Saturday, February 18, 2012

Аялгуут бүсгүй минь чамаар төгөлдөр хуур тоглохуй

Уильям Шэкспир /1564-1616/
''Аялгуут бүсгүй минь чамаар төгөлдөр хуур тоглохуй''

Eric Satie-Je te veux


Аялгуут бүсгүй минь, чамайг төгөлдөр хуур тоглохуй
Аз жаргалаар эгшиглэгч модон даруулын дээгүүр
Савхан хурууд чинь бүжихүй, чавхдас уягалахын аясаар
Сайхан бэлхүүс чинь гунхалзахуй, чих дүлийрэх мэт ээ. 
Энхрий турьхан гарын чинь ялдам гоод хүрэлцэн
Эгшиг цацлах хаан хуурт ямар их атаархана вэ
Гэнэт чи минь ичингүйрэн тоглохоо больсны дараа
Гэрэлтсан тэдгээр даруулд  золгүй уруулаа хүргэх минь
Үхмэл модыг амьд уруулаас ч жаргалтай болгогч
Үелзсэн уран хөдөлгөөт энэ л шидэт гарт чинь 
Үргэлж өртөх тавилантай хөгжмийн даруул болчихвол
Үлдсэн бүх амьдрал минь хөөр баяраар гийх сэн.
Азтай хөгжүүн даруулд гараа ахиад хүргээч
Амтат уруулаа надад ганцхан удаа өгөөч. 


Debussy-La fille aux cheveux de lin

Dawn Pride and Prejudice







Monday, February 6, 2012

Намар 2011 МУЭХ зураач нарын уран бүтээлийн үзэсгэлэн

Намар 2011 МУЭХ зураач нар уран бүтээлийн үзэсгэлэнгээс та бүхэнд түүвэрлэн хүргэж байна. Шинэ оны анхны нийтлэл болгож МУЭХ хороонд гардаг уламжлал болсон, нэр хүндтэй  үзэсгэлэнгүүдийн нэг "Намар 2011" хүргэж байгаадаа таатай  байна. Та бүхэн таалан сонирхон уу.

 Э.Цолмонбат-Сэрүүн горхи



 Зургаа үзэхдээ Schindler list киноны хөгжмийг сонсоод үзнэ үү. Та бүхэн энэ сайхан бүтээлийг тайлбарлуулалтгүй мэдэх байхаа.


Г.Цэнгүүнжав-Зуун айл

 Х.Энхномин-Сэтгэлдээ би


 Ц.Энхцог-Хөрөг


Х.Содномцэрэн-Талын өвс


 Ж.Ганхүү-Сэтгэлд гал байхад


Л.Бумандорж-Намрын сэтгэмж


 Л.Гантөмөр-Амин сүүл


 Л.Саранхөхөө-Хан Өгөөдэй


 М.Батболд-Бодлын цас


 М.Болд-Намрын эхэн сард


 Н.Баттөр-Ардын жүжигчин Цэгмэд


 Н.Мэлс-Дарьганга маха



Н.Оргил-Мод


 Н.Орхон-Ерөнхийлөгчийн ээж


 Н.Сүхбүрэн-Говь гурван сайхан


 Н.Цогзол-Тоонот тунаг


 О.Дарамбазар-Цагаан суварга


 О.Энхтайван-Чимээгүй чимээ


 Оюунчимэг-Говын намар


С.Анхгэрэл-Хан хурмаст


С.Ариун-Намрын салхи


Ц.Болд-Зуун сайхан



 Ц.Эрдэнэцог-Ягаан өрөөн дэхь натьюрмурт


З.Өсөхбаяр-Үлэмжийн чанар


















Thursday, December 8, 2011

HAPPY BIRTHDAY!!!


Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
2010 оны 12-р сарын 9 өдөр анхны бичлэгээ бичиж Урлагийн талаар ярилцацгаая! блогоо эхлүүлж байжээ. Өдгөө бүтэн нэг жил надтай хамт байж миний тэмдэглэл, миний нөхөрлөлийн гүүр, анд нөхөр, үргэлж надтай хамт байсаар иржээ. Ингээд блогтоо төрсөн өдрийн мэнд хүргэе!
Надтай үргэлж хамт байж надад сэтгэлийн дэм урамын үгс хайрлаж байсан эрхэм хүндэт анд найз нартаа баярлалаа. Үргэлж хамт байгаарай гэж хүсэж байна.
12-р сарын 12нд бас нэг birhtday болно. Ингээд хоёланг нь хамтатгаад энд төрсөн өдрөө тунхаглий гэж бодлоо...Happy Birthday!!!
Эргээд хархад блог хөтөлж эхэлснээс хойш олон сайхан найз нөхөдтэй байнга уншдаг олон блогтой болжээ.

