Saturday, April 30, 2011

Интерьер Аксуссуар" Д.Отгонболд шавь нарын хамтарсан үзэсгэлэн 2011 оны 4 сарын 22-28 хооронд.

Сайн байна уу? та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаад та бүхэнтэй 2011оны 4 сарын 22-28 хооронд гарсан "Интерьер Аксуссуар" Д.Отгонболд шавь нарын хамтарсан үзэсгэлэнгээр мэндчилж байна. Энэхүү үзэсгэлэнгийн гол оцлог нь дотоод орон зайд урлагийн бүтээлийн зохицол, дизайны шийдэл,  интерьер дизайн өөрөө урлаг юмаа, хэрэглээ биш урлаг гэдэг талаас нь хөгжүүлэх нь зөв юмаа гэсэн санааг залуу уран бүтээлчид уриалан дуудаж байна. Хүн хөгжилөө дагаад хэрэглээ улам бүр чанаржиж түгээмэл болж байгаач үүнд үнэлэх үнэлэмж муудаж байна. Учир нь үйлдвэрлэл хөгжихийн хэрээр гар урлал, уралгийн бүтээлийн үнэ цэнэ алдагдаж, хойч үеийнхэн маань урлаг хэмээх гайхамшигийг бүрэн ойлгож чадахгүй болох вий? Цорын ганц, дахин давтагдашгүй, сэтгэл зүрх шингэсэн  гэдэг утгаараа урлагийн бүтээл хосгүй гайхамшиг мөн. Урлаг хэмээх энэ хязгааргүй орон зай сэтгэл зүрхийг минь улам их татах юм. Үүнээс хэлэхийг хүссэн сонсхийг хүссэн зүйлээ сонсож ярилцах юм даа.  Ингээд та бүхэн "Интерьер аксуссуар" үзэсгэлэнг таалан соёрхнуу? 





  • Б.Шатарсайхан- Гоё Гоё  /Уран зураг/
  • Д.Отгонбаяр- Хоёр гоё /Дэнлүү керамик ваар/
  • Б.Баяндүүрэн- Гурван гоё /эсгий буйдан/
  • Б.Шатарсайхан- Гоё Гоё / Дэлүү эсгий бүрхүүл/
  • Б.Ариунболор- Баатар /Баримал/






Миний хувьд дээрх уран бүтээлийн дүрсийн зохиомж хэллэг таалагдсан. Эдгээр уран бүтээлүүд өөр өөрийн үзэл бодолтой, тодорхой арга техниктэй уран бүтээлчидийн уран бүтээлийг нэгэн цогц болгон шийдэж нэгэн утга  илэрхийлж байгаан бүтээлчээс гадна нэгдэл, сэтгэл мэдрэгдсэн. Ер нь нийт үзэсгэлэн тэр чигтээ сэтгэл шингэсэн дулаахан мэдрэмж мэдрэгдсэн үзэсгэлэн байсан. Учир нь зүгээр хэдэн зураг, баримал өрж тавилгүй уран бүтээлийн өнгө хэллэг дүрс зохиомж бодолцон, тодорхой нэгдлээр орон зайг илэрхийлж байгаа нь ажиглагдсан. Надад Густав Климтийн уран бүтээл маш их таалагддаг. Энэ хүний уран бүтээлийг би үнэхээр хайрлаж хүндэлдэг. Үнсэлт хэмээх бүтээлийг оруулсан нь их таалагдсан. Энэ бүтээл өөрөө маш их сэтгэл хөдлөл хайр, мэдрэмж агуулсан гайхмшигтай бүтээл. 

