Saturday, July 9, 2011

"Тэнхлэг 2011" ШУТИС-ҮТДС уран бүтээлч багш нарын үзэсгэлэн.



"Тэнхлэг 2011" ШУТИС-ҮТДС уран бүтээлч багш нарын үзэсгэлэн 2011 оны 5 сарын 4-14 хооронд. Des-Art Gallery хэмээх шинэ галлерей энэхүү үзэсгэлэнгээрээ нээлтээ хийж олон түмэнд танилцуулсан юм. Одоо та бүхэнд энэ үзэсгэлэнг танилцуулж байгаадаа хөлцөл өчиж байна. Энэ үзэсгэлэнгийн гол онцлог нь дизайнер болон зураач багш нарын маань уран бүтээл тавигдаж ШУТИС-ийн багш нар уран бүтээлээрээ нийт шавь  нар болоод урлаг сонирхогчидод ур чадвараа дэлгэн харуулсан юм. Миний бие энэ сургуулийг өнгрөсөн 6 сард төгссөн. Надад эрдэм мэдлэг хайрлаж замыг минь гэрэлтүүлж чиглүүлж өгсөн ачит багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. 




Бүх одод- Багшаа дуулъя




Б.Сэлэнгэ уран бүтээлээс: 


Цэцэгсийн эгшиг



Улаан натюрмурт



Намар

Сэлэнгээ багш маань үнэхээр шудрага хөдөлмөрч, миний хайрлаж хүндэлж, үлгэр дуйраал  болгож авдаг багш нарын нэг. 
Сэлэнгээ багшдаа баярлалаа. Таниас олон сайхан мэдлэгийг хүртсэндээ маш их баярладаг...  Густав Климтийн зургийг харахаар та санаад буудаг...  Багшаа та минь бидэнтэй, сургуультайгаа үргэлж хамт байгаарай. Магадгүй бид таныг уурлуулж гомдоодогч   бидний хүндэтгэл бахархал хайр тань дээр үргэлж ундарч байдаг юм шүү... 



С.Болдбаатар- Зохиомж

Анх нэгдүгээр курсд ороод Болдоо багш дээрээ хар уран зураг 1 үзэж билээ... Болдоо багш маань ер нь бол дүн гаргахдаа сайн ч бай муу ч бай 67,68 тавьдаг. ккк. 
Анх 203 буюу урлангийн ангилуу орход багш  натюрмуртанд нээх олон сав даавуу тавиад бүртгэж аваад л гараад явчиж билээ... Тэр үед 5,6 пар байсан учир хүүхдүүд хичээлээ ихэнх нь тасалаад явсан юм. Тэр үед миний өөдөөс харан суун зургаа зурах нэгэн охинтой танилцаж их сургуульд ороод хамгийн анхны найзалж нөхөрлөсөн анд минь байжээ. Найзыгаа мундаг сайн архитектурч болно гэдэгт би итгэдэг. Амжилт хүсье Үүрийнтуяадаа...


С.Болдбаатар- Цагаан



С.Болдбаатар- Гэрэлт цөм



Гунгаа- Тэмээн тойрог


Д.Халиун уран бүтээлээс:

 Сараан

Манай анги даасан багш буюу зөвлөх багш. Анх нэгдүгээр курд ороод хичээлийн хувиараа зохиож чадахгүй их л тэвдэж билээ. Лекц семнар лабраторийн ялгааг сайн мэдэхгүй. Тэгээд ч тэр үед багш нараараа гарын үсэг зуруулна гэж бөөн оочир дараалал болдог байсан үе. Энэ үед арай гэж нэг юм хичээлийн хувиараа зохиогоод багшдаа өгөх гэсэн чинь, канондсон хичээлийн хувиар дээрээ гарын үсэг зуруулах ёсгүй гээд дахин зуруулж ир гэж хэлж байсан юм. Тэр үед надад үнэхээр төвөгтэй хэцүү санагдсан. Хөлсөө туслуулж байж арай хийж нэг учирын олоод хичээлийн хувиараа зохиотол ийм хариу өгөхөд...  Ахиад л бөөн оочир дараалал, уур уцаар... Нэг нууц байдаг юм. Тэр үед би багш нарынхаа гарын үсгийг бүгдийн сайнхан дуйраалгаж бичээд өгчиж билээ...   Халиун багшийн гарын үсгийг хичээлийн хуваарь зөвшөөрсөн гэдэг хэсэгт 4 жил би өөрөө бичсэн... /гарын үсэг нь их амархан болхоор/ ккк эргээд бодхоор оюутан нас үнэхээр инээд хөөртэй хөгжилтэй байжээ... 




Жигүүр





Л.Түмэнбат- Зохиомж



Пүүдорж-Дуусашгүй



Батхишиг-Зайран



Дэлгэрцэцэг-Хөх ба шар




 Дэлгэрцэцэг- Монгол эмэгтэй / даавуу, даавууны будаг/



Дэлгэрцэцэг- Шагшираа




Ц.Батсайхан-Уул








Ч.Ариун- Зохиомж



Ч.Ариун- Reflex




Г.Эрдэнэбилэг-90 оны дурсамж




Л.Ишдорж- Хөрөг




Гантуяа- Цэцэг



Г.Эрдэнэбилэг




Д.Түмэнбат- Үүлэн чөлөө




Г.Алтангэрэл-Плакат




Б.Ариунболор-Баатар



Б.Ариунболор- Салхи





Та бүхэнийг минь Урлагийн бурхан Янжинлхам үргэлж ивээх болтугай. Уран бүтээлийн өндөр их амжилт хүсье.
МЁ: Б.Энхжргал.