Онцолбол:
  • Гэгээн Муза-энэ ууг нь миний хамгийн их орох дуртай блог. Даанч бичвэр оруулаагүй бүхэл бүтэн 8 сар болж байна.  : (  Муза минь ээ амьд уу? Блогт чинь би маш хайртай шүү.
  • Блогоор танилцаж бие биенээ нүүр тулан уулзалдаагүйч бид анд нөхөр болж чадсан Okoshi Dairii -  Dairii's blog  блогруу орох дуртай. Дайрий эрх зун уулзацгаая. Тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж байна.
  • Цэцгээ эгчийгээ юу гэж мартхав. Хэрэглээний урлал блогоор байнга зочилдог. Бас бид сайхан найзууд болж чадсан. Хөдөлмөрч уран эгчдээ надтай үргэлж хамт байдагт тань баярлалаа... Өшөө олон гоё бүтээл тууриваарай.
  • За бас Энхзаяа гэж нэг хөөрхөн охины блогоор зочилох их дуртай. Гэгээлэг ертөнц орон зай мэдрэгддэг. Энэ блогруу орсон хүн дахин заавал ордог байх.
  • Sunshine гээд бас блог байгаа. Энэ блогруу орох дуртай. Мэргэжил нэгтэй нэгэн уран бүсгүйн блог бий.
  • Амьдрал хайраар дүүрэн  блогт дуртай. Энэ блогийн нэрэнд нь их дуртай. Блог хөтлөгч нь ч гэсэн гоёлдоо. Анх нэрэнд дурлаж санаандгүй орж билээ...
  •  Later is better than now гээд блог хөтөлдөг багш бас оюутан  блогор бий. Ороод гархад маш хөгжилтай инээгээд л гардаг. Энгийн бөгөөд өөрийнхөөрөө санагддаг.
  • Design Idea-мундаг нэртэй блогт бас дуртай. Шинэлэг гоё санаатай блог бий...
  • Бас Ntsoom гээд блог бас дээрх блогтой ойролцоо бас л сонирхолтой гоё блог бий...
Ингээд дурьдаад байвал олон блогууд бий.
 Гол нь блог хөтөлснөөр маш их зүйлсийг суралцаж мэдэж авч бас сонирхол нэгтэй анд нөхөдтэй болдог. Та бүхэнд баярлалаа. Энэ нэг жилийн хугацаанд миний хувьд маш их өөрчлөлт болоод олон сайхан мэдээлэл мэдлэгийг хүртсэндээ баяртай байна. Та бүхэн үргэлж надтай хамт байгаарай...  Төрсөн өдрийн мэнд хүргэе!








Tangled-When'll my life begin

Monday, December 5, 2011

Шинэ оны мэнд!




Сайн байна уу? Шинэ жил болох болоогүй ч гэсэн миний хувьд сэтгэл догдлон хүлээдэг хамгийн сайхан баяр бол Шинэ жил билээ. Энэ дууг сонсхоор шинэ жилийн сайхан мэдрэмжүүд буудаг юм. Мэдээж хүүхэд насны шинэ жил хамгийн сайхан дурсамжтай дахин давтагдашгүй байдаг. Та бүхэн хүүхэд насны хөгжилтай аз жаргалтай шинэ жилийн баяраа эргэн нэг санаарай.
Өвлийн өвгөнтэй бэлэг , өдөр болгон шинээр засагдах гацуур мод, ээжийн гарын бууз, дулаахан нэхмэл оймс, амтат бялуу гээд л... энэ бүхэн сэтгэл зүрхэнд үлджээ. Эргээд хүүхэд насандаа очихсон. Эргээд ээжийнхээ гарын хоолыг идэн энгэрт нь хантлаа нэг эрхлэхсэн.....


Sunday, November 20, 2011

Рембрандтын бийр


Ennio Morricone-Cinema Paradiso


Загдын Түвшинжаргал 
/1953/
Рембрандтын бийр

 Рембрандт-Өөрийн хөрөг

Энэ бийр будаг шунханд биш, сүүдэрт биш
Гэрэлд дүрээтэй байж.
Рембрандт
Гэрлээр зурдаг байж...
"Сохор Товий"-д хараа оруулах
Ид бэдэрч байж.
Давхийн босоод хана тэмтчиж байгаа 
Золгүй өвгөний
Дагжиж чичирсэн хатингир хуруу
Нүд хатганам.
Гуниг хатганам.
Гуниг зовлонгийн 
Гашуун хар шүүрс
Гурван зууныг цоо татан
Зүрх хатганам.