Б.Баяндүүрэн- Гурван гоё /эсгий буйдан/ анх хараад 1960 онд PVC үйлдвэрлэлд нэвтэрч байсан тэр үед Archizoom cтудээс Донна хэмээх Анти дизайны 1-р давалгайн сонгодог бүтээлийг олон түмэнд хүргэж  байсан бүтээл санаанд буусан. Энэ сандал өөрөө эмэгтэй хүний биеийн галбир, гоо сайханг хурц тод улаан өнгийн шийдэлтэй хослуулсан сандал. Энэ бүтээл өөрөө тогтсон чиг хандлага арга барилыг эвдэж өгч тавилга болон дизайны шинэ эрин үеийг харуулснаараа хосгүй бүтээл болсон билээ. Эсгий хэмээх эрүүл бөгөөд гоёмсог шинж чанартай материалаар бүтээлээ хийж өгсөн нь их тааламжтэй тухтай санагдсан. Бас хэлбэр өнгийн хувьд өвөрмөц санагдсан.
                                             Донна сандал






Б.Ариунболор- Баатар /Баримал/ 
Уран баримал өөрөө тухайн сэдвийг  ерөнхийлж тодорхой утга санааг дүрсийн зохиомж хэллэгт хувиргаж уран сайхан гоо зүйн төгс зохицол болгон хувиргадаг гэдгийг мэдэрсэн. Гурван хэмжээст орон зай өөрөө дүрсийн маш зөв зохицол шинж чанарыг харуулах хэрэгтэй. Баатар хэмээх энэхүү цуврал бүтээлд  дүрсийн уран хэллэг сэтгэмж, ерөнхий байдал, баатар хүний эр зориг хүч, уян хатан байдал мэдрэгдсэн. Эрэгтэй хүн, баатар гэхээр л ерөнхий шинжээ бодсон ч дөрвөлжин, тэгш өнцөгт санаанд буудаг. Хэдий нийт хөдөлгөөн уян тойрог хөдөлгөөнтэйч буйрлаг суурьтай, уян хатан бас эр зориг мэдрэгдсэн. Уран бүтээлч хүний гол онцлог нь ажигч гярхай хараа. Бүтээлчийн сэтгэмж сэтгэлгээ өвөрмөц санагдсан. 




                                  Б.Шатарсайхан, А. Өлзийбат- Бодолын чандад






                   Б.Отгонбаяр-Сарны гэрэлд



Хадаасан цэцэгтэй гоёмсог өнгө хэлбэр бүхий ваар, болон гоо үзэсгэлэнгээрээ тод гэрэлтэж байгаа бүсгүйн дүр бүхий керамик тавгийн зохицол хараа болон сэтгэлийг шууд булааж байсан. Миний хувьд энэ бүтээлийн өнгө хэлбэр дүрс маш их таалагдсан. Учир нь миний хамгийн дуртай өнгө ултрамарине. Бүх өнгө сайханч энэ өнгө утга илэрхийлэлийн хувьд гайхалтай. Яг л Шопены Etude 10-3 Chancen d'ladou шиг... Маш гоёмсог өнгө, энэ өнгө өөрөө цэвэр гүн хязгааргүй тайлагдашгүй орон зайг илэрхийлдэг. Дээрх бүтээл өнгийн гоёмсог зохицол, тун хэмжээг олж чаджээ.
                                            Фредрик Шопен-Этьюд 10-3


                                             Д.Отгонбаяр-Нармандав
   
                                                  Б.Алтангэрэл-Кактус



Энэхүү бүтээлээс байгаль мэдрэгдэж байсан. Олон үечилсэн энэ хэлбэр модны дүрс, мөн ямар нэгэн ургамал санаанд бууж байсан. Хөөрхөн жижигхэн болжимор үнэхээр эгдүүтэй хөөрхөн. амьтны зулзага, амьтан байгаль гэдэг үнэхээр төгс гайхамшиг. Энэ бүтээл маш их таалагдаж хайр хүрсэн. :-))


                                             Ж.Болортүвшин-Улаан


                                         Ж.Болортүвшин-Улаан 
Болортүвшиний уран бүтээлд Заяа их дуртай. Хүүхдийн мэт хөгжилтэй хайр татам бас хийсвэрлэлтэй уран бүтээл тууривдаг. Таалагдна гэж бодож байна.  Чи улбаршар фонтой туулайн шүү... love u.







