Saturday, December 22, 2012

Ghibli Studio хүүхэлдэйн кинонууд


Сайн байна уу? Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа таатай байна. Энэ миний 2012оны сүүлийн тэмдэглэл. Та бүхэнд өөрийнхөө хамгийн дуртай Ghibli studio уран бүтээлийг танилцуулах гэж байна.




                                                         1988 он Grave of the Fireflies
Кирошима Нагаски хотод атомын бөмбөг хаяагдаж тэндээс амь гарсан ах дүү хоёрын амьдарлыг харуулсан энэ хүүхэлдэйн киног Ghibli studio бүтээсэн.


 1988 он Totoro
Энэ хүүхэлдэйн кино би одоо хүртэл үздэг. Үзэхээр нээх гоё сэтгэлийн эрч хүч бас урам мэдэрдэг юм. Дуу нь хүртэл...

Totoro 







 2001он Spirited Away
 Үүнийг үзээгүй миний үеийн залуус байхгүй байхаа. Дүү нар маань л үзээгүй байж магадгүй. Гэхдээл хөгжим зохиол дүр дүрслэл үнэхээр гайхалтай 
 
One summer's day
Би энэ дууг сонсох маш их дуртай. Та бүхэнд ч бас таалагдах байхаа.


 



2008он Ponyo


                                    2010он Arrietty                                     

Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг энэ хаягаас олж уншинуу. Энд бүх бүтээлүүд дэлгэрэнгүй байгаа. Ghibli studio

Хамгийн гол сонирхуулах гэсэн зүйл маань  энэ хүүхэлдэйн кинонуудын хөгжимүүдийг Joe Hisaishi японы хөгжимийн зохиолч зохиосон юм. Энэ хүнийг би 21 зууны кино болоод хөгжимийн урлагийн түүхэнд үйлдэхүйц тийм мундаг хүн гэж хувьдаа дүгнэж явдаг. Тэрээр Ghibli studio-тэй хамтран ажиллаад 25 жил болж байгаа бөгөөд энэхүү ойдоо зориулж Mirrored right to left хэмээх тоглолтоо хийжээ. Энэхүү тоглолтыг би удаан сонсож байгаа бөгөөд сонсох тусам уйдахааргүй бас сайхан мэдрэмжийг төрүүлдэг юм. Ингээд та бүхэн таалан соёрхнуу.


Friday, October 26, 2012

Урлагт би хайртай...

           Emiri-Dream

Emiri-Dream

 Emiri-Alive

  Emiri-Kazabue

  Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Блогоо хөтөлөөгүй их уджээ. Ийм сайхан хөгжимүүдээр та бүхэнтэй дахин мэндчилж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед хийл хөгжим их сонирхож судалж суралцаж байгаа. Тэгээд энэ удаа та бүхэнд өөрийн хамгийн их сонсож байгаа хийлийн хөгжимүүдээсээ танилцуулахаар шийдлээ...  Энэ бол Эмири Мияамото-н хөгжимүүдийн нэг хэсэг нь үнэхээр сайхан аялгуу байгаа. Та бүхэн сонирхон сонсож үзээрэй. 

Үүнээс гадна нэг сайхан тоглолт үзсэн юм тэгээд тэр талаараа та бүхэнтэй хуваалцмаар байна.



Эгэл бус эрхэмсэг Чайковскийн үдэш тоглолтыг  урлагаар танилцсан анд болох Золзаяатайгаа үзсэн юм. Ийм сайхан тоглолт үзээд хязгааргүй их баярлаж үнэхээр сэтгэлийн их эрч хүч авсан билээ. Анддаа баярлалаа...  П.И.Чайковскийн “Эргэцүүлэл”-ээр эхлэж Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга”, Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”, дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүд болох “Чардыш”, И.С.Бахын “Хоёр хийлийн концерт” зэрэг гайхамшигт бүтээлүүдээр үргэлжилсэн.
Тоглолт эхлэлээсээ аваад төгсгөл хүртлээ үнэхээр тансаг байж чадсан... тэр үдэшийг бодхоорл...

