Хэлбэр ба төрөл /жанр/ зүйлүүдийн товч тайлбар
- Бүжгэн жүжиг- /балет/ театрын урлагийн нэг биеэ даасан хөгжимт уран бүтээл бөгөөд бүжгийн урлагийн уран сайхны хөдөлгөөнүүдээр биеллээ олдог тодорхой санаа сэдэв, утга бүхий урлаг юм. Бүжиглэлүүд нь дууриуд ба хөгжимт драмын жүжигт бие даан оролцож явдаг. бүжгийн жүжгүүд нь зөвхөн симфони найрал хөгжмийн яруу эгшигтэй хамтран гүйцэтгэгднэ.
Тухайлбал:
Чайковский-Хунт нуур
Хамгийн анхны балет Хун нуур байсан. Хамгийн мартагдашгүй давтагдашгүй мэдрэмж энэ бүжгэн жүжгийг үзээд анх төрж байсан. Чайковскийн энэхүү бүтээлийн хөгжмийн нэгээхэн хэсгээс нь л сонсоход хунт нуурын гайхамшигтай илэрхийлэл орон зай мэдрэгддэг гайхалтай бүтээл...
Адан-Жизель
Энэ балетыг үзээд бас л бахархмаар хайралмаар тийм сайхан бүжгэн жүжиг байсан. Энэ балетийн талаарх мэдээлэлийг урлаг судлаач хүний үүднээс бичсэн бичвэр болоод бүрэн дүрст бичлэгийг доорх хаягаас үзнэ үү. http://stmuses.blog.gogo.mn/read/entry131182
Доорх хоёр бичлэг миний хамгийн дуртай хэсгүүд таньд ч гэсэн таалагдах байх гэж бодож байна:
- Баркарола- Энэ бол Итали үг бөгөөд монголчилбол завь гэсэн үг. Өөрөөр хэлбэл усан дээр завиар зугаалагчдын дуулдаг ардын уламжлалт утга уянгын дуу. Үүний ритм хэмжээ нь намилзан найгах усны давалгааг санагдуулдаг.
Чайковскийн- 4 цагийн эргэлт буюу 12 сар хэмээх бүтээлийн 6-р сар "Баркарола". Надад маш их таалагддаг.
Чайковскийн 12 сар бүтээл тухайн сарын онцлог, зан үйл, аж байдлыг харуулснаараа бусад бүтээлүүдээс онцлогтой гэж боддог. Мэдээж дан хөгжимийн бүтээл гэдэг утгаараа
үнлэмж илэрхийлэлийн хувьд ондоо байх нь зайлшгүй.
- Вальс- Энэ нь гурван далай хэмжээнд нэг жигдээр зөөлөн хөдлөх бүжиглэлийг хэлнэ. Вальс бүжиг бол Немец, Чех, Австри зэрэг улсуудын ардын бүжгээс гаралтай бүжиг юм. Орчин үеийн сонгодог хөгжимийн урлагт вальс нь биеэ даасан хөгжмийн зохиол болж концертын программд тоглогддог. Зарим үед дуурь болон симфони найрал хөгжмийн зохиолд бүхэл бүтэн хэсэг нь болж орсон байдаг.
Тухайлбал:
Вальсийн эцэг бол ялтачгүй Иохан Штраус гэдэгтэй хэн ч маргахгүй. Шинэ жил болоход вальсийн аягүйгээр төсөөлхийн аргаггүй... Вальс хөгжим хөнгөн үрсэлттэй яг л нэг рококо шиг баяр цэнгэл, найр хөгжөөнийг магтсан, мэдрүүлсэн байдаг.
Штарус болон Чайковскийн алдарт вальсууд
Фредрик Шопен- Вальс 69
Миний хайртай уран бүтээлч бол Фредрик Шопен. Түүний бүтээлүүдэд маш их хайртай. Төгөлдөр хуурд зориулан вальс бүтээнэ гэдэг бас тийм ч амар биш.
Ихэнх вальсууд хөгжилтэй хөгжүүн яг л дээрх шиг байдаг. Харин Шопенийх нэг л ондоо. Түүний бүтээлүүд миний бодлоор туйллаг дээд доод орон зай хэмжээг гайхамшигтай гаргаж чаддаг гэж боддог. Дөрөвний гурав хэмжээтэйгээр модерато төгөлдөр хуурт зориулсан вальс гэж бодхоор л... Бүтээл, бүтээлийн эхлэл өөрөө гайхамшиг. Хаана өргөлт, хаана давтам, хаана бууралт үсрэлт байхуу гэдэг бүгд байрлалаа гайхалтай олж чадсан бүтээл гэж бодогдож байна. Яг үнэндээ тайлбарлах үг, үгээр илэрхийлж чадахгүй байна. Бас зүрх хүрэхгүй байна. Сонссон хүмүүс ямар мэдрэмж төрдгийг би сайн мэдэхгүй юм магадгүй та бүхэн төрсөн сэтгэгдэлээ хуваалцвал бодлууд маань батжиж бас илүү ойлгох боловуу гэж бодож байна.
