Saturday, November 12, 2011

Бетховен-Сарны сонат

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Бетховен-"Сарны сонат" гэж олонд танигдсан  төгөлдөр хуурын 14-р сонатын талаарх бодол эрэгцүүллээ хуваалций гэж бодлоо. Хүн бүхний сэтгэл зүрхийг уярааж догдлуулж бүхэл бүтэн 210 жилийн насыг насалж буй энэхүү бүтээл өөрөө гайхайлтай юм. Энэ их насыг наслахдаа энэ бүтээл шилдэг 100 сонгодог бүтээлийн нэгдүгээр байранд бичигсэн бүтээл гэдгийг та мэдэх үү?
Энэхүү сонатыг Бетховен дурлалт бүсгүй Жулиа Гвичардид зориулан бичсэн. Энэ сонат өөрөө сонссон хүний зүрх сэтгэлийг эрхгүй соронзон мэт татаж сэтгэлийн эрс өөр өөр хувирал мэдрэмжийг төрүүлж чаддаг нь Бетховены ямар их баяр баясгалан аз жаргалаас гадна ямар их гуниг харууслыг бүтээлээрээ илэрхийлж чадсан нь харагддаг.
1801 оны дол­дугаар сарын 6-нд Жулиад бичсэн захидалд Бетховен хайр дурлалдаа хэрхэн шаналж байгаагаа бичжээ. Түүний үгс зүрх сэтгэлийн шаналал ган­цаардлыг бүрэн илэрхийлсэн байх аж. Энэ захидалд:

"Миний сахиулсан тэнгэр, бүх л ертөнц, хүсэл зoриг минь!

Бидний хайр дурлал зо­лио­­соос өөрөөр байх учиргүй гэж үү? Энэ бүхэн хязгааргүй тэсвэр тэв­чээрээс өөрөөр оршсоор байх учиргүй юу? Тэнгэр минь, энэ бүх гоо үзэсгэлэнгийн төрөлх дотоод ертөнц рүү ширтэн харж, хайр дурлалд байх бүх зүйлсийг, бүхий л зөвтгөлийг чимээ­гүйхэн хүлээн аваач!" хэмээн бичсэн байна. Бетховений "Зөвтгөл" хэмээх энэ үгэнд тухайн үед өрнөж байсан олон үйл явдлын учир шалт­гаан нуугдаж байдаг. Тэрбээр энэ захи­далдаа ухааршгүй ихээр тэмүүл­сэн шаналгаат үгсийг бичээд төгс­гөлд нь "Бурхад бидэнд тайт­гар­­лыг илгээх ёстой, тийм л байх учиртай" гэжээ.

 
Wilhelm Kempff-Moonlight sonat 1st mvt Adagio Sostenuto

Нэгдүгээр хэсэг Аdagio Sostenuto буюу Удаан аажуу алгуурхан темп. Бүтээлийн эхлэл намуухан 3такт бүхий бага октавын триолоор эхэлж гүн бодолд урин дуудна. Доод өнгө суурилаг бөгөөд хүнгэнсэн бараан тон алгуурхан дээд өнгийн урин дуудах мэт... Гүний бодолд автагдуулах эсвэл дотор хуримтлагдсан бүхийл үгс гуниг зовлонгоо чимээгүйхэн урсган гаргаж байгаа мэт тийм л мэдрэмж... Яаг л урсгал ус намилзан намилзан хөдлөх зөөлхөн алгуурхан мэдрэмж санагдах ч тоглоочоос сэтгэлийн болоод техникийн хүч шаардсан хүнд зохиол. Дунд хэсэг гоёмсог чамин өргөлтүүд орооцолдсон гогцоог алгуурхан тайлах мэт эсвэл олон асуултуудыг тавин учирыг хайн эрж байгаа мэт тийм л мэдрэмж. Харин бүтээлийн төгсгөл хэсэг гогцоог тайлан хариултаа олох тийм л мэдрэмж... Гэхдээ хариулт олоод баярладаг байхад энэ бүтээлд баярлаж догдлох мэдрэмж огт үгүй. Дэндүү гунигтай учир нь хариулт эхлэхэд л тодорхой байсан. Яаг л эхлэл шигээ төгсөглийг төгсөгсөн. Нэгдүгээр хэсэг олон түмэнд хамгийн их хүрч чадсан бүтээл гэж бодож байна. Харин та Сарны сонатын хоёрдугаар хэсэг буюу аллегреттог сонсож байсан уу?