  • Б.Ариунболор- Maya /баримал/
  • Д.Отгонбаяр- Мөнхийн тамга /Сум,ваар/
  • Б.Баяндүүрэн- Эсгий ширмэл
  • Ч.Дуйнхар- Ган суудал
  • Ч.Дуйнхар- Лааны суурь


                                         Д.Отгонбаяр-Сарны Сонат 
Сарны Сонат өөрөө гайхалтай бүтээл. Энэ бүтээлийг хараад Бетховены Сарны сонат санаанд буусан. Хэхэ яаг нэг ийм өргөстэй ч юм шиг зөөлөн бөмбөгө байдаг даа . тэрэнд хэв аваад хийсэн мэт санагдсан. Учир нь өргөсүүд нэг хэмжээтэй учир... Гэхдээ сонирхолтой гоё бүтээл байсан. Сайн ажиглавал дан цагаан биш бас саарал ногоон өнгөтэй. Доторх цэцгийн нэрийг юу гэдэг юм бол? Хавар болоод ч тэрүү? нахиалж байгаа ургамал хараад маш гоё мэдрэмж төрж байсан.

  • Д.Отгонбаяр- Гоо даль цэцгийн ваар.
  • Б.Мөнхцэцэг- Бөртэ чоно.
  • Б.Мөнхцэцэг- Гуа марал.         



  
                                            Б.Ариунболор-Салхи

Багшаа таны энэ уран бүтээл надад бас их таалагдсан шүү. Таньд уран бүтээлийн өндөр их амжилт хүсье.


                                    Б.Ариунболор-Бодончормунхаг

                                       Д.Мөнхцэцэг-Нэг жил  /эсгий/

                                            А.Өлзийбаатар- Аав


Хамгийн доод талынх нь би, ахынхаа хойноос тэвэрцэн. ;-) Энэ бүтээлийг хаараад яагаад ч юм гэр бүл хайр мэдэрэгдсэн. 


                А.Өлзийбаатар- Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь


                                 Б.Баяндүүрэн - Хязгааргүйн гүнд /эсгий/

                                              Б.Алтангэрэл-Дайчид

                                               Б.Алтангэрэл- Нүүдэл

                                        Б.Насанцэнгэл- Эгшиглэн

Энэхүү үзэсгэлэнгээ жаргаахын өмнө та бүхэнд ойрд сонсох дуртай болоод байгаа  нэгэн сайхан дууг санал болгож байна. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Лхагва - "Амьдрал хайраар дүүрэн" блог хөтлөгч эгчдээ ийм гоё дууг тавьсанд баярлалаа. Дууны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг энэ хаягруу ороод уншаарай. энд дарна уу

"Нэргүй салхи"
 Үг, Ая Сэ.Энхбаяр (Монгол)
Дуучин Цэцэгмаа (Өвөр Монгол)

Monday, April 11, 2011

ДБЭТ, МУФ, МУЭХ 2011оны үзвэрийн хуваарь

ДБЭТ, МУФ, МУЭХ 2011оны үзвэрийн хуваарь
2011ОНЫ ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ



- - - - - - - - - - - - - - - - - - 2011 ОНЫ 04-Р САРЫН ТОГЛОЛТ- - - - - - - - - - - - - - - - -
02.04.2011 Дж.Пуччини ТОСКА дуурь
03.04.2011 Римский-Корсаков ЩЕХЕРАЗАДА балет
09.04.2011 Дж.Верди ТРУБАДУР дуурь
10.04.2011 П.И.Чайковский “НОЙРССОН ГҮНЖ” балет
16.04.2011 Ц.Нацагдорж 60
17.04.2011 Б.Асафьев “БАХЧИСАРАЙН ОРГИЛОЛТ БУЛАГ” балет
24.04.2011 П.И.Чайковский ХУНТ НУУР балет
30.04.2011 Дж.Верди "АИДА” дуурь

- - - - - - - - - - - - - - - - - - 2011 ОНЫ 05-Р САРЫН ТОГЛОЛТ- - - - - - - - - - - - - - - - -

01.05.2011 17.00 цаг -Дж.Верди "АИДА” дуурь
07.05.2011 УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТ
08.05.2011 УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТ
14.05.2011 Х.Билэгжаргал ЛАМБУГАЙН НУЛИМС дуурь
15.05.2011 А.Батдэлгэр ГЭСЭР НОМУН ХАН балет
21.05.2011 И.Штраус Сарьсан багваахай /оператто/
22.05.2011 П.И.Чайковский ХУНТ НУУР балет
28.05.2011 Дж.Пуччини ЧИО ЧИО САН дуурь
29.05.2011 БАЛЕТЫН ҮДЭШ
- - - - - - - - - - - - - - - - - - 2011 ОНЫ 06-Р САРЫН ТОГЛОЛТ- - - - - - - - - - - - - - - - -

