Showing posts with label Сонгодог хөгжим. Show all posts
Showing posts with label Сонгодог хөгжим. Show all posts

Friday, October 26, 2012

Урлагт би хайртай...

           Emiri-Dream

Emiri-Dream

 Emiri-Alive

  Emiri-Kazabue

  Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Блогоо хөтөлөөгүй их уджээ. Ийм сайхан хөгжимүүдээр та бүхэнтэй дахин мэндчилж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед хийл хөгжим их сонирхож судалж суралцаж байгаа. Тэгээд энэ удаа та бүхэнд өөрийн хамгийн их сонсож байгаа хийлийн хөгжимүүдээсээ танилцуулахаар шийдлээ...  Энэ бол Эмири Мияамото-н хөгжимүүдийн нэг хэсэг нь үнэхээр сайхан аялгуу байгаа. Та бүхэн сонирхон сонсож үзээрэй. 

Үүнээс гадна нэг сайхан тоглолт үзсэн юм тэгээд тэр талаараа та бүхэнтэй хуваалцмаар байна.



Эгэл бус эрхэмсэг Чайковскийн үдэш тоглолтыг  урлагаар танилцсан анд болох Золзаяатайгаа үзсэн юм. Ийм сайхан тоглолт үзээд хязгааргүй их баярлаж үнэхээр сэтгэлийн их эрч хүч авсан билээ. Анддаа баярлалаа...  П.И.Чайковскийн “Эргэцүүлэл”-ээр эхлэж Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга”, Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”, дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүд болох “Чардыш”, И.С.Бахын “Хоёр хийлийн концерт” зэрэг гайхамшигт бүтээлүүдээр үргэлжилсэн.
Тоглолт эхлэлээсээ аваад төгсгөл хүртлээ үнэхээр тансаг байж чадсан... тэр үдэшийг бодхоорл...

Tchaikovsky, P.I. mvt1 Souvenir d'un lieu cher

Гүн бодолруу урин дуудах мэт зөөлнөөр татах эхлэл. Хийл эгшиглэхэд зөөлөн гуниг мэдрүүлэн цааш давалгайлан урсан хөврөх бодолруу хөтөлнө... Нааш цааш үелзэн хөдлөх далайн урсгалд өөрийн эрхгүй татагдан орж яагл Жизель балетийн аз жаргалаа нэхэн нэхэн бүжиглэх бүсгүйчүүдийн бүжигт автах мэт... Хуйлран эргэлдэх мэт хөдөлгөөнч энэ нь уян зөөлөн бөгөөд уран. Хэдий гуниг зовлон мэдрэгдэж байгаач, яагаад ч юм өөрийн эрхгүй зүрх сэтгэл татагдаж найран найран хөгжимдөх энэ хослолд би дуртай. 
Өөрийгөө анзаархад хөнгөн гуниг, гомдолтой үед сэтгэл жаахан тогтворгүй үед сонсхоор учирлан учирлан тайлбарлан аргадан тайвшируулах мэт тийм сэтгэгдэл төрүүлдэг шиг санагдсан.
Энэ бүтээлийн калвер нотыг хайгаад олохгүй байгаа хэрвээ тийм ноттой хүн байвал надад тус болно уу. Дараа дахин бүүр илүү баялаг сайхан мэдээлэлтэй,сэтгэгдэлтэй, бүтээлтэй уулзий... Түр баяртай...                                                                                                    
                                                                                                                                    МЁ:Б.Энхжаргал.

Saturday, November 12, 2011

Бетховен-Сарны сонат

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Бетховен-"Сарны сонат" гэж олонд танигдсан  төгөлдөр хуурын 14-р сонатын талаарх бодол эрэгцүүллээ хуваалций гэж бодлоо. Хүн бүхний сэтгэл зүрхийг уярааж догдлуулж бүхэл бүтэн 210 жилийн насыг насалж буй энэхүү бүтээл өөрөө гайхайлтай юм. Энэ их насыг наслахдаа энэ бүтээл шилдэг 100 сонгодог бүтээлийн нэгдүгээр байранд бичигсэн бүтээл гэдгийг та мэдэх үү?
Энэхүү сонатыг Бетховен дурлалт бүсгүй Жулиа Гвичардид зориулан бичсэн. Энэ сонат өөрөө сонссон хүний зүрх сэтгэлийг эрхгүй соронзон мэт татаж сэтгэлийн эрс өөр өөр хувирал мэдрэмжийг төрүүлж чаддаг нь Бетховены ямар их баяр баясгалан аз жаргалаас гадна ямар их гуниг харууслыг бүтээлээрээ илэрхийлж чадсан нь харагддаг.
1801 оны дол­дугаар сарын 6-нд Жулиад бичсэн захидалд Бетховен хайр дурлалдаа хэрхэн шаналж байгаагаа бичжээ. Түүний үгс зүрх сэтгэлийн шаналал ган­цаардлыг бүрэн илэрхийлсэн байх аж. Энэ захидалд:

"Миний сахиулсан тэнгэр, бүх л ертөнц, хүсэл зoриг минь!

Бидний хайр дурлал зо­лио­­соос өөрөөр байх учиргүй гэж үү? Энэ бүхэн хязгааргүй тэсвэр тэв­чээрээс өөрөөр оршсоор байх учиргүй юу? Тэнгэр минь, энэ бүх гоо үзэсгэлэнгийн төрөлх дотоод ертөнц рүү ширтэн харж, хайр дурлалд байх бүх зүйлсийг, бүхий л зөвтгөлийг чимээ­гүйхэн хүлээн аваач!" хэмээн бичсэн байна. Бетховений "Зөвтгөл" хэмээх энэ үгэнд тухайн үед өрнөж байсан олон үйл явдлын учир шалт­гаан нуугдаж байдаг. Тэрбээр энэ захи­далдаа ухааршгүй ихээр тэмүүл­сэн шаналгаат үгсийг бичээд төгс­гөлд нь "Бурхад бидэнд тайт­гар­­лыг илгээх ёстой, тийм л байх учиртай" гэжээ.

