Sunday, November 20, 2011

Рембрандтын бийр


Ennio Morricone-Cinema Paradiso


Загдын Түвшинжаргал 
/1953/
Рембрандтын бийр

 Рембрандт-Өөрийн хөрөг

Энэ бийр будаг шунханд биш, сүүдэрт биш
Гэрэлд дүрээтэй байж.
Рембрандт
Гэрлээр зурдаг байж...
"Сохор Товий"-д хараа оруулах
Ид бэдэрч байж.
Давхийн босоод хана тэмтчиж байгаа 
Золгүй өвгөний
Дагжиж чичирсэн хатингир хуруу
Нүд хатганам.
Гуниг хатганам.
Гуниг зовлонгийн 
Гашуун хар шүүрс
Гурван зууныг цоо татан
Зүрх хатганам.

Эрдэмт Фаустын цонхоор Рембрандт
Туяа цацруулаагүй сэн бол 
"Энэ оньсого"-ыг хүн төрлөхтөн
Таахгүй ч байсан юм билүү?
Үүлэн чанадаас Рембрандт
Гэрлэн үер буулгаагүй сэн бол
Үнэндээ, загалмайд тэлэгдсэн Христос
Дальдрахгүй ч байсан юм билүү?

Энэ бийр шунханд биш,
Сэтгэлд зүрээстэй байж.
Рембрандт
Сэтгэлээр зурдаг байж...
Олон ааштай, ихэмсэг, хүйтэн алдар нэр
Орохгүй атлаа хаалгыг нь 
Онголзуулж байхад л 
Рембрандт
Эрээн бараантай хорвоог зурж суудаг байж
Рембрандтын 
Цээжинд дүрээстэй байж.
Энэ 
Бийр биш,
Зүрх байж...

/Монголын сонгомол яруу найраг, 161 тал/
Cэтгэл шингэсэн сайхан уран бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байна.

6 comments:

  1. Үнэхээр сайхан шүлэг шүү.

    ReplyDelete
  2. Untahiinhaa umnu neeh goyo zuud shig saikhan aya sonschihloo bayarlalaa duudee.
    Zuudelj baigaa gej bodmoor
    Zurhend hailan ursah
    Muruuduliig mini
    Zurj baigaa yum shig
    ..................gaihaltai bailaa.
    Dahin dahin sonsmoor....

    ReplyDelete
  3. Тиймшүү би энэ хөгжим болон кинонд нь маш их дуртай. Үнэхээр сайхан уран бүтээлүүд. Толгой холбосон сайхан шүлэг бичсэнд баярлалаа

    ReplyDelete
  4. Урлаг бүхэлдээ хоорондоо нэг л зүйлээр холбоотой байдаг юм шигээ. Жишээ нь сайхан шүлэг сонсохоор зураг байсан бол гэж бодогдоод сайхан уран зураг харж, хөгжим хөгжим сонсохоор шүлэг тэрлэмээр ер нь хүний сэтгэлийн утсыг хэрхэн хөндөж байгаагаараа л адилхан юм уу даа.

    ReplyDelete
  5. bayarllaa ix taalagdlaa

    ReplyDelete