Tchaikovsky, P.I. mvt1 Souvenir d'un lieu cher

Гүн бодолруу урин дуудах мэт зөөлнөөр татах эхлэл. Хийл эгшиглэхэд зөөлөн гуниг мэдрүүлэн цааш давалгайлан урсан хөврөх бодолруу хөтөлнө... Нааш цааш үелзэн хөдлөх далайн урсгалд өөрийн эрхгүй татагдан орж яагл Жизель балетийн аз жаргалаа нэхэн нэхэн бүжиглэх бүсгүйчүүдийн бүжигт автах мэт... Хуйлран эргэлдэх мэт хөдөлгөөнч энэ нь уян зөөлөн бөгөөд уран. Хэдий гуниг зовлон мэдрэгдэж байгаач, яагаад ч юм өөрийн эрхгүй зүрх сэтгэл татагдаж найран найран хөгжимдөх энэ хослолд би дуртай. 
Өөрийгөө анзаархад хөнгөн гуниг, гомдолтой үед сэтгэл жаахан тогтворгүй үед сонсхоор учирлан учирлан тайлбарлан аргадан тайвшируулах мэт тийм сэтгэгдэл төрүүлдэг шиг санагдсан.
Энэ бүтээлийн калвер нотыг хайгаад олохгүй байгаа хэрвээ тийм ноттой хүн байвал надад тус болно уу. Дараа дахин бүүр илүү баялаг сайхан мэдээлэлтэй,сэтгэгдэлтэй, бүтээлтэй уулзий... Түр баяртай...                                                                                                    
                                                                                                                                    МЁ:Б.Энхжаргал.

Sunday, May 13, 2012

Saint-Saëns - The Swan

Saint-Saëns - The Swan / piano solo/


 Saint-Saëns - The Swan

 Сайхан хөгжим үргэлж сэтгэлийн утасыг хөндөх юм. Урлагт хайртай та бүхэнд зориулж байна. Гуниг тээсэн бүтээл ч, сэтгэл дотор минь байгаа бүхнийг хэлэх шиг л болдог юм.

 ****

Мтэфан Маллармэ
Хун


Эгшин зуур юуг ч жигүүрээрээ цуу цавчиж чадах
Эрхэмсэг, Халдашгүй үзэсгэлэн гоо
Дүрээ хувилгаж нөмөрсөн хуурын толигор мөсөн дээр 
Дөнгөж хөөрөхийг завдаад хальтран хөшив.

Халтирамхай толигор мөснөө тасран хөөрнө гэдэг 
Хариг хунд одоо биелэшгүй мөрөөдөл болжээ. 
Хамаг ухаан бодлыг нь соронздон татсан тэртээх
Хязгаар нутгаа санахаас хүйтэн цөл даанч  хатуу.

Уран хүзүүг нь үхлийн бугуйл боомилов.
Урьдын чадал үгүй, өөрийн нутаг мөнч холоо
Усанд норсон өд сөд хөлдөөд хайр нь бэрх ээ

Жавар нөмөрсөн чөтгөрийн хий үзэгдэл
Золгүй хунгийн зүүдрүү сүүтийн өнгийв.
Завьжинд нь доогтой инээвхийлэл зурсхийгээд царцав.

****

Friday, April 20, 2012

Гэгээн алсад одох юмсан




Гэгээн алсад одох юмсан

Амьтан хүнгүй эзгүй хээр очих юмсан
Аглаг уулс, бөглүү ойд бүгэх юмсан
Амьдралын утга учирыг ханатал мэдрэх юмсан
Агаарт дурлалцаж буй шувуудыг харах юмсан
Агууд амьдраад, аажмаар нар шингэх, мандахыг үзэхсэн
Адуу мал аалз шавьж амьд бүхэнтэй амьдрах юмсан
Аниргүй амьдрал хэрхэн өрнөдгийг мэдрэх юмсан
Ганц чулуу, газрын амьсгалыг сонсох юмсан
Гайхамшигт урлан мэт зэрэглээнд уусан шингэх юмсан
Газарт буусан солонгон доор зогсож гэрэлтэх юмсан
Гараар бүтээгээгүй гайхамшигт байгалаараа бахдах юмсан
Цэвэр агаар цээж дүүрэн амьсгалах юмсан
Цэнхэр тэнгэрийг үргэлж ширтсээр тийм уужим болохсон
Цээжин дотор амьдарч, тийм анхилам байхсан
Цэлгэр уудам амьдралыг санснаараа нэг мэдрэхсэн
Сарны гэрэлд шүлэг бичих юмсан
Саргүй шөнийн тэнгэрийг ажиглах юмсан
Санаа алдам өвс хөдөлхийг сонортох юмсан
Сэрэмгүй ийм орчинд амьдарч нэг үзэхсэн
Цэвэр ариун зүүд шиг ийм ертөнц хэрвээ байдаг бол
Цагаан сэтгэл, хүн чанартайгаа би очно
Үнэт эдлэл өмч хөрөнгө тэнд хэрэггүй
Үр зүрхний шинэчлэл өөрийгөө мартаад би очно
Сүүдэрч тусдаггүй тийм орчин хэрвээ байдаг бол
Сүүмгэр ертөнцгийн хүн төрлөхтнөөс тасарч очих юмсан
Сар жилүүдийн уртад өөрийгөө нэг олох юмсан
Аяа гэгээн алсад одох юмсан....

