Showing posts with label Урлагийн бүтээл. Show all posts
Showing posts with label Урлагийн бүтээл. Show all posts

Sunday, May 13, 2012

Saint-Saëns - The Swan

Saint-Saëns - The Swan / piano solo/


 Saint-Saëns - The Swan

 Сайхан хөгжим үргэлж сэтгэлийн утасыг хөндөх юм. Урлагт хайртай та бүхэнд зориулж байна. Гуниг тээсэн бүтээл ч, сэтгэл дотор минь байгаа бүхнийг хэлэх шиг л болдог юм.

 ****

Мтэфан Маллармэ
Хун


Эгшин зуур юуг ч жигүүрээрээ цуу цавчиж чадах
Эрхэмсэг, Халдашгүй үзэсгэлэн гоо
Дүрээ хувилгаж нөмөрсөн хуурын толигор мөсөн дээр 
Дөнгөж хөөрөхийг завдаад хальтран хөшив.

Халтирамхай толигор мөснөө тасран хөөрнө гэдэг 
Хариг хунд одоо биелэшгүй мөрөөдөл болжээ. 
Хамаг ухаан бодлыг нь соронздон татсан тэртээх
Хязгаар нутгаа санахаас хүйтэн цөл даанч  хатуу.

Уран хүзүүг нь үхлийн бугуйл боомилов.
Урьдын чадал үгүй, өөрийн нутаг мөнч холоо
Усанд норсон өд сөд хөлдөөд хайр нь бэрх ээ

Жавар нөмөрсөн чөтгөрийн хий үзэгдэл
Золгүй хунгийн зүүдрүү сүүтийн өнгийв.
Завьжинд нь доогтой инээвхийлэл зурсхийгээд царцав.

****

Friday, April 20, 2012

Гэгээн алсад одох юмсан




Гэгээн алсад одох юмсан

Амьтан хүнгүй эзгүй хээр очих юмсан
Аглаг уулс, бөглүү ойд бүгэх юмсан
Амьдралын утга учирыг ханатал мэдрэх юмсан
Агаарт дурлалцаж буй шувуудыг харах юмсан
Агууд амьдраад, аажмаар нар шингэх, мандахыг үзэхсэн
Адуу мал аалз шавьж амьд бүхэнтэй амьдрах юмсан
Аниргүй амьдрал хэрхэн өрнөдгийг мэдрэх юмсан
Ганц чулуу, газрын амьсгалыг сонсох юмсан
Гайхамшигт урлан мэт зэрэглээнд уусан шингэх юмсан
Газарт буусан солонгон доор зогсож гэрэлтэх юмсан
Гараар бүтээгээгүй гайхамшигт байгалаараа бахдах юмсан
Цэвэр агаар цээж дүүрэн амьсгалах юмсан
Цэнхэр тэнгэрийг үргэлж ширтсээр тийм уужим болохсон
Цээжин дотор амьдарч, тийм анхилам байхсан
Цэлгэр уудам амьдралыг санснаараа нэг мэдрэхсэн
Сарны гэрэлд шүлэг бичих юмсан
Саргүй шөнийн тэнгэрийг ажиглах юмсан
Санаа алдам өвс хөдөлхийг сонортох юмсан
Сэрэмгүй ийм орчинд амьдарч нэг үзэхсэн
Цэвэр ариун зүүд шиг ийм ертөнц хэрвээ байдаг бол
Цагаан сэтгэл, хүн чанартайгаа би очно
Үнэт эдлэл өмч хөрөнгө тэнд хэрэггүй
Үр зүрхний шинэчлэл өөрийгөө мартаад би очно
Сүүдэрч тусдаггүй тийм орчин хэрвээ байдаг бол
Сүүмгэр ертөнцгийн хүн төрлөхтнөөс тасарч очих юмсан
Сар жилүүдийн уртад өөрийгөө нэг олох юмсан
Аяа гэгээн алсад одох юмсан....

Saturday, March 17, 2012

Амьдрал хайраар дүүрэн!!!

