Monday, July 4, 2011

PREZI vs POWERPOINT.



Hello Prezi!  Goodbye Powerpoint!


Бидний амьдралд e-net орчин, компьютер салашгүй хэрэгцээ болжээ. Анх би үүнийг зуугаа болгож л  ашигладаг байсан. 4 жил өнгөрөхөд миний хувьд e-net, компьютергүйгээр өөрийн өдрийн ажлын бүтээмж болоод хэрэглээ хэрэгцээгээ төсөөлөхийн аргагүй болжээ. Би гэдэг хүн арван нэг жилдээ зураг зурдаг, хөгжим сонирхдог, бас эмч болно гэж мөрөөдөөд л хэрэндээл химийн хичээл гэсэн хэнээтэй  нэгэн охин байсан. Их даруухан сургууль гэр, бүүр цаашиллаа цаашиллаа гэхэд л ХУБТ явдаг охин  байждээ.  Гэхдээ одоо ч гэсэн дээ ерөнхийдөө бол тиймлдээ... Зарим талаараа би ч их л уйтгартай хүндээ. Нам гүм чимээгүй орчинд дуртай. Аливаа өөрчлөлтөнд дасан зохицох чадвар тааруухан. Нэг тийм хуучинсагч юм уу? тиймэрхүү храктортой хүндээ... Урлагийн ертөнцийн сайханг  ойлгож, мэдэрч улмаар түүгээрээ хөглөгдөн амьдрахыг хүсдэг нэгэн.






Ууг нь би гэдэг хүн Prezi гэдэг найзынхаа талаар та бүхэнд танилцуулах гэсэн чинь шал өөр зүглүү хадуураад явчихжээ. Та бүхэн оюутан байхдаа бас ажилд гараад илтгэл өчнөөн олноор л тавьж байсан байхаа. Миний хамгийн анхны persentation Урлагийн түүх онолын хичээлийн семнарын 1:30 минутанд "Контемпорари" гэсэн сэдвээр анх бэлдэж тавьж билээ. Энэ үе миний хувьд анхных болоод ч тэрүү хамгийн сайхан дурсамжтай үе мөчүүдийн маань нэг гэж боддог. 


Өнгөрсөн 5 сард санаандгүй нэг дуу сонсож байгаад энэ найзаа олсон юм. Тэгээд дипломийн ажилдаа энэ найзаа бас ашиглаад авцаан... Амьхандаал шинэлэг зүйлс оруулах гэж хичээсэн. Та бүхэн энэ программыг ашиглаад үзээрэй. Ашиглахад маш хялбар болоод сонирхолтой. Install-н татаад сонирхож, туршиж үзээрэй. Хүмүүст бас сонин өвөрмөц санагдах байх. 
Та бүхэн миний найз PREZI-тэй танилцна уу. 







Баярлалаа... Энэ дуунд Энжа их дуртай. Найздаа зориулж орууллаа.


Rokid Bay-Нэг өдрийн хаан

1 comment: