрөөнд олон хуваалтуудыг оруулж өгчээ. Японы шринен ханыг илэрхийлжээ. Тэр үеийн гоо зүйн илэрхийлэл нь тогос шувуу ялтач үгүй байсан юм. Гэхдээ энэ нь үндэстний бэлэг тэмдэг бус харийн байгалийн гоёмсог чамин байдал  болон их гоё өнгөний шилжилтийг илэрхийлж байгаа юм.




Art in glass Jhon La Farge and Tiffany
Дундад зууны сүүл үеийн интерьерт Modern-Gothic movement /хөдөлгөөн шилжилт/ танилцуулж гарч ирсэн бөгөөд өнгийн шилэн бүтээлүүд сонирхол татаж байна.
Jhon La Farge, Peonies blown in the wind, 1878-9, window made for the Henry G.Morquand house, Rhode Island, /1.91*1.14m/ Metropolitan art museum. Jhon La Farge- Peonies цонх нь тэр үеийн гайхамшигтай жишээ. Тэрээр гар урлалын бүтээлийг илүү дэмжиж өөрийн бүтээл үзэл санаагаараа Art and Crafts movement илэрхийлж байлаа 




Henry Hobson Richardson, Watt Sherman House,Newport Island 1875. Wayne Andrews, Esto. Түүний анхны Peonies- ууд Newport Island дахь Watt Sherman House биелэлээ олсон. La Farge английн Pre-raphaelite бүтээлчдийн арга барил болон японы пааландах, хэвлэх ажиллагааг ихээр сонирхож Peonies цонхондоо ашиглаж тусгахыг хичээдэг байлаа. Тэрээр 1856оноос япоын урлагийн бүтээлүүдийг цуглуулж эхэлсэн.                         
                               




Энэ үед Luis Comfort Tiffany шилэн эдлэлүүдээр маш их алдар нэр олох боломжтой болжээ. Тiffany-н нэр бүхий компани олон улсад танигдаж хүлээн зөвшөөрөгдөж байлаа. 1837онд түүний аав Charles Comfort Tiffany /1818-1902/ Broadway- John B.Young гэсэн нэрээр дэлгүүрээ нээжээ. Tiffany болон түүний компани нь олон улсад үнэт эдлэл мөнгөн эдлэлүүдээрээ олон улсын давцанд дахин бахархалтайгаар танигдан  гарч ирж  байлаа. 1867онд парист болсон олон улсын үзэсгэлн болсон бөгөөд америкаас анх удаагаа Tiffany мөнгөн медаль хүртлээ. 1870оноос япон хятад энэтхэг өмнөд африкын сонин содон бүтээлүүдийг импортлон оруулж ирж байлаа.1850 оны эхээр парист салбараа нээж төдөл удалгүй 1868онд лондонд тус тус нээлээ. Luis Comfort Tiffany /1848-1933/ тэрээр аавынхаа бяцхан сонирхолыг олонд таниулж мөн бүтээл тууривах тал дээр суралцаж эхэлсэн юм. 1868онд тэрээр парисыг орихон түүний сонирхол өөр чиглэлрүү хандаж эхэллээ. Tiffany шилэн эдлэл хийх тал дээр анхаарлаа илүү хандуулж эхэлсэн юм. Samuel Colman-г Tiffany 1870 онд компанидаа ажилд урьж байсан ч тэрээр интерьерийн чимэглээч болохоор шийдсэн байлаа. Тэрээр 1879онд урчуудын нийгэмлэгт нэгдэн орсон ч 1883оноос аажимаар нийгэмлэг нь задарч байлаа.  Tiffany төдөл удалгүй new York-д өөрийн томоохон үйлдвэрээ нээж шилэн эдлэл, витраж мозайкын том зах зээлийг бий болгож чаджээ.
Luis Comfort Tiffany, peacock mosaic 1890-1 for the entrance hall of the Henry. O.vemeyer house, iridescent cabochon glass, pottery, plaster /132.1*162.6*10.2 cm/ university of Michigan museum of art. Солонгорсон өнгө бүхий тогос шувуун мозайк.                                   
                        

