Thursday, December 9, 2010

Frank Lloyd Wright;

Frank Lloyd Wright;
Анхны ажил
Wisconsin spring green-ий ойролцоо ферм дэхь гэр бүлийн хүү Frank Lloyd Wright 1867-1959 байгалийн системүүдийн байгалийн харилцан уяалдаа холбоог судалжээ. Дараа нь тэр архитектурыг авч үзжээ.1887онд Чикагоруу явсан бөгөөд тэр тэнд Adler ба Sullivan-ны фирмд зургийн инженерээр ажиллах болов.Түүнд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь ялангуяа түүний япон зургаас цуглуулах болсон Дорнын урлаг байв.1893онд Чикагод нээгдсэн  Sullivan World Columbian үзэсгэлэнд тэр японы үзмэрүүдийн нэг болох япон байшинг харжээ.Япон байшингийн хэмжээ жинхэнэ хэрэглэсэн байдал нээлттэй чөлөөтэй зай багтаамж дэлгэцэн хана зэрэг нь Wright-д хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ.                                                               
. (above)Frank Lleod Wright, Larkin company Administration Building.Buffalo,New York 1903                                   
                                
Larkin Барилга ба эв нэгдлын сүм
Wright өөрийн гэсэн байгууллагыг нээмэгц эхний 2 ажил болох Larkin барилга 1903 Buffalo-д ,эв нэгдлийн сүмийг1904-06  Illinois-н Oak park-д барив. Larkin барилга ердийн стандартийн албан ёсны барилгаас ялггатай шинэлэг загвар байлаа.Энэ цонх нь гадна талдаа цөөхөн цонхтой,том нээлттэй, нэг дор төвлөрсөн цонхнууд нь байшингийн бүх хэсэгт гэрэл оруулах зориулалттай.Түүхэн уламжлалт загвараас зайлсхийсэн барилгын хэлбэр нь түүний хэрэглээ болон хийцээс үүсчээ.Булангийн том хавтан,жн: тулгуур хэлбэрийн шатнууд нь агааржуулагчтай. Эв нэгдлын сүмд Wright геометрийн хийсвэр хэлбэрүүд ба барилгын материалыг ашиглаж туршжээ. Том блокон барилга бол шүтээний газар,жижиг хэмжээтэй нь нийтэд зориулсан барилга байлаа. Зардалаа хянахын тулд тэ хананд бетон цутгаж хэрэглэжээ.Карказыг эхэлж босгоод дараа нь бетон цутгаж дараа нь хэвээ авна. Зуурмагт хайрга хэрэглэсэн өнгөн хэсгийг жинхэнэ чанартай болгосон байна.Wright-н ажлын онцлог нь бетоныг гоо зүйн зорилгоор ашигласан явдал юм. Эв нэгдлийн сүмий дотоод засал нь геометрийн хийсвэр дүрс хэлбэрүүд,хавтгай болон шугаман зураасуудыг чадмаг хослуулса симфони байв.   Wright-н бүтээл нь тухайн үед ёвроп,америкт байгаагүй бүтээлч бөгөөд жинхэнэ бүтээл байлаа.
Талын байшингууд
Өөрийн ажлын эхэн үед Wright дотоодын уран барилгын шинэ хэлбэрийг нээжээ.  Praire house буюу Талы байшин гэж нэрлэсэний учир нь тэдгээр барилгууд яг л газраас ургасан мэт баригджээ. Уг хийц нь Wright-н загварын онолыг салшгүй чухал бүрэлдэхүүн хэсэ юм. Эдгээр барилгууд  Illenois Highland Park, Oak Park-д баригдсан. Мөн Чикаго-н Frederick Robie house гэж бий. Robie house-н гадна засал нь хэвтээ чиглэлд баригдсан хавтангуудаас бүрддэг. Бүр гол яндан хүртэл босоо чиглэлтэй биш ажээ.  Robie house-н дотоод засал нь мөн л шинэлэг  Wright-н төлөвлөснөөр өрөөний зайг том задгай зуухны эргэн тойронд зочны өрөөнөөс хоолны өрөөрүү орох япон дотоод заслын загвараар зохион байгуулжээ. Дотоод засалд тэр номын тавиур,суудал нүдтэй шүүгээ, тавиур зэргийг хэрэглэсэн ба хоолны өрөөнд тэгш өнцөгт хэлбэрийн сандал ширээ зэргийг байрлуулсан.  
                                                         
. Frank Lloyd Wright,Frederick Robie house Chicago,Illinois 1908-9   
                      
. Frank Lloyd Wright,Frederick Robie house Chicago Plan.  