 
Wilhelm Kempff-Moonlight sonat 1st mvt Adagio Sostenuto

Нэгдүгээр хэсэг Аdagio Sostenuto буюу Удаан аажуу алгуурхан темп. Бүтээлийн эхлэл намуухан 3такт бүхий бага октавын триолоор эхэлж гүн бодолд урин дуудна. Доод өнгө суурилаг бөгөөд хүнгэнсэн бараан тон алгуурхан дээд өнгийн урин дуудах мэт... Гүний бодолд автагдуулах эсвэл дотор хуримтлагдсан бүхийл үгс гуниг зовлонгоо чимээгүйхэн урсган гаргаж байгаа мэт тийм л мэдрэмж... Яаг л урсгал ус намилзан намилзан хөдлөх зөөлхөн алгуурхан мэдрэмж санагдах ч тоглоочоос сэтгэлийн болоод техникийн хүч шаардсан хүнд зохиол. Дунд хэсэг гоёмсог чамин өргөлтүүд орооцолдсон гогцоог алгуурхан тайлах мэт эсвэл олон асуултуудыг тавин учирыг хайн эрж байгаа мэт тийм л мэдрэмж. Харин бүтээлийн төгсгөл хэсэг гогцоог тайлан хариултаа олох тийм л мэдрэмж... Гэхдээ хариулт олоод баярладаг байхад энэ бүтээлд баярлаж догдлох мэдрэмж огт үгүй. Дэндүү гунигтай учир нь хариулт эхлэхэд л тодорхой байсан. Яаг л эхлэл шигээ төгсөглийг төгсөгсөн. Нэгдүгээр хэсэг олон түмэнд хамгийн их хүрч чадсан бүтээл гэж бодож байна. Харин та Сарны сонатын хоёрдугаар хэсэг буюу аллегреттог сонсож байсан уу?


Wilhelm Kempff-Moonlight sonat 2nd  mvt Allegretto

Энэ хэсэг бас л гайхалтай.  Яагаад гээч. Учир нь ихэнх бүтээлүүд аллегрогоос ларго адажиоруу шилдэг харин Бетховны -Сарны сонат бол Адажиогоос- Аллегрод шилдэг. Алегретто бол сэргэлэн хөгжилтэй темп. Гүн бодол гүн гуниг илэрхийлж байсан бол бараан үүлийг нэвтлэн гэрэл гаран гийгүүлэх тийм л гоёмсог мэдрэмж. Бетховен яаг л дурлалт бүсгүй Жулиа Гвичардыг энэ бүтээлээрээ дүрсэлсэн мэт. Хөгжилтэй бас үзэсгэлэнтэй сэтгэл татам бүсгүй... Хоёрдугаар хэсэггүйгээр 1 болон 3 хэсгээр сарны сонатыг төсөөлөхөд их хүнд мэдрэмж цохилтыг өгнө. Тиймээс 2 хэсэг бол гоёмсог жижигхэн шигтээ бас хоёр туйлыг холбож нэгтгэж байгаа холбоос юм. Энэ хэсгээр эмэгтэй хүнийг тэр чигээр нь дүрсэлсэн гэж би хувьдаа бодож байна. Бас л энэ бол гэнэтийн содон үзэгдэл хэсэг. Харин та 3 хэсгийг өмнөн сонсож байсан байх. танил санагдаж магадгүй.


Wilhelm Kempff-Moonlight sonat 3rd  mvt Presto agitato

Гуравдугаар хэсэг Presto agitato буюу түргэн хүсэл эрмэлзэлтэй темп. 3дугаар хэсгийг сонсоход маш их хүч мэдрэгддэг. Хүнд хүнд дайралтууд эрчтэй хүчтэй хөдөлгөөнүүд санаанд буудаг. Магадгүй яаг л Бетховен Жулиаг үзэн ядалтын харцаар харж байгаа мэт. Эсвэл эмэгтэй хүний үл анзаарсан, бас үл хүндэтгэсэн байдал... Энэ хэсэг хөгжилтэй гэгээлэг мэдрэмж бол биш. Гоёмсог дэвүүр дэвсэн эрхэмсэг үл таних энэ эмэгтэй миний хайртай бүсгүй  мөн гэжүү гэж бодогдуулах мэт хөндий байдалд эвлэрч ядан хамаг хүч чадлаа гарган эргэлзэн дотоод шанлал мэдрэмжээ илэрхийлэлж байгаа мэт ..  Wilhelm Kempff тоглолтыг та бүхэнд хүрэглээ энэ хүний ур чадвар тоглолт та бүхэнд таалагадаж байгаа байхаа. Төгс бүтээлийг тоглоход хөдөлмөр ур чадвараас гадна авъяас чухал.  Ингээд та бүхэнд өөрийн бодол болоод бага сага цуглуулсан материалаа сийрүүлэн та бүхэнд хүрэглээ. Сарны сонат бүтээлийг нэгл үгээр илэрхийлэхэд энэ бол ГҮН. Гүн бодол гүн эрэгцүүлэл шанлал, гүн үзэн ядалт... Ийм гайхалтай бүтээлийг төрөн гаргуулж чаддаг эмэгтэйчүүддээ баярлалаа. 
Энэхүү нийтлэлийг 1st mvt Adagio сурч байгаа нэгэн хүнд зориулан бичлээ. Таньд зориуллаа...
МЁ: Б.Энхжаргал.

Wednesday, September 7, 2011

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-4 хэсэг

Сайн байна уу? Намар цаг аль хэдийн иржээ. Сэрүүн ороод тэнгэр бүүдийгээд л, гэхдээ дахин давтагдашгүй сайхан өдөр байна. Шопений хөгжимтэй хамт өдөржин хамт өнжлөө. Ингээд та бүхэнд Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлогийн үргэлжлэл ноктьюринуудаас хүргэж байна.  

                               Nocturne in A-flat major, op.32 no.2-Lento

Өмнөх ноктьюринтай харьцуулахад дунд хэсгийн темп ижил төстэй, харин хэлбэрийн хувьд өөрчөгдсөн. Хэмжээний хувьд үл ялиг багассан ч илэрхийлэл мэдрэмжийн хувьд төстэй.  Шопены ноктьюринуудын хясаан дахь сувд болсон шигтгээ гол хэсэг нь маргашгүй  дунд хэсгийн гайхалтай өргөлтүүд кантрасууд байдаг. Бүтээлийн дунд хэсгийн триолиуд  эрчтэй хүчтэй боловч илэрхийлэлийн хувьд үүлнээс үүлэнд дүүлэн хөөрөх мэт мэдрэмж илэрхийлэл орон зай санагдуулж байна. 
Үзэсгэлэнт энэ бүтээлийн хөгжим нь зүүд мөрөөдлийн, мэдрэмжийн хувьд сүрлэг эрхэмсэг. Энэ бүтээл 1836-37 онд бичигдэж 1837 онд олонд танигдсан бүтээл юм. Шопен 1831 онд Парист суурьшсан бөгөөд  1836-45 он бол түүний уран бүтээлийн оргил үе байсан бөгөөд олон гайхамшигтай бүтээл тууривсаны нэг нь энэхүү Ноктьюрин ля маржор 30-2 юм.

Nocturne in G minor, op 37 no.1-Andante sostenuto

Les soupirs олонд танигдсан ноктьюрин техникал тоглолт шаардахгүй ч  дунд хэсгийн үл ялиг хоорын мэт интэрмеззо буюу завсарын аялгуу нь хоорын шулуун холбоос бүхий намуухан тоглолт. Энэ бүтээл нь 1838 онд бичигдэж 1839 онд олны хүртээл болсон бүтээл юм. 

