- Б.Шатарсайхан- Гоё Гоё /Уран зураг/
- Д.Отгонбаяр- Хоёр гоё /Дэнлүү керамик ваар/
- Б.Баяндүүрэн- Гурван гоё /эсгий буйдан/
- Б.Шатарсайхан- Гоё Гоё / Дэлүү эсгий бүрхүүл/
- Б.Ариунболор- Баатар /Баримал/
Миний хувьд дээрх уран бүтээлийн дүрсийн зохиомж хэллэг таалагдсан. Эдгээр уран бүтээлүүд өөр өөрийн үзэл бодолтой, тодорхой арга техниктэй уран бүтээлчидийн уран бүтээлийг нэгэн цогц болгон шийдэж нэгэн утга илэрхийлж байгаан бүтээлчээс гадна нэгдэл, сэтгэл мэдрэгдсэн. Ер нь нийт үзэсгэлэн тэр чигтээ сэтгэл шингэсэн дулаахан мэдрэмж мэдрэгдсэн үзэсгэлэн байсан. Учир нь зүгээр хэдэн зураг, баримал өрж тавилгүй уран бүтээлийн өнгө хэллэг дүрс зохиомж бодолцон, тодорхой нэгдлээр орон зайг илэрхийлж байгаа нь ажиглагдсан. Надад Густав Климтийн уран бүтээл маш их таалагддаг. Энэ хүний уран бүтээлийг би үнэхээр хайрлаж хүндэлдэг. Үнсэлт хэмээх бүтээлийг оруулсан нь их таалагдсан. Энэ бүтээл өөрөө маш их сэтгэл хөдлөл хайр, мэдрэмж агуулсан гайхмшигтай бүтээл.
Б.Баяндүүрэн- Гурван гоё /эсгий буйдан/ анх хараад 1960 онд PVC үйлдвэрлэлд нэвтэрч байсан тэр үед Archizoom cтудээс Донна хэмээх Анти дизайны 1-р давалгайн сонгодог бүтээлийг олон түмэнд хүргэж байсан бүтээл санаанд буусан. Энэ сандал өөрөө эмэгтэй хүний биеийн галбир, гоо сайханг хурц тод улаан өнгийн шийдэлтэй хослуулсан сандал. Энэ бүтээл өөрөө тогтсон чиг хандлага арга барилыг эвдэж өгч тавилга болон дизайны шинэ эрин үеийг харуулснаараа хосгүй бүтээл болсон билээ. Эсгий хэмээх эрүүл бөгөөд гоёмсог шинж чанартай материалаар бүтээлээ хийж өгсөн нь их тааламжтэй тухтай санагдсан. Бас хэлбэр өнгийн хувьд өвөрмөц санагдсан.
Донна сандал
Уран баримал өөрөө тухайн сэдвийг ерөнхийлж тодорхой утга санааг дүрсийн зохиомж хэллэгт хувиргаж уран сайхан гоо зүйн төгс зохицол болгон хувиргадаг гэдгийг мэдэрсэн. Гурван хэмжээст орон зай өөрөө дүрсийн маш зөв зохицол шинж чанарыг харуулах хэрэгтэй. Баатар хэмээх энэхүү цуврал бүтээлд дүрсийн уран хэллэг сэтгэмж, ерөнхий байдал, баатар хүний эр зориг хүч, уян хатан байдал мэдрэгдсэн. Эрэгтэй хүн, баатар гэхээр л ерөнхий шинжээ бодсон ч дөрвөлжин, тэгш өнцөгт санаанд буудаг. Хэдий нийт хөдөлгөөн уян тойрог хөдөлгөөнтэйч буйрлаг суурьтай, уян хатан бас эр зориг мэдрэгдсэн. Уран бүтээлч хүний гол онцлог нь ажигч гярхай хараа. Бүтээлчийн сэтгэмж сэтгэлгээ өвөрмөц санагдсан.