04.06.2011 Дж.Верди "АИДА” дуурь
05.06.2011 А.Адан ЖИЗЕЛЬ балет
11.06.2011 ХБ, АЖ, ТШ Д.Лувсаншаравын 85 насны ойн УРАН БҮТЭЭЛ-ийн тоглолт
12.06.2011 БАЛЕТЫН ҮДЭШ
18.06.2011 Ж.Россини “Севилийн үсчин” дуурь
19.06.2011 П.И.Чайковский ХУНТ НУУР балет
25.06.2011 Х.Билэгжаргал ЛАМБУГАЙН НУЛИМС дуурь
26.06.2011 П.И Чайковский ФРАНЧЕСКА ДА РИМИНИ балет, З.Хангал ЭРДЭНЭСИЙН ОХИД балет

- - - - - - - - - - - - - - - - - - 2011 ОНЫ 07-Р САРЫН ТОГЛОЛТ- - - - - - - - - - - - - - - - -

02.07.2011 Б.Дамдинсүрэн АЖ, Б.Смирнов “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурь
03.07.2011 БАЛЕТЫН ҮДЭШ
11.07.2011 МОРИН ХУУРЫН КОНЦЕРТ


МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНД ТАВИГДАХ ҮЗВЭРИЙН ХУВААРЬ



- - - - - - - - - - - - - - - - - - 2011 ОНЫ 04-Р САРЫН ТОГЛОЛТ- - - - - - - - - - - - - - - - -


08.04.2011 ''Solo night'' гоцлол хөгжимчидийн тоглолт "Баян монгол чуулган" улсын филармонийн концертын танхимд
09.04.2011 "Петя чоно хоёр" С.С Прокофьвын мэндэлсний ойг угтсан тоглолт Симфони оркестор
16.04.2011 Ж.Бизе "Кармен сюит" тоглолт соёлын төв өргөөнд 16цагаас морин хуурын чуулган
22.04.2011 Д.Цэрэндолгорын мэдэлсний 80жилийн хүндэтгэлийн концерт 19цагаас

- - - - - - - - - - - - - - - - - - 2011 ОНЫ 05-Р САРЫН ТОГЛОЛТ- - - - - - - - - - - - - - - - -

5.5.2011 "День Победы" тоглолт 17цагаас "Баян монгол" чуулган
13.5.2011 "Баян Монгол" джаз найрал хөгжим "Морин хуурын чуулга" хамтарсан поп тоглолт 19цагаас
14.5.2011 "Баян Монгол" джаз найрал хөгжим "Морин хуурын чуулга" хамтарсан поп тоглолт 19цагаас
15.5.2011 "Баян Монгол" джаз найрал хөгжим "Морин хуурын чуулга" хамтарсан поп тоглолт 19цагаас
27.5.2011 "Өнө мөнхийн эгшиглэн" УГЗ Н.Түмэнбаярын уран бүтээлийн тоглолт 19цагаас

- - - - - - - - - - - - - - - - - - 2011 ОНЫ 06-Р САРЫН ТОГЛОЛТ- - - - - - - - - - - - - - - - -

6.6.2011 "Шилдэг бүтээлийн дээжис"Баян монгол чуулган 19цагаас
15.6.2011 Ардын хөгжимчин төрийн соёрхолт Ц.Намсрайжавын мэндэлсний хүндэтгэлийн ойн тоглолт 19цагаас симфони оркестор, Морин хуурын чуулга, Баян монгол чуулга
18.6.2011 Монголын хөгжимийн зохиолчидын морин хуур, ятга, ёочин хөгжимүүдэд зориулсан концерт Морин хуурын чуулга 18 цагаас

