Monday, December 5, 2011

Шинэ оны мэнд!




Сайн байна уу? Шинэ жил болох болоогүй ч гэсэн миний хувьд сэтгэл догдлон хүлээдэг хамгийн сайхан баяр бол Шинэ жил билээ. Энэ дууг сонсхоор шинэ жилийн сайхан мэдрэмжүүд буудаг юм. Мэдээж хүүхэд насны шинэ жил хамгийн сайхан дурсамжтай дахин давтагдашгүй байдаг. Та бүхэн хүүхэд насны хөгжилтай аз жаргалтай шинэ жилийн баяраа эргэн нэг санаарай.
Өвлийн өвгөнтэй бэлэг , өдөр болгон шинээр засагдах гацуур мод, ээжийн гарын бууз, дулаахан нэхмэл оймс, амтат бялуу гээд л... энэ бүхэн сэтгэл зүрхэнд үлджээ. Эргээд хүүхэд насандаа очихсон. Эргээд ээжийнхээ гарын хоолыг идэн энгэрт нь хантлаа нэг эрхлэхсэн.....


2 comments:

  1. Гоё дуунууд шүү. Нээрээ яагаад хүүхэд насны шинэ жил хамгийн сайхан байдаг юм бол доо. Шинэ жил бүр сайхан ч хүүхэд насны шинэ жил санаанаас ердөө гардаггүй юм. Гэр бүлээрээ гайхалтай сайханаар шинэ оноо угтаарай.

    ReplyDelete
  2. БАЯРЛАЛАА ЦЭЦГЭЭ ЭГЧЭЭ ТАНЬД Ч БАС.

    ReplyDelete