Friday, March 16, 2012

Someone like you....


















“Би Лэди Гага, Кэти Перригийн хөхийг харах дуртай. Гэхдээ хэзээ ч тэдэн шиг байж чадахгүй. Би хүмүүсийн нүдэнд биш чихэнд зориулж дуулдаг” хэмээн Их Британийн дуучин Адель “Rolling Stones” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

Өнөө цагийн дуучид гадаад байдал, секси төрхөөрөө олны анхаарлыг татдаг болсон. Харин тэдний дунд намхан, махлаг, тэгсэн хэрнээ үргэлж хэлхгэр хувцас өмсч, хайрандаа шархалсан бүсгүйн тухай дуулдаг Адель жинхэнэ тэсрэлт хийж чадсан юм.

Дуучин хүн заавал хөөрхөн байх албагүй аж. Нэгэн цагт Францын гудамжны архичин хүүхэн ер бусын хоолойгоороо дэлхийг байлдан дагуулж байсан түүх бий. Гунигтай хэрнээ ээдрээтэй амьдралыг туулсан Эдит Пиаф хазганаж явдаг байв. Гэхдээ тэр 40, 50-иад оны үеийн тогтсон хэв маягийг эвдэж, ер бусын хоолойгоороо олон хүнийг өмнөө сөхрүүлсэн. Магадгүй Аделийг Эдит Пиафтай адилтгаж болох юм.

Адель мэргэжлийн хөгжмийн сургууль төгсчээ. Гагнуурчин мэргэжилтэй аав, урлагаас хол хөндий ээж нь дуулахад нь саад болоогүй юм. Адель сургуулиа төгссөнөөс хойш дөрвөн сар өнгөрөхөд хэд хэдэн дуу зохиочихоод байв. Гэхдээ хүмүүст хүргээгүй хэвээр л. Харин Аделийн найз нь түүний дууны бичлэгийг “My Space”-ийн хуудсан дээр тавьсан нь хүмүүст их таалагджээ. Түүнээс хойш төдий л олон хоног өнгөрөөгүй байтал “XL Recordings” дуу бичлэгийн студиэс Адель руу утасдаж, гэрээ байгуулах санал тавьсан байна. Адель эхэндээ тэдэнд итгэсэнгүй. Хэн нэгэн нь хуурч байна гэж бодож байсан тухайгаа хожим ярьсан юм.

Адель анхны цомгоо 19 настайдаа гаргасан билээ. Тийм учраас “19” гэж нэрлэжээ. Энэ цомогт багтсан “Chasing pavement” дуу нь Их Британийн хөгжмийн чартуудыг дөрвөн долоо хоног тэргүүлж, цомог нь ганцхан жилийн дотор 2.2 сая хувь борлогдсон юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэрбээр “21” цомгоо гаргасан. Энэ цомог дэлхий даяар 17 сая хувь борлогдож, “Rolling in the deep”, “Someone like you” дуу нь хөгжмийн чартуудыг одоо хүртэл тэргүүлж байна.

Алдарт “Битлз” хамтлагийнхан ч атаархам тийм амжилтыг Адель үзүүлэв. Саяхан болж өнгөрсөн Грэммийн наадмаас зургаан шагнал хүртсэн Адель гэгч уянгалаг хэрнээ хүчирхэг хоолойтой энэхүү дуучин бүсгүй чухам хэн юм бол. Түүний дуунууд яагаад хүмүүсийг ингэж их хүчтэй татаж байна вэ.