- - - - - - - - - - - - - - - - - - 2011 ОНЫ 07-Р САРЫН ТОГЛОЛТ- - - - - - - - - - - - - - - - -

10.7.2011 Ардын хувьсгалын 90жилийн ойн хүндэтгэлийн тоглолт 17цагаас Баян монгол чуулга

- - - - - - - - - - - - - - - - - - 2011 ОНЫ 09-Р САРЫН ТОГЛОЛТ- - - - - - - - - - - - - - - - -

24.9.2011 Морин хуурч С.Батбаатар, Ч.Балган ёочин Б.Алтантуул, О.Туул нарын хамтарсан тоглолт 18цагаас

- - - - - - - - - - - - - - - - - - 2011 ОНЫ 10-Р САРЫН ТОГЛОЛТ- - - - - - - - - - - - - - - - -

14.9.2011 Өвөл цагийн нээлтийн тоглолт 19цагаас Симфони оркестор, Морин хуурын чуулган, Баян монгол чуулган


2011ОНЫ МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХУВААРЬ


4-р сард:
· 1-7 Сюрреалист чиглэлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн
· 8-14 Ш.Чимэддорж Ц. Энхжаргал, Ц. Нарангэрэл, усан будгийн үзэсгэлэн
· 15-21 Ё.Бадарч “Шилийн богд” бие даасан үзэсгэлэн
· 22-28 Д.Отгонбаяр “Интерьер аксуссуар” шавь нарын хамтарсан бүтээл

5-р сард:
· 29/4-5/5 “Бичиг соёл-2011”
· 6-12 Дорноговь аймагийн 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн
· 13-19 Ц.Насанцэнгэл “Монгол дугариг-2” бие даасан үзэсгэлэн
· 20-30 Д.Пүрэвдорж, Д.Энхтайван нарын хамтарсан бүтээл

6-р сард:
· 27/5-2/6 “Хүүхэд бүр инээж бай” /Д. Эрдэнэбат/, “Ноосны өнгө” /Р.Бийраа/
· 3-9 Д.Мягмар, Н.Бавуужав, Л.Бавуудорж, “Нутгийн салхи”
· 10-19 Ц.Олзбаатар, Д.Эрдэнэбилэг, Ч.Хүрэлбаатар “Миний эх орон”
· 21-30 “Этүгэн тэнгэр” Завхан аймагийн зураачдын үзэсгэлэн

7-р сард:
· 1-13 “Монголын сайхан орноор” Хүн гүрний 2220, Богд хаант Монгол улсын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн үзэсгэлэн
· 15-21 Залуу уран бүтээлчдийн “Гранд Арт”үзэсгэлэн
· 22-31 “Монгол зураг” нийгэмлэгийн үзэсгэлэн

8-р сард:
· 2-8 З.Доржжанцан ба нэг ангийнхан “Эх нутаг байгаль үзэсгэлэн”
· 9-15 “Цагаан сор” эсгий урлаг. Баяндүүрэн шавь нарын хамтарсан үзэсгэлэн
· 16-22 С.Цагаанчулуун, Ц.Баттөр “Шөнийн тэргэл”, Х.Батжаргал, В.Ундраа нарын үзэсгэлэн
· 23-29 Н.Нямжав, Б.Төмөрбаатар нарын хамтарсан үзэсгэлэн

9-р сард:
· 30/8-7/9 З.Өлзийбаяр, С.Машбат, Г.Ганчимэг, Ж.Пүрэвсүрэн нарын үзэсгэлэн
· 8-14 “Нар саран дор” 1979 онд ДУДС төгсөгчдийн хамтарсан үзэсгэлэн
· 15-22 Д.Сандагдорж мэндэлсэний 80 жилийн ойн үзэсгэлэн
· 23-29 “2012” О.Энхтайван, Х.Ууганбаяр, Ө.Батжаргал, Л.Амарсанаа нарын хамтарсан үзэсгэлэн

10-р сард:
· 9/30-6/10 Драмын Эрдмийн театрийн 80 жилийн ойд зориулсан “Сценографи” үзэсгэлэн
· 7-13 Д.Түвдэндорж, Н.Одонбаяр нарын хамтарсан үзэсгэлэн
· О.Дарамзагдын бие даасан үзэсгэлэн
· С.Бадралын бие даасан үзэсгэлэн