Friday, March 23, 2012

Эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн 2012

"Эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн 2012" 
Жил бүрийн мартын 8 баяраар уламжлал болон зохиогддог Эмэгтэй уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэн 2012 МУЭХ-д 2012-3сарын7-18 хүртэл зохион байгуулагдсан билээ. Та бүхэнд Монголын зураач бүсгүйчүүдийн уран бүтээлийг танилцуулж байгаадаа баяртай байна. Сайхан ертөнцөөр аялах байх гэдэгт найдаж байна. Та бүхэн таалан сонирхон үзнэ үү!


 Дуугаа сонсоод бүтээлүүдээ үзнэ үү.
Olivia Ong-Someimes when we touch

Д.Бурдаа-Баабан бээбэн
Үзэсгэлэнг үзэж байхад сэтгэлд хүрсэн сайхан бүтээлүүдийн нэг яах аргагүй Бурдаа гуайн бүтээл байсан. Түүний бүтээлүүд цул өнгийн бичилттэй, контор зураастай байдагч  агаарлаг орон зайтай байж чаддаг.

Насанцэнгэл-Би буржгар үс эрээн даавуунд дуртай.
Эрхэмсэг бөгөөд  гунигтай. Яагаад ч юм хүлээлт мэдрэгдэж байна. Гуян дээрээ яагаад гараа тавьсан юм бол ямар нэгэн зүйлийг бодлогширон тэвчээртэй хүлээх мэт. Яагаад зураач маань ийм нэр өгсөн бол?
Сhopin-valse69 санагдуулж байна.



Д.Үүрийнтуяа олох олсоноо алдах


Д.Булгантуяа-Зохиомж

Б.Хонгорзул-Бор шувуу



Хөөрхөн хөөрхөн хөөрхөн


Г.Цас-Зохиомж

Д.Анхтуяа-Уул усны охин

Ч.Алимаа-Бэнди

Б.Шатарсайхан-Оnce time

Б.Гэрэлцэцэг-Цагаан уул цэцэг

Б.Дөлгөөн-Тэндхийн амьдрал

А.Өлзийжавхлан-Манан

А.Өлзийжавхлан-Амгалан дэлхий















 
C.Debussy-Arabesque I


C.Debussy-Arabesque II

Saturday, March 17, 2012

Амьдрал хайраар дүүрэн!!!

