Monday, August 8, 2011

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-3

                                      
 
Nocturne  in G-sharp minor, op.27 no.1 Lаrghetto

1834/1835 онд бичигдэж 1836 онд олонд танигдсан бүтээл юм. ''Les plaintives'' нэрээр танил болсон бүтээл юм. Бараан үүл тэнгэр бүрхэх мэт дүүрэн гуниг шанлал  бүхий окталь дээд өнгийн хоршил. Бүтээлийн дунд хэсэг илүү ялгуусан, нэгдүгээр хэсгээс хоёрдугаар хэсэгрүү шилжих холбоос яруулаг эрхэмсгээр уусна. 
 

 
Nocturne  in D flat major, op.27 no.2 Lento sostenuto
 
Аажуу бөгөөд яруулаг тайван темп. Бүтээлийн эхлэл яруулаг тунгалаг. Ре мажорын уянгалаг тоглолт сарны туяа голын усанд тусаж, үзэсгэлэн гоод алмайран мансуурах мэт үзэсгэлэн төгөлдөр. Өнгө дээшлэх тусам илүү драматик болж усны зөөлөн  урсгал мэдрүүлж зөөлөн маш гоё оргилуун, хязгааргүй их ундармал уянгалаг урсгал. Зөөлнөөс зөөлөн илбэх мэт мэдрэмж. Энэ хөгжмийг сонсоод жаахан зүүрмэглэхэд хичнээн гоё амралт болохуйц. Бүүвэйлээд ч байгаа юм шиг.Та бүхэнд нэг л олон ноктюрн хүргээд байдаг. Ойлгомжгүй асуухаар зүйлс байвал асуугаараа. Нэг бодлын утга учиргүй үр дүнгүй ажил хийгээд байгаа ч юм уу гэсэн бодол төрж байна. 
 
 
Nocturne  in B major, op.32 no.1 Andante sostenuto
 
1836 онд бичигдэж 1837онд олонд хүрсэн. Химийн гинжин хэлээ шиг. Бүтээлийг энэ өнцгөөс нь харах бас сонирхолтой санагддаг. Надад дээд талын шар бөмбөлгийн тоглолт хамгийн гоё нь санагдсан. Ер нь бүтээлийг ямар өнцгөөс тайлбарлавал илүү ойлгомжтой байдаг юм бол? та бүхэн санаа оноогоо хэлээрэй. Үлдсэн Ноктюрнуудыг хэрхэн илэрхийлж тайлбарлавал сонирхолтой байх бол? эсвэл олон нуршсан зүйлгүйгээр шууд хүргэх нь илүү юм болов уу?
  За түр баяртай. Санал болгож байгаа хөгжмүүдийг амтархан сонсоорой гэж хүсье. Та бүхэнд таалагдах байх гэж найдаж байна.

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-2 хэсэг.


Сайн байна уу? Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр Ноктюрн 15-1,2,3 та бүхэнд амалснаараа хүргэх болно. Ноктюрн-аа эхлүүлэхээсээ өмнө та бүхнээс зарын чанартай зүйлс асуумаар байна. Би Шекспир- Ромео Жульетта монгол хэл дээрх орчуулгыг хайгаад олдоггүй ээ. Та бүхэн мэдэж байгаа бол надад тус болно уу? Интер, Мир номын дэлгүүрүүдээр  , МУИС, урт цагаан, Нацагдоржийн номын сан зэргээр хайж үзсэн байгаа. Хэрвээ та бүхэнд байдаг бол надад тус болоод хувилаж авах эсвэл түр номоо солилцон унших боломж өгнө үү?