Malena-Ennio Morricone

Cinema Paradiso -Ennio Morricone

Schindler's list theme-Bach

Schindler's list-Bach

The pianist theme-Chopin

The pianist theme-Chopin

The Pianist theme-Bach

Legent 1900-Ennio Morricone

Legent 1900 part7

Playing love-Ennio Morricone

 Forest Gump piano theme

Titanic Rose's theme

Titanic-Rose's theme

Pearl Harbor theme-Hans Zimmer

Pearl Harbor theme-Hans Zimmer

The God father theme

The God father theme

Once upon a time in america-Ennio Morricone

 Once upon a time in america-Ennio Morricone

 Once upon a time in america-Ennio Morricone


 Good and bad ugly-Ennio Morricone

Pirates of Caribbean piano theme

Pirates of Caribbean piano theme


                                                                Би чамд хайртай 

Би чамд хайртай хийл

Мандухай Цэцэн хатан

Мандухай Цэцэн хатан

Танируу нүүж явна

Secret piano battle

 Secret piano theme

За ингээд та бүхэнд өөрийн сонсох дуртай киноны хөгжмүүдээс хүрэглээ. Орхигдуулсан байж магадгүй. Сайхан хөгжим сонсохоор сэтгэлийн амар амгалан баяр баясгаланг мэдэрдэг юм. Урлагт хайртай та бүхэнд зориулж байна.
2012оны 3сарын16нд CINEMA NIGHT тоглолтыг үзээд энэхүү хөгжмүүдийг оруулхаар шийдсэн юм. Тоглолт гайхалтай болсон. Анх удаа бүхэл бүтэн 2 цагийн турш дэлхийн шилдэг гэсэн кинонуудын хөгжмийг амьдаар сонсож сайхан мэдрэмжүүдийг мэдэрсэндээ маш их баяртай байна. Урлаг үзэгч сонсогчгүйгээр оршин тогтнож чадахгүй. Үнэхээр чанартай сайхан бүтээлд мөнгө харамгүй зарцуулах нь юу ч биш. Гол нь сэтгэлийн гайхалтай ханамж, яаг л дээш тэмүүлэх мэт тийм их сэтгэлийн баяр баясал мэдэрч чадах нь л гол. Та бүхэн сонирхоод нэг үзээрэй. Бидэнд өөр ертөнц өөр мэдрэмжийг төрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
 


Saturday, February 18, 2012

Натюрморт

Иосиф Бродский /1940-1996/
Натюрморт


Эд юмс болоод хүмүүс
Эргэн тойронд маань  хүрээлнэ
Тал талас нүдийг маань тамлана.
Тас харанхуйд л амьдрах юмсан.

Цэцэрлэгт хүрээлэнд суугаад
Гэр бүээрээ зугаалагсдыг
Цэгнэж араас нь аихад минь
Гэгээн өдөр намайг залхаана

Ханын хуанлид бисэнээр ол
Өвөл. Одоо намайг залхаана.
Харанхуйд намайгл залхаахынцагт
Үгээ би эмлэмз

Цаг болло.Одоо эхлэе
Юунаас эхлэх нь чухал биш
Цай балгасан мэт дуугүй сууж
чадна лдаа. Гэвч ярьсан нь дээр.

Юун тухай ярих вэ? Өдөр,шөнө
Юуг ч ярихаа эсвэл больчих уу?
Эд юмсан тухай ярих уу?
Эд юмс. Хүмүүсийн л тухай л биш бол

хамаагүй ээ. Хүмүүс бол үхчихнэ.
Хамтдаа би ч бас үхнэ
Эгээ л салхин дээр үг бичих шиг
энэ бол үр дүнгүй ажил.

Урсах цус минь хүйтэн.
Хөлдөж ёроолоо хүртэл мөстсөн
уулын гол шиг тийм хүйтэн
Хүмүүст би дургүй.

Тэднийг харах надад зохидоггүй.
Амьдрал тэдний хүүр царайд
тийм цэгэн засаршгүй,
арилшгүй трх суулгасан байдаг.

