Monday, August 8, 2011

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-3

                                      
 
Nocturne  in G-sharp minor, op.27 no.1 Lаrghetto

1834/1835 онд бичигдэж 1836 онд олонд танигдсан бүтээл юм. ''Les plaintives'' нэрээр танил болсон бүтээл юм. Бараан үүл тэнгэр бүрхэх мэт дүүрэн гуниг шанлал  бүхий окталь дээд өнгийн хоршил. Бүтээлийн дунд хэсэг илүү ялгуусан, нэгдүгээр хэсгээс хоёрдугаар хэсэгрүү шилжих холбоос яруулаг эрхэмсгээр уусна. 
 

 
Nocturne  in D flat major, op.27 no.2 Lento sostenuto
 
Аажуу бөгөөд яруулаг тайван темп. Бүтээлийн эхлэл яруулаг тунгалаг. Ре мажорын уянгалаг тоглолт сарны туяа голын усанд тусаж, үзэсгэлэн гоод алмайран мансуурах мэт үзэсгэлэн төгөлдөр. Өнгө дээшлэх тусам илүү драматик болж усны зөөлөн  урсгал мэдрүүлж зөөлөн маш гоё оргилуун, хязгааргүй их ундармал уянгалаг урсгал. Зөөлнөөс зөөлөн илбэх мэт мэдрэмж. Энэ хөгжмийг сонсоод жаахан зүүрмэглэхэд хичнээн гоё амралт болохуйц. Бүүвэйлээд ч байгаа юм шиг.Та бүхэнд нэг л олон ноктюрн хүргээд байдаг. Ойлгомжгүй асуухаар зүйлс байвал асуугаараа. Нэг бодлын утга учиргүй үр дүнгүй ажил хийгээд байгаа ч юм уу гэсэн бодол төрж байна. 
 
 
Nocturne  in B major, op.32 no.1 Andante sostenuto
 
1836 онд бичигдэж 1837онд олонд хүрсэн. Химийн гинжин хэлээ шиг. Бүтээлийг энэ өнцгөөс нь харах бас сонирхолтой санагддаг. Надад дээд талын шар бөмбөлгийн тоглолт хамгийн гоё нь санагдсан. Ер нь бүтээлийг ямар өнцгөөс тайлбарлавал илүү ойлгомжтой байдаг юм бол? та бүхэн санаа оноогоо хэлээрэй. Үлдсэн Ноктюрнуудыг хэрхэн илэрхийлж тайлбарлавал сонирхолтой байх бол? эсвэл олон нуршсан зүйлгүйгээр шууд хүргэх нь илүү юм болов уу?
  За түр баяртай. Санал болгож байгаа хөгжмүүдийг амтархан сонсоорой гэж хүсье. Та бүхэнд таалагдах байх гэж найдаж байна.

20 comments:

  1. Олон хүнд зориулж бичиж байгаагаас хойш өөрийнхөө мэдрэмжийг арай хойш тавсан нь дээр болов уу. Хүн өөрөө сонсож л мэдрэхгүй бол хүнээс мянга тайлбар сонсоод сэтгэлд нь буухгүй шүү дээ. Тэгэхээр зохиолынх нь бүтэц, темпийг сайн тайлбарлаад, болж өгвөл зохиогдсон түүх он цаг, амьдралынхаа ямар үед зохиосныг тусгаж өгвөл зүгээр юм уу гэж бодлоо.

    ReplyDelete
  2. Ноктьюрныг нь дуусгаад дараа нь вальс ч юм уу, этюд, мазурка, скерцо гээд явна биз дээ? :D

    ReplyDelete
  3. Сайн байна уу? Тэгэлгүй яахав. Таны санааг ойлоглоо. Би боддог юм. Д.Батсүрэн /урлаг судлаач/- "Хөгжмийн суутан" номыг уншихад надад энэ хүн шиг бичдэг болох юмсан гэсэн бодол төрж байсан юм. Тэгээд таны хэлснээр мэдрэмжийг хойш нь тавьж илүү зохиолч,зохиол бүтээлийг тодотгон харуулсан байсан. Гэхдээ мэдрэмжээ илэрхийлсэн үгс нь үнэхээр тансаг гайхамшигтай үгийн сонголт мэдрэмж харагдаж байсан. Ккк сайн хэлж мэдэхгүйл байна...
    Баярлалаа таньд. миний блогоор зочилж байгаарай.

    ReplyDelete
  4. Миний бодлоор чи өөрийнхөө бодлыг бичиж байх нь зөв. Энэ нь над мэтийн сонирхогчидыг чиглүүлэхээс гадна тухайн хүн өөрийнхөөрөө төсөөллийг илүү баяжуулахад нь туслах болно.

    ReplyDelete
  5. Блог нь хэдийгээр олон хүн орж гарч байдаг талбар ч энэ бол чиний орон зай учраас өөр хэрэг юм. Ном бол харин жинхэнэ бусдад зориулж хийгдсэн бүтээл болохоор нийтлэг эрх ашгийг хүндэтгэх нь зүйн хэрэг гэх гэсэн юм.

