Monday, May 30, 2011

Энэ үеийг хэзээч битгий мартаасай гэсэндээ...

Энэ үеийг хэзээч битгий мартаасай гэсэндээ... 
Эргээд хархад аз жаргал болон үлдэх энэ дурсамж мөрөөдөл хүсэл тэмүүлэлийн тэрхүү орон зай үргэлж зүрх сэтгэлд мэт дотоод тод хоногшон үлдээсэй. 
Үнэхээр төгс зүйл гэж байдаггүй юм байна. Энэ хугацаанд төгс зүйлийг хийх гэж их хичээж байсан. Гэхдээ төгс болгоход зөвхөн би өөрөө зүтгээд байхгүйгээр бусадтай ярилцаж бусдын санаа оноог сонсох нь зөв юм байна гэдгийг маш сайн ойлоглоо. Хүн алдаа оноогоо бусдаас сонсоод сэтгэлээр унах бус харин ч улам эрчлэгдэж хөглөгдөж аливаа зүйлийг сэтгэл зүрхээрээ бүтээн тууривах хэрэгтэй юм байна. Бас хүн үнэхээр хүсэх л юм бол ямар ч нөхцөлд хүссэн зүйлээ мэдэж авч болдог гэдгийг мэдэрч байна. Бас бид залуу насан дээрээ ихийг мэдэж сурах хэрэгтэй юм байна. Бидэнд асар их боломж цаг хугацаа байгаа юм байна. Амьдрал өөрөө хаязгааргүй орон зай энэ орон зайд та өөрийн хүссэн зүйлээ хийж болох ч энэ л насан дээрээ өөрийн мэдлэг чадвараа улам хөгжүүлж сайхан амьдрал, бас урдаа тавьсан тэрхүү зорилго өндөрлөгтөө хүрэх хэрэгтэй юм байна. Энэ мэдрэмж энэ дурсамж энэ үеийг хэзээч битгий мартаасай гэсэндээ үүнийг бичиж сууна би. Энэхүү өнгөрсөн хугацаа, одоо байгаа энэ хугацаа надад хамгийн сайхан дурсамж, баяр жаргалийг өгөөсэй.
 Бусдад үргэлж өөрийн хайраа түгээж хайраар хөглөгдөн амьдрахыг би хүсэж байна. Энэ хүсэл минь биелээсэй.
 Амьдрал, байгаль дэлхий инээмсэглэж байна. Та ч гэсэн чин сэтгэлээсээ инээмсэглээсэй гэж хүсэж байна ...
ккк Амьралаа би чамд хайртай гэдэг дууг би бүүр жаахан байхдаа хамаг хүчээ гаргаад л  дуулдаг байсан гэж аав маань ярьдаг юм. Амьдрал аа би чамд хайртай... Бас урлагт би маш их хайртай.  Энэ 2 гайхамшигт орон зай хэзээч салашгүй нэгэн томоос том сэтгэл зүрх болов уу? гэж бодож байна. Энэ мэдрэмж энэ хөдөлмөр, энэ сэтгэл зүрх энэ бодол хүсэл тэмүүлэлийг битгий мартаарай...

                              Нацагдоржийн номын сангийн уншлагийн танхим


                               Нацагдоржийн номын сан

5 comments:

  1. iim nomiin santai bolvol gaihaltai ya.

    ReplyDelete
  2. ugaasaa l tugs tugulduriin tuhai yaria duusashgui dee.
    Gehdee horom buhen ni martaj bolomgui unetei tugs tuguldur baidag bol.
    baij chaddag bol..

    ReplyDelete
  3. oldoshaksli: Сайн байна уу? баярлалаа таньд. Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын санд зайлшгүй томоохон өөрчлөлт хийх шаардлагтай гэдгийг олон асуудлаар хөндөж бас санаа үзэл бодлоо дэвшүүлсэнч, мянган жилийн ярианаас цаашгүй мэт... Зоригтой хөдөлөөсэй гэж их хүсэж байна.
    Тиймшүү хариултгүй асуултууд их байх шиг. Хэрвээ тийм бол утаггүй болох байх аа. Ямагт алдаа оноо шүүмж амжилтыг дагуулдаг учир.

    ReplyDelete
  4. Дотоод засал нь ямар гоё юм бэ. Яг л оюун санааны гайхалтай ертөнц шиг яг л ном шиг байна. Яагаад гэвэл ном гаднаасаа энгийн харагддаг ч унищихаар хүнд ямар сайхан мэдрэмж өгдөг билээ яг л тийм санагдлаа. Нэг сэтгэгдэлээс чинь энэ чиний бүтээл гэдгийг олж мэдээд чамаар бахархсан. Сайхан юм хийжээ. Ийм болоосой гэж их хүсэж байна.
    Цэцгээ

    ReplyDelete
  5. Баярлалаа. Нацагдоржийн номын сандаа хайртай. Харин тиймээ...

    ReplyDelete