11-р сард:
· 28/10-3/11 Б.Баярт-Одын “Таталган Монгол зураг”, Я.Булганы “Цөвүүн цаг буюу 99” бие даасан үзэсгэлэн
· 4-10 Д.Гунгаа, Н.Оросоо, Л.Гантөмөр, С.Алтангэрэл нарын үзэсгэлэн
· 11-17 З.Уянга бие даасан үзэсгэлэн
· 21-1/21 “Намар-2011”

12-р сард:
· 2-8 Ц.Цэгмэд, Н.Туяа нарын хамтарсан үзэсгэлэн
· 9-15 Н.Адъяабазар, А.Чадраабал, А.Сугарсүрэн нарын үзэсгэлэн
· 16-22 Ч.Болдбаатар, С.Долгор нарын “Эртний сайхан-2” үзэсгэлэн
· 27-2012.1.9 “Шинэ бүтээл 2011”

Sunday, April 10, 2011

Ш.Чимэддорж Ц. Энхжаргал, Ц. Нарангэрэл нарын хамтарсан усан будгийн үзэсгэлэн 2011 оны 4 сарын 8-14 хооронд гарна.

Ш.Чимэддорж Ц. Энхжаргал, Ц. Нарангэрэл нарын хамтарсан усан будгийн үзэсгэлэн 2011 оны 4 сарын 8-14 хооронд гарна.

Ш.Чимэддорж Ц. Энхжаргал, Ц. Нарангэрэл нарын хамтарсан  усан будгийн үзэсгэлэн МУЭХ үзэсгэлэнгийн танхимд 2011 оны 4 сарын 8-14 хооронд гарч байна. Гол онцлох зүйл нь нэрт 3 академич зураачидын усан будгийн арга ажиллагаа гайхамшигт техникээсээ олон нийтэд танилцуулж, мэдрүүлж байгаараа онцлогтой. Энэхүү уран бүтээлчид маань монголын урлагийн хөгжил болоод урлагийн орон зайд өөрсдийгөө тодорхойл тодотгож  чадсан бидний бахархалт зураач, уран бүтээлч нар билээ. Та бүхэндээ уран бүтээлийн өндөр их амжилт хүсье.

                                Морин хуурын чуулга-Би чамд хайртай.


МУЭХ шагналт: Ц.Энхжаргал уран бүтээлээс: 

             
  




                                                                  Хатан


















                                               

                                                   Цагаан бургасан ам

                                                            Зогсоол

  Тосгон

                                                    Холиур /франци/






Түүний "Хатан" хэмээх цуврал усан будгийн зураг нь их өвөрмөц, хүмүүсийн нүд, зүрх сэтгэлийг шууд татаж чадсан бүтээл байсан. Усан будгийн техник өөрөө хөнгөн агаарлаг,  өнгөнүүдийн уусах нийлэмжээр гайхалтай хэлбэр дүрс зураасыг гаргадаг, тосон будгийн ажиллагаанаас тэс ондоо энэ бол нэг ёсондоо тэрхүү агшинд төрсөн мэдрэмжийг цаасан дээр түргэн хугацаанд буулгах нэг арга хэлбэр юм. Би хувьдаа Энхжаргал зураачын өнгөнд маш их дуртай. Түүний ЗӨВХӨН ӨӨРИЙН ГЭСЭН зоригтой өнгийн шийдэл гайхалтай зургийн зохиомж мөн илэрхийлэл нь ямар ч хүний хараа болоод сэтгэл зүрхийг шууд татаж чаддаг гэж хувьдаа дүгнэдэг. Энэ чадварлаг уран бүтээлч бидэнтэй илүү их ярилцаасай. Таны уран бүтээлийг бид хайрлаж явдаг шүү.