Адель дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог. Дуу бүхэн нь ямар нэгэн хэмжээгээр бодит түүхийг, тэр дундаа Аделийн амьдралыг хүүрнэн өгүүлнэ. Тэрбээр ямар нэгэн тоглолтод оролцохдоо дуулах дууныхаа түүхийг ярих дуртай байдаг аж. “Магадгүй би дуугаа өөрөө зохиодог болохоор түүнийгээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүргэх илүү хялбархан байдаг байх” хэмээн тэрбээр ярьсан байна. Түүний “Someone like you” дуунд

“Зүгээр дээ, би чам шиг өөр хэн нэгнийг олоод л авчихна.
Зүйргүй их аз жаргалыг л чамд хүсэх байна.
Намайг бүү мартаарай, гуйя чамаас” хэмээн өгүүлдэг. Энэ бол хуучин найз залуугийнх нь тухай дуу юм. Адель өөрөөсөө 10 гаруй насаар ах түүнтэй жил гаруй хамт амьдарсны эцэст салжээ. Гэхдээ бүсгүй түүнд хайртай хэвээр байсан гэдэг. Ингээд Аделийн “21” цомгийнх нь бүх дуунууд мөнөөх залууд зориулагдсан байна. Тэрбээр түүнээс албан ёсоор салсны маргааш “Rolling in the deep” дуугаа студид бичүүлсэн аж.

Түүнтэй хамтарч ажиллаж байсан продюссер Пол Эживурт “Тэр үед Адель маш сул дорой нэгэн болчихсон байсан. Гэхдээ түүний цээжинд гал дүрэлзэж байв” хэмээн ярьсан байна. Адель тайзан дээр дуулахдаа одоо ч сандардаг хэвээрээ гэх. Энэ байдлаасаа гарахын тулд хүмүүсээр доог тохуу хийж, өөртөө онигоо ярьж өгнө. Гэхдээ тэрбээр тайзнаас буух үедээ ихэвчлэн нулимс унагасан байдаг аж. Учир нь дуулж буй дуу бүхэн нь түүний сэтгэлийн хамаг нандин бүхнийг хөнддөг учраас тэр гэнэ.

Өнгөрсөн намар Адель бүх аялан тоглолтоо цуцалсан билээ. Түүнийг хоолойны мэс засалд орох гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан даруйд “Адель тайзан дээр дахин гарахгүй” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Энэ тухай тэрбээр “Бид 15, 16-тайгаасаа эхлээд дуулсан. Энэ олон жилийн туршид миний хоолой өвдөж байсангүй. Гэтэл нэг л өдөр “Дахиад ганц удаа дуулбал чи хоолойгоо үүрд алдана” гэж хэлэхэд уйлмаар санагдаж байсан” хэмээн ярьжээ. Түүнтэй уулзсан хүн бүхэн “Хоолой чинь яаж байна” гэж асуудаг болсон тэр л үед Адель өөрийгөө ямар их шүтэн бишрэгчидтэй болсноо анзаарсан гэдэг. Эцэст нь Аделийн хагалгаа амжилттай болж тайзан дээр эргэн ирэв.

“Би улаан хивсэн дээгүүр алхах дургүй. Яг үнэндээ би тиймэрхүү ёслол дээр байх ёсгүй юм шиг санагддаг” хэмээн Адель “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байв. “Би сул дорой, бас жаахан мэдрэл муутай ч юм шиг тийм хүн” хэмээн тэрбээр өөрийгөө тодорхойлжээ. Адель 14 настайдаа Лондонгийн урлагийн их сургуульд элсэн орсон байна. Эми Вайнхаус, Леона Льюс нар түүний ангийнх нь хүүхдүүд байв. Хичээлдээ хэдэн цаг хоцорч ирдэг байсан тухайгаа Адель “Би өглөө зүгээр л унтчихдаг, тэгээд босч чаддаггүй байсан” гэжээ. Яагаад тэгдэг байснаа өөрөө ч тайлбарлаж чаддаггүй аж. Нэг удаа багш нар нь өөр хотод болох тоглолтод оролцох шилдэг 20 оюутны дунд Аделийг багтаасан байж. Гэтэл яг товлосон өдрийн өглөө Адель унтаад тоглолтноосоо хоцорчихжээ. Тэр бүр жаахан байхаасаа гитар, бишгүүр тоглох дуртай нэгэн байв.

