Friday, April 20, 2012

Гэгээн алсад одох юмсан




Гэгээн алсад одох юмсан

Амьтан хүнгүй эзгүй хээр очих юмсан
Аглаг уулс, бөглүү ойд бүгэх юмсан
Амьдралын утга учирыг ханатал мэдрэх юмсан
Агаарт дурлалцаж буй шувуудыг харах юмсан
Агууд амьдраад, аажмаар нар шингэх, мандахыг үзэхсэн
Адуу мал аалз шавьж амьд бүхэнтэй амьдрах юмсан
Аниргүй амьдрал хэрхэн өрнөдгийг мэдрэх юмсан
Ганц чулуу, газрын амьсгалыг сонсох юмсан
Гайхамшигт урлан мэт зэрэглээнд уусан шингэх юмсан
Газарт буусан солонгон доор зогсож гэрэлтэх юмсан
Гараар бүтээгээгүй гайхамшигт байгалаараа бахдах юмсан
Цэвэр агаар цээж дүүрэн амьсгалах юмсан
Цэнхэр тэнгэрийг үргэлж ширтсээр тийм уужим болохсон
Цээжин дотор амьдарч, тийм анхилам байхсан
Цэлгэр уудам амьдралыг санснаараа нэг мэдрэхсэн
Сарны гэрэлд шүлэг бичих юмсан
Саргүй шөнийн тэнгэрийг ажиглах юмсан
Санаа алдам өвс хөдөлхийг сонортох юмсан
Сэрэмгүй ийм орчинд амьдарч нэг үзэхсэн
Цэвэр ариун зүүд шиг ийм ертөнц хэрвээ байдаг бол
Цагаан сэтгэл, хүн чанартайгаа би очно
Үнэт эдлэл өмч хөрөнгө тэнд хэрэггүй
Үр зүрхний шинэчлэл өөрийгөө мартаад би очно
Сүүдэрч тусдаггүй тийм орчин хэрвээ байдаг бол
Сүүмгэр ертөнцгийн хүн төрлөхтнөөс тасарч очих юмсан
Сар жилүүдийн уртад өөрийгөө нэг олох юмсан
Аяа гэгээн алсад одох юмсан....