Nocturne in G major, op.37 no.2- Andantino

Ноктьюрин 37-1 сонссоны дараа энэ ноктьюринг сонсоход бараан үүлэн дундаас зөөлхөн гэрэл үүлийг нэвтлэх мэт ялдам энхрий эхлэл шиг санагдсан. Фа түлхүүрийн триоль Соль түлхүүрийн окталийн өнгөний  чамин хослолууд бүтээлийн оргил хэсэг. Энэ бүтээлийн оргил хүчтэй тоглолтууд эхний болон төгсгөл хэсэгт тоглогддог бол харин дунд хэсэг бүүвээлэх мэт  амар амгалан мэдрэмж илэрхийлэл. 1939 оны 7 сард Шопен Нохантаас буцаж ирэх үед хэдхэн долоо хоногын дотор зохиогдсон бүтээл юм.  Guimar Novaes хэлэхдээ: " Би эдгээр ноктьюринуудаас онцгой тусгал, хуучны дурсамж, гэгээн тунгалаг болон гүний мэдрэмжийг олсон" гэж хэлжээ. Үнэхээр ч түүний бүтээлүүд хязгааргүй ундармал  гүний орон зай мэдрэгдсэн төгс зохицол мэдрэмж илэрхийлэлтэй байдаг билээ.

Nocturne in C minor, op.48 no.1-lento

Энэхүү бүтээл нь 1841 оны 10сард зохиогдсон бөгөөд 42 онд олонд танигдсан юм. 1842 онд дотны анд Ян Матушкий,1844 онд хамгаас хайрт эцэг нь нас барж, сэтгэл зүрхээ өгсөн  хайрт Ж.Сант нь түүнийг орихон одсон зэрэг нь эх орноосоо хол өнчрөлийн зовлон шанлалыг мэдрүүлсэн үеүүд байсан юм. Хэрвээ Шопен өөрийгөө энэ хөгжмөөрөө илэрхийлсэн бол энэ бүтээлийн гүн шанлал хэдэн зуунд ч мөнхөд үргэлжлэхээр гуниг тээсэн хүчтэй илэрхийлэл бүхий бүтээл гэж бодож байна. Харанхуй бүүдгэр орон зайд тэмтэрч яадан хөдлөх энэ л мэдрэмж...
 



Monday, August 8, 2011

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-3

                                      
 
Nocturne  in G-sharp minor, op.27 no.1 Lаrghetto

1834/1835 онд бичигдэж 1836 онд олонд танигдсан бүтээл юм. ''Les plaintives'' нэрээр танил болсон бүтээл юм. Бараан үүл тэнгэр бүрхэх мэт дүүрэн гуниг шанлал  бүхий окталь дээд өнгийн хоршил. Бүтээлийн дунд хэсэг илүү ялгуусан, нэгдүгээр хэсгээс хоёрдугаар хэсэгрүү шилжих холбоос яруулаг эрхэмсгээр уусна. 
 

 
Nocturne  in D flat major, op.27 no.2 Lento sostenuto
 
Аажуу бөгөөд яруулаг тайван темп. Бүтээлийн эхлэл яруулаг тунгалаг. Ре мажорын уянгалаг тоглолт сарны туяа голын усанд тусаж, үзэсгэлэн гоод алмайран мансуурах мэт үзэсгэлэн төгөлдөр. Өнгө дээшлэх тусам илүү драматик болж усны зөөлөн  урсгал мэдрүүлж зөөлөн маш гоё оргилуун, хязгааргүй их ундармал уянгалаг урсгал. Зөөлнөөс зөөлөн илбэх мэт мэдрэмж. Энэ хөгжмийг сонсоод жаахан зүүрмэглэхэд хичнээн гоё амралт болохуйц. Бүүвэйлээд ч байгаа юм шиг.Та бүхэнд нэг л олон ноктюрн хүргээд байдаг. Ойлгомжгүй асуухаар зүйлс байвал асуугаараа. Нэг бодлын утга учиргүй үр дүнгүй ажил хийгээд байгаа ч юм уу гэсэн бодол төрж байна. 
 
 
Nocturne  in B major, op.32 no.1 Andante sostenuto
 
1836 онд бичигдэж 1837онд олонд хүрсэн. Химийн гинжин хэлээ шиг. Бүтээлийг энэ өнцгөөс нь харах бас сонирхолтой санагддаг. Надад дээд талын шар бөмбөлгийн тоглолт хамгийн гоё нь санагдсан. Ер нь бүтээлийг ямар өнцгөөс тайлбарлавал илүү ойлгомжтой байдаг юм бол? та бүхэн санаа оноогоо хэлээрэй. Үлдсэн Ноктюрнуудыг хэрхэн илэрхийлж тайлбарлавал сонирхолтой байх бол? эсвэл олон нуршсан зүйлгүйгээр шууд хүргэх нь илүү юм болов уу?
  За түр баяртай. Санал болгож байгаа хөгжмүүдийг амтархан сонсоорой гэж хүсье. Та бүхэнд таалагдах байх гэж найдаж байна.

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-2 хэсэг.


Сайн байна уу? Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр Ноктюрн 15-1,2,3 та бүхэнд амалснаараа хүргэх болно. Ноктюрн-аа эхлүүлэхээсээ өмнө та бүхнээс зарын чанартай зүйлс асуумаар байна. Би Шекспир- Ромео Жульетта монгол хэл дээрх орчуулгыг хайгаад олдоггүй ээ. Та бүхэн мэдэж байгаа бол надад тус болно уу? Интер, Мир номын дэлгүүрүүдээр  , МУИС, урт цагаан, Нацагдоржийн номын сан зэргээр хайж үзсэн байгаа. Хэрвээ та бүхэнд байдаг бол надад тус болоод хувилаж авах эсвэл түр номоо солилцон унших боломж өгнө үү?


Nocturne in F major, op.15 no.1 Andante Cantanbile

Шопены Ноктюрнууд үргэлж  А-В-А гэсэн хэлбэр, ерөнхий схемээр бичигддэг нь та бүхэнд ажиглагдсан байхаа. В хэсэг А хэсгээсээ огцом өөр, бүтээлийн хамгийн оргил хэсгүүд нь байж чаддаг. /ихэвчлэн хурц, тод, хүчтэй/ Бүгдээрээ нэгдмэл гайхалтай бүтээлүүд ч надад ихэнхдээ А хэсэгүүд нь илүү их сонсмоор сайхан санагддаг. Маш гоё зөөлөн уян яаг л агаарт өд хийсэх мэт хөнгөн мэдрэмж төрүүлдэг.
Анданте Кантабиле- Тайван чөлөөтэй яруулаг, дуулал мэт темп юм. Бүтээлийн эхлэл семпре легатиссимо зөөлөн бөгөөд тогтуун гүний бодолд автуулах,хөнгөн. Фа түлхүүрийн давтамж бүхий триолуд  дээш алгуурхнаар тэмүүлэх дээд өнгийн шат мэт суурилаг бас даган тамилзах мэт.. Дээш доош намилзан хөдөлсөөр шуурга мэт 16-т окталь фа минорын хүчтэй тоглолт гүн бодлоос сарнин хүчтэй дайралт, цохилтонд өртсөн мэт мэдрэмж төрнө. Хүчтэй чангаран шилжих шилжилт тоглоочоос асар их мэдрэмж хүч чадал шаардсан хэсэг гэж бодож байна. Буцаад зөөлрөн крэшендо болж эхлэл хэсэг давтагдах ч эхлэл хэсгийн мэдрэмж дахин мэдрэгдэхгүй. Харин ялалтын амт мэдрэгдсэн төгсгөл байх болно..