11 comments:

  1. ~сонирхолтой сайхан үзэсгэлэн гарсан бээшд, мэдээгүй бсан юм, энд гаргасанд баярлалаа, багшнарыхаа үзэсгэлэнг харахад сайхан бна ;}

    ReplyDelete
  2. Vamp!reHeart: баярлалаа. чи ямар мэргэжилээр сурдаг вэ?

    ReplyDelete
  3. За ингээд чиний бараг бүх бичлэгийг чинь үзчихлээ ккк. Сонин сайхан ертөнц байлаа. Цөөхөн ч гэсэн үлдээсэн сэтгэгдэлүүдийг минь уншаарай. Яг одоо би үзэсгэлэн үзэхийг үнэхээр их хүсэж байна. Гайхалтай сайхан уран зургууд урлагын бүтээлүүдийг яг дэргэдээс тэр орчинд нь сэтгэлийнхээ гүнээс харж мэдэрмээр байна. Энэ бол чиний блогоос олж авсан хүсэл.
    Урлагын хөтөч болсон блогоо ажиллуулж, ухаан тэлсэн бичлэгээ оруулж, улам ихийг хийж бүтээгээрэй, уран бүтээлч анд минь.
    Цэцгээ

    ReplyDelete
  4. Урлагын хөтөч болсон блогоо ажиллуулж, ухаан тэлсэн бичлэгээ оруулж, улам ихийг хийж бүтээгээрэй, уран бүтээлч анд минь.
    энэ ямар гоё толгой холбсон 4 мөрт вэ. Баярлалаа урам хайрласан сайхан үгсийг харамгүй харайлдагт тань... Сайхан анд найзууд болж байгаадаа баяртай байна. Debussy- Arabesque шиг тийм гоё мэдрэмж төрж байна. Таньд энэ хөгжмийг санал болгож байна. Таньд таалагдах байх гэдэгт итгэж байна. Таныг би яагл энэ гайхамшигтай бүтээл шиг үзэсгэлэнтэй сайхан бүсгүй бас ээж байх гэж төсөөлж байна.

    ReplyDelete
  5. http://www.youtube.com/watch?v=LfFRN_tffNU&feature=related Энэ бүтээлийг сонсхоор нарлаг өдөр гайхамшигтай байгаль, усны урсах чимээ,хөдөлгөөн бас усан дээр тусах нарны гэрэл, эрх дураар сэлэх загаснууд санаанд бууж сэтгэлийн эрх чөлөөг мэдэрдэг юм.

    ReplyDelete
  6. :-) Ямар гоё тунгалаг сайхан аялгуу вэ. Сайхан ая сонсгосонд баярлалаа. Сэтгэлд одоо хүртэл эгшиглэж байна. Тэгэж байгаад ахиад нэг сонсвол бүр илүү мэдрэх юмшиг санагдлаа. Бас сайхан төсөөлөлд чинь баярлалаа. Чиний сэтгэлийн гоо үзэсгэлэнг би аль хэдийн харсан болохоор чамайг ч бас сэтгэл татам хөөрхөн гэдгийг мэднээ.
    Цэцгээ

    ReplyDelete
  7. Тэгээрэй... сонсох тусам л улам бүр дурладаг юм. Би бүр Шопений улаан фен нь. Түүнд маш их хайртай. Та энэ хүний бүтээлээс сонсож бас үзээрэй. ккк ;-)) Та хүнийг бүр цаашлуулаад байхийн.

    ReplyDelete
  8. Шопенийг манай нөхөр их сонсох дуртай надад ч бас таалагддаг. Бүр хүүхдүүдэдээ нялх үед нь нэг аяыг дандаа сонсгодог байлаа. Нэр нь "Night Piece" бас Моцартын ' A Little Night Music' гээд Music for a summer evening гэсэн цуглуулагын аязууд. Ингээд бодсон чинь манай хүний СD-ны цуглуулга надаас илүү чамд их таалагдах байх гэж бодлоо. Дараа үзээрэй :-)
    Цэцгээ

    ReplyDelete
  9. Тиймүү мундаг юм аа. Одоо ч гэсэн сонсогдог байх. Би ч гэсэн хүүхэдтэй болхоороо урлагаар хүмүүжүүлж урлагийн хүн болгон гэж боддог. CD цуглуулга нь ч арвин их байхдаа. Тэгээрээ дараа нь үзүүлээрэй. Та төгөлдөр хуур сонирхдог уу? тоголдог уу? Ийм багаасаа сонссон юм чинь таны хүүхдүүд авъяастай байхаа. Та миний эгч байсан ч болоосой.

    ReplyDelete
  10. Одоо ч байнга сонсгож чадахгүй л байгаа. Өөрөө хөгжимийн боловсролгүй сонсохоос хэтэрдэггүй болохоор хүүхдүүдээ ядаж хөгжимийг ойлгож мэдэрч чадаж байвал тоглодог байгаасай гэж хүсдэг юм.
    Цэцгээ

    ReplyDelete
  11. эээ дизайны сургуулийн багш нар гэсэн хэдэн зураачид байх юмаа. олон сайн ДИЗАЙНЕРТАЙ болоорой

    ReplyDelete