Хавар ирлээ хүмүүсээ!
Уламжлал болсон "Хавар" үзэсгэлэн МУЭХ Үзэсгэлэнгийн танхимд 2011оны 3-р сарын 18-31хооронд гарч байна. Шинэ залуу уран бүтээлчидийг дэмжих тэдний уран бүтээлийг олон түмэнд таниулах зорилогтой энэхүү үзэсгэлэн бусад үзэсгэлэнгүүдээсээ өөрийн гэсэн өвөрмөц илэрхийлэл, мэдрэмж, чөлөөт орон зайтай үзэсгэлэн юм. Миний бодлоор: Урлаг өөрөө бидний нэгэн чухал хэрэгцээ болох сэтгэлийн баяр цэнгэл. Харин бид энэхүү хэрэгцээгээ алдагдуулаад илүү материаллаг хэрэгцээндээ анхаарлаа хандуулаад байх шиг...
С.Содсайхан-Хавар
Г.Барсболд-Хатан
Г.Үүрийнтуяа- Тэнгэрийн цонх
Г.Үүрийнтуяа уран бүтээлчийн Зүүдний харуул, Цагаан уул цэцэг, Турлийш ирлээ зэрэг уран бүтээлүүд санаанд үргэлж бууж байдаг. Түүний уран бүтээл нь монгол уран зургийн арга техникийг ашиглан өөрийн сэтгэлгээ, үзэл бодлоороо өвөрмөц шинэлэг өнгө аястай уран бүтээлийг туурвиж, монгол уран зургийн хөгжилд өөрийн орон зайгаа тогтоож чадаж байгаа гэж хувьдаа дүгнэдэг.
Х.Энхномин-Сүүдрээс нуугдсан гэгээ
Энэ уран бүтээлийг сайн ойлгоогүй. Та бүхэн юу гэж бодож байгаа бичээрэй...
Ө.Үржинханд-Энгэрийн зүүлт
Л.Хонгорзул-Хоёр гоо
В.Ундраа-Нүүдэл
Т.Баатарцогт- Гурван голын бэл
Түүний уран бүтээлээс мэдрэмжээр хөглөгдсөн байгалийн гайхамшигт зохицолт өнгө, хэлбэр, агаарлаг орон зай мэдрэгдэж эх орны хосгүй байгалаар аяласан мэт мэдрэмж төрүүлдэг.
Ц.Хандмаа-Хүж дэлхий
С.Ганзориг-2011-3-12
Б.Орхонтуул-Намайг зөгнөөгүй бол
Дээрх уран бүтээл философын үндсэн ухагдахуун болох эхлэл, үүсэл, зүй тогтол, оршихуйг эрж хайсан дотоод орон зайд тэмцэлдсэн бүтээл мэт сангдаж хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Хувь хүний өөрийн үзэл бодол болоод ертөнцийг үзэх дүн шинжилгээ нь хийсвэрлэл, этгээд шинжтэй. Монгол хүний уран бүтээлч сэтгэлгээг өвөрмөц илэрхийлэлээр гаргаж асуудал хөндөж чаддаг уран бүтээлч гэж хувьдаа дүгнэж байна. Энэ уран бүтээлчийн уран бүтээлтэй илүү их танилцахыг хүсэж байна. Уран бүтээлчдээ уран бүтээлийн өндөр их амжилт хүсье. Мөн таны уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байгаа илэрхийлж байна.
Ш.Хаш-Эрдэнэ- Давтамж
О.Нямосор-Халуун элгэн нутаг
М.Төртогтох-Хөвсгөл нуур
Л.Давааням-Намаг
Х.Түмэндэмбрэл-Бага хүрхрээ
Б.Мөнхбат-Сэлэнгийн байгаль
Б.Сутай-Цагаан суварга
Б.Хонгорзул-Бурханы бэлэг
Түүний Эхлэл хэмээх бүтээлийн үргэлжлэл хүний хайрыг татсан эрхэм энхрий уран бүтээл болжээ. Тэрээр уран бүтээлүүддээ ахромат өнгийн зохицолыг илүү ашиглаж, илэлттэй бичилт реал шинжтэй санагддаг. Өхөөрдөм энхрий үрсийн хайр татам дүр уран бүтээлүүдэд нь илүүтэй дүрслэгдсэн байдаг.
Нэргүйбаатар-Улаан загасны дунд
Ц.Бизяа-Цэлмэг өдөр
Д.Нямсүрэн-Өглөөний наран
С.Базарваан-Эртний сайхан
Завсаргүйд үлдээх зайны төлөө
О.Энхтайван-Онгод
О.Батжаргал-Зэв жанжин
Г.Батбаяр-Зулзган хус
Миний хувьд энэ уран бүтээлийн материалын сонголт таалагдаж байгаач зургийн зохиомжын хувьд дэндүү уйтгартай санагдсан.
М.Энхбаяр-Тулаан
Энэ зураг нэлээн өндөрт тавигсан учираас зургийг сайн авч чадсангүй ээ. Багшаа таны багшлах их үйлс болоод уран бүтээлд тань амжилт хүсье. Бидний хойч үе хүүхэд багачуудад урам зориг мэдлэгээ харамгүй хайрлаж, улам илүү ихийг хийж бүтээгээрэй.
Н.Баатарсүх-Туурайн төвөргөөн
Ш.Бэхжаргал-Энгэ
Б.Ариунболор-Урин цагийн уянга
Л.Гантөмөр-Харваач
Б.Нандинэрдэнэ-Өнөөдрийн эхлэл
А.Өлзийжаргал-Тулах цэг, Туулах зам
Нүүдлийн соёлоос Сууршмал соёлруу шинлжих шилжилт, монгол ахуй соёл өөрчлөлт болон алдагдал,хүсэл тэмүүлэлийг харуулсан бүтээл.
Б.Эрдэнэбат-Нарлаг Энгэрт
Б.Ганбаатар-Голын чоно
Э.Лхагвадорж - Нэргүйдэл
Цэцэгс /цаас/
Э.Батсайхан-Орой болох нь
Сэтгэлд яагаад ч юм дотно дулаахан санагдсан. Хэдий цастай мөстэй хүйтэн ч гэсэн. Бага насны томоогүй дэврүүн үе, ахтайгаа хамт сургууль явах зам, аз жаргалтай үе мөчүүд санаанд бууж эргэн дурсагдсан. Орой болж айлууд гэрлээ асаахад хичнээн хүйтэн зэврүүн байсанч дотор орон зай халуун дулаан санагдаж байна. Өдөржин тоглосон 2жаал гэрлүүгээ яравчлан алхах энэ дөр зураг, өнгө болон бичилтүүд хуучиныг эрхгүй сангдуулж байна. Батсайхан уран бүтээлчдээ баярлалаа.
Д.Гунгаа-Тэмээн тойрог
Г.Сэрээтэр- Зурхай
Г.Амаржаргал-Хатан
Баярлалаа Нийт уран бүтээлчиддээ. Учир нь энэ орон зай надад маш их сэтгэлийн амар амгалан, гүн бодол, эрэгцүүлэл, баяр баясгаланг өгч чадлаа. Та бүхэнг Урлагийн их шүтээн Янжинлхам бурхан ивээг. Та бүхэний уран бүтээлээр дахин уулзаж ярилцах байх гэдэгт чин сэтгэлээсээ итгэж найдаж байна.
МЁ: Б.Энхжаргал.