                            
.Frank Lloyd Wright dining room,Frederick Robie house 

                                         
. Frank Lloyd Wright,Window from the Avery Coonley Playhouse,Riverside,Illinois1912  


Түүний ур чадвар нөлөөлсөн нөлөө
Wright-н уран бүтээлд орчин үеийн урлаг ба гар урлалын хөдөлгөөн нөлөөлсөн юм. 1901онд тэр Английн Charles Ashlee Америкт айлчилж очиход нь уулзжээ.Wright мөн Английн William Morris-н уран бүтээлийг сонирхож байв. Morris-тай ижил мэргэжилтэн Америкийн Gustav Stickley өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг  зүйлсийн гараар урлах ажилд тэргүүлж байв. Wright-н чиг хандлага нь Голландын  De Stijl-н хийц загвартай ерөнхийдөө ижил Wright-н шинэлэг ажил нь Ёвролын урлагын хамгийн дэвшилтэт төлөөлөл дотор өргөн хүндлэл хүлээсэн байлаа.
Бүтээлч он жилүүд
Wright Wisconsin Spring Green-ний ойролцоо гэр бүлийнхээ фермд амьдарч байв.1911 онд өөрийнхөө гэр студийг засварлан барьж эхэлжээ. Тэр Чикагод 1913онд Midway Gardens нуман хаалгыг барьсан ба хэдэн жилийн дараа Токиогийн газар хөдлөлтөнд тэсвэртэй Imperial hotel-г барьжээ. 1920онд Wright Калифорнид хэд хэдэн байшин барьсан ба японруу буцаж явсангүй. 1923онд Pasadena-д барьсан Millard house чимэглэлийн ханатай бөгөөд хамгийн нэрд гарсан барилгуудын нэг юм.
Хүрхрээ
1930аад оны зогсонги байдлын нөлөөнд үл автан  Wright 1937онд Fallingwater буюу  Kaufmann House-г бүтээжээ. Уг бүтээл нь зочны өрөөнд задгай зуухны өмнө талыг жинхэнэ чулуугаар хийсэн өвөрмөц бүтээл юм. Аварга том задгай зуухны нүүрэн талыг жинхэнэ чулуугаар хийсэн нь бетон хийцээс эрс ялгаатай сонин бүтээл болжээ. Шилэн хананууд нь байшингийн дотор тал ба гаднах модтой орчинг нэгтгэжээ. Хэвтээ байгууламж геометрийн дүрс хэлбэртэй хавтан,бетон хавтангууд барилгыг суурь талбайтай нь барих бөгөөд хөндлөн тэхлэг ба тулгууруудаар тулжээ.Тулгууртай тагтнууд гадагш модтой гудамжруу харах ба хэн нэгэн модон дотор зогслоо гэхэд бяцхан хүрхрээ дээрээс урсахыг мэдэрнэ.                                        


. Frank Lloyd Wright,Fallingwater,or the Kaufmann House,Mill Run,Pennylvania1937                

3 comments:

  1. ДЭЭРХ БИЧВЭРИЙГ Wayne Craven-American art НОМНООС ОРЧУУЛАН ТА БҮХЭНД ТОЛИЛУУЛЖ БАЙГАА. ТУХАЙН МАТЕРИАЛЫГ АШИГЛАХ БОЛ ИШЛЭЛИЙГ ТУСГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА.

    ReplyDelete
  2. Compte tenu du caract�re hautement little red tender wound ordinarily on
    the nervus facialis domain such as the nozzle
    or oral cavity. impetigo is pre-existent hide
    disease should produce the clinician's Index number of mistrust. impetigo is a contractable skin contagion oil using a Cotton wool-bud erst in the morning time and erst before bed, qualification sure the blackleg is off commencement.

    Also visit my site; pictures psoriasis

    ReplyDelete
  3. Compte tenu du caract�re hautement little red tender wound ordinarily
    on the nervus facialis domain such as the nozzle or oral cavity.
    impetigo is pre-existent hide disease should produce the clinician's Index number of mistrust. impetigo is a contractable skin contagion oil using a Cotton wool-bud erst in the morning time and erst before bed, qualification sure the blackleg is off commencement.

    my website ... pictures psoriasis
    My page > impetigo skin infections

    ReplyDelete