“Би Лэди Гага, Кэти Перригийн хөхийг харах дуртай. Гэхдээ хэзээ ч тэдэн шиг байж чадахгүй. Би хүмүүсийн нүдэнд биш чихэнд зориулж дуулдаг” хэмээн Их Британийн дуучин Адель “Rolling Stones” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.
Өнөө цагийн дуучид гадаад байдал, секси төрхөөрөө олны анхаарлыг татдаг болсон. Харин тэдний дунд намхан, махлаг, тэгсэн хэрнээ үргэлж хэлхгэр хувцас өмсч, хайрандаа шархалсан бүсгүйн тухай дуулдаг Адель жинхэнэ тэсрэлт хийж чадсан юм.
Дуучин хүн заавал хөөрхөн байх албагүй аж. Нэгэн цагт Францын гудамжны архичин хүүхэн ер бусын хоолойгоороо дэлхийг байлдан дагуулж байсан түүх бий. Гунигтай хэрнээ ээдрээтэй амьдралыг туулсан Эдит Пиаф хазганаж явдаг байв. Гэхдээ тэр 40, 50-иад оны үеийн тогтсон хэв маягийг эвдэж, ер бусын хоолойгоороо олон хүнийг өмнөө сөхрүүлсэн. Магадгүй Аделийг Эдит Пиафтай адилтгаж болох юм.
Адель мэргэжлийн хөгжмийн сургууль төгсчээ. Гагнуурчин мэргэжилтэй аав, урлагаас хол хөндий ээж нь дуулахад нь саад болоогүй юм. Адель сургуулиа төгссөнөөс хойш дөрвөн сар өнгөрөхөд хэд хэдэн дуу зохиочихоод байв. Гэхдээ хүмүүст хүргээгүй хэвээр л. Харин Аделийн найз нь түүний дууны бичлэгийг “My Space”-ийн хуудсан дээр тавьсан нь хүмүүст их таалагджээ. Түүнээс хойш төдий л олон хоног өнгөрөөгүй байтал “XL Recordings” дуу бичлэгийн студиэс Адель руу утасдаж, гэрээ байгуулах санал тавьсан байна. Адель эхэндээ тэдэнд итгэсэнгүй. Хэн нэгэн нь хуурч байна гэж бодож байсан тухайгаа хожим ярьсан юм.
Адель анхны цомгоо 19 настайдаа гаргасан билээ. Тийм учраас “19” гэж нэрлэжээ. Энэ цомогт багтсан “Chasing pavement” дуу нь Их Британийн хөгжмийн чартуудыг дөрвөн долоо хоног тэргүүлж, цомог нь ганцхан жилийн дотор 2.2 сая хувь борлогдсон юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэрбээр “21” цомгоо гаргасан. Энэ цомог дэлхий даяар 17 сая хувь борлогдож, “Rolling in the deep”, “Someone like you” дуу нь хөгжмийн чартуудыг одоо хүртэл тэргүүлж байна.
Алдарт “Битлз” хамтлагийнхан ч атаархам тийм амжилтыг Адель үзүүлэв. Саяхан болж өнгөрсөн Грэммийн наадмаас зургаан шагнал хүртсэн Адель гэгч уянгалаг хэрнээ хүчирхэг хоолойтой энэхүү дуучин бүсгүй чухам хэн юм бол. Түүний дуунууд яагаад хүмүүсийг ингэж их хүчтэй татаж байна вэ.
Адель дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог. Дуу бүхэн нь ямар нэгэн хэмжээгээр бодит түүхийг, тэр дундаа Аделийн амьдралыг хүүрнэн өгүүлнэ. Тэрбээр ямар нэгэн тоглолтод оролцохдоо дуулах дууныхаа түүхийг ярих дуртай байдаг аж. “Магадгүй би дуугаа өөрөө зохиодог болохоор түүнийгээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүргэх илүү хялбархан байдаг байх” хэмээн тэрбээр ярьсан байна. Түүний “Someone like you” дуунд
“Зүгээр дээ, би чам шиг өөр хэн нэгнийг олоод л авчихна.