Malena-Ennio Morricone

Cinema Paradiso -Ennio Morricone

Schindler's list theme-Bach

Schindler's list-Bach

The pianist theme-Chopin

The pianist theme-Chopin

The Pianist theme-Bach

Legent 1900-Ennio Morricone

Legent 1900 part7

Playing love-Ennio Morricone

 Forest Gump piano theme

Titanic Rose's theme

Titanic-Rose's theme

Pearl Harbor theme-Hans Zimmer

Pearl Harbor theme-Hans Zimmer

The God father theme

The God father theme

Once upon a time in america-Ennio Morricone

 Once upon a time in america-Ennio Morricone

 Once upon a time in america-Ennio Morricone


 Good and bad ugly-Ennio Morricone

Pirates of Caribbean piano theme

Pirates of Caribbean piano theme


                                                                Би чамд хайртай 

Би чамд хайртай хийл

Мандухай Цэцэн хатан

Мандухай Цэцэн хатан

Танируу нүүж явна

Secret piano battle

 Secret piano theme

За ингээд та бүхэнд өөрийн сонсох дуртай киноны хөгжмүүдээс хүрэглээ. Орхигдуулсан байж магадгүй. Сайхан хөгжим сонсохоор сэтгэлийн амар амгалан баяр баясгаланг мэдэрдэг юм. Урлагт хайртай та бүхэнд зориулж байна.
2012оны 3сарын16нд CINEMA NIGHT тоглолтыг үзээд энэхүү хөгжмүүдийг оруулхаар шийдсэн юм. Тоглолт гайхалтай болсон. Анх удаа бүхэл бүтэн 2 цагийн турш дэлхийн шилдэг гэсэн кинонуудын хөгжмийг амьдаар сонсож сайхан мэдрэмжүүдийг мэдэрсэндээ маш их баяртай байна. Урлаг үзэгч сонсогчгүйгээр оршин тогтнож чадахгүй. Үнэхээр чанартай сайхан бүтээлд мөнгө харамгүй зарцуулах нь юу ч биш. Гол нь сэтгэлийн гайхалтай ханамж, яаг л дээш тэмүүлэх мэт тийм их сэтгэлийн баяр баясал мэдэрч чадах нь л гол. Та бүхэн сонирхоод нэг үзээрэй. Бидэнд өөр ертөнц өөр мэдрэмжийг төрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
 


Friday, March 16, 2012

Someone like you....


















“Би Лэди Гага, Кэти Перригийн хөхийг харах дуртай. Гэхдээ хэзээ ч тэдэн шиг байж чадахгүй. Би хүмүүсийн нүдэнд биш чихэнд зориулж дуулдаг” хэмээн Их Британийн дуучин Адель “Rolling Stones” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

Өнөө цагийн дуучид гадаад байдал, секси төрхөөрөө олны анхаарлыг татдаг болсон. Харин тэдний дунд намхан, махлаг, тэгсэн хэрнээ үргэлж хэлхгэр хувцас өмсч, хайрандаа шархалсан бүсгүйн тухай дуулдаг Адель жинхэнэ тэсрэлт хийж чадсан юм.

Дуучин хүн заавал хөөрхөн байх албагүй аж. Нэгэн цагт Францын гудамжны архичин хүүхэн ер бусын хоолойгоороо дэлхийг байлдан дагуулж байсан түүх бий. Гунигтай хэрнээ ээдрээтэй амьдралыг туулсан Эдит Пиаф хазганаж явдаг байв. Гэхдээ тэр 40, 50-иад оны үеийн тогтсон хэв маягийг эвдэж, ер бусын хоолойгоороо олон хүнийг өмнөө сөхрүүлсэн. Магадгүй Аделийг Эдит Пиафтай адилтгаж болох юм.

Адель мэргэжлийн хөгжмийн сургууль төгсчээ. Гагнуурчин мэргэжилтэй аав, урлагаас хол хөндий ээж нь дуулахад нь саад болоогүй юм. Адель сургуулиа төгссөнөөс хойш дөрвөн сар өнгөрөхөд хэд хэдэн дуу зохиочихоод байв. Гэхдээ хүмүүст хүргээгүй хэвээр л. Харин Аделийн найз нь түүний дууны бичлэгийг “My Space”-ийн хуудсан дээр тавьсан нь хүмүүст их таалагджээ. Түүнээс хойш төдий л олон хоног өнгөрөөгүй байтал “XL Recordings” дуу бичлэгийн студиэс Адель руу утасдаж, гэрээ байгуулах санал тавьсан байна. Адель эхэндээ тэдэнд итгэсэнгүй. Хэн нэгэн нь хуурч байна гэж бодож байсан тухайгаа хожим ярьсан юм.

Адель анхны цомгоо 19 настайдаа гаргасан билээ. Тийм учраас “19” гэж нэрлэжээ. Энэ цомогт багтсан “Chasing pavement” дуу нь Их Британийн хөгжмийн чартуудыг дөрвөн долоо хоног тэргүүлж, цомог нь ганцхан жилийн дотор 2.2 сая хувь борлогдсон юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэрбээр “21” цомгоо гаргасан. Энэ цомог дэлхий даяар 17 сая хувь борлогдож, “Rolling in the deep”, “Someone like you” дуу нь хөгжмийн чартуудыг одоо хүртэл тэргүүлж байна.

Алдарт “Битлз” хамтлагийнхан ч атаархам тийм амжилтыг Адель үзүүлэв. Саяхан болж өнгөрсөн Грэммийн наадмаас зургаан шагнал хүртсэн Адель гэгч уянгалаг хэрнээ хүчирхэг хоолойтой энэхүү дуучин бүсгүй чухам хэн юм бол. Түүний дуунууд яагаад хүмүүсийг ингэж их хүчтэй татаж байна вэ.

