Wednesday, February 16, 2011

Зураач, багш Ядамсүрэнгийн Оюунчимэг, шавь нарын хамт хамтарсан "Урлан10" хэмээх үзэсгэлэнг монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд гаргалаа.


Зураач, багш Ядамсүрэнгийн Оюунчимэг, үе үеийн төгсөгч шавь нарын хамт  хамтарсан " Урлан10" хэмээх үзэсгэлэн монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд 2011оны 2-р сарын 10-17 хооронд олон түмэнд толилуулж дууслаа. Уг үзэсгэлэн Я.Оюунчимэг багш гэж хэн бэ? Түүний шавь нар, тэдний уран бүтээл ур чадварийг  харуулсан хайр хүндэтгэлээр дүүрэн гайхамшигтай үзэсгэлэн гарлаа. Та бүхэнд эхлээд Я.Оюунчимэгийн уран бүтээлээс танилцуулж байна.



                                      Парисын дарь эхийн сүм           


                                          Цэцэгс



                                          Цахилдаг хөндий



                                        Талын цэцэгс


                                                  Цэцэгс




                                                  Тусгал




                                                 Зохиомж

                       Улаанбаатарын нэг өдөр




                                      Гурван бүжигчин




                                  Өөрийн хөрөг

Я.Оюунчимэг зураачын уран бүтээлээс хархад эх, эмэгтэй хүний хайр мэдрэгдсэн гайхалтай зөөлөн өнгө бийрийн уян зөөлөн бичилтээр хорвоог танин мэдүүлэх мэт.  Ихэвчлэн хөрөг, байгаль, цэцэгсийн гоо сайханг магтан дуулсан уран бүтээл тууривдаг. Түүний онцлог өнгө нь усан номин ногоон, шар, ягаан,үзмэн ягаан өнгийг дийлэнхдээ уран бүтээлдээ хэргэлдэг. Түүний уран бүтээл бол монголын нийт уран бүтээлч багш нарын томоохон төлөөлөл. Энэ хүний уран бүтээл бидний үеийнхэнд үлгэр дуйрал болохуйц бүтээлүүд гэж дүгнэдэг. Энэхүү гайхамшигт уран бүтээлчдээ хязгааргүй их сайн сайхан бүхэнг чин сэтгэлээсээ хүсэж байна. Бидэнтэй олон сайн уран бүтээлээрээ цаашдаа ярилцаж их өгүүлээсэй... Таныг хүндэтгэж хайрлаж явдаг шүү.

З.Уянгын график ажилуудаас





                              Цэцэгтэй натюрмурт


Буриад эхнэр

Б.Нямдоржийн төмөр барын ажилуудаас:

 
 





Ганэрдэнэ ком графикын ажилууд:

 



Л.Амарсанаагийн төмөр барын ажилууд:


 




                              Б.Анхбаяр-Sadness

 
 
     


                         Ч.Солонго- Улаанжамсрай




Д.Содбилэг-Алтаргана өндгөн бар


Ө.Гандулам ажилууд:


                                            Бодол

                                                                        Буцах

                                         Talking womans


                             Хүлээлт

                        Л.Амарзаяа-Бүсгүйчүүд

                           Л.Амарсанаа-Хөх тамга 


                           Н.Одонбаяр-Наадгай






ХҮМҮҮСЭЭ! Амьддаа бие биенээ хайрла! O.Дашбалбар




ХҮМҮҮСЭЭ! Амьддаа бие биенээ хайрла!
O.Дашбалбар
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүхрүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд дуралсных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи уйлж, цаадах чинь инээнэ
.



Энэ ертөнц хязгааргүй. Хүн төрлөхтний оюун санаа ч хязгааргүй... Бодитой зүйл гэж огт үгүй бүхийл зүйлс хязгааргүй юм. Утга учир нь юу юм бол? Би хэн юм бол? Эцэс төгсгөлгүй л гэдэг гэтэл нар бүгдийг буцаан авахад энэ бүхэн дуусах бусуу? Эсвэл бид бурхан, эсвэл бид чөтгөр үү? Хариултгүй асуулт асуух шаардлага байгаа юм уу? Утга учир нь юу юм бэ?

Thursday, February 10, 2011

"Орон зай 2011" Дүрслэх урлагийн зураач багш нарын хамтарсан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсглэнгийн танихимд

Тэсэн ядан хүлээсэн "Орон зай" 2011" уламжлал болсон үзэсглэн 2011оны 2-р сарын 1-10 хооронд гарч дууслаа. Энэхүү үзэсгэлэнд олон уран бүтээлч багш нар маань бүтээлүүдээ толилуулсан юм. Та бүхэнд энэхүү үзэсгэлэнгийн багаахан хэсгээс толилуулж байна. "Орон зай", "Хавар", "Намар", "Оны шилдгүүд" эдгээр уламжлал болсон үзэсгэлэнг би хувьдаатэсэн ядан хүлээдэг. /Үзэхээрээ маш их догдолж баярладаг./ Эдгээр үзэсгэлэнгүүд нийт шинэ залуу уран бүтээлчид болон мастеруудын бүтээлийг шүүж өндөр шалгуураар дүгнэн олон түмэнд хүрэгдэг билээ. Та бүхэнд урлагийн ертөнцөөр цаг зав гаргаад нэг үзээрэй. Хамгийн сайхан амралт, сэтгэл  хөлөл, мэдрэмж, хязгааргүй орон зай....




                                          Р.Сэнгүм-Биднээс хамаарна

                                   Ц. Нарангэрэл-Намрын өнгө

               Ч.Эрдэнэбилэг- Газар тэнгэрийн зааг


                              Д.Батмөнх-Дэрсэнд


                        Ц.Нарангэрэл-Нутгийн зам


                      С.Бадрал- Адуучны баясгалан



                     Б.Баярсайхан- Үлэмжийн чанар

                          Б. Төмөрбаатар- Горхи


                           Т.Даваасамбуу-Зөөлөн






                       Л.Бумандорж- Гэр хороолол


                                 Ц. Нармандах


                  Т.Даваасамбуу-Гоо маралын зүүд




                           Ө.Отгонсүрэн- Дурсамж


                   Д.Энхдаваа-Аниргүй /төмөр бар/


                      О.Энхтайван-Тэнгэрийн хэлхээ


                                                       Ө.Гандулам-Сэтгэл

                                                       Ө.Гандулам-Silence

                            Ө.Гандулам-Feеling

               Г.Сэрээтэр-Тэнгэрийн авшигтай нутаг


                             Н.Дуйнхар-Ган дөрөө


                     Ч.Эрдэнэбилэг-Нуурын мандал


                     Б.Төмөрбаатар-Богдын нуруу


                        Л.Бумандорж-Хэрээнүүд


                                  Б.Нямхүү 45:28