Monday, May 30, 2011

Энэ үеийг хэзээч битгий мартаасай гэсэндээ...

Энэ үеийг хэзээч битгий мартаасай гэсэндээ... 
Эргээд хархад аз жаргал болон үлдэх энэ дурсамж мөрөөдөл хүсэл тэмүүлэлийн тэрхүү орон зай үргэлж зүрх сэтгэлд мэт дотоод тод хоногшон үлдээсэй. 
Үнэхээр төгс зүйл гэж байдаггүй юм байна. Энэ хугацаанд төгс зүйлийг хийх гэж их хичээж байсан. Гэхдээ төгс болгоход зөвхөн би өөрөө зүтгээд байхгүйгээр бусадтай ярилцаж бусдын санаа оноог сонсох нь зөв юм байна гэдгийг маш сайн ойлоглоо. Хүн алдаа оноогоо бусдаас сонсоод сэтгэлээр унах бус харин ч улам эрчлэгдэж хөглөгдөж аливаа зүйлийг сэтгэл зүрхээрээ бүтээн тууривах хэрэгтэй юм байна. Бас хүн үнэхээр хүсэх л юм бол ямар ч нөхцөлд хүссэн зүйлээ мэдэж авч болдог гэдгийг мэдэрч байна. Бас бид залуу насан дээрээ ихийг мэдэж сурах хэрэгтэй юм байна. Бидэнд асар их боломж цаг хугацаа байгаа юм байна. Амьдрал өөрөө хаязгааргүй орон зай энэ орон зайд та өөрийн хүссэн зүйлээ хийж болох ч энэ л насан дээрээ өөрийн мэдлэг чадвараа улам хөгжүүлж сайхан амьдрал, бас урдаа тавьсан тэрхүү зорилго өндөрлөгтөө хүрэх хэрэгтэй юм байна. Энэ мэдрэмж энэ дурсамж энэ үеийг хэзээч битгий мартаасай гэсэндээ үүнийг бичиж сууна би. Энэхүү өнгөрсөн хугацаа, одоо байгаа энэ хугацаа надад хамгийн сайхан дурсамж, баяр жаргалийг өгөөсэй.
 Бусдад үргэлж өөрийн хайраа түгээж хайраар хөглөгдөн амьдрахыг би хүсэж байна. Энэ хүсэл минь биелээсэй.
 Амьдрал, байгаль дэлхий инээмсэглэж байна. Та ч гэсэн чин сэтгэлээсээ инээмсэглээсэй гэж хүсэж байна ...
ккк Амьралаа би чамд хайртай гэдэг дууг би бүүр жаахан байхдаа хамаг хүчээ гаргаад л  дуулдаг байсан гэж аав маань ярьдаг юм. Амьдрал аа би чамд хайртай... Бас урлагт би маш их хайртай.  Энэ 2 гайхамшигт орон зай хэзээч салашгүй нэгэн томоос том сэтгэл зүрх болов уу? гэж бодож байна. Энэ мэдрэмж энэ хөдөлмөр, энэ сэтгэл зүрх энэ бодол хүсэл тэмүүлэлийг битгий мартаарай...

                              Нацагдоржийн номын сангийн уншлагийн танхим


                               Нацагдоржийн номын сан