Хэцүү, таалмжгүй нэгэн зүйл
тэдний царайнаас мэдрэгддэг.
Тэднийг ч юм бэ, бүү мэд
мэхлээд байгаа нь анзаарагддаг.

Эд юмс хавгүй дээр
Нүгэл ч баян ч тэдэн үгүй
Ил нүүрэндээ ч ижилхэн,
далд гүндээч адилхан

Эд юмсын дотоодод
гагц тоосны чандар модны цох,
Эрвээхэйн хатсан цогцос,
гар хүрмээргүй хана туурга бий.

Асаасан гэрэл зөвхөн
тэр л тоосыг н гийгүүлдэг.
Аливаа юм бин битүү
хаалттай байгаад ялгаагүй

Барьсан лангуу гаднаасаа
дотороосоо л харагддаг шигээ,
Парисын Дар эхийн сүмийг
үргэлж надад санагдуулдаг.

Лангуун дотор түхэр харанхуй
Шалны алчуур хэзээч
лагшсан тоосыг нь үргээхүй
Эд зүйл гэдэг өөрөө

тоосоо сэгсэрч хаядаггүй,
хөмсгөө ч зангидаггүй
Тоос бол цаг хугацааны бие
мах цус нь болохоор тэр.

Бор шөнөөр биш, шар өдрөөр
нойр хүрдэг болчихлоо
Бодвол үхэл аман дээр минь
цайр толь тавиад

амьсгалыг минь шалгаж
солонгорох гэрлийн хоосролыг
аль хэр удаан тэсвэлэхийг минь
сорьж байгаа нь энэ биз ээ

Би хөдөлгөөнгүй хэвтэнэ
Гар хөл минь цэв мөс
Биеийн минь судсууд хөхрөөд
гантиг болон хатуурна.

Өчнөөн болон гайхшралыг
өнцөг буландаа тээж
эд зүйлс үгсийн
эмх журмаас алдуурна.

Эд юмс үнэгүй.Хөдөлгөөнгүй.
Энэ бол, үнэндээ, дэмийрэл
Эд юмс бол орон зай
энэнээс ангид юу ч үгүй

Тэднийг нурааж шатааж
задалж эвдэж хаяж болно
Тэглээ гээд эд юмс
чамайг хэзээ ч хараахгүй

Мод, Сүүдэр, Модны доорхи
үндсигй агуулагч газар
Тод бус бүдэгхэн бичиг
Өтөг шавар, Чулуун овоо

Ширэлдэж мушгирсан үндэс.
Ийм орооцолдооноос
ширхэг ширхгээрээ мултрах
ил далд чулууд

Эд юмс  хөдөлгөөнгүйп
Байрнаас нь хөдөлгөх ч, зөөх ч аргагүй
Ийм сүүдрийн дунд
Хүн торонд орсон мэтээ

Бүхийл эд юмс. Тэдний бор өнгө
Дүр төрх арчигдаастай
Бүрэнхий. Юуч үгүййй
Хар зургийн нарюрморт.

Бүсгүй хүн болзоонд ирэх мэт
үхэл бидэн рүү ирэхэд
бүдэгхэн энэ айлчлал
үхүүлж аваачих биеэ онилно

Үс гэзэг, араг яс хохимой
Түүний дүр энэ биш
Үхэл ирнэ. Ирэхдээ
Чиний нүдээр харах болно.

 - Миний хүү юм уу чи
миний бурхан юм уу
Загалмайд хадуулсаны чинь дараа
замаа би яаж олох вэ

Бурхан, хүү алин болохыг чинь мэдэхгүйгээр,
амьд үхсэн алин болохыг чинь ялгахгүйгээр
хэрхэн би гэрийнхээ босгыг
алхан орох вэ? гэх эх нь асуув

-Амьд байна уу, үхсэн байна уу
аяа хүү чинь мөнүү бурхан чинь үү
 аль нь ч ялгаагүй биш үү дээ. гэж
Хариуд нь Христ өгүүлэв.