Nocturne in F major, op.15 no.1 Andante Cantanbile

Шопены Ноктюрнууд үргэлж  А-В-А гэсэн хэлбэр, ерөнхий схемээр бичигддэг нь та бүхэнд ажиглагдсан байхаа. В хэсэг А хэсгээсээ огцом өөр, бүтээлийн хамгийн оргил хэсгүүд нь байж чаддаг. /ихэвчлэн хурц, тод, хүчтэй/ Бүгдээрээ нэгдмэл гайхалтай бүтээлүүд ч надад ихэнхдээ А хэсэгүүд нь илүү их сонсмоор сайхан санагддаг. Маш гоё зөөлөн уян яаг л агаарт өд хийсэх мэт хөнгөн мэдрэмж төрүүлдэг.
Анданте Кантабиле- Тайван чөлөөтэй яруулаг, дуулал мэт темп юм. Бүтээлийн эхлэл семпре легатиссимо зөөлөн бөгөөд тогтуун гүний бодолд автуулах,хөнгөн. Фа түлхүүрийн давтамж бүхий триолуд  дээш алгуурхнаар тэмүүлэх дээд өнгийн шат мэт суурилаг бас даган тамилзах мэт.. Дээш доош намилзан хөдөлсөөр шуурга мэт 16-т окталь фа минорын хүчтэй тоглолт гүн бодлоос сарнин хүчтэй дайралт, цохилтонд өртсөн мэт мэдрэмж төрнө. Хүчтэй чангаран шилжих шилжилт тоглоочоос асар их мэдрэмж хүч чадал шаардсан хэсэг гэж бодож байна. Буцаад зөөлрөн крэшендо болж эхлэл хэсэг давтагдах ч эхлэл хэсгийн мэдрэмж дахин мэдрэгдэхгүй. Харин ялалтын амт мэдрэгдсэн төгсгөл байх болно..

.
Nocturne in F sharp Major, Op.15 no.2- Larghetto 


Энэ миний сонсох хамгийн дуртай бүтээлүүдийн нэг. Хэдий бусад ноктюрнуудыг бодвол тийм ч олонд танигдсан биш ч. Энэ бүтээл гайхалтай.
Сонсоход маш хөнгөн зөөлөн сонсогдох ч, тоглоочоос техник, динамик хүчтэй шилжилт, хүч чадал шаарддаг маш хүнд бичигдсэн зохиол юм. Бүтээлийн темп Ларгетто буюу маш удаан бөгөөд чөлөөтэй. Зөөлөн сэвэлзүүр салхинд хийсэх хөнгөн, цагаан өд намилзан намилзан хөдлөх мэт тийм гоё мэдрэмж. 2-р хэсэгрүү шилжхээс өмнөх нэмэлт фрошлаг хэдхэн секундэнд 2 хан удаа тоглогдох ч энэ хэсэгт өд үл ялиг хүчтэй үлээхэд эргэлдэн доош унах тэр байдал...  Диппио мувмент буюу хоёрдугаар хэсэг. Энэ хэсгийн техник гайхалтай. Энэ хэсгийн мэдрэмжийг жинхэнэ мастерууд л гаргаж илэрхийлж чадах байх... 
Зимерман тоглолт та бүхэнд таалагдах байх гэж бодлоо. Заримдаа ингэж боддог юм. Шопены нот хуулагчин ч болсон байсан бол ямар гоё вэ? гэж. Анх түүний хөгжмүүдийг сонсоод надад түүнтэй уулзах юм сан гэсэн нууцхан хүсэл төрж байсан. Харин одоо бол би түүнтэй хүссэн үедээ түүний гайхамшигт бүтээлээр уулзаж чадна гэдгээ мэдэж авсан. Та бүхэн ч гэсэн Шопентэй нөхөрлөөрэй.


Nocturne in G minor, op.15 no.3- Lento



 Ленто- аажуу бөгөөд тавиун чөлөөтэй темп. Энэ бүтээл уйтгар гунигаар дүүрэн жинхэнэ Шопены шанлал мэдрэгдсэн харагдсан бүтээл байхаа. Гунигтай эхлэл гунигтай өрнөл, гунигтай төгсгөл... 1836 онд бичигдэж 1837онд олон танигдаж эхэлсэн бүтээл.

