Жакамо Пуччини-Чио Чио Сан
Хоёрдугаар үзэгдэл
Пинкертонг явснаас хойш 3жил өнгөрчээ. Түүнийг явсны дараа түүний хүү төрж тэр 2 хайрт аав хайрт нөхрөө хүлээсээр. Пинкертон Чио Чио сан дээр очиж чадахгүйг хэлэхээр Шарплис түүн дээр очиход Чио Чио сан хайрт нөхөр маань ирэх нь гэж маш их баярлан байхад Ямадори тайж орж ирэн надтай гэрлээч хэмээн гуйна. Би өөрийн эр нөхөртэй, тэр маань тун удахгүй ирнэ хэмээн итгэлтэйгээр хэлэн түүийг хөөнө. Гэтэл Шарплис түүнийг ятган Ямадори тайжийг дэмжинэ. Гэсэн ч тэр өөрийн хайр сэтгэлдээ үнэнч байлаа. Шарплис Пинкертоны захидлийг түүнд харуултал тэр захидлийг шүүрэн авч тэр минь ирэх нь хэмээн баярлан Шарплисийн үгийг ч сонсолгүй босон хариалаа. Гэтэл Горо зууч хүрж ирэн Сузукийг эцэг эхийн хайрыг үзээгүй зүрх сэтэглэгүй эмэгтэй гэж түүнийг доромжлоход Чио Чио сан Сузукиг өмөөрөн түүнийг хөөв. Ус онгоц дуугарахад Чио Чио сан баярлан Пинкертоныг ирэх нь хэмээн байшингаа цэцгээр чимэглэн гэрлэхдээ өмсөж байсан гоёмсог кимоногоо өмсөн хүлээнэ.Тэрээр Пинкертоныг ирэх нь хэмээн хязгааргүй ихээр баярлан түүнийгээ шөнжин бодож мөрөөдөн дуулна.
Энэ дуулалыг анх сонсоод гүн гүнзгий хүлээлтийн орон зай, хүсэл тэмүүлэл мэдрэгдэж билээ. Яг л хайртай хүнээ харуулдан тагтан дээрээ суун холын уулс зам харгуйг харуулдан суух бүсгүйн дүр санаанд бууж билээ. Тэгээд судлаад хайгаад үзтэл ялтачгүй хайртай хүнээ саналгалзан хүлээх хүлээлт байсанг олж уншиж мэдэж авсан юм. Бүтээлийг үзэхийг маш их хүсэж заавал үзнэ гэсэн бодолтоогоор самбарт зурагийг нь хадан өлгөж билээ. Хүсэл маань биелэж анд найз Энхжаргалтайгаа хамт анхны дууриа үзэж байсан тэр мөч үгээр илэрхийлэмгүй тийм гайхамшигтай яаг л өөр шинэ орон зайд ороод ирсэн мэт санагдаж, тэр орон зайгаас огтхон ч гарахыг хүсэхгүй байж билээ... Одоо ч гэсэн дээ урлагийн ертөнцөөр аялахаар нэг л дотно дулаахан бас өвөрмөц орон зай, ертөнцөд орсон мэт мэдрэмж төрдөг. Заримдаа энэ ертөнц л миний аз жаргалын орон зай мэт санагддаг.
"Сонгодог хөгжимийн 108 бүтээл"- "Цагаан бамбарууш", болон "Sound of Mongoliа" студийн бүтээлийг Мэдээлэл технологи үндэсний паркад яаармаг худалдаа гарч байхад аав маань анх авч өгч билээ. Тэр үеэс эхлэн сонгодог хөгжмийг амтархан сонсож, гайхамшигийг мэдэрч улмаар үүгээрээ хөглөгдөн амьдрах болсон. Зүгээр л эхлэлийг нь тавиад өгчих. Тэгээд л өөрийнх нь эрчээр орхиход, дуртайл бол өөрийн мэдэлгүйл тэр далай дунд сэлж байх болно гэж бодох болсон.
Энэхүү бүтээл нь Монголын болоод дэлхийн 108 суутнуудын амьдрал уран бүтээлийг харуулж сонсгож чадсан бүтээл боловч сул тал нь зөвхөн windows XP дээр л уншдаг. Бусад үйлдэлийн систем дээр унших боломжгүй хуулах боломжгүй, хамгаалалттай cd юм. Үүнийгээ шинэчилж өөрчилж гаргана уу? гэсэн хүсэлтүүд тавьж байсан ч харамсалтай нь хүсэлтийг харгалзан үзэхгүй байгаад харамсаж байна. Хий хоосон cd г харж санаа алдан, дурсамжаа санах л болждээ...
Миний бодлоор хүмүүс хэрэггүй зүйлсэд маш их мөнгө үрж зардаг. Үүнийхээ оронд нэг удаа ч болсон сонгодог бүтээлийг сонирхон үзэхэд аливаа зүйлийг үнэлэх үнэлэмжинд асар том өөрчлөлт, дэвшилт гарна гэж боддог. Та бүхэн ч гэсэн сонгодог бүтээл сонирхон үзэж судлаасай гэж маш их хүсэж байна. Сонгодог бүтээл өөрөө хэдэн зууныг дамжин хүн төрлөхтний сэтгэл зүрх хайр хүндэтгэлийг хүлээж чадсан гайхамшигтай бүтээлүүд байдаг. Бид Верди, Пуччини шиг агуу дуурийг зохиож чадахгүйч, бид Шопен, Рахманинов, Лист шиг төгөлдөр хуурын сонат, полонез, вальс.../Олон агуу уран бүтээлчдийг орхигдуулж байгаадаа хөлцөл өчий/ зохиож чадахгүйч бид үүнийг ойлгож мэдэрч чаддаг байхад бидний амьдрал дахин өөр өнгөөр гэрэлтэх болно...