Г.Аюурзана-Дэлхийн сонгомол яруу найраг номноос.

 


Аялгуут бүсгүй минь чамаар төгөлдөр хуур тоглохуй

Уильям Шэкспир /1564-1616/
''Аялгуут бүсгүй минь чамаар төгөлдөр хуур тоглохуй''

Eric Satie-Je te veux


Аялгуут бүсгүй минь, чамайг төгөлдөр хуур тоглохуй
Аз жаргалаар эгшиглэгч модон даруулын дээгүүр
Савхан хурууд чинь бүжихүй, чавхдас уягалахын аясаар
Сайхан бэлхүүс чинь гунхалзахуй, чих дүлийрэх мэт ээ. 
Энхрий турьхан гарын чинь ялдам гоод хүрэлцэн
Эгшиг цацлах хаан хуурт ямар их атаархана вэ
Гэнэт чи минь ичингүйрэн тоглохоо больсны дараа
Гэрэлтсан тэдгээр даруулд  золгүй уруулаа хүргэх минь
Үхмэл модыг амьд уруулаас ч жаргалтай болгогч
Үелзсэн уран хөдөлгөөт энэ л шидэт гарт чинь 
Үргэлж өртөх тавилантай хөгжмийн даруул болчихвол
Үлдсэн бүх амьдрал минь хөөр баяраар гийх сэн.
Азтай хөгжүүн даруулд гараа ахиад хүргээч
Амтат уруулаа надад ганцхан удаа өгөөч. 


Debussy-La fille aux cheveux de lin

Dawn Pride and Prejudice







Sunday, November 20, 2011

Рембрандтын бийр


Ennio Morricone-Cinema Paradiso


Загдын Түвшинжаргал 
/1953/
Рембрандтын бийр

 Рембрандт-Өөрийн хөрөг

Энэ бийр будаг шунханд биш, сүүдэрт биш
Гэрэлд дүрээтэй байж.
Рембрандт
Гэрлээр зурдаг байж...
"Сохор Товий"-д хараа оруулах
Ид бэдэрч байж.
Давхийн босоод хана тэмтчиж байгаа 
Золгүй өвгөний
Дагжиж чичирсэн хатингир хуруу
Нүд хатганам.
Гуниг хатганам.
Гуниг зовлонгийн 
Гашуун хар шүүрс
Гурван зууныг цоо татан
Зүрх хатганам.

Эрдэмт Фаустын цонхоор Рембрандт
Туяа цацруулаагүй сэн бол 
"Энэ оньсого"-ыг хүн төрлөхтөн
Таахгүй ч байсан юм билүү?
Үүлэн чанадаас Рембрандт
Гэрлэн үер буулгаагүй сэн бол
Үнэндээ, загалмайд тэлэгдсэн Христос
Дальдрахгүй ч байсан юм билүү?

Энэ бийр шунханд биш,
Сэтгэлд зүрээстэй байж.
Рембрандт
Сэтгэлээр зурдаг байж...
Олон ааштай, ихэмсэг, хүйтэн алдар нэр
Орохгүй атлаа хаалгыг нь 
Онголзуулж байхад л 
Рембрандт
Эрээн бараантай хорвоог зурж суудаг байж
Рембрандтын 
Цээжинд дүрээстэй байж.
Энэ 
Бийр биш,
Зүрх байж...

/Монголын сонгомол яруу найраг, 161 тал/
Cэтгэл шингэсэн сайхан уран бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байна.

Sunday, July 3, 2011

Тэнгэр шиг бай!

Өлзий, Цэлмүүн - Бид нэг мөрөөдөлтэй.


О.Дашбалбар-Тэнгэр шиг бай.

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өөрөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…

AMADEO MODIGLIANI

Та бүхэнд Mick Davis-Modigliani киног санал болгож байна.
Та бүхэнд хамгийн их таалагдсан хэсгүүдээсээ хүргэж байна. Бүрэн ихээр нь үзээсэй гэж хүсэж байна.