Адель дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог. Дуу бүхэн нь ямар нэгэн хэмжээгээр бодит түүхийг, тэр дундаа Аделийн амьдралыг хүүрнэн өгүүлнэ. Тэрбээр ямар нэгэн тоглолтод оролцохдоо дуулах дууныхаа түүхийг ярих дуртай байдаг аж. “Магадгүй би дуугаа өөрөө зохиодог болохоор түүнийгээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүргэх илүү хялбархан байдаг байх” хэмээн тэрбээр ярьсан байна. Түүний “Someone like you” дуунд

“Зүгээр дээ, би чам шиг өөр хэн нэгнийг олоод л авчихна.
Зүйргүй их аз жаргалыг л чамд хүсэх байна.
Намайг бүү мартаарай, гуйя чамаас” хэмээн өгүүлдэг. Энэ бол хуучин найз залуугийнх нь тухай дуу юм. Адель өөрөөсөө 10 гаруй насаар ах түүнтэй жил гаруй хамт амьдарсны эцэст салжээ. Гэхдээ бүсгүй түүнд хайртай хэвээр байсан гэдэг. Ингээд Аделийн “21” цомгийнх нь бүх дуунууд мөнөөх залууд зориулагдсан байна. Тэрбээр түүнээс албан ёсоор салсны маргааш “Rolling in the deep” дуугаа студид бичүүлсэн аж.

Түүнтэй хамтарч ажиллаж байсан продюссер Пол Эживурт “Тэр үед Адель маш сул дорой нэгэн болчихсон байсан. Гэхдээ түүний цээжинд гал дүрэлзэж байв” хэмээн ярьсан байна. Адель тайзан дээр дуулахдаа одоо ч сандардаг хэвээрээ гэх. Энэ байдлаасаа гарахын тулд хүмүүсээр доог тохуу хийж, өөртөө онигоо ярьж өгнө. Гэхдээ тэрбээр тайзнаас буух үедээ ихэвчлэн нулимс унагасан байдаг аж. Учир нь дуулж буй дуу бүхэн нь түүний сэтгэлийн хамаг нандин бүхнийг хөнддөг учраас тэр гэнэ.

Өнгөрсөн намар Адель бүх аялан тоглолтоо цуцалсан билээ. Түүнийг хоолойны мэс засалд орох гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан даруйд “Адель тайзан дээр дахин гарахгүй” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Энэ тухай тэрбээр “Бид 15, 16-тайгаасаа эхлээд дуулсан. Энэ олон жилийн туршид миний хоолой өвдөж байсангүй. Гэтэл нэг л өдөр “Дахиад ганц удаа дуулбал чи хоолойгоо үүрд алдана” гэж хэлэхэд уйлмаар санагдаж байсан” хэмээн ярьжээ. Түүнтэй уулзсан хүн бүхэн “Хоолой чинь яаж байна” гэж асуудаг болсон тэр л үед Адель өөрийгөө ямар их шүтэн бишрэгчидтэй болсноо анзаарсан гэдэг. Эцэст нь Аделийн хагалгаа амжилттай болж тайзан дээр эргэн ирэв.

“Би улаан хивсэн дээгүүр алхах дургүй. Яг үнэндээ би тиймэрхүү ёслол дээр байх ёсгүй юм шиг санагддаг” хэмээн Адель “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байв. “Би сул дорой, бас жаахан мэдрэл муутай ч юм шиг тийм хүн” хэмээн тэрбээр өөрийгөө тодорхойлжээ. Адель 14 настайдаа Лондонгийн урлагийн их сургуульд элсэн орсон байна. Эми Вайнхаус, Леона Льюс нар түүний ангийнх нь хүүхдүүд байв. Хичээлдээ хэдэн цаг хоцорч ирдэг байсан тухайгаа Адель “Би өглөө зүгээр л унтчихдаг, тэгээд босч чаддаггүй байсан” гэжээ. Яагаад тэгдэг байснаа өөрөө ч тайлбарлаж чаддаггүй аж. Нэг удаа багш нар нь өөр хотод болох тоглолтод оролцох шилдэг 20 оюутны дунд Аделийг багтаасан байж. Гэтэл яг товлосон өдрийн өглөө Адель унтаад тоглолтноосоо хоцорчихжээ. Тэр бүр жаахан байхаасаа гитар, бишгүүр тоглох дуртай нэгэн байв.