Favrile Glass
 Luis Comfort Tiffany, vases and bottle 1890-1910, blown favrile glass, metropolitan museum of art. Tiffany New York- Corona-д шил шатаах зуухыг барьж гайхалтай чамин хийцтэй шилэн сав ваар зэргийг хийж эхэлсэн. 1880-1890 онд түүний урлагийн их авъяас болон бизнесий их ухааны ачаар  шилэн болон вааран эдлэлийн урлагийн дахин сэргэлтийн үе болж чадсан. Түүний шилэн эдэлэлүүдийн хэлбэр нь цэцэг болон ороонго ургамалаар долгионтсон уян хөдөлгөөнөөр илэрхийлдэг байсан. 1892онд Tiffany glass and decorating company нэртэйгээр салбар компаниа бий болгож, 7жилийн дараа Tiffany studio болгон өөрчилсөн. Дизайнер, чимэглээч, гар урлаач, ажилчид зөвхөн шилэн дээр бус төмөр керамик
болон модон дээр ажиллаж байлаа.                                                                                               










Tiffany lamp
Luis Comfort Tiffany, wisteria table lamp 1900, glass, lead , bronze , private collection. Luis Comfort Tiffany хамгийн алдартай гэрлийн бүрхүүл юм. Өнгийн шилүүдийг холбон бүрхэж тод гэрлээр гэрэлтүүлэхэд маш гоёмсог тансаг харагддаг. Энэхүү гэрэл нь дугираг хэлбэртэй тэгш бус бор ногоон бронзон суурьтай. Арт нуво ерөнхий илэрхийлэл болсон органик хэлбэрийг  модны хөдөлгөөн  хэлбэр болон үндсээр нь илэрхийлсэн. 1883 онд Thomas Alva Edison New York дахь үйлдвэртээ түүний шинэ шинэ хэлбэр хэв маяг бүхий гэрэлтүүлгийг үйлдвэрлэлдээ оруулж эхэлсэн.



Jabez Gorham /1792-1869/ нь 1830онд Rhode Island өөрийн Gorham manufacturing company нэрээр компаниа байгуулсан юм. Түүний хүү John 1848онд өвлөж авч улмаар техник технологын хөгжлийг харуулж ашиглаж хэрэглэж чадсан.

                                       Chopin-Valse op.69.no2

 Анхаарал тавьсанд баярлалаа.

22 comments:

  1. mundag yumaa nadaa chopin valse taalagdlaa

    ReplyDelete
  2. yagaad zaawal Ashkenazy-iin toglosniig tawisan yum?

    ReplyDelete
  3. Anonymous: Vladimir Ashkenazy бол чадварлаг төгөлдөр хуурчин. Тоглолтууддаа сэтгэл хөдлөл мэдрэмжээ хүчтэй гаргаж ирэлхийлж чаддаг гэж боддог.

    ReplyDelete
  4. Ashkenazi bol ene waltz-iig Chopin yaj bichsen, yag teruugeer ni l togloson bh. Yag hogjimchin huniihee medremjeer ooroor togloson bol chi sonsoh uu? John Robson, Harald Vetter ch yumuu Cubus-iin toglosniig sonsoj uzeerei, enenees iluu baij chadaj bnu?

    ReplyDelete
  5. Линкийн явуулж өгч болох уу? John Robson, Harald Vetter Cubus-тоглолтонд дуртай юм шиг байна. Миний бодлоор урлагийн бүтээл яаг тэр агшинд төрсөн сэтгэл хөдлөл, сэтгэгдэлээс төрөн дахин давтагдашгүй байдгаараа онцлогтой гэж бодож байна. Үнэнийг хэлхэд би Шопений тоголсноор сонсож байгаагүй ээ.Vladimir Ashkenazy-н тоглолтоор анх энэ гайхамшигтай вальсийг сонссон. Яаг тэрүүгээр нь тоголсонг сайн мэдэхгүй байна. Гэхдээ дахин давтагдашгүй гэдэг утгаараа мөн сэтгэгдэл мэдрэмжгүйгээр энэ бүтээлийг тоглож чадахгүй тиймээс энэ тоглолт гайхамшигтай болсон гэж бодож байна.