Modigliani-Ave Maria soundtrack 











Жинхэнэ урлагийн бүтээл төрөх агшин яг л тэнгэрт дүүлэх мэт гайхамшигтай сэтгэлийн дээд ханамжийг мэдрүүлж чаддаг.
Киноны энэхүү хэсгээс жинхэнэ хайр дурлал, бурхнаас заяасан авъяас, уран бүтээлчээс бүтээл төрөх агшинд мэдрэмж сэтгэл хөдлөл дээд цэгтэй тулж, сэтгэлийн баяр цэнгэл хүчтэй илэрдэг байх гэсэн бодол төрсөн...




Энэхүү хэсэгт  Модильяннг алдарт  Пикассо, Диего, Кислинг, Утриллон уран бүтээлтэй харьцуулж, улмаар чадал чадвар, авъяас нь тод томруун харагдаж мэдрэгдэж байсан.


      Модильянн-Жанна

Модильянн "I know your soul, i'll paint your eyes" гэж Жаннад хэлсэн. Үнэхээрч мэдэрч чадсан учираас л түүнийг энхрий ялдам, эрхэмсэгээр дүрсэлсэн байх.

                           
Пикассо- Модигльянн



  Диего-Мексик


Утрилло- Галзуурал


Кислинг-Айдас



Түүний үхэхдээ хэлсэн сүүлчийн үг "It's time to end this mаdness." 

Жаннагийн хэлсэн доорх үгээс бүхэлдээ түүний зовлон шанлал, гүн харуусал мөн зоригтой шийдэмгий байдал мэдрэгдсэн. Энэхүү бүтээл мөн Модильянн Пикассо хоёрын дайсагнал атаа чөтөөг гоо үзэсгэлэн зөөлрүүлж уярааж байгааг бас харуулсан гэж бодож байна. Дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн уран бүтээлч, суутнуудаас хархад тэд онгодоо янз бүрийн зүйлсээс мэдэрч авч чаддаг байсан байна. Зарим талаараа тэд хагас галзуурлын байдалтай байдаг байж...

Picasso: Jeanne I offer you my deepest sympathies. i can't imagen how you feel.

Jeanne: You know what I feel. Pablo, shall I tell you? I feel nothing. I have a baby in my belly... another heart beating, another soul croving...and I am empty like your glass. You'll go home. You'll always live a full and rich life. But I swear to god... When your time come. When you leave at your death bed. The name Modigliani will not be far from my lips. 
You can never paint over this night it belong to him.

                         
Жанна охиндоо хандаж хэлсэн үг ''Papa sends you all the love of world. When you grow up, you'll feel our love wherever you go...'' 

''I saw dance once by the statue of Balzac. So beautiful his face, so graceful his dance... As he swang to the song, he smiled... He was all the things I was once. So I stole that moment and I locked it away in my mind... To be there comfort me in my empty days.'' Auguste Renoir. 







 Амадео Модигльянн

Жанна Хебутерне


Модигльянн далаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг wikipedia авна уу. Жинхэнэ урлагийн бүтээл хүнд ухаарал бодол төрүүлж байдаг. Та бүхэн санал бодлоо хуваалцаасай гэж хүсэж байна.
МЁ:Б.Энхжаргал.







Saturday, June 25, 2011

Сонгодог бүтээл Чио Чио Сан 2-р үзэгдэл.