Эрдэмт Фаустын цонхоор Рембрандт
Туяа цацруулаагүй сэн бол 
"Энэ оньсого"-ыг хүн төрлөхтөн
Таахгүй ч байсан юм билүү?
Үүлэн чанадаас Рембрандт
Гэрлэн үер буулгаагүй сэн бол
Үнэндээ, загалмайд тэлэгдсэн Христос
Дальдрахгүй ч байсан юм билүү?

Энэ бийр шунханд биш,
Сэтгэлд зүрээстэй байж.
Рембрандт
Сэтгэлээр зурдаг байж...
Олон ааштай, ихэмсэг, хүйтэн алдар нэр
Орохгүй атлаа хаалгыг нь 
Онголзуулж байхад л 
Рембрандт
Эрээн бараантай хорвоог зурж суудаг байж
Рембрандтын 
Цээжинд дүрээстэй байж.
Энэ 
Бийр биш,
Зүрх байж...

/Монголын сонгомол яруу найраг, 161 тал/
Cэтгэл шингэсэн сайхан уран бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байна.

Saturday, November 12, 2011

Бетховен-Сарны сонат

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Бетховен-"Сарны сонат" гэж олонд танигдсан  төгөлдөр хуурын 14-р сонатын талаарх бодол эрэгцүүллээ хуваалций гэж бодлоо. Хүн бүхний сэтгэл зүрхийг уярааж догдлуулж бүхэл бүтэн 210 жилийн насыг насалж буй энэхүү бүтээл өөрөө гайхайлтай юм. Энэ их насыг наслахдаа энэ бүтээл шилдэг 100 сонгодог бүтээлийн нэгдүгээр байранд бичигсэн бүтээл гэдгийг та мэдэх үү?
Энэхүү сонатыг Бетховен дурлалт бүсгүй Жулиа Гвичардид зориулан бичсэн. Энэ сонат өөрөө сонссон хүний зүрх сэтгэлийг эрхгүй соронзон мэт татаж сэтгэлийн эрс өөр өөр хувирал мэдрэмжийг төрүүлж чаддаг нь Бетховены ямар их баяр баясгалан аз жаргалаас гадна ямар их гуниг харууслыг бүтээлээрээ илэрхийлж чадсан нь харагддаг.
1801 оны дол­дугаар сарын 6-нд Жулиад бичсэн захидалд Бетховен хайр дурлалдаа хэрхэн шаналж байгаагаа бичжээ. Түүний үгс зүрх сэтгэлийн шаналал ган­цаардлыг бүрэн илэрхийлсэн байх аж. Энэ захидалд:

"Миний сахиулсан тэнгэр, бүх л ертөнц, хүсэл зoриг минь!

Бидний хайр дурлал зо­лио­­соос өөрөөр байх учиргүй гэж үү? Энэ бүхэн хязгааргүй тэсвэр тэв­чээрээс өөрөөр оршсоор байх учиргүй юу? Тэнгэр минь, энэ бүх гоо үзэсгэлэнгийн төрөлх дотоод ертөнц рүү ширтэн харж, хайр дурлалд байх бүх зүйлсийг, бүхий л зөвтгөлийг чимээ­гүйхэн хүлээн аваач!" хэмээн бичсэн байна. Бетховений "Зөвтгөл" хэмээх энэ үгэнд тухайн үед өрнөж байсан олон үйл явдлын учир шалт­гаан нуугдаж байдаг. Тэрбээр энэ захи­далдаа ухааршгүй ихээр тэмүүл­сэн шаналгаат үгсийг бичээд төгс­гөлд нь "Бурхад бидэнд тайт­гар­­лыг илгээх ёстой, тийм л байх учиртай" гэжээ.