    ReplyDelete
  6. Ugaasaa Chopinii togloson bhgui shuu dee. Cubus uu, Ashkenazy yu gedegtee bishee. Chopin bichsen uchraas iim bh yostoi geed teriig ni dagah uu, esvel chamd taalagdsan oor huvilbariig sonsoj chadah uu gedgiig chin l medeh gesiin.

    ReplyDelete
  7. kkk bi sonsoj uzseen bayarlalaa chamd. ene commentiig jaahan uurtai bhda bichsen bh te? urlagt ih durtai yumshig bn hogjim togoldog bh gej bodoj bn. amjilt husie.

    ReplyDelete
  8. Uguiee yasan gej uurlahiin. Bi urlag sain meddeggui, hogjim toglodoggui. Zugeer Chopin-d hairtai l hun.

    ReplyDelete
  9. ккк зүгээр Шопенд хайртай л хүн юм уу? Шопений хөгжийг сонирхдог хайралдаг бол бас нэлээн мэдлэгтэй байгаадаа. Миний бодлоор Шопений хөгжим бол төгөлдөр хуурч, хуурын бүтээл дотроо оргил нь гэж боддог. Хайралаг хүн байгааг мэдээд баяртай байна. Сонирхол нэгтэй юм байна :)

    ReplyDelete
  10. Шопенд дургүй хүн ч байхгүй л байх. Яг энэ 2 вальсыг тавьсан чинь их анхаарал татсан юм аа. Би бас их баярласан. Дээр нь 14-ээр вальс, op 18, 64-г нэмчвэл ч.... kkk

    ReplyDelete
  11. Одоо ганц л юм асуучъя, Шопен-ыг үнэхээр ойлгодог хүнээс л асуумаар байсан юм. http://www.youtube.com/watch?v=VPQWPac9heA энэ түүний хөгжим мөн үү. Би бол мөн гэдэг хариулт өгсөн.

    ReplyDelete
  12. Сайн байна уу? хариу бичсэнд баярлалаа.
    Росмари Броун тоглолтыг сонслоо, нотуудад нь харьцуулалт хийлээ... Шопен амьдралдаа нэгч симфони бичиж байгаагүй юм байна лээ. 21 ноктюрин зохиосны нэг нь Ноктюрин ля мажор 32-2 ленто состенуто юм. Энэ тогололтноос Шопений ноктюрины хэсгүүд сонсогдож байгаач яаг нот нь бол биш байна. Уран бүтээлчид бас бүтээлийг хувиргаж өөрчилж өөрийнхөөрөө тоголдогшдээ яаг тэрэн шиг Росмари Броун ч гэсэн яаг тэгж зохион тоголсон байхаа. Баталгаа нь:
    http://www.youtube.com/watch?v=ZRoVBYGFnEU
    http://www.chopinmusic.net/works/nocturnes/ нот болон Шопени Ноктюрин ля мажорын тоголсноороо байгаа. Эндээс чи баталгааг нь харж болноо. Би бас нэлээд эргэлзлээ. Гэхдээ хөдөлшгүй баримт нь Шопены ноктюрины хоёрдугаар хэсэг болох дунд актовны триолудын тоглолтоос харж болохоор байна. Миний бодлоор энэ хэсэг бүтээлийн хамгийн гоё оргилуун хэсэг нийт тэр хэсгийн тоглолт хүчтэй үсрэлттэй бас тодорхой тоглолттой байна. Тэр хэсэггүйгээр бүтээлийг төсөөлөхөд бэрх байна. Тиймээс энэ тоглолт миний бодлоор Шопены хөгжим бишээ. Харин түүний бүтээлийн хэсгүүдээс хэсэгхэнг аван оруулсан байна гэж бодож бас дүгнэж байна. Уучлаарай чамтай санал нийлэхгүй байна..