.
Nocturne in F sharp Major, Op.15 no.2- Larghetto 


Энэ миний сонсох хамгийн дуртай бүтээлүүдийн нэг. Хэдий бусад ноктюрнуудыг бодвол тийм ч олонд танигдсан биш ч. Энэ бүтээл гайхалтай.
Сонсоход маш хөнгөн зөөлөн сонсогдох ч, тоглоочоос техник, динамик хүчтэй шилжилт, хүч чадал шаарддаг маш хүнд бичигдсэн зохиол юм. Бүтээлийн темп Ларгетто буюу маш удаан бөгөөд чөлөөтэй. Зөөлөн сэвэлзүүр салхинд хийсэх хөнгөн, цагаан өд намилзан намилзан хөдлөх мэт тийм гоё мэдрэмж. 2-р хэсэгрүү шилжхээс өмнөх нэмэлт фрошлаг хэдхэн секундэнд 2 хан удаа тоглогдох ч энэ хэсэгт өд үл ялиг хүчтэй үлээхэд эргэлдэн доош унах тэр байдал...  Диппио мувмент буюу хоёрдугаар хэсэг. Энэ хэсгийн техник гайхалтай. Энэ хэсгийн мэдрэмжийг жинхэнэ мастерууд л гаргаж илэрхийлж чадах байх... 
Зимерман тоглолт та бүхэнд таалагдах байх гэж бодлоо. Заримдаа ингэж боддог юм. Шопены нот хуулагчин ч болсон байсан бол ямар гоё вэ? гэж. Анх түүний хөгжмүүдийг сонсоод надад түүнтэй уулзах юм сан гэсэн нууцхан хүсэл төрж байсан. Харин одоо бол би түүнтэй хүссэн үедээ түүний гайхамшигт бүтээлээр уулзаж чадна гэдгээ мэдэж авсан. Та бүхэн ч гэсэн Шопентэй нөхөрлөөрэй.


Nocturne in G minor, op.15 no.3- Lento



 Ленто- аажуу бөгөөд тавиун чөлөөтэй темп. Энэ бүтээл уйтгар гунигаар дүүрэн жинхэнэ Шопены шанлал мэдрэгдсэн харагдсан бүтээл байхаа. Гунигтай эхлэл гунигтай өрнөл, гунигтай төгсгөл... 1836 онд бичигдэж 1837онд олон танигдаж эхэлсэн бүтээл.

Friday, August 5, 2011

Хөгжимийн зохиолуудын зарим нэг онцлог 2-1 хэсэг

  • Ноктюрн - Мөрөөдөл ая. Франци үг бөгөөд  монголчилбол "Шөнийн утга уянгат хөгжим" гэсэн утга бүхий үг юм. Энэ нь дан хөгжмүүдээр тоглогдох бага хэмжээний зохиол бөгөөд зөөлөн алгуурхан хамтран найрах аялгуу эгшгийн яруу тунгалаг утга уянгын хэлбэртэй зохиол юм.

Тухайлбал: 
Фредрик Шопен гайхамшигт 21 ноктюрнг та бүхэнд танилцуулхаар шийдлээ. Та бүхэн амтархан сонсож сэтгэл оюунаа мялаануу.



Nocturne in B-flat Minor, Op. 9 No. 1 — Larghetto

Энэхүү бүтээл нь Шопены анхны ноктюрн.  1832 оны 12сард Англи, Франци болон Германд анх тоглож олон түмэнд танилцуулсан бүтээл юм. Түүний бүтээлээс өргөн  далаацтай хүрээ, мөн динамикын гайхалтай тоглолтыг харж болно. Бүтээлийн эхний болон төгсгөл хэсгийн 3-р актовын квинтолиуд гайхалтай торгон мэдрэмж яаг л намрын салхинд туугдах навчис шиг эмзэг уян бас чамин байдал... Харин бүтээлийн дунд хэсэг хачирхалтай форте триолудын кантрасс. Гэхдээ бүтээлийн эхлэл минорын гэгээлэг хөнгөн байдлаас дунд хэсэг мажорын доод хүнд мэдрэмжийн зохицол бүтээлийг тэнцүүлж мөн сонирхолтой бөгөөд тансаг болгож өгч байна гэж бодож байна. Та энэ бүтээлээс Шопеныг суут хөгжмийн зохиолч байсанг мэдэрч болно.


Yundi Li plays Chopin Nocturne Op. 9 No. 2 

Энэ бүтээлийг би Ван Гог-той зүйрлнэ. Магадгүй яагаад гэж асуувал би ингэж хариулах байсан. Гайхамшигтай мэдрэмж сэтгэл хөдлөлөөр урсан гарах төгс өнгийн зохицол ч гуниг тээсэн илэрхийлэл яаг л одтой шөнө бүтээл шиг. Сэтгэл татам дээд өнгийн тоглолт,нот өөрийн эрхгүй уянгалан эгшиглэх тойрог замруу татан оруулж яаг л зүүд мөрөөдлийн мэт орон зайд хөврүүлнэ. Гэсэн ч доод өнгийн тоглолт даган урсах мэт өнгөц санагдуулж, алгуурхнаар хөнгөн гунигт автуулна... Та нүдээ аниад сонссоод нэг үзээрэй. Тэгээд ямар дүр зураг бууж байгаагаа хуваалцаарай.


 Усан дээр тусах гэрлийн тусгал төгөлдөр хуурын даруул шиг санагдаж байна.


Ван Гог- Одтой шөнө

NOCTURNE IN B MAJOR, OP. 9 NO. 3 — ALLEGRETTO


 1830/1832 онд бичигдэж 1833 онд олны хүртээл болж чадсан бүтээл юм.  Өмнөх бүтээлүүдээсээ энэ бүтээл илүү гэгээлэг, гэрэл цацарсан мэдрэмж төрүүлж байна. Анх удаа энэ бүтээлийг сонсож байгаа учираас дүгнэж бас мэдрэмжээ хуваалцаж чадахгүй байна.  

Шопений 21 Ноктюрны 9-1,2,3 хүрэглээ. Дараагийн хэсгээр Ноктюрн 15-1,2,3 хүргэх болно. see you next time!

