Sunday, April 10, 2011

Ш.Чимэддорж Ц. Энхжаргал, Ц. Нарангэрэл нарын хамтарсан усан будгийн үзэсгэлэн 2011 оны 4 сарын 8-14 хооронд гарна.

Ш.Чимэддорж Ц. Энхжаргал, Ц. Нарангэрэл нарын хамтарсан  усан будгийн үзэсгэлэн МУЭХ үзэсгэлэнгийн танхимд 2011 оны 4 сарын 8-14 хооронд гарч байна. Гол онцлох зүйл нь нэрт 3 академич зураачидын усан будгийн арга ажиллагаа гайхамшигт техникээсээ олон нийтэд танилцуулж, мэдрүүлж байгаараа онцлогтой. Энэхүү уран бүтээлчид маань монголын урлагийн хөгжил болоод урлагийн орон зайд өөрсдийгөө тодорхойл тодотгож  чадсан бидний бахархалт зураач, уран бүтээлч нар билээ. Та бүхэндээ уран бүтээлийн өндөр их амжилт хүсье.

                                Морин хуурын чуулга-Би чамд хайртай.


МУЭХ шагналт: Ц.Энхжаргал уран бүтээлээс: 

             
  




                                                                  Хатан


















                                               

                                                   Цагаан бургасан ам

                                                            Зогсоол

  Тосгон

                                                    Холиур /франци/






Түүний "Хатан" хэмээх цуврал усан будгийн зураг нь их өвөрмөц, хүмүүсийн нүд, зүрх сэтгэлийг шууд татаж чадсан бүтээл байсан. Усан будгийн техник өөрөө хөнгөн агаарлаг,  өнгөнүүдийн уусах нийлэмжээр гайхалтай хэлбэр дүрс зураасыг гаргадаг, тосон будгийн ажиллагаанаас тэс ондоо энэ бол нэг ёсондоо тэрхүү агшинд төрсөн мэдрэмжийг цаасан дээр түргэн хугацаанд буулгах нэг арга хэлбэр юм. Би хувьдаа Энхжаргал зураачын өнгөнд маш их дуртай. Түүний ЗӨВХӨН ӨӨРИЙН ГЭСЭН зоригтой өнгийн шийдэл гайхалтай зургийн зохиомж мөн илэрхийлэл нь ямар ч хүний хараа болоод сэтгэл зүрхийг шууд татаж чаддаг гэж хувьдаа дүгнэдэг. Энэ чадварлаг уран бүтээлч бидэнтэй илүү их ярилцаасай. Таны уран бүтээлийг бид хайрлаж явдаг шүү.

МУЭХ шагналт Ш.Чимэддорж уран бүтээлээс:

