Saturday, June 25, 2011

Зүрх сэтгэлийн чагнуур чи хаана байна?

   
                                            Т.Ариунаа- Үл таних эмэгтэй

     Сайн байна уу? Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. Блогоо хөтөлснөөс хойш 6 сар  өнгөрчээ... Хагас жил... Цаг хугацаа дэндүү хурдан юмаа...
Зүрх сэтгэл минь хаашаа цохилж байгаагаа өрөө ч мэдэхээ байлаа. Энэ амьдрал бүхэлдээ сонголт. Хамгийн зөв сонголт бол өөртөө сэтгэл хангалуун байж зүрх сэтгэлээ сонссон сонголт байх. Нэг алхам алхахад дахин нэг сонголт дахин нэг алхам урд тавигдах юм. Хариулт сонголтоо би өөрөө л хийнэ.
Сүүлийн 2 сар үзэсгэлэн үзэж чадсангүй ээ... харамсалтай байна. Оюутны ширээнээс бослоо гэсэн чинь хамгийн дуртай зүйлсээ хийж чадахгүй болчих шиг... Яагаад ч юм зүрх сэтгэлийг эрчилж хөгөлдөг энэ орон зайгаасаа салах гэж байгаа мэт, хашаад урд хаалга тавиад байгаа мэт санагдаж байна.
Мэдээж өөрчлөлтөнд дасан зохицох  л хэрэгтэй. Олон сайхан зүйлсийг бодож төлөвлөж, бичихийг, хийхийг хүсэж байгаач. Заавал урдаа суулгуулж байж хийх зүйлс их байх юм.  Ван Гог шиг тарчигтай тултлаа ядуу хоосон ч үхэн үхтлээ урлагт үнэнчээр үхэх энэ түүх яагаад  санаанд буух болов? Олон асуултын хариултыг урлагаас авдаг ч энэ удаад би хариултаа урлагаас биш өрөөсөө авах ёстой. Харин энэ асуултанд хариулах хугацаа дэндүү богино байна. Магадгүй жил бодсон ч хариулж чадахгүй эргэлзэнэ. Зоригтойгоор зүрх сэтгэлээ л дагах хэрэгтэй... Хайраар хөглөгдөн амьдрах энэ амьдралд хамгийн зөв сонголтыг хийж чадах эрч хүч урам зориг надад хайрлаач...

2 comments:

  1. Чи гайхалтай бодолтой охин шүү. Залуу хүн тэр тусмаа хийж бүтээх их аяныхаа эхэн зам дээр зогсож байгаа хүн л ийм юм бодож зогсдог байх. Зоригтой урагшаа алх охин минь чамайг чиний зам хүлээж байна. Чиний явах зам чинь чамд сайн сайхан аз жаргал хүсэл мөрөөдөл хайр сэтгэлээр хөглөгдөн чамайг тосож байна.
    Цэцгээ

    ReplyDelete
  2. Баярлалаа таньд таныг ч гэсэн таны аз жаргал баяр баясгалан хүлээж байна. Бид бүгдээрээ сэтгэл гэдэг нандин орон зайтай хүмүүс. Харин нүүр нүүрээ хархаараа энэ орон зайгаа яагаад таг бөгөлдөг юм болдоо. Баярлалаа би хичээнээ. Амьдрал хайраар дүүрэн...

    ReplyDelete