Адель 1988 оны тавдугаар сарын 5-нд Английн Лондоны зүүн хэсэг дэх Тоттенхамд төржээ. Ажилгүйчүүдийн тоогоор улсдаа тэргүүлдэг байсан энэ дүүрэгт өсвөр насны охин Пенни ойр дотны хүмүүсийнхээ эсэргүүцэхийг үл ойшоон байж хүүхдээ төрүүлсэн нь Адель байсан юм. Аделийг гурван нас хүрэх үед нь гагнуурчин мэргэжилтэй аав нь эхнэр, хүүхдээ орхин явжээ. Адель аавтайгаа хэзээ ч дотно байсангүй. Харин бүр хожим нь “Түүнтэй холбоо барья” гэж дөнгөж бодож эхэлтэл аав нь “Sun” сонинд Аделийн тухай томоо гэгчийн ярилцлага өгсөн байна.

Энэ нь Аделийн дургүйг хүргэжээ. “Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа надад хайртай гэдгээ хэлсэн байсан. Тэр энэ олон жилийн турш юу ч хэлээгүй байж гэнэтхэн сониноор дамжуулж энэ тухай ярьсан нь миний дургүйг хүргэсэн” хэмээн Адель ундууцаж байгаагаа нуугаагүй аж. Аделийн хүүхэд нас нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү, нэг хотоос нөгөө хот руу дамжин нүүсээр өнгөрчээ. Тэр ахлах сургуулиа 10 удаа сольсон аж. Энэ тухай тэрбээр “Rolling stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би нүүх их дуртай байсан. Манай ээж массажист, мужаан, оффисын зөвлөх хүртэл хийдэг байв. Бид Засгийн газрын тэтгэлэгээр баригдсан байрнуудад амьдарч, түүнээсээ болоод байн байн нүүх шаардлагатай болдог байсан. Гэхдээ би үүнд хэзээ ч гомдоллож байгаагүй” хэмээн ярьжээ. Ээж нь Аделийн хувьд хамгийн сайн найз нь. Түүний зан чанарыг тодорхойлохдоо дуучин бүсгүй “Тэр надаас тэс ондоо хүн. Бүх зүйлийг хөгжилтэй болгож чаддаг. Амьдралыг өөдрөгөөр хардаг хүн. Бас тэр үргэлж цагаа ягштал барьдаг” гэж ярьжээ.

Адель өдөрт хайрцаг тамхи татах нь энүүхэнд аж. Мөн тэрбээр “Би халамцуу байх үедээ хоёр, гурван ч дуугаа зохиож байсан юм шүү” хэмээн ярьж байжээ. Тэр биеийнхээ жинд хэзээ ч санаа зовж байсангүй. Грэммийн хөгжмийн наадмын дараа өгсөн нэгэн ярилцлагадаа Адель “Би хэсэг хугацаанд завсарлахаар шийдсэн. Гэр бүлтэй хүүхэдтэй болж, сайхан ногооны талбай авмаар байна” хэмээн ярьжээ. Карьераа хэтэрхий их хөөснөөс болж түүний өмнөх хайр нь бүтэлгүйтсэн.

Өдгөө 23 настай дуучин бүсгүй дөрөв, таван жил завсарлахыг болсны өөр нэг шалтгаанаа ийн тайлбарлажээ. “Би “21”-ээсээ илүү цомог бүтээхгүй бол тайзан дээр дахиж гарахгүй. Яг одоо бол надад байгаа бүх зүйл дууссан. Зөвхөн одоохондоо шүү дээ” гэж. Харин Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун Адельд талархан захиа бичиж, “Эдийн засаг хямарчихаад байгаа энэ үед хүмүүст Адель л итгэл найдвар бэлэглэж байна. Тэр хонгилын үзүүрт асч байгаа гэрэл гэгээ” хэмээж байжээ.

Т.Элиса
Эх сурвалж: www.gogo.mn

 
Malena-Enno Moricone
Урлагт хайртай та бүхэнд зориулж байна.

Saturday, February 18, 2012

Натюрморт

Иосиф Бродский /1940-1996/
Натюрморт


Эд юмс болоод хүмүүс
Эргэн тойронд маань  хүрээлнэ
Тал талас нүдийг маань тамлана.
Тас харанхуйд л амьдрах юмсан.