Жакамо Пуччини-Чио Чио Сан 

Хоёрдугаар үзэгдэл        
            
Пинкертонг явснаас  хойш 3жил өнгөрчээ. Түүнийг явсны дараа түүний хүү төрж тэр 2 хайрт аав хайрт нөхрөө хүлээсээр. Пинкертон Чио Чио сан дээр очиж чадахгүйг хэлэхээр Шарплис түүн дээр очиход Чио Чио сан хайрт нөхөр маань ирэх нь гэж маш их баярлан байхад Ямадори тайж орж ирэн надтай гэрлээч хэмээн гуйна. Би өөрийн эр нөхөртэй, тэр маань тун удахгүй ирнэ хэмээн итгэлтэйгээр хэлэн түүийг хөөнө. Гэтэл Шарплис түүнийг ятган Ямадори тайжийг дэмжинэ. Гэсэн ч тэр өөрийн хайр сэтгэлдээ үнэнч  байлаа. Шарплис Пинкертоны захидлийг түүнд харуултал тэр  захидлийг шүүрэн авч тэр минь ирэх нь хэмээн баярлан Шарплисийн үгийг ч сонсолгүй босон хариалаа. Гэтэл Горо зууч хүрж ирэн Сузукийг эцэг эхийн хайрыг үзээгүй зүрх сэтэглэгүй эмэгтэй гэж түүнийг доромжлоход Чио Чио сан Сузукиг өмөөрөн түүнийг хөөв. Ус онгоц дуугарахад Чио Чио сан баярлан Пинкертоныг ирэх нь хэмээн байшингаа цэцгээр чимэглэн гэрлэхдээ өмсөж байсан гоёмсог кимоногоо өмсөн хүлээнэ.Тэрээр Пинкертоныг  ирэх нь хэмээн хязгааргүй ихээр баярлан түүнийгээ шөнжин бодож мөрөөдөн дуулна. 
Энэ дуулалыг анх сонсоод гүн гүнзгий хүлээлтийн орон зай, хүсэл тэмүүлэл мэдрэгдэж билээ. Яг л хайртай хүнээ харуулдан тагтан дээрээ суун холын уулс зам харгуйг харуулдан суух бүсгүйн дүр санаанд бууж билээ. Тэгээд судлаад хайгаад үзтэл ялтачгүй хайртай хүнээ саналгалзан хүлээх хүлээлт байсанг олж уншиж мэдэж авсан юм. Бүтээлийг үзэхийг маш их хүсэж заавал үзнэ гэсэн бодолтоогоор самбарт зурагийг нь хадан өлгөж билээ. Хүсэл маань биелэж анд найз Энхжаргалтайгаа хамт анхны дууриа үзэж байсан тэр мөч үгээр илэрхийлэмгүй тийм гайхамшигтай яаг л өөр шинэ орон зайд ороод ирсэн мэт санагдаж, тэр орон зайгаас огтхон ч гарахыг хүсэхгүй байж билээ... Одоо ч гэсэн дээ урлагийн ертөнцөөр аялахаар нэг л дотно дулаахан бас өвөрмөц орон зай, ертөнцөд орсон мэт мэдрэмж төрдөг. Заримдаа энэ ертөнц л миний аз жаргалын орон зай мэт санагддаг.


 "Сонгодог хөгжимийн 108 бүтээл"- "Цагаан бамбарууш", болон "Sound of Mongoliа" студийн бүтээлийг  Мэдээлэл технологи үндэсний паркад яаармаг худалдаа гарч байхад аав маань анх авч өгч билээ. Тэр үеэс эхлэн сонгодог хөгжмийг амтархан сонсож, гайхамшигийг мэдэрч улмаар үүгээрээ хөглөгдөн амьдрах  болсон. Зүгээр л эхлэлийг нь тавиад өгчих. Тэгээд л өөрийнх нь эрчээр орхиход, дуртайл бол өөрийн мэдэлгүйл тэр далай дунд сэлж байх болно гэж бодох болсон.
Энэхүү бүтээл нь Монголын болоод дэлхийн 108 суутнуудын амьдрал уран бүтээлийг харуулж сонсгож чадсан бүтээл боловч сул тал нь зөвхөн windows XP дээр л уншдаг. Бусад үйлдэлийн систем дээр унших боломжгүй хуулах боломжгүй, хамгаалалттай cd юм. Үүнийгээ шинэчилж өөрчилж гаргана уу? гэсэн хүсэлтүүд тавьж байсан ч харамсалтай нь хүсэлтийг харгалзан үзэхгүй байгаад харамсаж байна. Хий хоосон cd г харж санаа алдан, дурсамжаа санах л болждээ...
 Миний бодлоор хүмүүс хэрэггүй зүйлсэд маш их мөнгө үрж зардаг. Үүнийхээ оронд нэг удаа ч болсон сонгодог бүтээлийг сонирхон үзэхэд аливаа зүйлийг үнэлэх үнэлэмжинд асар том өөрчлөлт, дэвшилт   гарна гэж боддог. Та бүхэн ч гэсэн сонгодог бүтээл сонирхон үзэж судлаасай гэж маш их хүсэж байна. Сонгодог бүтээл өөрөө хэдэн зууныг дамжин хүн төрлөхтний сэтгэл зүрх хайр хүндэтгэлийг хүлээж чадсан гайхамшигтай бүтээлүүд байдаг. Бид Верди, Пуччини шиг агуу дуурийг зохиож чадахгүйч, бид Шопен, Рахманинов, Лист шиг төгөлдөр хуурын сонат, полонез, вальс.../Олон агуу уран бүтээлчдийг орхигдуулж байгаадаа хөлцөл өчий/ зохиож чадахгүйч бид үүнийг ойлгож мэдэрч чаддаг байхад бидний амьдрал дахин өөр өнгөөр гэрэлтэх болно...