Saturday, July 16, 2011

Хөгжимийн зохиолуудын зарим нэг онцлог 1 хэсэг


Хэлбэр ба төрөл /жанр/ зүйлүүдийн товч тайлбар
  • Бүжгэн жүжиг- /балет/ театрын урлагийн нэг биеэ даасан хөгжимт уран бүтээл бөгөөд бүжгийн урлагийн уран сайхны хөдөлгөөнүүдээр биеллээ олдог тодорхой санаа сэдэв, утга бүхий урлаг юм. Бүжиглэлүүд нь дууриуд ба хөгжимт драмын жүжигт бие даан оролцож явдаг. бүжгийн жүжгүүд нь зөвхөн симфони найрал хөгжмийн яруу эгшигтэй хамтран гүйцэтгэгднэ. 

Тухайлбал: 
Чайковский-Хунт нуур
Хамгийн анхны балет Хун нуур байсан. Хамгийн мартагдашгүй давтагдашгүй мэдрэмж энэ бүжгэн жүжгийг үзээд анх төрж байсан. Чайковскийн энэхүү бүтээлийн хөгжмийн нэгээхэн хэсгээс нь л сонсоход хунт нуурын гайхамшигтай илэрхийлэл орон зай мэдрэгддэг гайхалтай бүтээл...







 Адан-Жизель
Энэ балетыг үзээд бас л бахархмаар хайралмаар тийм сайхан бүжгэн жүжиг байсан. Энэ балетийн талаарх мэдээлэлийг урлаг судлаач хүний үүднээс бичсэн бичвэр болоод бүрэн дүрст бичлэгийг доорх хаягаас үзнэ үү. http://stmuses.blog.gogo.mn/read/entry131182





Доорх хоёр бичлэг миний хамгийн дуртай хэсгүүд таньд ч гэсэн таалагдах байх гэж бодож байна:



Энэ хэсэгт Жизель хайрандаа умбан, жинхэнэ ориглуун хүсэл тэмүүлэл, хайр дурлал нь дээд цэгтээ хүрж эмэгтэй хүний гайхамшигт ориглуун чанарыг урлагийн хэлээр, үйл хөдөлгөөнөөр харуулж чадсан хэсэг. Энэ хэсэгт бүжигчнээс ур чадвар чадал чансаа харагддаг хэсэг.



Жизель балет багийн  тоглолт болохыг эндээс харж болно. Үнэхээр аз жаргалаа нэхэн бүжиглэх энэ бүжиглэлт сэтгэл зүрхийг шууд татдаг...



  • Баркарола- Энэ бол Итали үг бөгөөд монголчилбол завь гэсэн үг. Өөрөөр хэлбэл усан дээр завиар зугаалагчдын дуулдаг ардын уламжлалт утга уянгын дуу. Үүний ритм хэмжээ нь намилзан найгах усны давалгааг санагдуулдаг. 
Тухайлбал: 
Чайковскийн- 4 цагийн эргэлт буюу 12 сар хэмээх бүтээлийн 6-р сар "Баркарола". Надад маш их таалагддаг.
Чайковскийн 12 сар бүтээл тухайн сарын онцлог, зан үйл, аж байдлыг харуулснаараа бусад бүтээлүүдээс онцлогтой гэж боддог. Мэдээж дан хөгжимийн бүтээл гэдэг утгаараа
үнлэмж илэрхийлэлийн хувьд ондоо байх нь зайлшгүй.



Бүтээлийн нийт хөгжмийн хэмнэл Анданте кантбиле буюу аажуухан яаралгүй бөгөөд үл ялиг хөдөлгөөнтэй темп. Бүтээлийн эхний хэсэг доод өнгө суурилаг бөгөөд дээд өнгүүд урсгал мэт дээш доош давтамжтай гүний орон зай мэдрэгдсэн хэсэг. Харин 2 хэсэг буюу октав дээшлэн бага зэрэг крэшендо болсноор бүтээл хамгийн гоё ориглуун үсрэлттэй урсгал усны хүчтэй давалгай мэт, сэтгэл догдуулсан хэсэг . Гэхдээ нийт хөдөлгөөнийг Анданте кантинбиле үргэлж барина. 3 хэсэг буюу төгсгөл хэсэг бол буцаад поко димиуэндо болоод зөөлөн аядуу байдал буцан ноёрхох болно. Яг энэ үед хариулт эзнээ олж, урсгал ус маань тогтуун болж, эргэн байр байраа  олох мэт тийм мэдрэмж төрдөг.



  • Вальс- Энэ нь гурван далай хэмжээнд нэг жигдээр зөөлөн хөдлөх бүжиглэлийг хэлнэ. Вальс бүжиг бол Немец, Чех, Австри зэрэг улсуудын ардын бүжгээс гаралтай бүжиг юм. Орчин үеийн сонгодог хөгжимийн урлагт вальс нь биеэ даасан хөгжмийн зохиол болж концертын программд тоглогддог. Зарим үед дуурь болон симфони найрал хөгжмийн зохиолд бүхэл бүтэн хэсэг нь болж орсон байдаг. 

Тухайлбал:
Вальсийн эцэг бол ялтачгүй Иохан Штраус гэдэгтэй хэн ч маргахгүй. Шинэ жил болоход вальсийн аягүйгээр төсөөлхийн аргаггүй... Вальс хөгжим хөнгөн үрсэлттэй яг л нэг рококо шиг баяр цэнгэл, найр хөгжөөнийг магтсан,  мэдрүүлсэн байдаг. 


  Штарус болон Чайковскийн алдарт вальсууд


Фредрик Шопен- Вальс 69

Миний хайртай уран бүтээлч бол Фредрик Шопен. Түүний бүтээлүүдэд маш их хайртай. Төгөлдөр хуурд зориулан вальс бүтээнэ гэдэг бас тийм ч амар  биш.
Ихэнх вальсууд хөгжилтэй хөгжүүн яг л дээрх шиг байдаг. Харин Шопенийх нэг л ондоо. Түүний бүтээлүүд миний бодлоор туйллаг дээд доод орон зай хэмжээг гайхамшигтай гаргаж чаддаг гэж боддог. Дөрөвний гурав хэмжээтэйгээр модерато төгөлдөр хуурт зориулсан вальс гэж бодхоор л... Бүтээл, бүтээлийн эхлэл өөрөө гайхамшиг. Хаана өргөлт, хаана давтам, хаана бууралт үсрэлт байхуу гэдэг бүгд байрлалаа гайхалтай олж чадсан бүтээл гэж бодогдож байна. Яг үнэндээ тайлбарлах үг, үгээр илэрхийлж чадахгүй байна. Бас зүрх хүрэхгүй байна. Сонссон хүмүүс ямар мэдрэмж төрдгийг би сайн мэдэхгүй юм магадгүй та бүхэн төрсөн сэтгэгдэлээ хуваалцвал бодлууд маань батжиж бас илүү ойлгох боловуу гэж бодож байна. 
 Олон сайхан уран бүтээл бүтээлчид байдаг ч зүрх сэтгэлийг хүчтэй татдаг алмайруулж догдлуулж чаддаг уран бүтээл, бүтээлч бол Шопен...