МУЭХ шагналт Ш.Чимэддорж уран бүтээлээс:

                                                         Зүүний нутаг

                                                              Говийн үдэш


                                                           Монгол

                                                         Зулгамайн гол

                                                     Цэнхэр орчлон

                                                    Хаврын цэцэг

                                                  Альсфелд /Герман/







                                                 Гадаа бороо орж байна

                                                         Хуучин гудамж

                                            Алаг хорвоо /эсгий, усан будаг/






                   
Энэхүү уран бүтээлчийн бүтээлээс монгол ахуй, монгол ёс заншил, монгол омогшил мэдрэгддэг. Монгол хүний бахархал холын замын унаа мөн монгол хүний орон зайг орчин үеийн урлагийн хэллэгээр илэрхийлэн олон түмэнд тусган харуулдаг. Түүний уран бүтээл нь монголын дүрслэх урлагийн түүхэнд тодоор бичигдэх ёстой билээ.
Миний бодлоор:
Би хувьдаа энэ хүний дотоод үзэл бодол болоод эрэл хайгуул, өөрчлөлтүүдийг нь үнэлж хүндэтгэдэг. Тухайлбал: түүний хэдэн уран бүтээл дээр дурьдаж ярьж болохоор байна. Өглөө, Миний охин, Цэнхэр тэнгэр, Аав ээж хоёр гэх мэтчилэн уран бүтээлүүд тэр чигтээ  хүүхдийн мэт дүрслэлтэй. /дадист/ Хүүхэд юу ч бодож саналгүй чөлөөтэй, толгойнд эсвэл нүдэнд харагдсан зүйлээ өөрийнхөөрөө байгалиас заяагдсан  хамгийн энгийн бөгөөд хамгийн агуу зураас өнгө зохиомж илэрхийлдэг. Нас биед хүрсэн эрэгтэй хүн, урлагийн академик боловсрол эзэмшсэн хүн ийм уран бүтээлийг бүтээн тууривахад ямар их зүйлсийг эргэн харж судалж, эрэлхийлсэн бол. Түүний уран бүтээл гүн орон зайтай хязгааргүй их далайн өнгөөс нарны хурц туяа, гэрэлт өнгө хүртэл мэдрэгддэг.  

МУЭХ шагналт Ц.Нарангэрэл уран бүтээлээс: 

                                       Анхны цастай бороотой өдөр

                                                        Дурласан салхи

                                                              Орой


                                                       Зүүний бороо



                                                         Төгрөгийн ширээ

                                                 Шингэж байгаа нарны туяа


                                                 Шинэ саран хөндий

                                                            Оройн нар

                                                             Хавар

                                                          Халуун нар

                                                 

                                                        Алтайд шөнө
















Түүний уран бүтээлийн өнгө бичилт мэдрэмж нь бусдыг дагуулах мэт үнэнхүү мастер. Бараан тоноос гэрэлтэй хурц тон-г ялган харуулж илүү сэтгэгдэл мэдрэмжээрээ өөрийн гайхалтай бичилтээр дахин давтагдашгүй орон зайг харуулдаг билээ. Байгаль өөрөө бидний бүхийл асуултын хариултыг дэлгэн харуулсан байдаг. Харин бид техноградад хүчтэй автаснаас энэ хариултыг олон жил хайж байна. Хайсаар байх болно. Харин уран бүтээл асуудалд өөр өнцөгөөс харан та бүхэнд толилуулж байна. Таньд бүхий л зүйлс нэгэн хэвийн, өдрийн ажил, учирал тохиолдол үргэлж давтагддаг, эсвэл ядархаа мэдэлгүй, ухаан жолоогүй ажилласнаа та мэддэг үү. Байнга ажил гэр гэж явдаг байсан бол нэг удаач болсон ажил галлерей гэр гээд яваад үзээрэй. Үүнд 1цаг л зарцуулах байх. Энэ 1цаг таны харах өнцгийг жаахан ч болсон өөр чигт хандуулж өөрөө өөртэйгээ ярилцах боломж олгон. Урлагийн бүтээл өөрөө бүхийл асуултын хариулт гэдгийг би мэдэрсэн, мэдэрч байна... Та бүхэн үзэл бодол санал шүүмжээ харамгүй бичиж тэмдэглэж байгаарай. Энэ бол хөгжлийн эхлэл. Хамтдаа хөгжицгөөе!   
МЁ:Б.Энхжаргал.