Friday, October 26, 2012

Урлагт би хайртай...

           Emiri-Dream

Emiri-Dream

 Emiri-Alive

  Emiri-Kazabue

  Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Блогоо хөтөлөөгүй их уджээ. Ийм сайхан хөгжимүүдээр та бүхэнтэй дахин мэндчилж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед хийл хөгжим их сонирхож судалж суралцаж байгаа. Тэгээд энэ удаа та бүхэнд өөрийн хамгийн их сонсож байгаа хийлийн хөгжимүүдээсээ танилцуулахаар шийдлээ...  Энэ бол Эмири Мияамото-н хөгжимүүдийн нэг хэсэг нь үнэхээр сайхан аялгуу байгаа. Та бүхэн сонирхон сонсож үзээрэй. 

Үүнээс гадна нэг сайхан тоглолт үзсэн юм тэгээд тэр талаараа та бүхэнтэй хуваалцмаар байна.



Эгэл бус эрхэмсэг Чайковскийн үдэш тоглолтыг  урлагаар танилцсан анд болох Золзаяатайгаа үзсэн юм. Ийм сайхан тоглолт үзээд хязгааргүй их баярлаж үнэхээр сэтгэлийн их эрч хүч авсан билээ. Анддаа баярлалаа...  П.И.Чайковскийн “Эргэцүүлэл”-ээр эхлэж Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга”, Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”, дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүд болох “Чардыш”, И.С.Бахын “Хоёр хийлийн концерт” зэрэг гайхамшигт бүтээлүүдээр үргэлжилсэн.
Тоглолт эхлэлээсээ аваад төгсгөл хүртлээ үнэхээр тансаг байж чадсан... тэр үдэшийг бодхоорл...

Tchaikovsky, P.I. mvt1 Souvenir d'un lieu cher

Гүн бодолруу урин дуудах мэт зөөлнөөр татах эхлэл. Хийл эгшиглэхэд зөөлөн гуниг мэдрүүлэн цааш давалгайлан урсан хөврөх бодолруу хөтөлнө... Нааш цааш үелзэн хөдлөх далайн урсгалд өөрийн эрхгүй татагдан орж яагл Жизель балетийн аз жаргалаа нэхэн нэхэн бүжиглэх бүсгүйчүүдийн бүжигт автах мэт... Хуйлран эргэлдэх мэт хөдөлгөөнч энэ нь уян зөөлөн бөгөөд уран. Хэдий гуниг зовлон мэдрэгдэж байгаач, яагаад ч юм өөрийн эрхгүй зүрх сэтгэл татагдаж найран найран хөгжимдөх энэ хослолд би дуртай. 
Өөрийгөө анзаархад хөнгөн гуниг, гомдолтой үед сэтгэл жаахан тогтворгүй үед сонсхоор учирлан учирлан тайлбарлан аргадан тайвшируулах мэт тийм сэтгэгдэл төрүүлдэг шиг санагдсан.
Энэ бүтээлийн калвер нотыг хайгаад олохгүй байгаа хэрвээ тийм ноттой хүн байвал надад тус болно уу. Дараа дахин бүүр илүү баялаг сайхан мэдээлэлтэй,сэтгэгдэлтэй, бүтээлтэй уулзий... Түр баяртай...                                                                                                    
                                                                                                                                    МЁ:Б.Энхжаргал.

2 comments:

  1. Sain uu nzaa? yaasan udaan chimeegui bolow oo, gaihaj blaa shuu. :) shn toglolt boljee, Mongold bsn bol hamt uzehgui yu

    ReplyDelete
    Replies
    1. Сайн, сайнуу? кк үргэлж зочилдогт тань баярлалаа. сэтгэгдэл авах ямар гоё юм бэ. кк сэтгэл хөдлөгсөн сайхан сайхан тоглолтууд болоод үзэсгэлэнгүүд зөндөө гарч байгааа. Монголдоо ирэээд үзэж байгаарай. Удахгүй таны орон зайгаар тухтайхан аялнаа их л олон шинэ нийтлэлтэй байгаа байх.

      Delete