Monday, August 8, 2011

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-2 хэсэг.


Сайн байна уу? Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр Ноктюрн 15-1,2,3 та бүхэнд амалснаараа хүргэх болно. Ноктюрн-аа эхлүүлэхээсээ өмнө та бүхнээс зарын чанартай зүйлс асуумаар байна. Би Шекспир- Ромео Жульетта монгол хэл дээрх орчуулгыг хайгаад олдоггүй ээ. Та бүхэн мэдэж байгаа бол надад тус болно уу? Интер, Мир номын дэлгүүрүүдээр  , МУИС, урт цагаан, Нацагдоржийн номын сан зэргээр хайж үзсэн байгаа. Хэрвээ та бүхэнд байдаг бол надад тус болоод хувилаж авах эсвэл түр номоо солилцон унших боломж өгнө үү?


Nocturne in F major, op.15 no.1 Andante Cantanbile

Шопены Ноктюрнууд үргэлж  А-В-А гэсэн хэлбэр, ерөнхий схемээр бичигддэг нь та бүхэнд ажиглагдсан байхаа. В хэсэг А хэсгээсээ огцом өөр, бүтээлийн хамгийн оргил хэсгүүд нь байж чаддаг. /ихэвчлэн хурц, тод, хүчтэй/ Бүгдээрээ нэгдмэл гайхалтай бүтээлүүд ч надад ихэнхдээ А хэсэгүүд нь илүү их сонсмоор сайхан санагддаг. Маш гоё зөөлөн уян яаг л агаарт өд хийсэх мэт хөнгөн мэдрэмж төрүүлдэг.
Анданте Кантабиле- Тайван чөлөөтэй яруулаг, дуулал мэт темп юм. Бүтээлийн эхлэл семпре легатиссимо зөөлөн бөгөөд тогтуун гүний бодолд автуулах,хөнгөн. Фа түлхүүрийн давтамж бүхий триолуд  дээш алгуурхнаар тэмүүлэх дээд өнгийн шат мэт суурилаг бас даган тамилзах мэт.. Дээш доош намилзан хөдөлсөөр шуурга мэт 16-т окталь фа минорын хүчтэй тоглолт гүн бодлоос сарнин хүчтэй дайралт, цохилтонд өртсөн мэт мэдрэмж төрнө. Хүчтэй чангаран шилжих шилжилт тоглоочоос асар их мэдрэмж хүч чадал шаардсан хэсэг гэж бодож байна. Буцаад зөөлрөн крэшендо болж эхлэл хэсэг давтагдах ч эхлэл хэсгийн мэдрэмж дахин мэдрэгдэхгүй. Харин ялалтын амт мэдрэгдсэн төгсгөл байх болно..

.
Nocturne in F sharp Major, Op.15 no.2- Larghetto 


Энэ миний сонсох хамгийн дуртай бүтээлүүдийн нэг. Хэдий бусад ноктюрнуудыг бодвол тийм ч олонд танигдсан биш ч. Энэ бүтээл гайхалтай.
Сонсоход маш хөнгөн зөөлөн сонсогдох ч, тоглоочоос техник, динамик хүчтэй шилжилт, хүч чадал шаарддаг маш хүнд бичигдсэн зохиол юм. Бүтээлийн темп Ларгетто буюу маш удаан бөгөөд чөлөөтэй. Зөөлөн сэвэлзүүр салхинд хийсэх хөнгөн, цагаан өд намилзан намилзан хөдлөх мэт тийм гоё мэдрэмж. 2-р хэсэгрүү шилжхээс өмнөх нэмэлт фрошлаг хэдхэн секундэнд 2 хан удаа тоглогдох ч энэ хэсэгт өд үл ялиг хүчтэй үлээхэд эргэлдэн доош унах тэр байдал...  Диппио мувмент буюу хоёрдугаар хэсэг. Энэ хэсгийн техник гайхалтай. Энэ хэсгийн мэдрэмжийг жинхэнэ мастерууд л гаргаж илэрхийлж чадах байх... 
Зимерман тоглолт та бүхэнд таалагдах байх гэж бодлоо. Заримдаа ингэж боддог юм. Шопены нот хуулагчин ч болсон байсан бол ямар гоё вэ? гэж. Анх түүний хөгжмүүдийг сонсоод надад түүнтэй уулзах юм сан гэсэн нууцхан хүсэл төрж байсан. Харин одоо бол би түүнтэй хүссэн үедээ түүний гайхамшигт бүтээлээр уулзаж чадна гэдгээ мэдэж авсан. Та бүхэн ч гэсэн Шопентэй нөхөрлөөрэй.


Nocturne in G minor, op.15 no.3- Lento



 Ленто- аажуу бөгөөд тавиун чөлөөтэй темп. Энэ бүтээл уйтгар гунигаар дүүрэн жинхэнэ Шопены шанлал мэдрэгдсэн харагдсан бүтээл байхаа. Гунигтай эхлэл гунигтай өрнөл, гунигтай төгсгөл... 1836 онд бичигдэж 1837онд олон танигдаж эхэлсэн бүтээл.

2 comments:

  1. Сайхан аялгуунууд. Тэр огт нот харахгүйгээр зөвхөн хөгжимдөө хөглөгдөн тоглож байгаа тэр хүн ямар гоё аз жаргал гайхалтай мэдрэмжийг амсаж байнаа бүр атаархчихлаа.
    Цэцгээ

    ReplyDelete
  2. Сайн байна уу? Цэцгээ эгчээ. Таны ажил сайн уу? Харин тиймээ. Та ч гэсэндээ сайхан бүтээл бүтээгээд хүмүүсийг баярлуулдаг шүү дээ. Та дараа нь надад хамгийн их таалагдсан Ноктюрнаа хэлээрэй.

    ReplyDelete