Цэцэрлэгт хүрээлэнд суугаад
Гэр бүээрээ зугаалагсдыг
Цэгнэж араас нь аихад минь
Гэгээн өдөр намайг залхаана

Ханын хуанлид бисэнээр ол
Өвөл. Одоо намайг залхаана.
Харанхуйд намайгл залхаахынцагт
Үгээ би эмлэмз

Цаг болло.Одоо эхлэе
Юунаас эхлэх нь чухал биш
Цай балгасан мэт дуугүй сууж
чадна лдаа. Гэвч ярьсан нь дээр.

Юун тухай ярих вэ? Өдөр,шөнө
Юуг ч ярихаа эсвэл больчих уу?
Эд юмсан тухай ярих уу?
Эд юмс. Хүмүүсийн л тухай л биш бол

хамаагүй ээ. Хүмүүс бол үхчихнэ.
Хамтдаа би ч бас үхнэ
Эгээ л салхин дээр үг бичих шиг
энэ бол үр дүнгүй ажил.

Урсах цус минь хүйтэн.
Хөлдөж ёроолоо хүртэл мөстсөн
уулын гол шиг тийм хүйтэн
Хүмүүст би дургүй.

Тэднийг харах надад зохидоггүй.
Амьдрал тэдний хүүр царайд
тийм цэгэн засаршгүй,
арилшгүй трх суулгасан байдаг.

Хэцүү, таалмжгүй нэгэн зүйл
тэдний царайнаас мэдрэгддэг.
Тэднийг ч юм бэ, бүү мэд
мэхлээд байгаа нь анзаарагддаг.

Эд юмс хавгүй дээр
Нүгэл ч баян ч тэдэн үгүй
Ил нүүрэндээ ч ижилхэн,
далд гүндээч адилхан

Эд юмсын дотоодод
гагц тоосны чандар модны цох,
Эрвээхэйн хатсан цогцос,
гар хүрмээргүй хана туурга бий.

Асаасан гэрэл зөвхөн
тэр л тоосыг н гийгүүлдэг.
Аливаа юм бин битүү
хаалттай байгаад ялгаагүй

Барьсан лангуу гаднаасаа
дотороосоо л харагддаг шигээ,
Парисын Дар эхийн сүмийг
үргэлж надад санагдуулдаг.

Лангуун дотор түхэр харанхуй
Шалны алчуур хэзээч
лагшсан тоосыг нь үргээхүй
Эд зүйл гэдэг өөрөө

тоосоо сэгсэрч хаядаггүй,
хөмсгөө ч зангидаггүй
Тоос бол цаг хугацааны бие
мах цус нь болохоор тэр.

Бор шөнөөр биш, шар өдрөөр
нойр хүрдэг болчихлоо
Бодвол үхэл аман дээр минь
цайр толь тавиад

амьсгалыг минь шалгаж
солонгорох гэрлийн хоосролыг
аль хэр удаан тэсвэлэхийг минь
сорьж байгаа нь энэ биз ээ

Би хөдөлгөөнгүй хэвтэнэ
Гар хөл минь цэв мөс
Биеийн минь судсууд хөхрөөд
гантиг болон хатуурна.

Өчнөөн болон гайхшралыг
өнцөг буландаа тээж
эд зүйлс үгсийн
эмх журмаас алдуурна.

Эд юмс үнэгүй.Хөдөлгөөнгүй.
Энэ бол, үнэндээ, дэмийрэл
Эд юмс бол орон зай
энэнээс ангид юу ч үгүй

Тэднийг нурааж шатааж
задалж эвдэж хаяж болно
Тэглээ гээд эд юмс
чамайг хэзээ ч хараахгүй

Мод, Сүүдэр, Модны доорхи
үндсигй агуулагч газар
Тод бус бүдэгхэн бичиг
Өтөг шавар, Чулуун овоо

Ширэлдэж мушгирсан үндэс.
Ийм орооцолдооноос
ширхэг ширхгээрээ мултрах
ил далд чулууд

Эд юмс  хөдөлгөөнгүйп
Байрнаас нь хөдөлгөх ч, зөөх ч аргагүй
Ийм сүүдрийн дунд
Хүн торонд орсон мэтээ

Бүхийл эд юмс. Тэдний бор өнгө
Дүр төрх арчигдаастай
Бүрэнхий. Юуч үгүййй
Хар зургийн нарюрморт.

Бүсгүй хүн болзоонд ирэх мэт
үхэл бидэн рүү ирэхэд
бүдэгхэн энэ айлчлал
үхүүлж аваачих биеэ онилно

Үс гэзэг, араг яс хохимой
Түүний дүр энэ биш
Үхэл ирнэ. Ирэхдээ
Чиний нүдээр харах болно.