Зүйргүй их аз жаргалыг л чамд хүсэх байна.
Намайг бүү мартаарай, гуйя чамаас” хэмээн өгүүлдэг. Энэ бол хуучин найз залуугийнх нь тухай дуу юм. Адель өөрөөсөө 10 гаруй насаар ах түүнтэй жил гаруй хамт амьдарсны эцэст салжээ. Гэхдээ бүсгүй түүнд хайртай хэвээр байсан гэдэг. Ингээд Аделийн “21” цомгийнх нь бүх дуунууд мөнөөх залууд зориулагдсан байна. Тэрбээр түүнээс албан ёсоор салсны маргааш “Rolling in the deep” дуугаа студид бичүүлсэн аж.
Түүнтэй хамтарч ажиллаж байсан продюссер Пол Эживурт “Тэр үед Адель маш сул дорой нэгэн болчихсон байсан. Гэхдээ түүний цээжинд гал дүрэлзэж байв” хэмээн ярьсан байна. Адель тайзан дээр дуулахдаа одоо ч сандардаг хэвээрээ гэх. Энэ байдлаасаа гарахын тулд хүмүүсээр доог тохуу хийж, өөртөө онигоо ярьж өгнө. Гэхдээ тэрбээр тайзнаас буух үедээ ихэвчлэн нулимс унагасан байдаг аж. Учир нь дуулж буй дуу бүхэн нь түүний сэтгэлийн хамаг нандин бүхнийг хөнддөг учраас тэр гэнэ.
Өнгөрсөн намар Адель бүх аялан тоглолтоо цуцалсан билээ. Түүнийг хоолойны мэс засалд орох гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан даруйд “Адель тайзан дээр дахин гарахгүй” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Энэ тухай тэрбээр “Бид 15, 16-тайгаасаа эхлээд дуулсан. Энэ олон жилийн туршид миний хоолой өвдөж байсангүй. Гэтэл нэг л өдөр “Дахиад ганц удаа дуулбал чи хоолойгоо үүрд алдана” гэж хэлэхэд уйлмаар санагдаж байсан” хэмээн ярьжээ. Түүнтэй уулзсан хүн бүхэн “Хоолой чинь яаж байна” гэж асуудаг болсон тэр л үед Адель өөрийгөө ямар их шүтэн бишрэгчидтэй болсноо анзаарсан гэдэг. Эцэст нь Аделийн хагалгаа амжилттай болж тайзан дээр эргэн ирэв.
“Би улаан хивсэн дээгүүр алхах дургүй. Яг үнэндээ би тиймэрхүү ёслол дээр байх ёсгүй юм шиг санагддаг” хэмээн Адель “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байв. “Би сул дорой, бас жаахан мэдрэл муутай ч юм шиг тийм хүн” хэмээн тэрбээр өөрийгөө тодорхойлжээ. Адель 14 настайдаа Лондонгийн урлагийн их сургуульд элсэн орсон байна. Эми Вайнхаус, Леона Льюс нар түүний ангийнх нь хүүхдүүд байв. Хичээлдээ хэдэн цаг хоцорч ирдэг байсан тухайгаа Адель “Би өглөө зүгээр л унтчихдаг, тэгээд босч чаддаггүй байсан” гэжээ. Яагаад тэгдэг байснаа өөрөө ч тайлбарлаж чаддаггүй аж. Нэг удаа багш нар нь өөр хотод болох тоглолтод оролцох шилдэг 20 оюутны дунд Аделийг багтаасан байж. Гэтэл яг товлосон өдрийн өглөө Адель унтаад тоглолтноосоо хоцорчихжээ. Тэр бүр жаахан байхаасаа гитар, бишгүүр тоглох дуртай нэгэн байв.