Адель 1988 оны тавдугаар сарын 5-нд Английн Лондоны зүүн хэсэг дэх Тоттенхамд төржээ. Ажилгүйчүүдийн тоогоор улсдаа тэргүүлдэг байсан энэ дүүрэгт өсвөр насны охин Пенни ойр дотны хүмүүсийнхээ эсэргүүцэхийг үл ойшоон байж хүүхдээ төрүүлсэн нь Адель байсан юм. Аделийг гурван нас хүрэх үед нь гагнуурчин мэргэжилтэй аав нь эхнэр, хүүхдээ орхин явжээ. Адель аавтайгаа хэзээ ч дотно байсангүй. Харин бүр хожим нь “Түүнтэй холбоо барья” гэж дөнгөж бодож эхэлтэл аав нь “Sun” сонинд Аделийн тухай томоо гэгчийн ярилцлага өгсөн байна.

Энэ нь Аделийн дургүйг хүргэжээ. “Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа надад хайртай гэдгээ хэлсэн байсан. Тэр энэ олон жилийн турш юу ч хэлээгүй байж гэнэтхэн сониноор дамжуулж энэ тухай ярьсан нь миний дургүйг хүргэсэн” хэмээн Адель ундууцаж байгаагаа нуугаагүй аж. Аделийн хүүхэд нас нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү, нэг хотоос нөгөө хот руу дамжин нүүсээр өнгөрчээ. Тэр ахлах сургуулиа 10 удаа сольсон аж. Энэ тухай тэрбээр “Rolling stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би нүүх их дуртай байсан. Манай ээж массажист, мужаан, оффисын зөвлөх хүртэл хийдэг байв. Бид Засгийн газрын тэтгэлэгээр баригдсан байрнуудад амьдарч, түүнээсээ болоод байн байн нүүх шаардлагатай болдог байсан. Гэхдээ би үүнд хэзээ ч гомдоллож байгаагүй” хэмээн ярьжээ. Ээж нь Аделийн хувьд хамгийн сайн найз нь. Түүний зан чанарыг тодорхойлохдоо дуучин бүсгүй “Тэр надаас тэс ондоо хүн. Бүх зүйлийг хөгжилтэй болгож чаддаг. Амьдралыг өөдрөгөөр хардаг хүн. Бас тэр үргэлж цагаа ягштал барьдаг” гэж ярьжээ.

Адель өдөрт хайрцаг тамхи татах нь энүүхэнд аж. Мөн тэрбээр “Би халамцуу байх үедээ хоёр, гурван ч дуугаа зохиож байсан юм шүү” хэмээн ярьж байжээ. Тэр биеийнхээ жинд хэзээ ч санаа зовж байсангүй. Грэммийн хөгжмийн наадмын дараа өгсөн нэгэн ярилцлагадаа Адель “Би хэсэг хугацаанд завсарлахаар шийдсэн. Гэр бүлтэй хүүхэдтэй болж, сайхан ногооны талбай авмаар байна” хэмээн ярьжээ. Карьераа хэтэрхий их хөөснөөс болж түүний өмнөх хайр нь бүтэлгүйтсэн.

Өдгөө 23 настай дуучин бүсгүй дөрөв, таван жил завсарлахыг болсны өөр нэг шалтгаанаа ийн тайлбарлажээ. “Би “21”-ээсээ илүү цомог бүтээхгүй бол тайзан дээр дахиж гарахгүй. Яг одоо бол надад байгаа бүх зүйл дууссан. Зөвхөн одоохондоо шүү дээ” гэж. Харин Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун Адельд талархан захиа бичиж, “Эдийн засаг хямарчихаад байгаа энэ үед хүмүүст Адель л итгэл найдвар бэлэглэж байна. Тэр хонгилын үзүүрт асч байгаа гэрэл гэгээ” хэмээж байжээ.

Т.Элиса
Эх сурвалж: www.gogo.mn

 
Malena-Enno Moricone
Урлагт хайртай та бүхэнд зориулж байна.