 
Wilhelm Kempff-Moonlight sonat 1st mvt Adagio Sostenuto

Нэгдүгээр хэсэг Аdagio Sostenuto буюу Удаан аажуу алгуурхан темп. Бүтээлийн эхлэл намуухан 3такт бүхий бага октавын триолоор эхэлж гүн бодолд урин дуудна. Доод өнгө суурилаг бөгөөд хүнгэнсэн бараан тон алгуурхан дээд өнгийн урин дуудах мэт... Гүний бодолд автагдуулах эсвэл дотор хуримтлагдсан бүхийл үгс гуниг зовлонгоо чимээгүйхэн урсган гаргаж байгаа мэт тийм л мэдрэмж... Яаг л урсгал ус намилзан намилзан хөдлөх зөөлхөн алгуурхан мэдрэмж санагдах ч тоглоочоос сэтгэлийн болоод техникийн хүч шаардсан хүнд зохиол. Дунд хэсэг гоёмсог чамин өргөлтүүд орооцолдсон гогцоог алгуурхан тайлах мэт эсвэл олон асуултуудыг тавин учирыг хайн эрж байгаа мэт тийм л мэдрэмж. Харин бүтээлийн төгсгөл хэсэг гогцоог тайлан хариултаа олох тийм л мэдрэмж... Гэхдээ хариулт олоод баярладаг байхад энэ бүтээлд баярлаж догдлох мэдрэмж огт үгүй. Дэндүү гунигтай учир нь хариулт эхлэхэд л тодорхой байсан. Яаг л эхлэл шигээ төгсөглийг төгсөгсөн. Нэгдүгээр хэсэг олон түмэнд хамгийн их хүрч чадсан бүтээл гэж бодож байна. Харин та Сарны сонатын хоёрдугаар хэсэг буюу аллегреттог сонсож байсан уу?


Wilhelm Kempff-Moonlight sonat 2nd  mvt Allegretto

Энэ хэсэг бас л гайхалтай.  Яагаад гээч. Учир нь ихэнх бүтээлүүд аллегрогоос ларго адажиоруу шилдэг харин Бетховны -Сарны сонат бол Адажиогоос- Аллегрод шилдэг. Алегретто бол сэргэлэн хөгжилтэй темп. Гүн бодол гүн гуниг илэрхийлж байсан бол бараан үүлийг нэвтлэн гэрэл гаран гийгүүлэх тийм л гоёмсог мэдрэмж. Бетховен яаг л дурлалт бүсгүй Жулиа Гвичардыг энэ бүтээлээрээ дүрсэлсэн мэт. Хөгжилтэй бас үзэсгэлэнтэй сэтгэл татам бүсгүй... Хоёрдугаар хэсэггүйгээр 1 болон 3 хэсгээр сарны сонатыг төсөөлөхөд их хүнд мэдрэмж цохилтыг өгнө. Тиймээс 2 хэсэг бол гоёмсог жижигхэн шигтээ бас хоёр туйлыг холбож нэгтгэж байгаа холбоос юм. Энэ хэсгээр эмэгтэй хүнийг тэр чигээр нь дүрсэлсэн гэж би хувьдаа бодож байна. Бас л энэ бол гэнэтийн содон үзэгдэл хэсэг. Харин та 3 хэсгийг өмнөн сонсож байсан байх. танил санагдаж магадгүй.


Wilhelm Kempff-Moonlight sonat 3rd  mvt Presto agitato

Гуравдугаар хэсэг Presto agitato буюу түргэн хүсэл эрмэлзэлтэй темп. 3дугаар хэсгийг сонсоход маш их хүч мэдрэгддэг. Хүнд хүнд дайралтууд эрчтэй хүчтэй хөдөлгөөнүүд санаанд буудаг. Магадгүй яаг л Бетховен Жулиаг үзэн ядалтын харцаар харж байгаа мэт. Эсвэл эмэгтэй хүний үл анзаарсан, бас үл хүндэтгэсэн байдал... Энэ хэсэг хөгжилтэй гэгээлэг мэдрэмж бол биш. Гоёмсог дэвүүр дэвсэн эрхэмсэг үл таних энэ эмэгтэй миний хайртай бүсгүй  мөн гэжүү гэж бодогдуулах мэт хөндий байдалд эвлэрч ядан хамаг хүч чадлаа гарган эргэлзэн дотоод шанлал мэдрэмжээ илэрхийлэлж байгаа мэт ..  Wilhelm Kempff тоглолтыг та бүхэнд хүрэглээ энэ хүний ур чадвар тоглолт та бүхэнд таалагадаж байгаа байхаа. Төгс бүтээлийг тоглоход хөдөлмөр ур чадвараас гадна авъяас чухал.  Ингээд та бүхэнд өөрийн бодол болоод бага сага цуглуулсан материалаа сийрүүлэн та бүхэнд хүрэглээ. Сарны сонат бүтээлийг нэгл үгээр илэрхийлэхэд энэ бол ГҮН. Гүн бодол гүн эрэгцүүлэл шанлал, гүн үзэн ядалт... Ийм гайхалтай бүтээлийг төрөн гаргуулж чаддаг эмэгтэйчүүддээ баярлалаа. 
Энэхүү нийтлэлийг 1st mvt Adagio сурч байгаа нэгэн хүнд зориулан бичлээ. Таньд зориуллаа...
МЁ: Б.Энхжаргал.