Monday, March 21, 2011

Б.ЧИНГҮҮН "ГЭРЭЛ"


Б.Чингүүний "Гэрэл" богино хэмжээний киног та бүхэнд санал болгож байна.

Нэгэн хүндтэй хүний хэлснээр "Хүнийг асааж авах нь унтрааж авахаас илүү сайхан байдаг. Дөнгөж асаж эхэлж байгаа зулыг илүү хүчтэй бамбар болгож чадвал хэзээч унтрахгүй улам их дүрэлзэн бусдын замыг гэрэлтүүлж чадна." гэж хэлсэнг саналаа...

Гэрэл дотор сүүдэр байдаг. Харин сүүдэр дотор гэрэл бас байдаг юм. Сүүдэр доторх тэр өчүүхэн гэрлийг тэтэгснээр энэ өчүүхэн гэрэл ямар үзэсгэлэнтэй баяр баясгалантай болж байна.
Киноны гол дүрд зураач Гэрэлийг тоглуулсан нь миний хувьд маш зөв  дүрээ олсон гэж бодож байна. Энэ киног үзээд яагаад ч юм бэ Гэрэл гэж хэн бэ? гэсэн асуулт гарч ирсэн. Энэ хүний хэд хэдэн уран бүтээлийг сонирхон үзэж байсан юм байна. Анх хархад этгээд гаж нэг бодлын аймшигтай санагдаж байснаа туулгүй хэлье. Гэхдээ энэ хүний дотоод сэтгэл орон зай яг л нэр шигээ өнгөлөг гэгээлэг байхаа гэж бодож байна...
 
 

Амьдралыг хар цагаанаар харж түүндээ итгэн амьдрах энэ амьдралд өнгө гэрэл нэмэх хүн төрлөхтний хайр үргэлж цэвэр ариун, агуу байгаасай...

PS: Надад сандал нь их таалагдлаа. Frank Lloyd Wright-н сандалыг дуурайж хийсэн юм байна. Онцлог нь  нурууны хотойлтын хэлбэрийг гаргаж өгснөөрөө илүү эргономик шийдлээрээ дэвшилттэй болжээ. Frank Lloyd Wright доорх Side chair-ээ Larkin Building-д зориулан бүтээсэн. Тэр үедээ нэлээн шуугиан тарьж тав тухгүй сандал гэж яригдаж байсан. Энэ сандлын дэвшилтэд тал  нь юу вэ гэхлээр 19-р зууны дунд үед үйлдэврлэлийн эрин үе эхэлж байсан үе. Энэхүү сандал нь хэлбэр форм болон материалаа машинаар хийснээрээ онцлог. Мөн Stikley cандалуудтай төстэй боловч дээрх гол онцлогоороо ялгаатай гэж яригддаг.
 Frank Lloyd Wright, side chair, 1904 oak, leather /90.8*38*47cm/ The museum of modern art, New York.

                                                            Larkin building