Saturday, February 18, 2012

Натюрморт

Иосиф Бродский /1940-1996/
Натюрморт


Эд юмс болоод хүмүүс
Эргэн тойронд маань  хүрээлнэ
Тал талас нүдийг маань тамлана.
Тас харанхуйд л амьдрах юмсан.

Цэцэрлэгт хүрээлэнд суугаад
Гэр бүээрээ зугаалагсдыг
Цэгнэж араас нь аихад минь
Гэгээн өдөр намайг залхаана

Ханын хуанлид бисэнээр ол
Өвөл. Одоо намайг залхаана.
Харанхуйд намайгл залхаахынцагт
Үгээ би эмлэмз

Цаг болло.Одоо эхлэе
Юунаас эхлэх нь чухал биш
Цай балгасан мэт дуугүй сууж
чадна лдаа. Гэвч ярьсан нь дээр.

Юун тухай ярих вэ? Өдөр,шөнө
Юуг ч ярихаа эсвэл больчих уу?
Эд юмсан тухай ярих уу?
Эд юмс. Хүмүүсийн л тухай л биш бол

хамаагүй ээ. Хүмүүс бол үхчихнэ.
Хамтдаа би ч бас үхнэ
Эгээ л салхин дээр үг бичих шиг
энэ бол үр дүнгүй ажил.

Урсах цус минь хүйтэн.
Хөлдөж ёроолоо хүртэл мөстсөн
уулын гол шиг тийм хүйтэн
Хүмүүст би дургүй.

Тэднийг харах надад зохидоггүй.
Амьдрал тэдний хүүр царайд
тийм цэгэн засаршгүй,
арилшгүй трх суулгасан байдаг.

Хэцүү, таалмжгүй нэгэн зүйл
тэдний царайнаас мэдрэгддэг.
Тэднийг ч юм бэ, бүү мэд
мэхлээд байгаа нь анзаарагддаг.

Эд юмс хавгүй дээр
Нүгэл ч баян ч тэдэн үгүй
Ил нүүрэндээ ч ижилхэн,
далд гүндээч адилхан

Эд юмсын дотоодод
гагц тоосны чандар модны цох,
Эрвээхэйн хатсан цогцос,
гар хүрмээргүй хана туурга бий.

Асаасан гэрэл зөвхөн
тэр л тоосыг н гийгүүлдэг.
Аливаа юм бин битүү
хаалттай байгаад ялгаагүй

Барьсан лангуу гаднаасаа
дотороосоо л харагддаг шигээ,
Парисын Дар эхийн сүмийг
үргэлж надад санагдуулдаг.

Лангуун дотор түхэр харанхуй
Шалны алчуур хэзээч
лагшсан тоосыг нь үргээхүй
Эд зүйл гэдэг өөрөө

тоосоо сэгсэрч хаядаггүй,
хөмсгөө ч зангидаггүй
Тоос бол цаг хугацааны бие
мах цус нь болохоор тэр.

Бор шөнөөр биш, шар өдрөөр
нойр хүрдэг болчихлоо
Бодвол үхэл аман дээр минь
цайр толь тавиад

амьсгалыг минь шалгаж
солонгорох гэрлийн хоосролыг
аль хэр удаан тэсвэлэхийг минь
сорьж байгаа нь энэ биз ээ

Би хөдөлгөөнгүй хэвтэнэ
Гар хөл минь цэв мөс
Биеийн минь судсууд хөхрөөд
гантиг болон хатуурна.

Өчнөөн болон гайхшралыг
өнцөг буландаа тээж
эд зүйлс үгсийн
эмх журмаас алдуурна.