    ReplyDelete
  6. Цэцгээ эгчээ баярлалаа таньд. Таны хэлдэг зөв. Энэ орон зайд өрийнхөө төсөөлөл үзэл бодлийг тусган харуулах нь зөв. Энэ блогийг нээснээс хойш олон зүйлсийг мэдэж сурлцаж ойлгож байна. Үнэндээ би гэдэг хүн их ганцаардмал нуугдмал хүн. Харин би энэ орон зайд олон сайхан найз бас эгчтэй болж байна гэж бодож байна. Тэгээд жаахан ч болсон дотор минь хуримтлагддаг зүйлсийг энэ орон зайд урлагаар, урлагийн бүтээлээр дамжуулан өөрийгөө илэрхийлж байгаадаа баяртай байдаг.

    ReplyDelete
  7. Ер нь бол блог хөтлөх нь хүн бүрийн хувьд аль нэг орон зайг нь нөхөж байдаг боловуу гэж боддог юм. Бас аливаа юмыг ой ухаанд буутал таниулан тайлбарлана гэдэг авьяас мэдрэмж мэдлэгээс шууд хамаарадлтай зүйл шүү дээ. Тийм болохоор чиний хөгжимийг ойлгон тайлбарлаж байгааг чинь би үнэхээр дэмжиж байгаа. Цаашид ч энэ талаараа ихийг хийж өөрийгөө улам хөгжүүлээрэй гэж хүсье.

    ReplyDelete
  8. Урам өгсөн сайхан үгсэд тань баярлаж явдаг шүү. Таниас нэг зүйл гуйж болох уу?

    ReplyDelete
  9. Надад энэ сүүлийн хэлхэгдсэн бөмбөлөгүүд их сонирхолтой санагдлаа дээр нь чиний тайлбарыг сонсмоор байна.
    Хөгжмийн эгшиг гэдэг хүний сэтгэлрүү ямар агуу, гайхалтай сонин мэдрэмжийг зүгээр л асгаж орхидог бол түүнийг алдалгүй барьж авна гэдэг нь асар их мэдрэмж, чадварыг сорьсон шалгуур
    гэлтэй.

    ReplyDelete
  10. Тэгээ би биелүүлж чадаасай л гэж хүсэж байна:-)

    ReplyDelete
  11. Ураа. Та надад охиндоо хийж өгсөн шиг үсний даруулга хийгээд өгөөч тэхүү? Өөрийн бодол төсөөлөлөөр... магадгүй энэ хэцүү гуйлт байж магадгүй шүү.

    ReplyDelete
  12. Тэгье л дээ анх удаа харж байгаагүй хүндээ зориулж юм хийнэ гэсэн чинь хэцүү гэхээсээ илүү их сонирхолтой санагдаж байна. Гуйлтыг хүлээж авлаа. Биелүүлж өгье:-)

    ReplyDelete
  13. awww баярлалаа.ккк тэсэн ядан хүлээж байя. :-))

    ReplyDelete
  14. Миний хэлэх гэсэн зүйл бол, өөрийнхөө бодлыг битгий бич гээгүй шүү дээ, арай хойш тавьсан нь дээр юм уу л гэсэн юм. Бусад зүйлсийг түлхүү анхаарна гэсэн үг. Санаагаа хэлээрэй гэсэн болохоор чинь л хэлсэн юм. Буруу зүйл хэлсэн бол өршөөнө биз.

    ReplyDelete
  15. Би буруу гэж бодохгүй байна.Таны бичсэн зүйлийг би ойлгож байнаа. Би аль алиныг нь л тусгаж харуулахыг хичээх болноо. Ийм гайхалтай хүний бүтээлийг мэдээж хүмүүст хүргэхдээ хүртэл ул суурьтай нэлээн бодож төлвөлж байж бичих хэрэгтэй гэж бодож байна. Өмнөх бичлэгүүдээ уншаад зарим зүйлдээр алдаа дутагдал нэлээд гаргасан байна. Алдаа бүхэн амжилтын эхлэл. УРагшаа...

    ReplyDelete
  16. Та хоёртоо баярлалаа. санал бодлоо хуваалцсанд. Миний хувьд та бүхний шүүмжлэл хамгийн эрхэм бөгөөд сайхан урмын үгс гэж бодож байна. Миний бичлэгүүдийг сонирхон уншсанд та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.

    ReplyDelete
  17. Ene chinii uuruu toglosono aya uu?ih saihan sonsogdoj baina?Piano sain sonsohoos,aan ch gui,uun ch gui hunde,hehe,ulam sonin saihan medeelel oruulaarai,harin deer bichsen huntei ijil,iim tiim medremj-s gadna,zohiol buteeluudiin tuhai oruulj baigaarai,urgelj bayarllaa.

    ReplyDelete
  18. Сайн уу? Дайрий Баярлалаа таньд. Би тоглоогүй ээ. Тэгнээ сайн бодож төлөвлөж байгаад үлдсэн бүтээлийг бичиж оруулнаа.

    ReplyDelete
  19. Сайн уу? Миний блогоор зочилж сайхан сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
    Чиний блогийг мэддэг болсондоо баяртай байна, заваараа эхнээс нь уншиж тухалнаа :)

    ReplyDelete