Wednesday, September 7, 2011

Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлог 2-4 хэсэг

Сайн байна уу? Намар цаг аль хэдийн иржээ. Сэрүүн ороод тэнгэр бүүдийгээд л, гэхдээ дахин давтагдашгүй сайхан өдөр байна. Шопений хөгжимтэй хамт өдөржин хамт өнжлөө. Ингээд та бүхэнд Хөгжмийн зохиолуудын зарим нэг онцлогийн үргэлжлэл ноктьюринуудаас хүргэж байна.  

                               Nocturne in A-flat major, op.32 no.2-Lento

Өмнөх ноктьюринтай харьцуулахад дунд хэсгийн темп ижил төстэй, харин хэлбэрийн хувьд өөрчөгдсөн. Хэмжээний хувьд үл ялиг багассан ч илэрхийлэл мэдрэмжийн хувьд төстэй.  Шопены ноктьюринуудын хясаан дахь сувд болсон шигтгээ гол хэсэг нь маргашгүй  дунд хэсгийн гайхалтай өргөлтүүд кантрасууд байдаг. Бүтээлийн дунд хэсгийн триолиуд  эрчтэй хүчтэй боловч илэрхийлэлийн хувьд үүлнээс үүлэнд дүүлэн хөөрөх мэт мэдрэмж илэрхийлэл орон зай санагдуулж байна. 
Үзэсгэлэнт энэ бүтээлийн хөгжим нь зүүд мөрөөдлийн, мэдрэмжийн хувьд сүрлэг эрхэмсэг. Энэ бүтээл 1836-37 онд бичигдэж 1837 онд олонд танигдсан бүтээл юм. Шопен 1831 онд Парист суурьшсан бөгөөд  1836-45 он бол түүний уран бүтээлийн оргил үе байсан бөгөөд олон гайхамшигтай бүтээл тууривсаны нэг нь энэхүү Ноктьюрин ля маржор 30-2 юм.

Nocturne in G minor, op 37 no.1-Andante sostenuto

Les soupirs олонд танигдсан ноктьюрин техникал тоглолт шаардахгүй ч  дунд хэсгийн үл ялиг хоорын мэт интэрмеззо буюу завсарын аялгуу нь хоорын шулуун холбоос бүхий намуухан тоглолт. Энэ бүтээл нь 1838 онд бичигдэж 1839 онд олны хүртээл болсон бүтээл юм. 

Nocturne in G major, op.37 no.2- Andantino

Ноктьюрин 37-1 сонссоны дараа энэ ноктьюринг сонсоход бараан үүлэн дундаас зөөлхөн гэрэл үүлийг нэвтлэх мэт ялдам энхрий эхлэл шиг санагдсан. Фа түлхүүрийн триоль Соль түлхүүрийн окталийн өнгөний  чамин хослолууд бүтээлийн оргил хэсэг. Энэ бүтээлийн оргил хүчтэй тоглолтууд эхний болон төгсгөл хэсэгт тоглогддог бол харин дунд хэсэг бүүвээлэх мэт  амар амгалан мэдрэмж илэрхийлэл. 1939 оны 7 сард Шопен Нохантаас буцаж ирэх үед хэдхэн долоо хоногын дотор зохиогдсон бүтээл юм.  Guimar Novaes хэлэхдээ: " Би эдгээр ноктьюринуудаас онцгой тусгал, хуучны дурсамж, гэгээн тунгалаг болон гүний мэдрэмжийг олсон" гэж хэлжээ. Үнэхээр ч түүний бүтээлүүд хязгааргүй ундармал  гүний орон зай мэдрэгдсэн төгс зохицол мэдрэмж илэрхийлэлтэй байдаг билээ.

Nocturne in C minor, op.48 no.1-lento

Энэхүү бүтээл нь 1841 оны 10сард зохиогдсон бөгөөд 42 онд олонд танигдсан юм. 1842 онд дотны анд Ян Матушкий,1844 онд хамгаас хайрт эцэг нь нас барж, сэтгэл зүрхээ өгсөн  хайрт Ж.Сант нь түүнийг орихон одсон зэрэг нь эх орноосоо хол өнчрөлийн зовлон шанлалыг мэдрүүлсэн үеүүд байсан юм. Хэрвээ Шопен өөрийгөө энэ хөгжмөөрөө илэрхийлсэн бол энэ бүтээлийн гүн шанлал хэдэн зуунд ч мөнхөд үргэлжлэхээр гуниг тээсэн хүчтэй илэрхийлэл бүхий бүтээл гэж бодож байна. Харанхуй бүүдгэр орон зайд тэмтэрч яадан хөдлөх энэ л мэдрэмж...
 



4 comments:

  1. Сайн байна уу? Их ажил дуусаад блогтоо ч бичлэг нэмж блогоор чинь зочилж байна. Эхний ая үнэхээр таалагдлаа. Хөнгөн зөөлөн эгшигүүд нь сандалаас дээш хөөргөх гээд байгаа юм шиг санагдлаа. Хоёр дахь ая нь их удаан тоглолттой хэвтэж байгаад сонсмоор байлаа. гуравдахь нь сонсож болохгүй байна. Харин сүүлийнх нь үнэхээр гунигтай уйтгартай сонсоход хүнд юмаа. ''Харанхуй бүүдгэр орон зайд тэмтэрч яадан хөдлөх энэ л мэдрэмж...'' бас тэгээд аймаар ииии

    ReplyDelete
  2. Сайхан блог байна, цайны цагаараа санаандгүй орчихлоо, ажил ихтэй шуугиантай өрөөнд цайны цагаар ганцаараа хөгжим сонсож их сайхан амарлаа баярлалаа

    ReplyDelete
  3. Сайн байна уу? Цэцгээ эгчээ. Сайхан зүйлс хийсэн байна лээ шүү. Охин тань маш их баярлаж бас бахархсан байхаа. Шопений бүтээлийг ойлгож мэдэрч чадаж байгаад тань баярлалаа. Хүнд сэтгэгдэл мэдрэмж өгч чадаж байвал энэ нь өөрөө уралгийн бүтээл болдог гэж бодож байна. Амтархан сонсож байгаарай. Амьдрал хайраар дүүрэн!

    ReplyDelete
  4. Hi,
    блог чинь их гоё юмаа. follow хийлээ хэхэ.
    Өө нээрээ, би саяхан соёолж орсон чинь Жасмин гээд цэцэг зөндөө ирсэн байна лэ, үнэ нь 7800 гэсэн байхаа зарж байсан. Өөрийн чинь хүсэлтийн дагуу жасмин арчилгааны мэдээлэл оруулж өгнөө ОК

    ReplyDelete