Эд юмс үнэгүй.Хөдөлгөөнгүй.
Энэ бол, үнэндээ, дэмийрэл
Эд юмс бол орон зай
энэнээс ангид юу ч үгүй

Тэднийг нурааж шатааж
задалж эвдэж хаяж болно
Тэглээ гээд эд юмс
чамайг хэзээ ч хараахгүй

Мод, Сүүдэр, Модны доорхи
үндсигй агуулагч газар
Тод бус бүдэгхэн бичиг
Өтөг шавар, Чулуун овоо

Ширэлдэж мушгирсан үндэс.
Ийм орооцолдооноос
ширхэг ширхгээрээ мултрах
ил далд чулууд

Эд юмс  хөдөлгөөнгүйп
Байрнаас нь хөдөлгөх ч, зөөх ч аргагүй
Ийм сүүдрийн дунд
Хүн торонд орсон мэтээ

Бүхийл эд юмс. Тэдний бор өнгө
Дүр төрх арчигдаастай
Бүрэнхий. Юуч үгүййй
Хар зургийн нарюрморт.

Бүсгүй хүн болзоонд ирэх мэт
үхэл бидэн рүү ирэхэд
бүдэгхэн энэ айлчлал
үхүүлж аваачих биеэ онилно

Үс гэзэг, араг яс хохимой
Түүний дүр энэ биш
Үхэл ирнэ. Ирэхдээ
Чиний нүдээр харах болно.

 - Миний хүү юм уу чи
миний бурхан юм уу
Загалмайд хадуулсаны чинь дараа
замаа би яаж олох вэ

Бурхан, хүү алин болохыг чинь мэдэхгүйгээр,
амьд үхсэн алин болохыг чинь ялгахгүйгээр
хэрхэн би гэрийнхээ босгыг
алхан орох вэ? гэх эх нь асуув

-Амьд байна уу, үхсэн байна уу
аяа хүү чинь мөнүү бурхан чинь үү
 аль нь ч ялгаагүй биш үү дээ. гэж
Хариуд нь Христ өгүүлэв.

Г.Аюурзана-Дэлхийн сонгомол яруу найраг номноос.

 


Аялгуут бүсгүй минь чамаар төгөлдөр хуур тоглохуй

Уильям Шэкспир /1564-1616/
''Аялгуут бүсгүй минь чамаар төгөлдөр хуур тоглохуй''

Eric Satie-Je te veux


Аялгуут бүсгүй минь, чамайг төгөлдөр хуур тоглохуй
Аз жаргалаар эгшиглэгч модон даруулын дээгүүр
Савхан хурууд чинь бүжихүй, чавхдас уягалахын аясаар
Сайхан бэлхүүс чинь гунхалзахуй, чих дүлийрэх мэт ээ. 
Энхрий турьхан гарын чинь ялдам гоод хүрэлцэн
Эгшиг цацлах хаан хуурт ямар их атаархана вэ
Гэнэт чи минь ичингүйрэн тоглохоо больсны дараа
Гэрэлтсан тэдгээр даруулд  золгүй уруулаа хүргэх минь
Үхмэл модыг амьд уруулаас ч жаргалтай болгогч
Үелзсэн уран хөдөлгөөт энэ л шидэт гарт чинь 
Үргэлж өртөх тавилантай хөгжмийн даруул болчихвол
Үлдсэн бүх амьдрал минь хөөр баяраар гийх сэн.
Азтай хөгжүүн даруулд гараа ахиад хүргээч
Амтат уруулаа надад ганцхан удаа өгөөч. 


Debussy-La fille aux cheveux de lin

Dawn Pride and Prejudice







Monday, February 6, 2012

Намар 2011 МУЭХ зураач нарын уран бүтээлийн үзэсгэлэн

Намар 2011 МУЭХ зураач нар уран бүтээлийн үзэсгэлэнгээс та бүхэнд түүвэрлэн хүргэж байна. Шинэ оны анхны нийтлэл болгож МУЭХ хороонд гардаг уламжлал болсон, нэр хүндтэй  үзэсгэлэнгүүдийн нэг "Намар 2011" хүргэж байгаадаа таатай  байна. Та бүхэн таалан сонирхон уу.

 Э.Цолмонбат-Сэрүүн горхи



 Зургаа үзэхдээ Schindler list киноны хөгжмийг сонсоод үзнэ үү. Та бүхэн энэ сайхан бүтээлийг тайлбарлуулалтгүй мэдэх байхаа.