Адель 1988 оны тавдугаар сарын 5-нд Английн Лондоны зүүн хэсэг дэх Тоттенхамд төржээ. Ажилгүйчүүдийн тоогоор улсдаа тэргүүлдэг байсан энэ дүүрэгт өсвөр насны охин Пенни ойр дотны хүмүүсийнхээ эсэргүүцэхийг үл ойшоон байж хүүхдээ төрүүлсэн нь Адель байсан юм. Аделийг гурван нас хүрэх үед нь гагнуурчин мэргэжилтэй аав нь эхнэр, хүүхдээ орхин явжээ. Адель аавтайгаа хэзээ ч дотно байсангүй. Харин бүр хожим нь “Түүнтэй холбоо барья” гэж дөнгөж бодож эхэлтэл аав нь “Sun” сонинд Аделийн тухай томоо гэгчийн ярилцлага өгсөн байна.
Энэ нь Аделийн дургүйг хүргэжээ. “Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа надад хайртай гэдгээ хэлсэн байсан. Тэр энэ олон жилийн турш юу ч хэлээгүй байж гэнэтхэн сониноор дамжуулж энэ тухай ярьсан нь миний дургүйг хүргэсэн” хэмээн Адель ундууцаж байгаагаа нуугаагүй аж. Аделийн хүүхэд нас нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү, нэг хотоос нөгөө хот руу дамжин нүүсээр өнгөрчээ. Тэр ахлах сургуулиа 10 удаа сольсон аж. Энэ тухай тэрбээр “Rolling stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би нүүх их дуртай байсан. Манай ээж массажист, мужаан, оффисын зөвлөх хүртэл хийдэг байв. Бид Засгийн газрын тэтгэлэгээр баригдсан байрнуудад амьдарч, түүнээсээ болоод байн байн нүүх шаардлагатай болдог байсан. Гэхдээ би үүнд хэзээ ч гомдоллож байгаагүй” хэмээн ярьжээ. Ээж нь Аделийн хувьд хамгийн сайн найз нь. Түүний зан чанарыг тодорхойлохдоо дуучин бүсгүй “Тэр надаас тэс ондоо хүн. Бүх зүйлийг хөгжилтэй болгож чаддаг. Амьдралыг өөдрөгөөр хардаг хүн. Бас тэр үргэлж цагаа ягштал барьдаг” гэж ярьжээ.
Адель өдөрт хайрцаг тамхи татах нь энүүхэнд аж. Мөн тэрбээр “Би халамцуу байх үедээ хоёр, гурван ч дуугаа зохиож байсан юм шүү” хэмээн ярьж байжээ. Тэр биеийнхээ жинд хэзээ ч санаа зовж байсангүй. Грэммийн хөгжмийн наадмын дараа өгсөн нэгэн ярилцлагадаа Адель “Би хэсэг хугацаанд завсарлахаар шийдсэн. Гэр бүлтэй хүүхэдтэй болж, сайхан ногооны талбай авмаар байна” хэмээн ярьжээ. Карьераа хэтэрхий их хөөснөөс болж түүний өмнөх хайр нь бүтэлгүйтсэн.
Өдгөө 23 настай дуучин бүсгүй дөрөв, таван жил завсарлахыг болсны өөр нэг шалтгаанаа ийн тайлбарлажээ. “Би “21”-ээсээ илүү цомог бүтээхгүй бол тайзан дээр дахиж гарахгүй. Яг одоо бол надад байгаа бүх зүйл дууссан. Зөвхөн одоохондоо шүү дээ” гэж. Харин Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун Адельд талархан захиа бичиж, “Эдийн засаг хямарчихаад байгаа энэ үед хүмүүст Адель л итгэл найдвар бэлэглэж байна. Тэр хонгилын үзүүрт асч байгаа гэрэл гэгээ” хэмээж байжээ.
Т.Элиса

Эх сурвалж: www.gogo.mn
Malena-Enno Moricone
Урлагт хайртай та бүхэнд зориулж байна.
Uneheer goyo duuldag shuu.
ReplyDelete