Friday, August 5, 2011

Хөгжимийн зохиолуудын зарим нэг онцлог 2-1 хэсэг

  • Ноктюрн - Мөрөөдөл ая. Франци үг бөгөөд  монголчилбол "Шөнийн утга уянгат хөгжим" гэсэн утга бүхий үг юм. Энэ нь дан хөгжмүүдээр тоглогдох бага хэмжээний зохиол бөгөөд зөөлөн алгуурхан хамтран найрах аялгуу эгшгийн яруу тунгалаг утга уянгын хэлбэртэй зохиол юм.

Тухайлбал: 
Фредрик Шопен гайхамшигт 21 ноктюрнг та бүхэнд танилцуулхаар шийдлээ. Та бүхэн амтархан сонсож сэтгэл оюунаа мялаануу.



Nocturne in B-flat Minor, Op. 9 No. 1 — Larghetto

Энэхүү бүтээл нь Шопены анхны ноктюрн.  1832 оны 12сард Англи, Франци болон Германд анх тоглож олон түмэнд танилцуулсан бүтээл юм. Түүний бүтээлээс өргөн  далаацтай хүрээ, мөн динамикын гайхалтай тоглолтыг харж болно. Бүтээлийн эхний болон төгсгөл хэсгийн 3-р актовын квинтолиуд гайхалтай торгон мэдрэмж яаг л намрын салхинд туугдах навчис шиг эмзэг уян бас чамин байдал... Харин бүтээлийн дунд хэсэг хачирхалтай форте триолудын кантрасс. Гэхдээ бүтээлийн эхлэл минорын гэгээлэг хөнгөн байдлаас дунд хэсэг мажорын доод хүнд мэдрэмжийн зохицол бүтээлийг тэнцүүлж мөн сонирхолтой бөгөөд тансаг болгож өгч байна гэж бодож байна. Та энэ бүтээлээс Шопеныг суут хөгжмийн зохиолч байсанг мэдэрч болно.


Yundi Li plays Chopin Nocturne Op. 9 No. 2 

Энэ бүтээлийг би Ван Гог-той зүйрлнэ. Магадгүй яагаад гэж асуувал би ингэж хариулах байсан. Гайхамшигтай мэдрэмж сэтгэл хөдлөлөөр урсан гарах төгс өнгийн зохицол ч гуниг тээсэн илэрхийлэл яаг л одтой шөнө бүтээл шиг. Сэтгэл татам дээд өнгийн тоглолт,нот өөрийн эрхгүй уянгалан эгшиглэх тойрог замруу татан оруулж яаг л зүүд мөрөөдлийн мэт орон зайд хөврүүлнэ. Гэсэн ч доод өнгийн тоглолт даган урсах мэт өнгөц санагдуулж, алгуурхнаар хөнгөн гунигт автуулна... Та нүдээ аниад сонссоод нэг үзээрэй. Тэгээд ямар дүр зураг бууж байгаагаа хуваалцаарай.


 Усан дээр тусах гэрлийн тусгал төгөлдөр хуурын даруул шиг санагдаж байна.


Ван Гог- Одтой шөнө

NOCTURNE IN B MAJOR, OP. 9 NO. 3 — ALLEGRETTO


 1830/1832 онд бичигдэж 1833 онд олны хүртээл болж чадсан бүтээл юм.  Өмнөх бүтээлүүдээсээ энэ бүтээл илүү гэгээлэг, гэрэл цацарсан мэдрэмж төрүүлж байна. Анх удаа энэ бүтээлийг сонсож байгаа учираас дүгнэж бас мэдрэмжээ хуваалцаж чадахгүй байна.  

Шопений 21 Ноктюрны 9-1,2,3 хүрэглээ. Дараагийн хэсгээр Ноктюрн 15-1,2,3 хүргэх болно. see you next time!