Б.Чингүүний "Гэрэл" богино хэмжээний киног та бүхэнд санал болгож байна.
Гэрэл дотор сүүдэр байдаг. Харин сүүдэр дотор гэрэл бас байдаг юм. Сүүдэр доторх тэр өчүүхэн гэрлийг тэтэгснээр энэ өчүүхэн гэрэл ямар үзэсгэлэнтэй баяр баясгалантай болж байна.
Киноны гол дүрд зураач Гэрэлийг тоглуулсан нь миний хувьд маш зөв дүрээ олсон гэж бодож байна. Энэ киног үзээд яагаад ч юм бэ Гэрэл гэж хэн бэ? гэсэн асуулт гарч ирсэн. Энэ хүний хэд хэдэн уран бүтээлийг сонирхон үзэж байсан юм байна. Анх хархад этгээд гаж нэг бодлын аймшигтай санагдаж байснаа туулгүй хэлье. Гэхдээ энэ хүний дотоод сэтгэл орон зай яг л нэр шигээ өнгөлөг гэгээлэг байхаа гэж бодож байна...
PS: Надад сандал нь их таалагдлаа. Frank Lloyd Wright-н сандалыг дуурайж хийсэн юм байна. Онцлог нь нурууны хотойлтын хэлбэрийг гаргаж өгснөөрөө илүү эргономик шийдлээрээ дэвшилттэй болжээ. Frank Lloyd Wright доорх Side chair-ээ Larkin Building-д зориулан бүтээсэн. Тэр үедээ нэлээн шуугиан тарьж тав тухгүй сандал гэж яригдаж байсан. Энэ сандлын дэвшилтэд тал нь юу вэ гэхлээр 19-р зууны дунд үед үйлдэврлэлийн эрин үе эхэлж байсан үе. Энэхүү сандал нь хэлбэр форм болон материалаа машинаар хийснээрээ онцлог. Мөн Stikley cандалуудтай төстэй боловч дээрх гол онцлогоороо ялгаатай гэж яригддаг.
Frank Lloyd Wright, side chair, 1904 oak, leather /90.8*38*47cm/ The museum of modern art, New York.
Энэ богино кинонд хамгийн гол нь амь байгаагүй юм шиг л санагдсан. Харилцан ярианууд амьгүй, хиймэл, дэндүү "киноны" хүүрнэлтэй. Энэ залуугийн хийсэн өмнөх бүтээлүүд дээр ч тэр дутагдал нь илт анзаарагдаж байсан.
ReplyDeleteнадад нэг юм нь их сонин санагдлаа. Ууг нь кинон дээрээ зуны улирал болж байхын гэтэл хүмүүсийн хувцаслалтууд нь нэг л авцалдаж өгөхгүй л байх юм. Кионоы уран бүтээлд хувцаслалт бас чухал гэж бодох юм...
ReplyDeleteЭнэ залуугийн хэд хэдэн богино хэмжээний киног нь үзсэн. Уул нь хийц нь хөөрхөн ч гэсэн гадаадын киноноос санаа авсан байна лээ. Зарим ялгаатай байдлыг нь эс тооцвол бараг л тэр кино байна лээ дээ. Тухайлбал, Сохор болзоо гэхэд Солонгосын The Classic гээд киноны төгсгөлийн хэсгийн санаагааар хийсэн байсан. Бас тэр Flower кино нь манай телевизүүдээр дээр үед гардаг байсан Hitotsu Yane no Shita буюу Нэгэн дээвэр дор киноны эмч залуу өвчтэй хүүхэнд өдөр бүр цагаан сарнай өгдөг хэсгийг арай жаахан өөрчлөөд хийсэн харагдсан. Уул нь өөрөө шинэ санаа гаргавал зүгээр дээ. Хүний юм бол хүний юм шүү дээ.
ReplyDeleteСайн байна уу? Anonymous. Чамтай санал нэг байна. Бодолоо хуваалцсанд баярлалаа. Надад хамгийн их таалагдсан зүйл нь зураач Гэрэл. Энэхүү зураачыг тоглуулснаараа энэ кино илүү сэтгэлийг маань татсан. Хэрвээ Гэрэлийг тоглуулаагүй бол энэ кино тийм ч их сонирхол татахгүй байх байсан. Тиймшүү зарим бүтээлүүдийг харахаар хэтэрхий их хуулбарлаж дуйрайсан нь харагдаж, үнлэгдэх үнэлэмж буурдаг шүү. Гэхдээ хийж бүтээж байгаа цагт чанар харагдах болно. Ийм шүүмжлэл байж байж алдаа оноогоо засан хөгжиж чадна.
ReplyDelete