  • Вариации- Гэдэг нь хөгжмийн зохиолын доторхи анхдугаар  сэдэвт үгүүлэл нь өөр өөр байдалд хэд дахин давтагдах үйлдэл бүхий найрлагаар зохиогдсон байхыг хэлнэ. Иймд уул зохиолд агуулагдсан санаа сэдвийн солигдол нь хөгжмийн агуулгыг илчлэх аргуудын өөрчлөгдсний үндсэн дээр сая зохиогдоно. Үүнд: темп, ритм хэмжээ, цомнол гэх мэт аргуудыг нэрлэж болно. Тэгэхдээ аялгуу эгшгийн аялга дуудлага нь уул өгөгдсөн сэдвийн голлох шинж чанар нь болж хөдөлбөргүйгээр хадгалагдана. 


Тухайлбал: 

Моцарт- Тема Вариаций

Вариаций өөрөө маш их сонирхолтой юм. Нэг сэдэл, нэг өрнөлийг аваад тэрнийгээ олон дахин хувиргана гэдэг их сонирхолтой санагдсан. Нэг ёсны энгийн зүйлээс хувиргалт үүсгэж улам өрнөл утгыг дэлгэрүүлэн  хоорондох уялдааг алдагдуулахгүйч , тодорхой тэмп хэсэгүүдээрээ эрс ондоо болгож байна.





 Шопен- Вариаций Бриллянтс


Ингээд та бүхэн бүжгэн жүжиг, баркарола, вальс, мөн вариаци гэж хөгжмийн ямар төрөл байдгийг мэдэж авлаа. Та бүхэн цааш нь улам дэлгэрүүлж судлаасай гэж хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. 



Monday, December 20, 2010

Чио Чио Сан дуурь, Ромео Жуллета валетийн анализ






                        Жакомо Пуччини /1858-1924/

Италийн хөгжмийн алдарт зохиолч Ж.Пуччини удмаараа хөгжимчин учир багаасаа төгөлдор хуур тоглож суржээ.Арван настайдаа концертоо хөгжимдөж эхэлжээ.Тэр “Виллисүүд”, “Эдгар” зэрэг дууриа1884-1889онд тоголжээ. Арван ес дүгээр зууныерөн онд туурвисан “Манон Леско”, “Богема” зэрэг дууриараа тэр европ дахинд алдаршсан. Түүнээс хойш бичсэн “Тоска”,”Чио Чио-сан” /эрвээхэй хадагтай/ , “Баруунаас ирсэн бүсгүй”Дуурийн дэлхийн олон театр хорьдугаар зууны турш тоглож, Пуччинигийн нэрийг мөнхөлсөн.Ж.Пуччини бол Ж. Вердийн дараа тодорч, Италийн дуурийн реалист зачмыг хөгжүүлэн баяжуулсан хөгжмийн эх зохиолч, Италийн урлагт их дэлгэрсэн веризм буюу бодит үнэнийхэн гэдэг чиглэлийн том төлөөлөгч юм. Угчиглэлийг баримтлагчид жирийн хүмүүсийн амьдралийг бодитойгоор дүрслэхийг эрмэлздэгээрээ реалистууд байсан боловч заримдаа натурализмруу хальтран ордог байжээ. Ж.Пуччинигийн дууриудаас “Манон Леско”, “Богема”, “Чио Чио сан”  зэрэг нь хүнлэг энэрэнгүй гүн ардач бүтээл болсноороо эрин үеийн дуурийн урлагт асар их нөлөөлсөн юм. Ж. Пуччини 1919 оноос эхлэн “Турандот гүнж”дууриа шуурхайлан бэлдсэн боловч дуусгаж баралгүй нас барсан тул төгсгөлийн хэсгийг тууний шавь Ф.Альфано нь 1926 онд гүйцээжээ. “Турандот гүнж”  дуурийг 1926 онд анх тоглоход үзэгч олны сэтгэлийг хөдлөгсөн нэгэн сонин явдал болжээ. Пуччини эцэсийн хүчээ шавхаж бичсэн сүүлийн найрал эгшиг дуусахад тэр үеийн хөгжмийн алдарт удирдууч А.Тосанини дохиураа буулгаад “Яг энд их хөгжимчний гараас үхэл үегийг нь булаан авсан юм.” Гэж хэлмэгц хөшиг хаагдаж жүжигчид үзэгчид цөм дув дуугүй гаран оджээ. Маргааш нь “Турандот гүнжийг” бүрэн тоголжээ. Монголын үзэгчид Италийн хөгжмийн алдарт зохиолч Жакомо Пуччиний “Чио Чио сан”. “Тоска“ дурийг сонсож тансаг аялгууг бишрэн бахрахсаар байна.

               “Чио Чио сан” дуурь

Дүрүүд: - Чио Чио сан
                 -Пинкертон: Амеркийн тэнгисийн цэргийн тэслэгч, Чио чио саны нөхөр
               -Шарплис: Амеркийн элчин сайд
               - Сузуки: Чио Чио саны зарц
               -Горо: зууч
               -Бонза:Чио Чио саны ах лам
               -Ямадори тайж, Эзэн хааны комисар, Чио Чио саны хүү
Нэгдүгээр үзэгдэл
Энэхүү явдал арван есдүгээр зууны эцэсээр Японы Нагасаки хотод болно. Амеркийн тэнгисийн цэргийн тэслэгч Пинкертон зууч Горотой хамт япон хүүхэн Чио Чио сантай гэр бүл болохоор шийдэн хөлсний байшин хайна. Горо хөлсөөр өгөх гэж байгаа байшингаа магтан зарц Сузукиг дуудан дотно найз нь гэж танилцуулаад Пинкертонд тал засна. Энэ үеээр Нагасаки хотод суугаа амеркийн элчин сайд Шарплис хүрж ирж хөлсний байрыг нь шүүмжилж , япон хүүхэнтэй сууснаар чиний амьдрал өөдлөхгүй хэрэггүй гэж яатгаж байлаа.Гэтэл Пинкертон тэслэгч хэрвээ үнэхээр чиний хэлсэн зөв болвол би бүхнийг орихоод явж чаднаа. Битгий санаа зов гэж тоомжоргүй, бодлоггүй хэлнэ.Тэгээд тэд Зууч Горогийн хөлсний байшинд амьдрах болно. Тэгтэл төд удалгүй Чио Чио саны ах лам болох Бонза хүрж ирж түүнийг америк хүнтэй гэрлэж болохгүй гэж ятгаж улмаа бүр хэрүүл үүснэ. Пинкертон урлаж миний гэрт бүү хэрүүл хий эндээс яв гэж шаардна. Ах лам Бонза Чио чио санг уурваач эм гэж доромжлон түүнээс холдон одлоо. Чамтайгаа хамт байвал миний амьрал аз жаргалтай би чамдаа хязгааргүй их хайртай гэж  Чио Чио сан хайр сэтгэлээ илэрхийлнэ.
Хоёрдугаар үзэгдэл 
       