 - Миний хүү юм уу чи
миний бурхан юм уу
Загалмайд хадуулсаны чинь дараа
замаа би яаж олох вэ

Бурхан, хүү алин болохыг чинь мэдэхгүйгээр,
амьд үхсэн алин болохыг чинь ялгахгүйгээр
хэрхэн би гэрийнхээ босгыг
алхан орох вэ? гэх эх нь асуув

-Амьд байна уу, үхсэн байна уу
аяа хүү чинь мөнүү бурхан чинь үү
 аль нь ч ялгаагүй биш үү дээ. гэж
Хариуд нь Христ өгүүлэв.

Г.Аюурзана-Дэлхийн сонгомол яруу найраг номноос.

 


Аялгуут бүсгүй минь чамаар төгөлдөр хуур тоглохуй

Уильям Шэкспир /1564-1616/
''Аялгуут бүсгүй минь чамаар төгөлдөр хуур тоглохуй''

Eric Satie-Je te veux


Аялгуут бүсгүй минь, чамайг төгөлдөр хуур тоглохуй
Аз жаргалаар эгшиглэгч модон даруулын дээгүүр
Савхан хурууд чинь бүжихүй, чавхдас уягалахын аясаар
Сайхан бэлхүүс чинь гунхалзахуй, чих дүлийрэх мэт ээ. 
Энхрий турьхан гарын чинь ялдам гоод хүрэлцэн
Эгшиг цацлах хаан хуурт ямар их атаархана вэ
Гэнэт чи минь ичингүйрэн тоглохоо больсны дараа
Гэрэлтсан тэдгээр даруулд  золгүй уруулаа хүргэх минь
Үхмэл модыг амьд уруулаас ч жаргалтай болгогч
Үелзсэн уран хөдөлгөөт энэ л шидэт гарт чинь 
Үргэлж өртөх тавилантай хөгжмийн даруул болчихвол
Үлдсэн бүх амьдрал минь хөөр баяраар гийх сэн.
Азтай хөгжүүн даруулд гараа ахиад хүргээч
Амтат уруулаа надад ганцхан удаа өгөөч. 


Debussy-La fille aux cheveux de lin

Dawn Pride and Prejudice







Monday, February 6, 2012

Намар 2011 МУЭХ зураач нарын уран бүтээлийн үзэсгэлэн

Намар 2011 МУЭХ зураач нар уран бүтээлийн үзэсгэлэнгээс та бүхэнд түүвэрлэн хүргэж байна. Шинэ оны анхны нийтлэл болгож МУЭХ хороонд гардаг уламжлал болсон, нэр хүндтэй  үзэсгэлэнгүүдийн нэг "Намар 2011" хүргэж байгаадаа таатай  байна. Та бүхэн таалан сонирхон уу.

 Э.Цолмонбат-Сэрүүн горхи



 Зургаа үзэхдээ Schindler list киноны хөгжмийг сонсоод үзнэ үү. Та бүхэн энэ сайхан бүтээлийг тайлбарлуулалтгүй мэдэх байхаа.


Г.Цэнгүүнжав-Зуун айл

 Х.Энхномин-Сэтгэлдээ би


 Ц.Энхцог-Хөрөг


Х.Содномцэрэн-Талын өвс


 Ж.Ганхүү-Сэтгэлд гал байхад


Л.Бумандорж-Намрын сэтгэмж


 Л.Гантөмөр-Амин сүүл


 Л.Саранхөхөө-Хан Өгөөдэй


 М.Батболд-Бодлын цас


 М.Болд-Намрын эхэн сард


 Н.Баттөр-Ардын жүжигчин Цэгмэд


 Н.Мэлс-Дарьганга маха



Н.Оргил-Мод


 Н.Орхон-Ерөнхийлөгчийн ээж


 Н.Сүхбүрэн-Говь гурван сайхан


 Н.Цогзол-Тоонот тунаг


 О.Дарамбазар-Цагаан суварга


 О.Энхтайван-Чимээгүй чимээ


 Оюунчимэг-Говын намар


С.Анхгэрэл-Хан хурмаст


С.Ариун-Намрын салхи


Ц.Болд-Зуун сайхан



 Ц.Эрдэнэцог-Ягаан өрөөн дэхь натьюрмурт


З.Өсөхбаяр-Үлэмжийн чанар