Wilhelm Kempff-Moonlight sonat 2nd  mvt Allegretto

Энэ хэсэг бас л гайхалтай.  Яагаад гээч. Учир нь ихэнх бүтээлүүд аллегрогоос ларго адажиоруу шилдэг харин Бетховны -Сарны сонат бол Адажиогоос- Аллегрод шилдэг. Алегретто бол сэргэлэн хөгжилтэй темп. Гүн бодол гүн гуниг илэрхийлж байсан бол бараан үүлийг нэвтлэн гэрэл гаран гийгүүлэх тийм л гоёмсог мэдрэмж. Бетховен яаг л дурлалт бүсгүй Жулиа Гвичардыг энэ бүтээлээрээ дүрсэлсэн мэт. Хөгжилтэй бас үзэсгэлэнтэй сэтгэл татам бүсгүй... Хоёрдугаар хэсэггүйгээр 1 болон 3 хэсгээр сарны сонатыг төсөөлөхөд их хүнд мэдрэмж цохилтыг өгнө. Тиймээс 2 хэсэг бол гоёмсог жижигхэн шигтээ бас хоёр туйлыг холбож нэгтгэж байгаа холбоос юм. Энэ хэсгээр эмэгтэй хүнийг тэр чигээр нь дүрсэлсэн гэж би хувьдаа бодож байна. Бас л энэ бол гэнэтийн содон үзэгдэл хэсэг. Харин та 3 хэсгийг өмнөн сонсож байсан байх. танил санагдаж магадгүй.


Wilhelm Kempff-Moonlight sonat 3rd  mvt Presto agitato

Гуравдугаар хэсэг Presto agitato буюу түргэн хүсэл эрмэлзэлтэй темп. 3дугаар хэсгийг сонсоход маш их хүч мэдрэгддэг. Хүнд хүнд дайралтууд эрчтэй хүчтэй хөдөлгөөнүүд санаанд буудаг. Магадгүй яаг л Бетховен Жулиаг үзэн ядалтын харцаар харж байгаа мэт. Эсвэл эмэгтэй хүний үл анзаарсан, бас үл хүндэтгэсэн байдал... Энэ хэсэг хөгжилтэй гэгээлэг мэдрэмж бол биш. Гоёмсог дэвүүр дэвсэн эрхэмсэг үл таних энэ эмэгтэй миний хайртай бүсгүй  мөн гэжүү гэж бодогдуулах мэт хөндий байдалд эвлэрч ядан хамаг хүч чадлаа гарган эргэлзэн дотоод шанлал мэдрэмжээ илэрхийлэлж байгаа мэт ..  Wilhelm Kempff тоглолтыг та бүхэнд хүрэглээ энэ хүний ур чадвар тоглолт та бүхэнд таалагадаж байгаа байхаа. Төгс бүтээлийг тоглоход хөдөлмөр ур чадвараас гадна авъяас чухал.  Ингээд та бүхэнд өөрийн бодол болоод бага сага цуглуулсан материалаа сийрүүлэн та бүхэнд хүрэглээ. Сарны сонат бүтээлийг нэгл үгээр илэрхийлэхэд энэ бол ГҮН. Гүн бодол гүн эрэгцүүлэл шанлал, гүн үзэн ядалт... Ийм гайхалтай бүтээлийг төрөн гаргуулж чаддаг эмэгтэйчүүддээ баярлалаа. 
Энэхүү нийтлэлийг 1st mvt Adagio сурч байгаа нэгэн хүнд зориулан бичлээ. Таньд зориуллаа...
МЁ: Б.Энхжаргал.

3 comments:

  1. Sarnii sonatiig iim goyo tailbartaigaar sonsoj baisangui. Tuhain hugjim yu uguulj baigaag baga ch gesen medeed sonsoh uneheer uur yumaa. Ene buhniig tsever uuriin husel sonirholooroo hiij buteen, taniulj baigaa chi mundag shuu.
    Hair setgeldee shanalj saikhan tuuniigee dursan hairlaj butehgui baigaa hairiinhaa umnu hamag buhnee tailan uudalj temtsevch etsesdee tuildan suhurch yu ch uldeegui ch bosoh gej hicheegeed ch suhrun unah tiim tusuulliig bas hair chi hargis bas aguu yum gesen tiim medremjiig chi nadad uzuullee.

    ReplyDelete
  2. Баярлалаа таны урмын үгсэд тань.Урлаг хэмээх энэ орон зай сэтгэл зүрхийг үргэлж догдуулж, баярлуулж заримдаа гунгийг хүртэл мэдрүүлдэг. "Нутгаасаа гаралгүйгээр хүн дэлхийг таньж болно. Цонхоор гадагш харалгүйгээр хүн диваажинд хүрэх замыг олж болно. Холдох тусам шинээр мэдэх зүйл багасна." ЛАО ЦЗЫ ингэж хэлжээ...

    ReplyDelete
  3. Дээрээс нь миний олж мэдсэнээр бол Бетховен энэ бүтээлээ дүлий болсон үедээ зохиосон гэж сонссон юм байна. Мэдлэгээ хуваалцаарай найз нараа.

    ReplyDelete