Б.Шатарсайхан, А. Өлзийбат- Бодолын чандад
Б.Отгонбаяр-Сарны гэрэлд
Фредрик Шопен-Этьюд 10-3
Д.Отгонбаяр-Нармандав
Б.Алтангэрэл-Кактус
Ж.Болортүвшин-Улаан
Ж.Болортүвшин-Улаан
Болортүвшиний уран бүтээлд Заяа их дуртай. Хүүхдийн мэт хөгжилтэй хайр татам бас хийсвэрлэлтэй уран бүтээл тууривдаг. Таалагдна гэж бодож байна. Чи улбаршар фонтой туулайн шүү... love u.
- Б.Ариунболор- Maya /баримал/
- Д.Отгонбаяр- Мөнхийн тамга /Сум,ваар/
- Б.Баяндүүрэн- Эсгий ширмэл
- Ч.Дуйнхар- Ган суудал
- Ч.Дуйнхар- Лааны суурь
Д.Отгонбаяр-Сарны Сонат
Сарны Сонат өөрөө гайхалтай бүтээл. Энэ бүтээлийг хараад Бетховены Сарны сонат санаанд буусан. Хэхэ яаг нэг ийм өргөстэй ч юм шиг зөөлөн бөмбөгө байдаг даа . тэрэнд хэв аваад хийсэн мэт санагдсан. Учир нь өргөсүүд нэг хэмжээтэй учир... Гэхдээ сонирхолтой гоё бүтээл байсан. Сайн ажиглавал дан цагаан биш бас саарал ногоон өнгөтэй. Доторх цэцгийн нэрийг юу гэдэг юм бол? Хавар болоод ч тэрүү? нахиалж байгаа ургамал хараад маш гоё мэдрэмж төрж байсан.
- Д.Отгонбаяр- Гоо даль цэцгийн ваар.
- Б.Мөнхцэцэг- Бөртэ чоно.
- Б.Мөнхцэцэг- Гуа марал.
Багшаа таны энэ уран бүтээл надад бас их таалагдсан шүү. Таньд уран бүтээлийн өндөр их амжилт хүсье.
Б.Ариунболор-Бодончормунхаг
Д.Мөнхцэцэг-Нэг жил /эсгий/
А.Өлзийбаатар- Аав
Хамгийн доод талынх нь би, ахынхаа хойноос тэвэрцэн. ;-) Энэ бүтээлийг хаараад яагаад ч юм гэр бүл хайр мэдэрэгдсэн.
А.Өлзийбаатар- Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь
Б.Баяндүүрэн - Хязгааргүйн гүнд /эсгий/
Б.Алтангэрэл-Дайчид
Б.Алтангэрэл- Нүүдэл
Б.Насанцэнгэл- Эгшиглэн
Энэхүү үзэсгэлэнгээ жаргаахын өмнө та бүхэнд ойрд сонсох дуртай болоод байгаа нэгэн сайхан дууг санал болгож байна. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Лхагва - "Амьдрал хайраар дүүрэн" блог хөтлөгч эгчдээ ийм гоё дууг тавьсанд баярлалаа. Дууны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг энэ хаягруу ороод уншаарай. энд дарна уу
"Нэргүй салхи"
Үг, Ая Сэ.Энхбаяр (Монгол)
Дуучин Цэцэгмаа (Өвөр Монгол)
Энэ ямар нэртэй галлерэй вэ?Бүх бүтээлүүд өвөрмөц сайхан болжээ?Эсгий эдлэлүүд болон,мод,керамикаар бүтээсэн бүтээлүүд сэтгэлд нийцлээ.Улам олон бүтээлүүдийг танилцуулаарай.баярллаа.
ReplyDeletesain uu Darii. tiimshuu ene uneheer saihan uzesgelen garsan shuu. Mongolin urchuudiin evleliin horooni uzesgelengiin tanhimd shine 7 honog bolgon shine uzesgelen gardag yum. Tegeed uzesgelen uzeh bolgondoo setgegdel temdeglelee enehuu blogtoo oruuldag yum. tegnee olon uzesgelengiin zuraguud bgaa ch oirdoo amjihguil bn da. Gehdee olon saihan zuillsiig oruulahaar beldeedl huraagaad l bga... taalagdah bh gej bodoj bn :-)hamtdaa hogjitsgooe. Bayarlalaa.
ReplyDelete