Sunday, January 2, 2011

Монголын дүрслэх урлагийн академи болон зураач Ц.Цэгмид нарын хамтарсан үзэсгэлэн

 
2010 оны 12-р сарын 10-16ны хооронд Монголын дүрслэх урлагийн академи болон зураач Ц.Цэгмид нарын хамтарсан үзэсгэлэн гарсан юм. Ц.Нарангэрэл, Ц.Энхжаргал, Ц.Цэгмэд, До.Болд нарын хамтарсан энэхүү үзэсгэлэнгийн зургуудаас та бүхэнд түүвэрлэн хүргэж байна. Мастеруудын ажиллагаа арга техник, өнгө хоорондоо асар их ялгаатай,  өвөрмөц онцлогтой  учир та бүхэн уран бүтээлийг хараад хэний ямар уран бүтээл  болох нь шууд танигдаж ойлгогдож байгаа гэж найдаж байна. Цаашид уран бүтээлийн нэрсийг болоод уран бүтээлчидын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг оруулах тал дээр ажиллах болноо.  Миний хувьд дээрх уран бүтээлчидын уран бүтээл арга техник нь монголын уран зураг болоод зураач урчуудын  байр суурыг олон түмэнд харуулж чадаж байгаа гэж хувьдаа дүгнэдэг. Уран бүтээлчиддээ өндөр их амжилт хүсье! Монголын ард түмэн та бүхнээрээ бахархаж явдаг!












































Thursday, December 23, 2010

Та бүхэнд хандаж хэлэх гэсэн юм....

Юуны өмнө урлаг хэмээх хязгааргүй үргэлжлэх гайхамшигт орон зайд өөрийн хүсэл тэмүүлэл, зориг зорилгоо урдаа барин хязгааргүй үргэлжлэх гайхамшгийг бий болгохоор зүтгэж байгаад тань өндөр их амжилт сайн сайхан бүхэнг хүсье! Энэхүү Урлагийн талаар ярилцацгаая- хэмээх блогийг нээх болсон шалтгаан маань сурч мэдсэн мэдээлэл болоод өөрийн үзэл бодолоо та бүхэнтэй хуваалцаж хамтдаа зүтгэж, хөгжхийг хүсэж байна...

Яагаад ч юм бэ урлаг хэмээх энэхүү орон зай сэтгэл зүрхийг минь улам бүр татах юм... Энэ бүхнээс илүү их мэдрэмж сэтгэлийн их баяр жаргалыг мэдэрдэг... Энэхүү орон зайд өөрийн орон зайгаа тогтоохийг чин сэтгэлээ хүсэж байна...  Хэлэхийг хүссэн сонсохыг хүссэн зүйлээ энэ ертөнцөөс л харах юм....   Таны амьдралд урлаг онцгой байр суурь эзэлдэг байх. Та урлагийн талаар юу гэж боддог вэ? Энэ орон зай хязгаартай юу?  мэдээж  бид өмнөх суут алдартангууд шиг ирээдүйг зөгнөж хэлж харуулж чадахгүй.../ тэдний хувьд бол бид хязгаартай, харин бидний хувьд энэ бүхэн хязгааргүй. Учир нь тэд аль хэдийн өөр хязгаартай хязгааргүй орон зайг олоод харчихсан..../ гэхдээ яагаад ч юм бэ цаг хугацаа өнгөрөх тусам зүй тогтол, ирээдүй, орон зайн талаар илүү их ихийг мэдэхийг хүсэх юм.... асуулт асуух тусам  хариулт нь  дандаа хоёр хариулт... нэг бодлийн утаггүй ч юм шиг .    Байгаль дэлхийн  цаг хугацааг хүний цаг хугацаатай харьцуулахад өчүүхэн... магадгүй миний бодолоор цаашидын чаг хандлага үүнтэй холбоотой байж болох юм гэж бодох боллоо....
Таны бодол, та ер нь юу гэж боддог вэ? таньд ийм бодол төрж байсан уу? мэдээж чөлөөт орон зайн дээр энэ бүхэн тогтож байгаа. Үүнийг хэзээч тоогоор болоод материаллаг зүйлсээр үнэлж дүгнэж болохгүй. Энэ бол цэвэр оюун бодол болоод сэтгэл зүрхний үнэлэмж... Тиймээс ч таны бодож явдаг бодолыг тань сонсмоор байна?





 



Monday, December 20, 2010

"Шинэ ертөнц" С.Батчулуун, М.Уранбэрх, Д.Булгантуяа нарын хамтарсан үзэсгэлэн


2010 оны 12-р сарын 3-10 "Шинэ ертөнц" хэмээх  С.Батчулуун, М.Уранбэрх, Д.Булгантуяа, Б. Эрдэнэцог  нарын хамтарсан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн хороонд тавигдсан юм. Эдгээр уран бүтээлч нар нь МУБИС багшилдаг чадварлаг зураач нар юм. Эдгээр уран бүтээлчиддээ уран бүтээлийн өндөр их  амжилт хүсье!