Г.Цэнгүүнжав-Зуун айл

 Х.Энхномин-Сэтгэлдээ би


 Ц.Энхцог-Хөрөг


Х.Содномцэрэн-Талын өвс


 Ж.Ганхүү-Сэтгэлд гал байхад


Л.Бумандорж-Намрын сэтгэмж


 Л.Гантөмөр-Амин сүүл


 Л.Саранхөхөө-Хан Өгөөдэй


 М.Батболд-Бодлын цас


 М.Болд-Намрын эхэн сард


 Н.Баттөр-Ардын жүжигчин Цэгмэд


 Н.Мэлс-Дарьганга маха



Н.Оргил-Мод


 Н.Орхон-Ерөнхийлөгчийн ээж


 Н.Сүхбүрэн-Говь гурван сайхан


 Н.Цогзол-Тоонот тунаг


 О.Дарамбазар-Цагаан суварга


 О.Энхтайван-Чимээгүй чимээ


 Оюунчимэг-Говын намар


С.Анхгэрэл-Хан хурмаст


С.Ариун-Намрын салхи


Ц.Болд-Зуун сайхан



 Ц.Эрдэнэцог-Ягаан өрөөн дэхь натьюрмурт


З.Өсөхбаяр-Үлэмжийн чанар


















Thursday, December 8, 2011

HAPPY BIRTHDAY!!!


Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
2010 оны 12-р сарын 9 өдөр анхны бичлэгээ бичиж Урлагийн талаар ярилцацгаая! блогоо эхлүүлж байжээ. Өдгөө бүтэн нэг жил надтай хамт байж миний тэмдэглэл, миний нөхөрлөлийн гүүр, анд нөхөр, үргэлж надтай хамт байсаар иржээ. Ингээд блогтоо төрсөн өдрийн мэнд хүргэе!
Надтай үргэлж хамт байж надад сэтгэлийн дэм урамын үгс хайрлаж байсан эрхэм хүндэт анд найз нартаа баярлалаа. Үргэлж хамт байгаарай гэж хүсэж байна.
12-р сарын 12нд бас нэг birhtday болно. Ингээд хоёланг нь хамтатгаад энд төрсөн өдрөө тунхаглий гэж бодлоо...Happy Birthday!!!
Эргээд хархад блог хөтөлж эхэлснээс хойш олон сайхан найз нөхөдтэй байнга уншдаг олон блогтой болжээ.

Онцолбол:
  • Гэгээн Муза-энэ ууг нь миний хамгийн их орох дуртай блог. Даанч бичвэр оруулаагүй бүхэл бүтэн 8 сар болж байна.  : (  Муза минь ээ амьд уу? Блогт чинь би маш хайртай шүү.
  • Блогоор танилцаж бие биенээ нүүр тулан уулзалдаагүйч бид анд нөхөр болж чадсан Okoshi Dairii -  Dairii's blog  блогруу орох дуртай. Дайрий эрх зун уулзацгаая. Тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж байна.
  • Цэцгээ эгчийгээ юу гэж мартхав. Хэрэглээний урлал блогоор байнга зочилдог. Бас бид сайхан найзууд болж чадсан. Хөдөлмөрч уран эгчдээ надтай үргэлж хамт байдагт тань баярлалаа... Өшөө олон гоё бүтээл тууриваарай.
  • За бас Энхзаяа гэж нэг хөөрхөн охины блогоор зочилох их дуртай. Гэгээлэг ертөнц орон зай мэдрэгддэг. Энэ блогруу орсон хүн дахин заавал ордог байх.
  • Sunshine гээд бас блог байгаа. Энэ блогруу орох дуртай. Мэргэжил нэгтэй нэгэн уран бүсгүйн блог бий.
  • Амьдрал хайраар дүүрэн  блогт дуртай. Энэ блогийн нэрэнд нь их дуртай. Блог хөтлөгч нь ч гэсэн гоёлдоо. Анх нэрэнд дурлаж санаандгүй орж билээ...
  •  Later is better than now гээд блог хөтөлдөг багш бас оюутан  блогор бий. Ороод гархад маш хөгжилтай инээгээд л гардаг. Энгийн бөгөөд өөрийнхөөрөө санагддаг.
  • Design Idea-мундаг нэртэй блогт бас дуртай. Шинэлэг гоё санаатай блог бий...
  • Бас Ntsoom гээд блог бас дээрх блогтой ойролцоо бас л сонирхолтой гоё блог бий...
Ингээд дурьдаад байвал олон блогууд бий.
 Гол нь блог хөтөлснөөр маш их зүйлсийг суралцаж мэдэж авч бас сонирхол нэгтэй анд нөхөдтэй болдог. Та бүхэнд баярлалаа. Энэ нэг жилийн хугацаанд миний хувьд маш их өөрчлөлт болоод олон сайхан мэдээлэл мэдлэгийг хүртсэндээ баяртай байна. Та бүхэн үргэлж надтай хамт байгаарай...  Төрсөн өдрийн мэнд хүргэе!