            

Гуравдугаар үзэгдэл
Сузуки Пинкертоныг харан баярлан тосоход тэрээр нэгэн америк эмэгтэйг дагуулан иржээ. Шарплис ч түүнд учир явдлийг хэлэн Чио Чио санд энэ бүхнийг хэл хэмээн шаардлаа. Сузуки Чио Чио сан дээр очоод уй гашуутайгаар Пинкертонг ирсэнг хэлэхэд Чио Чио сан гайхан учрийг асууж байтал Америк эмэгтэйг харлаа. Тэр түүн дээр очиход Шарплисийн үгийг таслан                      
 “Энэ юун бүсгүй вэ?
Энхрий үрийг минь авах гээ юу?
Эцгийн эрх надад хууль болохоор
Энхрий үрээ өгнөө би” гэхэд Кет уучлал гуйх гэхэд үгийг  таслан
 Уудам тэнгрийн их ивээлтэй байж
 Учрах ертөнцийн нард ивээгдэж 
Аятай сайхан амьдраарай.
Цагийн дараа хүүг маань хүрж ирж аваарай”
 гээд тэднийг явуулав.Чио Чио сан Сузукид бүх хаалга цонхоо  бүгдийг нь хаа гэж хэллээ.Тэгээд Чио Чио сан өрөөндөө ороод хутга барин амиа хорлох гэтэл хүү ээжрүүгээ сарвайн уйлахад Чио Чио сан:                                         
“Ээжийн ганц найдвар
Энрий хайртай хүү минь
 Чи юугаа мэдэх вэ?
 Ертөнцөөс үүнийг шаганжээ
 Ай миний хүү үүнийг сайн хараарай
  Ахиж хэзээч уулзахгүй
 Ээжийгээ битгий мартаарай” гээд Сузукид хүүг өгөн
“Адгийн үйлстэй эвлэрч
Ариун нэртэй үхнэ”
хэмээх бичээстэй эцгийнхээ хутгаараа өөрийн алтан амиа хороожээ. Хөөрхий энэ эмэгтэйн амьрал ийм эмэгнэлттэйгээр төгсгөл болох нь дэндүү харамсалтай юм. Ийм агуу хувирашгүй нандин хайр сэтгэл эцэсдээ гүн гуниг харуусал болж хувирч байна. Энэхүү бүтээлээрээ эмэгтэй хүний сэтгэлийн хүч чадал тэсвэр тэвчээр гүн их хүсэл тэмүүлэл нь үнэхээр бахархалтай байна. Магад энэхүү бүтээл маань олон хүний зүрх сэтгэлийг уярааж эрхгүй нэгийг бодогдуулдаг гайхамшигтай бүтээл байхаа. Агуу их суут зохиолч хөгжимчин Ж.Пуччинид маш их талархаж байна.



               Сергей Сергеевич Прокофьев /1891-1953/


Oрос, Зөвлөлтийн нэрт хөгжмийн зохиолч Сергей Сергеевич Прокоьевын эх нь сайн хөгжимчин байсан болохоор бүр багаасаа хөгжимд сонирхолтой болж түүний авъяас билэг хүүхэд ахуй цагаас нь тодорчээ. Таван настайдаа “Энэтхэг галоп” гэдэг анхныхаа ачзыг зохиожээ.Улмаар төгөлдөо хуурын зохиол нэлээдийг зохиожээ.Арван настайдаа “Аврага биетэн” гэдэгдуурь зориож, найзуудынхаа хамт гэртээ тоголжээ.Тэрээр том хүн шиг буурьтай, шүлэг ,жүжиг бичиж шатар тоголох дуртай хүүэд байжээ. 1904 онд13 настайдаа  С.С Прокофьев Петербургийн хөгжмийн их сургуульд орж 17 насантайдаа төгсөж, цаашид төгөлдөр хуураар хичээллэжээ. Түүний  авъяас билэг ундарч түүний арга билэг төлөвшин төгөлдөр хуурын олон бүтээл тууривснаас түүний нэгдүгээр концерт  нь нэрийг цуурайтуулсан. Ер бусын шинэ арга барилаар, эрчимтэйгээр бичсэн энэ зохиолыг зарим хэсэг нь магтаж зарим нь шүүмжилжээ.Түүний шинэ бүтээл болгон маш их шуугиан тарьж байжээ. С.С Прокофьев 1914 онд төгөлдөр хуурын ангийг алтан медалтай, Рубенштейн нэрэмжит шагналтай төгсжээ. Дуурь бол түүний уран бүтээлийн гол төрөл.”Хөзөрчин” дууриа тавхан сарын дотор тууривсан нь тэрээр нэн шуурхай зохиогддог байсан нь харагдаж байна.Тэр олон төрөл зүйлээр бүтээл тууривснаас”Гурван жүржид дурласан нь”, “Галын бурхан”, “Дайн ба энх”, “ Семён Котко” , “Жинхэнэ хүний тууж” зэрэг 8 дуурь “Тэнэмэл хүү”, “Золушка”, “Ромео Жульетта хоёр”зэрэг 7 вальет,7симфони, төгөлдөр хуурын 5 концерт , 9сонат, хийлийн болон виоланчелийн 2 концерт зэрэг гайхамшигт бүтээлүүдийг дуридаж болно. Хүүхдүүдэд С.С Прокофьев шилдэг сайхан бүтээлүүдээ зориулсны дотор “ Эмээгий үлгэр”, “Хүүхдийн чуулбар”,”Петя чоно 2” тус сонирхон сонсоор байгаа билээ. Октябрийн хувьсгалыг баяртай угтсан боловч улс төрийн утга учрыг ойлголгүй гадаадад гарч 15 жил суусан. 30 иад онд эх орондоо эргэж ирээд шилдэг бүтээлээ туурвисан  юм. С.С Прокофьев Оросын хөгжмийн хамгийн шилдэг ололт бүхнийг зөвлөлтийн реалис хөгжимтэй холбож өгсөн  бат бэх гүүр болж хөгжмийн түүхэнд алдаршсан юм.С.С Прокофьев бол Москвагийн Хөгжмийн дээд сургуулийн профессор, Ленингийн болон төрийн олон удаагийншагнал хүртсэн хүн байлаа.