Олон сайхан уран бүтээл бүтээлчид байдаг ч зүрх сэтгэлийг хүчтэй татдаг алмайруулж догдлуулж чаддаг уран бүтээл, бүтээлч бол Шопен...
- Вариации- Гэдэг нь хөгжмийн зохиолын доторхи анхдугаар сэдэвт үгүүлэл нь өөр өөр байдалд хэд дахин давтагдах үйлдэл бүхий найрлагаар зохиогдсон байхыг хэлнэ. Иймд уул зохиолд агуулагдсан санаа сэдвийн солигдол нь хөгжмийн агуулгыг илчлэх аргуудын өөрчлөгдсний үндсэн дээр сая зохиогдоно. Үүнд: темп, ритм хэмжээ, цомнол гэх мэт аргуудыг нэрлэж болно. Тэгэхдээ аялгуу эгшгийн аялга дуудлага нь уул өгөгдсөн сэдвийн голлох шинж чанар нь болж хөдөлбөргүйгээр хадгалагдана.
Тухайлбал:
Моцарт- Тема Вариаций
Вариаций өөрөө маш их сонирхолтой юм. Нэг сэдэл, нэг өрнөлийг аваад тэрнийгээ олон дахин хувиргана гэдэг их сонирхолтой санагдсан. Нэг ёсны энгийн зүйлээс хувиргалт үүсгэж улам өрнөл утгыг дэлгэрүүлэн хоорондох уялдааг алдагдуулахгүйч , тодорхой тэмп хэсэгүүдээрээ эрс ондоо болгож байна.
Шопен- Вариаций Бриллянтс
Ингээд та бүхэн бүжгэн жүжиг, баркарола, вальс, мөн вариаци гэж хөгжмийн ямар төрөл байдгийг мэдэж авлаа. Та бүхэн цааш нь улам дэлгэрүүлж судлаасай гэж хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.
Сайн байна уу, Ямар гайхалтай юм бэ. Чиний урлагын талаарх ийм гүн гүнзгий мэдлэг, түүнийг тайлбарлан илэрхийлж байгаа чинь их таалагдлаа. Угаас урлаг гэдэг хүний хэлээр төгс тайлбарлахын аргагүй агуу зүйл гэж боддог юм. Түүнийг бусдад таниулан ойлгуулна гэдэг урлагын хүний ажил нь юм болов уу (жаахан болхи тайлбарласанд уучилаарай) Урлагт ийм ойр урлагыг бусдад ийм сайхнаар ойлгуулж чаддаг нэгэн блог андтай болсондоо баяртай байна. Цаашид хийж бүтээх их үйлсд чинь томоос том амжилт хүсье
ReplyDeleteХүндэтгэсэн,
Цэцгээ
Бас блог чинь их таалагдлаа. Чамайг хүндэлж бас бахархаж байна. Бүгдийг нэг дор үзэж амжихгүй ч бичлэг бүрийг чинь үзэхийг хүсэж байна.
ReplyDeleteЦэцгээ
Сайн байна уу? Цэцгээ эгчээ. Ямар гоё урмын үгс вэ? Үнэхээр гоё мэдрэмж төрж байна. Яаг л Чайковскийгийн-Нойрсож буй гүнж Вальс-66 шиг тийм гоё мэдрэмж төрж байна... Баярлалаа таны сайхан урмын үгсэд тань... Алдаа оноо шүүмжлэл бүхэн амжилтын эхлэл байдаг. Санаа оноогоо хэлж тусалж байгаарай. Бас ийм сайхан найзууд болж байгаадаа маш их баяртай байна. Таны орон зайгаарч гэсэн би аялах их дуртай... таньд ч гэсэн амжилт хүсье.
ReplyDeleteАжил ихтэй үед цайны цагаараа бичлэгүүд сонсонгоо чиний тайлбарыг уншаад маш сайхан амарлаа, энэ цайны цаг маань маш сайхан өнгөрлөө баярлалаа,
ReplyDeleteНар: Урлагийн бүтээл урлагийн орон зай хүний сэтгэлийн зайлшгүй нэгэн хэрэгцээ боловуу гэж бодож байна. Урлагтай үргэлж хамт байгаарай. Би ихэнх асуултын хариултаа урлагаас олж авдаг юм... Таньд ч гэсэн баярлалаа.
ReplyDelete