Wednesday, February 16, 2011

ХҮМҮҮСЭЭ! Амьддаа бие биенээ хайрла! O.Дашбалбар




ХҮМҮҮСЭЭ! Амьддаа бие биенээ хайрла!
O.Дашбалбар
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүхрүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд дуралсных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи уйлж, цаадах чинь инээнэ
.



Энэ ертөнц хязгааргүй. Хүн төрлөхтний оюун санаа ч хязгааргүй... Бодитой зүйл гэж огт үгүй бүхийл зүйлс хязгааргүй юм. Утга учир нь юу юм бол? Би хэн юм бол? Эцэс төгсгөлгүй л гэдэг гэтэл нар бүгдийг буцаан авахад энэ бүхэн дуусах бусуу? Эсвэл бид бурхан, эсвэл бид чөтгөр үү? Хариултгүй асуулт асуух шаардлага байгаа юм уу? Утга учир нь юу юм бэ?

5 comments:

  1. Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлацгаая л даа! Бид хэдий болтол хуурамч худалч хулгайч аймшигтай адгуус шиг байх ётой юм бэ?

    ReplyDelete
  2. Энэ амьдралд оюун ухаант энэхүү хүн дүрст бурхан, араатаны зарим хэсэг нь бусдын хайраар хөглөгдөж асаж байхад зарим хэсэг нь бусдаар хайрлуулах бус бусдад сэтгэлийн гүн шарх өгөн дал жигүүрийг нь хугалах юм даа... Хүний амьдралд баяр жаргал гуниг харуусал байх ч зарим үед үнэхээр үгээр хэлэхийн араггүй дотор шатаж зүрх сэтгэл гүн гунигт автах юм. Хичнээн хичээсэн ч зүрх шархлуулам тэр дүр, байдал, үйлдэл зүрхрүү хүчтэй ус цацахад зүгээр л хязгааргүй их далайн дунд эрх дураараа сэлэх загас болоод хувирахсан. Хэнийч хамааралгүй хэнд ч захирагдахгүй хэнээч юу ч гуйхгүй яг л Debussy-Arabesque шиг тийм орон зайд эрх дураар сэлэх нэгэн загас болоод хувирмаар...
    Тэвч итгэ л гэдэг энэ амьдралд тэвчсээр байгаад бусдад захирагдсан хүүхэлдэй болох ёстой гэжүү... Ойлгох хичнээн хэлээд ойлгохгүй байхад яаж ойлгуулах ёстой вэ? Эсвэл энэ бүхэн бүгд миний буруу юу? миний л буруугаас энэ бүхэн ийм байгаа юм уу? хариулт нэхсэндээ биш дотор давчдаж чангаар орилий гэсэн даанч орилож чадахгүй учир бичлээ... хэн нэгэнд таалагдах гэж биш хэн нэгэн зориулсан бус зүрх сэтгэлд хурсан тэр их гомдол цөхөрлөө гараглаа...

    ReplyDelete
  3. Гайхалтай шүлэг шүү. Дашбалбарын шүлэг зохиолд би дуртай. Зүгээр сэтгэлийн эрх чөлөө, бас хайр энэрэл, хурц тод уран яруу хэллэгүүдийг хэдэн удаа уншсан ч үл уйдах гоё мэдрэмжүүд...
    Цэцгээ

    ReplyDelete
  4. гэхдээ энэ дутуу байна,
    Бүрэн нь:

    Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
    Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
    Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
    Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
    Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
    Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
    Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
    Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
    Ачийг чинь тэд бас бүү мартаг.

    Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
    Гарцаагүй түүнийг нь олж хэл.
    Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
    Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

    Чамд дурласан сайхан хөвгүүнийг
    Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
    Чамайг хайрласных нь хариуд хайрла!
    Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

    Бидний амьдрал ав адилхан,
    Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
    Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
    Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
    Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
    Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

    Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
    Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
    Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
    Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
    Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

    Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
    Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
    Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
    Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

    ReplyDelete