Wednesday, September 7, 2011

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-4 хэсэг

Сайн байна уу? Намар цаг аль хэдийн иржээ. Сэрүүн ороод тэнгэр бүүдийгээд л, гэхдээ дахин давтагдашгүй сайхан өдөр байна. Шопений хөгжимтэй хамт өдөржин хамт өнжлөө. Ингээд та бүхэнд Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлогийн үргэлжлэл ноктьюринуудаас хүргэж байна.  

                               Nocturne in A-flat major, op.32 no.2-Lento

Өмнөх ноктьюринтай харьцуулахад дунд хэсгийн темп ижил төстэй, харин хэлбэрийн хувьд өөрчөгдсөн. Хэмжээний хувьд үл ялиг багассан ч илэрхийлэл мэдрэмжийн хувьд төстэй.  Шопены ноктьюринуудын хясаан дахь сувд болсон шигтгээ гол хэсэг нь маргашгүй  дунд хэсгийн гайхалтай өргөлтүүд кантрасууд байдаг. Бүтээлийн дунд хэсгийн триолиуд  эрчтэй хүчтэй боловч илэрхийлэлийн хувьд үүлнээс үүлэнд дүүлэн хөөрөх мэт мэдрэмж илэрхийлэл орон зай санагдуулж байна. 
Үзэсгэлэнт энэ бүтээлийн хөгжим нь зүүд мөрөөдлийн, мэдрэмжийн хувьд сүрлэг эрхэмсэг. Энэ бүтээл 1836-37 онд бичигдэж 1837 онд олонд танигдсан бүтээл юм. Шопен 1831 онд Парист суурьшсан бөгөөд  1836-45 он бол түүний уран бүтээлийн оргил үе байсан бөгөөд олон гайхамшигтай бүтээл тууривсаны нэг нь энэхүү Ноктьюрин ля маржор 30-2 юм.

Nocturne in G minor, op 37 no.1-Andante sostenuto

Les soupirs олонд танигдсан ноктьюрин техникал тоглолт шаардахгүй ч  дунд хэсгийн үл ялиг хоорын мэт интэрмеззо буюу завсарын аялгуу нь хоорын шулуун холбоос бүхий намуухан тоглолт. Энэ бүтээл нь 1838 онд бичигдэж 1839 онд олны хүртээл болсон бүтээл юм. 

Nocturne in G major, op.37 no.2- Andantino

Ноктьюрин 37-1 сонссоны дараа энэ ноктьюринг сонсоход бараан үүлэн дундаас зөөлхөн гэрэл үүлийг нэвтлэх мэт ялдам энхрий эхлэл шиг санагдсан. Фа түлхүүрийн триоль Соль түлхүүрийн окталийн өнгөний  чамин хослолууд бүтээлийн оргил хэсэг. Энэ бүтээлийн оргил хүчтэй тоглолтууд эхний болон төгсгөл хэсэгт тоглогддог бол харин дунд хэсэг бүүвээлэх мэт  амар амгалан мэдрэмж илэрхийлэл. 1939 оны 7 сард Шопен Нохантаас буцаж ирэх үед хэдхэн долоо хоногын дотор зохиогдсон бүтээл юм.  Guimar Novaes хэлэхдээ: " Би эдгээр ноктьюринуудаас онцгой тусгал, хуучны дурсамж, гэгээн тунгалаг болон гүний мэдрэмжийг олсон" гэж хэлжээ. Үнэхээр ч түүний бүтээлүүд хязгааргүй ундармал  гүний орон зай мэдрэгдсэн төгс зохицол мэдрэмж илэрхийлэлтэй байдаг билээ.

Nocturne in C minor, op.48 no.1-lento

Энэхүү бүтээл нь 1841 оны 10сард зохиогдсон бөгөөд 42 онд олонд танигдсан юм. 1842 онд дотны анд Ян Матушкий,1844 онд хамгаас хайрт эцэг нь нас барж, сэтгэл зүрхээ өгсөн  хайрт Ж.Сант нь түүнийг орихон одсон зэрэг нь эх орноосоо хол өнчрөлийн зовлон шанлалыг мэдрүүлсэн үеүүд байсан юм. Хэрвээ Шопен өөрийгөө энэ хөгжмөөрөө илэрхийлсэн бол энэ бүтээлийн гүн шанлал хэдэн зуунд ч мөнхөд үргэлжлэхээр гуниг тээсэн хүчтэй илэрхийлэл бүхий бүтээл гэж бодож байна. Харанхуй бүүдгэр орон зайд тэмтэрч яадан хөдлөх энэ л мэдрэмж...