Сайн байна уу? Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа таатай байна. Энэ миний 2012оны сүүлийн тэмдэглэл. Та бүхэнд өөрийнхөө хамгийн дуртай Ghibli studio уран бүтээлийг танилцуулах гэж байна.
Кирошима Нагаски хотод атомын бөмбөг хаяагдаж тэндээс амь гарсан ах дүү хоёрын амьдарлыг харуулсан энэ хүүхэлдэйн киног Ghibli studio бүтээсэн.
1988 он Totoro
Энэ хүүхэлдэйн кино би одоо хүртэл үздэг. Үзэхээр нээх гоё сэтгэлийн эрч хүч бас урам мэдэрдэг юм. Дуу нь хүртэл...
Totoro
1989он Kiki's Delivery Service
1995он Whisper of the Heart
2001он Spirited Away
Үүнийг үзээгүй миний үеийн залуус байхгүй байхаа. Дүү нар маань л үзээгүй байж магадгүй. Гэхдээл хөгжим зохиол дүр дүрслэл үнэхээр гайхалтай
One summer's day
Би энэ дууг сонсох маш их дуртай. Та бүхэнд ч бас таалагдах байхаа.
2008он Ponyo
2010он Arrietty
Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг энэ хаягаас олж уншинуу. Энд бүх бүтээлүүд дэлгэрэнгүй байгаа. Ghibli studio
Хамгийн гол сонирхуулах гэсэн зүйл маань энэ хүүхэлдэйн кинонуудын хөгжимүүдийг Joe Hisaishi японы хөгжимийн зохиолч зохиосон юм. Энэ хүнийг би 21 зууны кино болоод хөгжимийн урлагийн түүхэнд үйлдэхүйц тийм мундаг хүн гэж хувьдаа дүгнэж явдаг. Тэрээр Ghibli studio-тэй хамтран ажиллаад 25 жил болж байгаа бөгөөд энэхүү ойдоо зориулж Mirrored right to left хэмээх тоглолтоо хийжээ. Энэхүү тоглолтыг би удаан сонсож байгаа бөгөөд сонсох тусам уйдахааргүй бас сайхан мэдрэмжийг төрүүлдэг юм. Ингээд та бүхэн таалан соёрхнуу.