    ReplyDelete
  13. За тийм байж. Би гэхдээ яагаад ч шууд үгүйсгэж чадахгүй юм билээ. Чиний баталгаа гэсэн чинь бас баталгаа болж чадахгүй л дээ. Энийг үз дээ, бас сонин л юм тээ?
    http://www.leslieflint.com/chopin250255.html

    ReplyDelete
  14. Чи яагаад мөн гэдэгт итгэлтэй байгаан? Би эндээс чиний баталгааг олж харахгүй байна. Баталгаагаа хуваалцаж болох уу?

    ReplyDelete
  15. Ийм юманд яг баталгаа гэж ярьж болохгүй байх л даа. Батлах хэцүү, үгүйсгэх ч бас хэцүү юм. 1-ээрт, Росемари бол хөгжмийн боловсролтой хүн биш
    2т, тэр Шопен гэлтгүй бусад олон зохиолчийн бүтээлийг өөрсдийнх нь хүсэлтээр цаасан дээр буулгасан байдаг. Тэр бүгдээс нь тухайн зохиолчийн онцлог, арга барил харагддаг. Жишээ нь би анх Листийн сүнс хэлж бичүүлсэн гэсэн бүтээлийг сонсож байсан. Лист мөн л байсан.
    3т, зохиолчийн бүтээлтэй хичнээн ижилхэн арга барилтай байлаа гээд тухайн зохиолчийнх гэж хэлж болохгүй, бас эсрэгээрээ хүн авъяастай байгаад ямар нэг зохиолчийн бүтээлийг импровисаци хийж болно, гэхдээ, ийм хэмжээний бүтээлүүдийг тоглоход олон жилийн туршлага зайлшгүй хэрэгтэй байж таарна, гэтэл Росемарид тийм зүйл байхгүй.
    Тэгээд медиум хүмүүсийг шинжлэх ухаан ч хүлээн зөвшөөрдөг шүү дээ.
    Тэгэхээр заавал баталгаа нотолгоо гэлгүй хувь хүний л өөрөө өөртөө дүгнэх хэрэг болж байх шиг байна.

    ReplyDelete
  16. Тиймдээ заавал нотолгоо гэлгүй хувь хүний л өөрөө өөртөө дүгнэх хэрэг. Магадгүй чи асуултын хариултаа урлаг судлаачидаас авч болох байх...
    Чи өөрийн гэсэн үзэл бодол сонирхол мэдрэмжтэй хүн би ч бас адил. Баярлалаа Шопенийг хайрлаж хүндэлдэг хүнтэй харилцаж байгаадаа. Амжилт хүсье.

    ReplyDelete
  17. Stern-Archiv Ausgabe: 13 23-03-2000 Hаndgreifliсh
    hеilеn tantric massage gіbt νersρannten K�rpern іhre can for уou
    too. I have nada agаinst anyоne doing whatever tuгns them on, at 400 for just about 28 - 30 proсеeԁings.



    Also visіt my ωeb ѕіte; erotic Massage london

    ReplyDelete
  18. tantric mаssagе does not ask you to nеgate yοur
    uncomplicateԁ to use but efficient. victimisеd by some physical
    therаpistѕ аnd mаsѕage to аdmit to his patiеnts that whаt he was notіfiсаtiοn them for old age was ωrong.
    ..

    Check out mу web pаge erotic massage in London

    ReplyDelete
  19. Usе usuаl gοod sensе.

    Take a looκ at my weblog tantra

    ReplyDelete
  20. Aw, this wаs an extremely goоԁ pοst.
    Spenԁіng some tіme аnԁ actual effoгt to makе a greаt aгticle… but what сan I ѕау… I put things оff а wholе lot and ԁon't seem to get anything done.

    Have a look at my webpage ... three unlock iphone

    ReplyDelete
  21. I thіnk this is one of the most impоrtant
    іnformatiоn for mе. And i am glad
    reading your artiсle. Вut ѕhoulԁ remarκ οn somе gеneral things,
    Τhe web site ѕtyle is great, thе articles is гeallу
    excellent : D. Good jοb, cheеrѕ

    Here is my blog - jailbreak iphone

    ReplyDelete
  22. Cool and that i have a tremendous offer: Where To Start With Whole House Renovation hgtv home improvement

    ReplyDelete