                                                         Зүүний нутаг

                                                              Говийн үдэш


                                                           Монгол

                                                         Зулгамайн гол

                                                     Цэнхэр орчлон

                                                    Хаврын цэцэг

                                                  Альсфелд /Герман/







                                                 Гадаа бороо орж байна

                                                         Хуучин гудамж

                                            Алаг хорвоо /эсгий, усан будаг/






                   
Энэхүү уран бүтээлчийн бүтээлээс монгол ахуй, монгол ёс заншил, монгол омогшил мэдрэгддэг. Монгол хүний бахархал холын замын унаа мөн монгол хүний орон зайг орчин үеийн урлагийн хэллэгээр илэрхийлэн олон түмэнд тусган харуулдаг. Түүний уран бүтээл нь монголын дүрслэх урлагийн түүхэнд тодоор бичигдэх ёстой билээ.
Миний бодлоор:
Би хувьдаа энэ хүний дотоод үзэл бодол болоод эрэл хайгуул, өөрчлөлтүүдийг нь үнэлж хүндэтгэдэг. Тухайлбал: түүний хэдэн уран бүтээл дээр дурьдаж ярьж болохоор байна. Өглөө, Миний охин, Цэнхэр тэнгэр, Аав ээж хоёр гэх мэтчилэн уран бүтээлүүд тэр чигтээ  хүүхдийн мэт дүрслэлтэй. /дадист/ Хүүхэд юу ч бодож саналгүй чөлөөтэй, толгойнд эсвэл нүдэнд харагдсан зүйлээ өөрийнхөөрөө байгалиас заяагдсан  хамгийн энгийн бөгөөд хамгийн агуу зураас өнгө зохиомж илэрхийлдэг. Нас биед хүрсэн эрэгтэй хүн, урлагийн академик боловсрол эзэмшсэн хүн ийм уран бүтээлийг бүтээн тууривахад ямар их зүйлсийг эргэн харж судалж, эрэлхийлсэн бол. Түүний уран бүтээл гүн орон зайтай хязгааргүй их далайн өнгөөс нарны хурц туяа, гэрэлт өнгө хүртэл мэдрэгддэг.  

МУЭХ шагналт Ц.Нарангэрэл уран бүтээлээс: 

                                       Анхны цастай бороотой өдөр

                                                        Дурласан салхи

                                                              Орой


                                                       Зүүний бороо



                                                         Төгрөгийн ширээ

                                                 Шингэж байгаа нарны туяа


                                                 Шинэ саран хөндий

                                                            Оройн нар

                                                             Хавар

                                                          Халуун нар

                                                 

                                                        Алтайд шөнө
















Түүний уран бүтээлийн өнгө бичилт мэдрэмж нь бусдыг дагуулах мэт үнэнхүү мастер. Бараан тоноос гэрэлтэй хурц тон-г ялган харуулж илүү сэтгэгдэл мэдрэмжээрээ өөрийн гайхалтай бичилтээр дахин давтагдашгүй орон зайг харуулдаг билээ. Байгаль өөрөө бидний бүхийл асуултын хариултыг дэлгэн харуулсан байдаг. Харин бид техноградад хүчтэй автаснаас энэ хариултыг олон жил хайж байна. Хайсаар байх болно. Харин уран бүтээл асуудалд өөр өнцөгөөс харан та бүхэнд толилуулж байна. Таньд бүхий л зүйлс нэгэн хэвийн, өдрийн ажил, учирал тохиолдол үргэлж давтагддаг, эсвэл ядархаа мэдэлгүй, ухаан жолоогүй ажилласнаа та мэддэг үү. Байнга ажил гэр гэж явдаг байсан бол нэг удаач болсон ажил галлерей гэр гээд яваад үзээрэй. Үүнд 1цаг л зарцуулах байх. Энэ 1цаг таны харах өнцгийг жаахан ч болсон өөр чигт хандуулж өөрөө өөртэйгээ ярилцах боломж олгон. Урлагийн бүтээл өөрөө бүхийл асуултын хариулт гэдгийг би мэдэрсэн, мэдэрч байна... Та бүхэн үзэл бодол санал шүүмжээ харамгүй бичиж тэмдэглэж байгаарай. Энэ бол хөгжлийн эхлэл. Хамтдаа хөгжицгөөе!   
МЁ:Б.Энхжаргал.



4 comments:

  1. tsag zav gargan ene ix buteeluudiig delgen tavisan chamdaa bayarllaa

    ReplyDelete
  2. gogo uzesgelen bsn shuu bayalalaa

    ReplyDelete
  3. блогийнхоо доор сонирхолтой төгөлдөр хуур тавьжээ баярлалаа зугаатай юм байна :-)

    ReplyDelete
  4. БАЯРЛАЛАА ТА БҮХЭНД... ҮНЭХЭЭР СОНИРХОЛТОЙ ШҮҮ. ОЛОН ДУУНЫ САНТАЙ. ЕР НЬ БОЛ ХАЙСАН ДУУНУУД БҮГД БАЙГАА. АШИГЛАЖ Л ЧАДВАЛ. ККК

    ReplyDelete