 
                        “ Ромео Жульетта” валет


Дүрүүд: - Ромео
              - Жульетта
              -Парис:Жульеттатай сүй тавьсан залуу
 -Лоренци ламтан,Меркуцио, Вивальди, Тибалди                       

Нэгдүгээр хэсэг 1 үзэгдэл
Энэхүү явдал Верон хотод болно Монтекийн хүү Ромео найз Розалинатай үүрийн гэгээг угтан бүжиглэж эхлэнэ. Өглөө болоход Копултын охин Жульеттаг Парис хэмээх залуутай сүй тавих болсонг зарлав. Хөөрхий Жульетта үүнийг хүссэн ч хүсээгүй ч сүй тавихыг  зөвшөөрөх ёстой байв. Копултиний  гэр бүл  баяр наадмаа эхлэх зуур Монтекийн хүү Ромео нөхдийн хамт тэдний баярыг үймүүлэхээр дүрээ хувирган баярт оролцоно. Копултийн хүү Ромео Жульеттаг харан тэд анхны харцаар бие биеэндээ дурлана. Тэд бие биендээ хайр сэтгэлээ илэрхийлэн танилцацгаав. Гэтэл аюултайг мэдсэн Ромеогийн найзууд түүнийг дагуулан явахыг Тибальди хараад тэднийг элдэн хөөв.
             2үзэгдэл                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   
Хайр дурлалдаа шатсан Ромео  аюул эндэгдлийг сөрөн Жульеттаг дахин харахыг хүсэж түүний цонхон доор очиж түүнд өөрийн хагцашгүй хайр сэтгэлээ илэрхийлэн бүжинэ.
            2-р хэсэг 3 үзэгдэл
Ромео Жульетта 2 Лоренц ламтан дээр гэрлэхээр очино. Лоренц ламтан тэр 2-ын хайр сэтгэл, гэрлэлтээр 2 удам эвлэрч өш хонзон тайлагдана гэж бодоод тэр 2-ыг гэрлүүлэв.
           4 үзэгдэл
Меркуцио Вивальди 2 хотын хүүмүүсийг хөгжөөж  байхад Тибальд хүрж ирж Тибальди Меркуциог тулаанд дуудав. Ромео зогсоохыг оролдсон боловч Меркуцио амь үрэгдэв. Гэтэл Ромео найзынхаа өшөөг Тибальдигаар тайлав. Тибальдиг хөнөөсөн гэж Ромеог хөөн явуулахаар болов.
          5 үзэгдэл
Ромео Жульетта 2-ын анхны шөний дараа аймшигт хар сүүдэр ар араасаа хөврөн гарч ирэв. Жульеттаг Паристай гэрлүүлэхээр болов. Хөөрхий Жульетта Лоренци ламтан дээр уйлан хайлан яах учираа  хайж ядан байхад Лоренц ламтан түүнд  түр хугацаанд нойрсох  эм өгч  түүнд тус болов.
          6 үзэгдэл
Лоренц ламтны таамгалснаар энэ бүхэн яг бүтэх юм шиг сансан ч байдал буруугаар эргэх болно. Өглөө болж Жульетта гэрлэх боллоо. Асрагч эх нь түүний өрөөнд орон түүнийг сэрээх гэтэл Жульетта амиа хороосон байв. Капултинхан уй гашуу болж Жульеттаг бунханд оршуулав. Уй гашуу болж Жульеттаг нас барсанг Ромео дуулаад хайрт гэргий дээрээ очоод  хайр дурлал нь үгүй болсонг хараад ихээр шаналж амиа хороов. Жульетта Ромеог үхэх тэр агшинд  нойрсуулах эмнээс сэргэж оройтсоноо мэдээд Ромеогийн хутгаар өрийн амиа хороов.  Эцэс сүүлд энэ 2 хайр дурлалт хосуудын үхлээр 2 удам эвлэрсэн түүхтэй.
                                     
Ашигласан материал:
М. Уянга Ph.D сонгодог хөгжмийн зуу найман бүтээл                                                                                                                            С. Буянхишиг Бүжиг ба дуурь
             
Чио  Чио сан , Ромео Жульетта 2 бүтээлийг үзээгүй сонсоогүй хүн гэж бараг байхгүй байхаа. Энэхүү 2 бүтээл маань зүрх зүсэм 2 өөр хайр сэтгэлийн тухай агуу бүтээл болж чадсан. Чио Чио сан дуурь нь сопран хоолойтнуудын дуулах гэж өрсөлддөг дуулаачаас тэр их мундаг том өнгүүдийг асар их тэвчээр хүч шаарддаг том бүтээл юмаа. Энэхүү бүтээлд Чио Чио сан /эрвээхэй хадагтай/ бүсгүйн хайр дурлалыг түүний хүлээлт хүсэл тэмүүлэл  горьдлогоор уран яруу илэрхийлсэн юм. Энэхүү бүтээлийн хөгжим нь гайхалтай. Та сонсоноор Чио Чио саны  хайр, хүлээлт, хүсэл тэмүүлэл нь  яг л нүдэнд харагдаж жөгжим нь ямар орон зайлаг болох нь харагдана. Гайхалтай бүтээл Чио Чио санаар эмэгтэй хүнийг төлөөлүүлэн үзэхэд эмэгтэй хүн гэдэг бол үнэхээр зориглосон юмандаа үхэн үхтлээ туштайгаар өөрийн зүрх сэтгэлээ бүрэн зориулж чаддаг юм. Эрхгүй энэ бүтээлийг мэдэрсэн хүмүүсийн сэтгэл зүрх нь догдолж зүрхнээс урсах тэр гүн их нулимс мэдрэгдсэн байхаа.Дэндүү гунигтай юмаа.
Ромео Жульетта. Энэ бүтээл нь дэлхийн соёлын их өвд бахдах агуу их бүтээл юм. Өшөө хорсол нь дурлалт хосын эмгэнэлт төгсгөлөөр  тайлагдах энэхүү бүтээл нь хайр сэтгэл гэж ийм юм байдаг юм хайр ийм байх ёстой юм гэсэн санааг илэрхийлсэн юм. Энэхүү бүтээл нь хүн төрлөхтний агуу  их хайрын  түүх болж чадсан. Энэхүү 2 бүтээл маань 2лаа эмгэнэлтэйгээр төгсөх боловч 2өөр хайр дурлал, өөр үзэл бодол, өөр орчинг илэрхийлсэн юмаа. Хайр дурлалаасаа урван хөрвөж эцэсдээ бүсгүйн үхлээр төгсөж байхад, хайр сэтгэлийнхээ төлөө амиа золиосолж зөвхөн үхэл л тэднийг салгаж байна. Яагаад ч юм эргээд бодохоор Чио Чио санг илүү ихээр өрөвдөж зүрх шимширч байна... Тиймээ энэ бол сонгодог урлаг.  Сонгодог урлаг хэдэн зууныг дамжсан ч мөнхөд оршин тогтнож хүн төрлөхтний сэтгэл зүрхийг шингээсээр. Сонгодог урлаг хэмээх агуу том ертөнцөд та бүхэн тавтай морил.