Tangled-When'll my life begin

Monday, December 5, 2011

Шинэ оны мэнд!




Сайн байна уу? Шинэ жил болох болоогүй ч гэсэн миний хувьд сэтгэл догдлон хүлээдэг хамгийн сайхан баяр бол Шинэ жил билээ. Энэ дууг сонсхоор шинэ жилийн сайхан мэдрэмжүүд буудаг юм. Мэдээж хүүхэд насны шинэ жил хамгийн сайхан дурсамжтай дахин давтагдашгүй байдаг. Та бүхэн хүүхэд насны хөгжилтай аз жаргалтай шинэ жилийн баяраа эргэн нэг санаарай.
Өвлийн өвгөнтэй бэлэг , өдөр болгон шинээр засагдах гацуур мод, ээжийн гарын бууз, дулаахан нэхмэл оймс, амтат бялуу гээд л... энэ бүхэн сэтгэл зүрхэнд үлджээ. Эргээд хүүхэд насандаа очихсон. Эргээд ээжийнхээ гарын хоолыг идэн энгэрт нь хантлаа нэг эрхлэхсэн.....


Sunday, November 20, 2011

Рембрандтын бийр


Ennio Morricone-Cinema Paradiso


Загдын Түвшинжаргал 
/1953/
Рембрандтын бийр

 Рембрандт-Өөрийн хөрөг

Энэ бийр будаг шунханд биш, сүүдэрт биш
Гэрэлд дүрээтэй байж.
Рембрандт
Гэрлээр зурдаг байж...
"Сохор Товий"-д хараа оруулах
Ид бэдэрч байж.
Давхийн босоод хана тэмтчиж байгаа 
Золгүй өвгөний
Дагжиж чичирсэн хатингир хуруу
Нүд хатганам.
Гуниг хатганам.
Гуниг зовлонгийн 
Гашуун хар шүүрс
Гурван зууныг цоо татан
Зүрх хатганам.

Эрдэмт Фаустын цонхоор Рембрандт
Туяа цацруулаагүй сэн бол 
"Энэ оньсого"-ыг хүн төрлөхтөн
Таахгүй ч байсан юм билүү?
Үүлэн чанадаас Рембрандт
Гэрлэн үер буулгаагүй сэн бол
Үнэндээ, загалмайд тэлэгдсэн Христос
Дальдрахгүй ч байсан юм билүү?

Энэ бийр шунханд биш,
Сэтгэлд зүрээстэй байж.
Рембрандт
Сэтгэлээр зурдаг байж...
Олон ааштай, ихэмсэг, хүйтэн алдар нэр
Орохгүй атлаа хаалгыг нь 
Онголзуулж байхад л 
Рембрандт
Эрээн бараантай хорвоог зурж суудаг байж
Рембрандтын 
Цээжинд дүрээстэй байж.
Энэ 
Бийр биш,
Зүрх байж...

/Монголын сонгомол яруу найраг, 161 тал/
Cэтгэл шингэсэн сайхан уран бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байна.